Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02019

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******,

 

Өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай хэргийг

 

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь ******* ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн ******* хороонд баригдаж буй 240 айлын орон сууцны А блок, 16 давхрын 170 тоот 68,3 кв.м талбайтай орон сууцыг захиалан орон сууц захиалгаар барих, байгуулах тухай гэрээг байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т гүйцэтгэгч компани нь 2014 оны 4 дүгээр улиралд орон сууцыг ашиглалтад оруулна гэж гэрээнд заасан боловч гэрээний үүргээ зөрчин, А блокийн орон сууц 2016 оны 4 дүгээр сард улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан. 2015 оны 12 дугаар сард ******* ХХК-иас дуудаад үлдэгдэл мөнгөө төлөөд А блокийн ******* тоотод ор гэж хэлсэн. Тэгээд надад 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн он, сар, өдөртэй НА-******* тоот гэрээг өгсөн. Үлдэгдэл мөнгөө өгөөд улсын комисс хүлээн авсны дараа компаниас надад түлхүүр гардуулах зөвшөөрөл олгосны үндсэн дээр манайх 2016 оны 4 дүгээр сараас эхлэн нүүж орсон. Энэ хугацаанд уг байртай давхцалтай хүн гарч ирж байгаагүй. Давхацсан айлууд нь цагдаад гомдол гаргаад, эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байсан. Мөн байрны доор айлуудын мэдээлэл гардаг байхад ******* тоотод ******* л гэж гардаг байсан. Гэтэл одоо эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт хандах гэтэл ******* ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-т заасны дагуу компанийн зүгээс холбогдох шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа, мөн өөр айл өмчлөгч гээд гарч ирж байгаа нь миний сэтгэл санаа болон эд материалын хохиролд оруулсаар байна. Иймд *******ыг ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, 90А байрны 11 дүгээр давхар, ******* тоот 68,3 кв.м талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь нэхэмжлэлдээ ******* ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн ******* хороонд баригдаж буй 240 айлын орон сууцны А блок, 11 давхар, ******* тоотын 68.3 кв.м талбайтай орон сууцыг захиалан НА-******* тоот орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээг байгуулсан мэтээр тайлбарласан байдаг. ******* ХХК нь иргэн Ө. *******тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр С блок 16 давхар 170 тоотын 68.3 кв.м орон сууцыг захиалах орон сууцыг захиалгаар барих, бариулах тухай НА-170 тоот гэрээ байгуулсан. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний эхний нүүр нь сүүлийн хуудасны бичигтэй таарахгүй байгаа. Хэнтэй байгуулсан нь эргэлзээтэй. Гэвч намайг 2015 оны 12 дугаар сард ажилд орсны дараа А блокийн орон сууцанд орох айл, гэрээг цуцлах айл, төлбөрийг буцаан өгөх айл гэсэн жагсаалт байсан А блок ашиглалтад ороход бэлэн болсон байсан тул мөнгөө бүрэн төлсөн захиалагчдыг А блокийн орон сууцанд оруулахаар шийдсэн байсан. Жагсаалтаар А блокийн ******* тоотод ******* орохоор нэр нь байсан тул би нүүж орох зөвшөөрлийг нь өгсөн. Харин С.******* төлбөрийн 80 хувийн гүйцэтгэлтэй байсан тул гэрээ цуцлах жагсаалтад байсан. *******ын А блокийн ******* тоот орон сууцтай холбоотой гэрээг хэнтэй байгуулсныг мэдэхгүй. С блокийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй улсын комисс хүлээж аваагүй байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргаж өгөх боломжгүй байгаа. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ******* дүүргийн Засаг дарга М.*******, ******* ХХК нар орон сууц захиалах, бариулах гэрээ байгуулж Сонгинохайран дүүргийн ******* хороонд байрлах 48 айлын орон сууцыг дахин төлөвлөж, шинээр 240 айлын орон сууц барихаар болж захиалагч нартай гэрээ байгуулан барилгын ажил эхэлсэн. Гэвч энэ хугацаанд эдийн засгийн хямрал болон захиалагч нар хугацаандаа төлбөрөө өгөхгүй байх зэрэг эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байдлууд үүсэн захиалагч нарын тоо давхардсанаас захиалагч нараас хууль, шүүх, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, асуудал улам хүндэрч барилгын ажил цааш явах боломжгүй байдалд хүрсэн. Гэвч 2017 оны онд захиалагч нар хуралдан захиалагч нарын эрх ашгийг хамгаалах үүднээс түр хороо болон зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн ******* ТББ-г байгуулсан. Ингээд ******* ХХК болон зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн ******* төрийн бус байгууллагын хооронд 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болно. Уг хамтран ажиллах гэрээгээр Нийслэлийн төсөвт тусгагдаж батлагдсан 1 700 000 000 төгрөгийн санхүүжилтээр ******* дүүргийн ******* хороонд баригдаж байгаа 240 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ******* дүүргийн тендерийн хороонд холбогдох материалыг хүлээлгэн өгөх, захиалагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалж, захиалагчдын санал хүсэлтийг үндэслэн гэрээний үнийн дүнд нэмэлт өөрчлөлт оруулж захиалагчдын төлбөрийг барагдуулах, байранд нь оруулах ажлыг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл захиалагч нар нь нэгдсэн хүсэл зоригоос татгалзаж, дан дангаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь бусад захиалагчдын эрх зөрчигдөх болон ажил цааш явах боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Иймд *******ын тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин А блокийн ******* тоот орон сууцны өмчлөгчөөр С.*******ийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагадаа: ******* нь нэхэмжлэлдээ ******* ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-******* тоот орон, сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээг байгуулж, гэрээний үүргээ 100 хувь төлж барагдуулсан гэж байгаа боловч ******* ХХК-ийн барьж буй 240 айлын орон сууцны барилгын А блок 11 дүгээр давхрын ******* тоот 68,З кв.м талбайтай 3 өрөө байрыг худалдан авах гэрээ байгуулаагүй, ******* тоотод зориулж нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Харин 240 айлын орон сууцын барилгын С блок, 16 давхар 170 тоот 68,З кв.м талбайтай 3 өрөө сууцыг авахаар тохиролцож орон сууц захиалгаар барих, бариулах тухай НА-170 тоот гэрээг байгуулж, төлбөрийг төлсөн байна. Энэ нь тус компанийн удирдлага Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нарын тайлбар болон захиалагчдын нэгдсэн холбоо ТББ дээр байгаа анхны материалуудаар нотлогдож байгаа. ******* нь ******* ХХК-ийн барьж буй 240 айлын орон сууцны А блок 11 давхар ******* тоотод байр захиалсан гэж хуурамч материал бүрдүүлж нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Байр ашиглалтад орох үед ******* арга заль гаргаж уг ******* тоот захиалгат байранд орсон байсан. ******* нь байрандаа орохыг компанийн удирдлагаас гурван удаа шаардахад ******* гарахгүй байна гэсэн хариулт өгч, А блок 109 тоотын түлхүүрийг өгсөн. А блок 109 тоотын анхны захиалагч нь н.******* гэдэг залуу байрандаа орно гээд бас шүүхээр явж байгаа. Иймд *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хуурамч материал бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, А блок 11 давхарт ******* тоот 68,З кв.м талбайтай орон сууцыг анхны захиалагч ******* овогтой ******* нь өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. ******* нь гэрээний үүргээ 100 хувь биелүүлж гэрээний 2.2 дахь заалтын 2-т заасны дагуу гэрээний төлбөрт 68 300 000 төгрөг, 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар 6 830 000 төгрөг, нийт 75 130 000 төгрөгийг төлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1-д заасныг баримтлан ******* дүүргийн ******* хороо, 21 дүгээр хороолол, 90 дүгээр байр, А блок, 11 дүгээр давхар, ******* тоот 68,3 кв.м талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ыг тогтоож, гуравдагч этгээд С.*******ийн гаргасан тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 950 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 462 750 төгрөгийг улсын орлогоос гаргуулан гуравдагч этгээд С.*******д буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дугаартай шийдвэрт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ******* ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-******* тоот орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулж, гэрээний үүргээ 100 хувь төлж барагдуулсны дагуу *******ыг ******* дүүргийн 19 хороо, ******* хороолол, 90А байр, 11 давхар, ******* тоотын 68,3 кв.м талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 184/Ш32018/03394 дугаартай шүүгчийн захирамжаар *******ын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох "өмчлөгчөөр тогтоолгох" тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас агуулгын хувьд өмчлөгчөөр тогтоолгохыг хүсч байгаа мэт боловч ******* ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-******* тоот "орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулж гэсэн нэг шаардлага, "гэрээний үүргээ 100 хувь төлж барагдуулсны дагуу *******ыг ******* дүүргийн 19 хороо, ******* хороолол, 90А байр, 11 давхар, ******* тоотын 68,3 кв.м талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох" гэсэн хоёр шаардлага гаргасан харагдаж байна. Өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох гэсэн шаардлага нь "... хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах ..." гэсэн хязгаарлалтыг Иргэний хуулиар өмчлөгч этгээдэд тогтоосон, харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т Монгол Улсын иргэн "... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ..." эрхтэй, энэ эрхийг баталгаатай эдэлнэ гэж заасан. Хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийнхээ дагуу цуглуулсан баримтаас үзэхэд өмчлөх эрхийг шударгаар олж авахаар, мөн *******д өмчлөх эрх үүссэн, өмчлөх эрхтэй болохыг нотолсон баримт байхгүйн зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэх баримтын тухайд ******* нь нэхэмжлэл гаргахдаа 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-******* тоот орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ байгуулсан тул өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохыг хүссэн. Харин хариуцагч ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.******* нь "... *******ын нь 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн ******* хороонд баригдаж буй 240 айлын орон сууцны А блок, 11 давхар, ******* тоотын 68.3 кв.м талбайтай орон сууцыг захиалан бариулах НА-******* дугаартай гэрээг байгуулаагүй, харин 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-170 дугаартай С блок 16 давхрын 170 тоотыг захиалан бариулах гэрээ байгуулсан. С блок нь 80 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэсэн тайлбарыг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан байна. Хариуцагчийн энэ тайлбар нь *******ын нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн дараахь баримтуудаар нотлогдож байна. Үүнд: 8 дугаар талд авагдсан 2013.6.18-ны өдөр ******* ХХК-ны санхүүгийн тэмдэгтэй, *******аас С блок 16 давхрын 170 тоотын байрны 20 хувийн урьдчилгаа 13 660 000 төгрөг гэсэн утгаар ******* өөрөө ******* ХХК-нд төлбөрөө тушаасан байна. 2014.2.26-ны өдөр Хас банкны орлогын ордерт гүйлгээний утга *******аас С блок 16 давхар 170 тоот байрны урьдчилгаа гэсэн гүйлгээг *******аас, 2014.3.3-ны өдөр Хас банкны орлогын ордерт гүйлгээний утга *******аас урьдчилгаа блок 16 давхар 170 тоот гэсэн гүйлгээг, 9 дүгээр талд авагдсан 2014.3.5-ны өдөр Хаан банкны мөнгөн шилжүүлэгт гүйлгээний утга: байр урьдчилгаа, *******аас блок-С, 16 давхар 170 тоот гэсэн гүйлгээ, мөнгө тушаагч *******, 2014.10.5-ны Хас банкны төлбөрийн баримтад төлбөрийн зориулалт Блок 16 давхар 170 тоот байрны урьдчилгаа гэсэн гүйлгээ, мөнгө тушаагч *******, 10 дугаар талд авагдсан: 2014.10.10-ны Голомт банкны орлогын мэдүүлэгт байрны урьдчилгаа гэсэн гүйлгээг *******, 2015.2.25-ны Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, гүйлгээний утга *******аас С блок 16 давхар 170 тоот байрны урьдчилгаа гэсэн гүйлгээг *******, 11 дүгээр талд авагдсан: 2015.2.12-ны Голомт банкны орлогын мэдүүлэгт төлбөрийн зориулалт: *******аас С блок 16 давхар, 170 тоот байрны үнэ гэсэн гүйлгээг *******, 2015.3.13-ны Хаан банкны мөнгөн шилжүүлэгт гүйлгээний утга *******аас С блок, 16 давхар, 170 байрны урьдчилгаа гэсэн гүйлгээг *******, 12 дугаар талд авагдсан: 2015.3.17-ны Голомт банкны орлогын мэдүүлэгт төлбөрийн зориулалт С блок 16-170 тоот гүйлгээг *******, 2015.3.31-ний Хаан банкны мөнгөн шилжүүлэгт гүйлгээний утга ******* С блок 16-170 тоот *******аас гүйлгээ хийсэн, 13 дугаар талд авагдсан: 2015.9.19-ний Голомт банкны орлогын мэдүүлэгт байрны тоо дугааргүй 2 удаагийн гүйлгээг *******аас хийсэн байсан. Нэхэмжлэгч нь 14 удаагийн гүйлгээг хийхдээ С блок, 16 давхар, 170 тоот байрны урьдчилгаа, байрны төлбөр гэж хийсэн байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй, мөн ******* нь А блок, 11 давхар, ******* тоотын 68.3 кв.м талбайтай орон сууцыг захиалан бариулаагүй, С блок, 16 давхар 170 тоотыг захиалсан байна. Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нарын хэн нь түрүүлж А блок 11 давхар ******* тоот 68.3 кв.м талбайтай орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан нь тодорхойгүй байхад шүүх Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Нөгөөтэйгүүр дээрх мөнгөн гүйлгээнүүдийн утга санаа нь *******ын би "С блок, 16 давхар, 170 тоот" орон сууцыг захиалсан, авах гэж байгаа учир төлбөрөө төлөх үүрэгтэй гэсэн субъектив санаа, бодит үнэн байдал юм. ******* 2013 оны 6 сарын 18-ны өдөр захиалгын гэрээний урьдчилгаа 20 хувийг төлөхдөө л "C блок, 16 давхар, 170 тоот"-ыг авахаар гэрээ байгуулсны илэрхийлэл. Харин гэрээний хуудсыг сольсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэдэг нь харагдаж байна. Мөн нэхэмжлэгч нь орон сууцны ашиглалтын төлбөр төлж байгаа учир өмчлөх эрхтэй гэсэн агуулгаар Төрийн банкны мөнгө тушаасан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн нь *******ийг эзэмшиж байгаа гэдгийг нотлохоос биш өмчлөх эрхтэй гэдгийг нотлохгүй юм. Өөрөөр хэлбэл эзэмшил бол эрх биш. Иймээс нэхэмжлэгч ******* нь гэрээгээр өмчлөх эрхийг олж авсан гэдэг нь тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх өмчлөх эрх үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийн 63-65 дугаар талд С.*******ын С блокны, 16 давхрын 170 тоот орон сууц захиалан бариулах гэрээ, 66, 67 дугаар талд ******* ХХК-иас *******д хүргүүлсэн мэдэгдэлдээ 170 тоот гэсэн байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Гурав. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: ******* нь "******* ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-******* тоот "орон, сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ"-г байгуулсан. ******* нь гэрээний үүргээ 100 хувь биелүүлж гэрээний 2.2 дахь заалтын 2-т заасны дагуу гэрээний төлбөрт 68 300 000 төгрөг, 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар 6 830 000 төгрөг, нийт 75 130 000 төгрөгийг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх *******ийн 90А байрны 11 давхрын ******* тоот 3 өрөө, 68.3 кв.м талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр, яагаад хэрэгсэхгүй болгож байгаагаа заахгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх шийдвэртээ гуравдагч этгээд ******* нь 90А байрны 11 давхрын ******* тоот 68.3 кв.м талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг 1 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна гэж дүгнэсэн атлаа *******ыг орон сууцыг эзэмшиж байгаа, С.*******ийг А блокны 109 тоот орон сууцанд оруулахыг зөвшөөрч байгаа, гуравдагч этгээд нь гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүйн дээр ******* ХХК болон иргэн ******* нарын хооронд байгуулсан гэрээний чөлөөт байдалд халдсан, гэрээний үүрэгт дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад хариуцагч болон гуравдагч этгээд нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь өөрөө хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбартай нийцэхгүй байна. Иймд худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдаагүй, анхнаасаа л *******тэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******ийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, 240 айлын 16 давхар орон сууцны А блок, 11 давхрын ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гуравдагч этгээд ******* дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгаар барих, бариулах тухай НА-170 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь ******* дүүргийн ******* хороонд баригдах 240 айлын 16 давхар орон сууцны барилгын С блокийн 16 давхарт, 170 тоот, 68.30 м.кв талбай бүхий орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, ******* нь нийт 68 300 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ, төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8-14, 63-65 дугаар тал/

 

Гэвч нэхэмжлэгч *******, хариуцагч компаниуд нь харилцан тохиролцож гэрээний зүйлийг сольсон бөгөөд 2015 оны байдлаар нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн огноотой, НА-******* дугаартай гэрээг дахин байгуулж дээрх орон сууцны А блокийн 11 давхрын ******* тоот, 68.30 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч нь *******д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын гэрээний харилцаа, гэрээний биелэлтийн талаар зөв дүгнэж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээнд хамаарах зохицуулалтуудыг зөв хэрэглэсэн байна. /хх-ийн 4-6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 68 300 000 төгрөгийг бүрэн төлж ******* дүүргийн ******* хороо, 240 айлын 16 давхар орон сууцны А блокийн ******* тоот орон сууцыг эзэмшиж, тухайн орон сууцандаа амьдарч байгаа нь талуудын тайлбараар тогтоогдсон тул *******ыг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь ******* ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар барих, бариулах тухай НА-******* тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* дүүргийн ******* хороонд баригдах, 240 айлын 16 давхар орон сууцны А блокийн 11 давхарт, ******* тоот, 68.30 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 68 300 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 88-89 дүгээр тал/

 

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдтэй нэг зүйлийн талаар адил гэрээ байгуулжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний тал, гэрээний агуулга, зүйлээ чөлөөтэй тодорхойлох эрхтэй бөгөөд нэг эд хөрөнгийн талаар өөр этгээдүүдтэй гэрээ байгуулахыг хориглосон хууль байхгүй бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл байхгүй болно.

 

Худалдагч нь нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдахаар гэрээ байгуулахыг хууль болон зан суртахууны хэм хэмжээгээр хориглоогүй тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчтэй болон гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний аль аль нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл биш, түүнчлэн уг хуулийн мөн зүйл, хэсгийн бусад заалтад заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн нэхэмжлэгч, гуравдагч этгээдтэй байгуулсан А блокны ******* тоот орон сууцны талаарх худалдах, худалдан авах гэрээнүүдийн аль аль нь хүчин төгөлдөр хэлцэл болно. Энэ тохиолдолд гэрээний зүйлийн өмчлөх эрхийг аль худалдан авагч авах эрхтэйг Иргэний хуулийн 250 дугаар зүйлээр нарийвчлан зохицуулсан.

 

Гагцхүү талууд гэрээний үүргээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү гүйцэтгээгүй, гүйцэтгэхээс татгалзсан, гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг тохиолдолд үүсэх үр дагавар нь талуудын хоорондын гэрээ болон хуульд зааснаар үүснэ.

 

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж, ******* тоот орон сууцыг хамгийн түрүүнд ******* эзэмшилдээ авсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Гуравдагч этгээд *******ийг ******* дүүргийн ******* хороонд баригдах, 240 айлын 16 давхар орон сууцны А блокийн 11 давхарт, ******* тоот, 68.30 м.кв талбай орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэл тогтоогдоогүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь гуравдагч этгээд *******тэй хариуцагч нь түрүүлж гэрээ байгуулсан байх боловч уг орон сууцыг гэрээний дагуу өөр этгээд эзэмшилдээ авсан байгаа тохиолдолд энэхүү нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн г хангахгүй орхих давж заалдах шатны .

 

167 167.1.1

 

ТОГТООХ НЬ:

 

1. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дугаа шийдвэрийг ж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ЕРӨНХИЙ د Ж.ОЮУНТУНГАЛАГ

دИД Б.НАРМАНДАХ

.