Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02019

 

 

Ө.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө.Туулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Номтын ам ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ч.Энхтөр,

 

Өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай хэргийг

 

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ө.Туул,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Нандинцэцэг,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Аюуш,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: М.Цэндсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Туул нь Номтын ам ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй 240 айлын орон сууцны А блок, 16 давхрын 170 тоот 68,3 кв.м талбайтай орон сууцыг захиалан орон сууц захиалгаар барих, байгуулах тухай гэрээг байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т гүйцэтгэгч компани нь 2014 оны 4 дүгээр улиралд орон сууцыг ашиглалтад оруулна гэж гэрээнд заасан боловч гэрээний үүргээ зөрчин, А блокийн орон сууц 2016 оны 4 дүгээр сард улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан. 2015 оны 12 дугаар сард Номтын ам ХХК-иас дуудаад үлдэгдэл мөнгөө төлөөд А блокийн 149 тоотод ор гэж хэлсэн. Тэгээд надад 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн он, сар, өдөртэй НА-149 тоот гэрээг өгсөн. Үлдэгдэл мөнгөө өгөөд улсын комисс хүлээн авсны дараа компаниас надад түлхүүр гардуулах зөвшөөрөл олгосны үндсэн дээр манайх 2016 оны 4 дүгээр сараас эхлэн нүүж орсон. Энэ хугацаанд уг байртай давхцалтай хүн гарч ирж байгаагүй. Давхацсан айлууд нь цагдаад гомдол гаргаад, эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байсан. Мөн байрны доор айлуудын мэдээлэл гардаг байхад 149 тоотод Ө.Туул л гэж гардаг байсан. Гэтэл одоо эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт хандах гэтэл Номтын ам ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-т заасны дагуу компанийн зүгээс холбогдох шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа, мөн өөр айл өмчлөгч гээд гарч ирж байгаа нь миний сэтгэл санаа болон эд материалын хохиролд оруулсаар байна. Иймд Ө.Туулыг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Шинэ ирээдүй хороолол, 90А байрны 11 дүгээр давхар, 149 тоот 68,3 кв.м талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ө.Туул нь нэхэмжлэлдээ Номтын ам ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй 240 айлын орон сууцны А блок, 11 давхар, 149 тоотын 68.3 кв.м талбайтай орон сууцыг захиалан НА-149 тоот орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээг байгуулсан мэтээр тайлбарласан байдаг. Номтын ам ХХК нь иргэн Ө. Туултай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр С блок 16 давхар 170 тоотын 68.3 кв.м орон сууцыг захиалах орон сууцыг захиалгаар барих, бариулах тухай НА-170 тоот гэрээ байгуулсан. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний эхний нүүр нь сүүлийн хуудасны бичигтэй таарахгүй байгаа. Хэнтэй байгуулсан нь эргэлзээтэй. Гэвч намайг 2015 оны 12 дугаар сард ажилд орсны дараа А блокийн орон сууцанд орох айл, гэрээг цуцлах айл, төлбөрийг буцаан өгөх айл гэсэн жагсаалт байсан А блок ашиглалтад ороход бэлэн болсон байсан тул мөнгөө бүрэн төлсөн захиалагчдыг А блокийн орон сууцанд оруулахаар шийдсэн байсан. Жагсаалтаар А блокийн 149 тоотод Ө.Туул орохоор нэр нь байсан тул би нүүж орох зөвшөөрлийг нь өгсөн. Харин С.Энхтөр төлбөрийн 80 хувийн гүйцэтгэлтэй байсан тул гэрээ цуцлах жагсаалтад байсан. Ө.Туулын А блокийн 149 тоот орон сууцтай холбоотой гэрээг хэнтэй байгуулсныг мэдэхгүй. С блокийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй улсын комисс хүлээж аваагүй байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргаж өгөх боломжгүй байгаа. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Номтын ам ХХК нар орон сууц захиалах, бариулах гэрээ байгуулж Сонгинохайран дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 48 айлын орон сууцыг дахин төлөвлөж, шинээр 240 айлын орон сууц барихаар болж захиалагч нартай гэрээ байгуулан барилгын ажил эхэлсэн. Гэвч энэ хугацаанд эдийн засгийн хямрал болон захиалагч нар хугацаандаа төлбөрөө өгөхгүй байх зэрэг эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байдлууд үүсэн захиалагч нарын тоо давхардсанаас захиалагч нараас хууль, шүүх, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, асуудал улам хүндэрч барилгын ажил цааш явах боломжгүй байдалд хүрсэн. Гэвч 2017 оны онд захиалагч нар хуралдан захиалагч нарын эрх ашгийг хамгаалах үүднээс түр хороо болон зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн Сонгинохайрхан дахь захиалагчдын нэгдсэн холбоо ТББ-г байгуулсан. Ингээд Номтын ам ХХК болон зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн Сонгинохайрхан дахь захиалагчдын нэгдсэн холбоо төрийн бус байгууллагын хооронд 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болно. Уг хамтран ажиллах гэрээгээр Нийслэлийн төсөвт тусгагдаж батлагдсан 1 700 000 000 төгрөгийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж байгаа 240 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Сонгинохайрхан дүүргийн тендерийн хороонд холбогдох материалыг хүлээлгэн өгөх, захиалагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалж, захиалагчдын санал хүсэлтийг үндэслэн гэрээний үнийн дүнд нэмэлт өөрчлөлт оруулж захиалагчдын төлбөрийг барагдуулах, байранд нь оруулах ажлыг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл захиалагч нар нь нэгдсэн хүсэл зоригоос татгалзаж, дан дангаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь бусад захиалагчдын эрх зөрчигдөх болон ажил цааш явах боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Иймд Ө.Туулын тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин А блокийн 149 тоот орон сууцны өмчлөгчөөр С.Энхтөрийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шаардлагадаа: Ө.Туул нь нэхэмжлэлдээ Номтын ам ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-149 тоот орон, сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээг байгуулж, гэрээний үүргээ 100 хувь төлж барагдуулсан гэж байгаа боловч Номтын ам ХХК-ийн барьж буй 240 айлын орон сууцны барилгын А блок 11 дүгээр давхрын 149 тоот 68,З кв.м талбайтай 3 өрөө байрыг худалдан авах гэрээ байгуулаагүй, 149 тоотод зориулж нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Харин 240 айлын орон сууцын барилгын С блок, 16 давхар 170 тоот 68,З кв.м талбайтай 3 өрөө сууцыг авахаар тохиролцож орон сууц захиалгаар барих, бариулах тухай НА-170 тоот гэрээг байгуулж, төлбөрийг төлсөн байна. Энэ нь тус компанийн удирдлага Б.Тамир, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарнай нарын тайлбар болон захиалагчдын нэгдсэн холбоо ТББ дээр байгаа анхны материалуудаар нотлогдож байгаа. Ө.Туул нь Номтын ам ХХК-ийн барьж буй 240 айлын орон сууцны А блок 11 давхар 149 тоотод байр захиалсан гэж хуурамч материал бүрдүүлж нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Байр ашиглалтад орох үед Ө.Туул арга заль гаргаж уг 149 тоот захиалгат байранд орсон байсан. Ч.Энхтөр нь байрандаа орохыг компанийн удирдлагаас гурван удаа шаардахад Ө.Туул гарахгүй байна гэсэн хариулт өгч, А блок 109 тоотын түлхүүрийг өгсөн. А блок 109 тоотын анхны захиалагч нь н.Рэнцэндорж гэдэг залуу байрандаа орно гээд бас шүүхээр явж байгаа. Иймд Ө.Туул, түүний өмгөөлөгч Г.Нандинцэцэг нар нь хуурамч материал бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, А блок 11 давхарт 149 тоот 68,З кв.м талбайтай орон сууцыг анхны захиалагч Чулуунбат овогтой Энхтөр нь өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. Ч.Энхтөр нь гэрээний үүргээ 100 хувь биелүүлж гэрээний 2.2 дахь заалтын 2-т заасны дагуу гэрээний төлбөрт 68 300 000 төгрөг, 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар 6 830 000 төгрөг, нийт 75 130 000 төгрөгийг төлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90 дүгээр байр, А блок, 11 дүгээр давхар, 149 тоот 68,3 кв.м талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ө.Туулыг тогтоож, гуравдагч этгээд С.Энхтөрийн гаргасан тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 950 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 462 750 төгрөгийг улсын орлогоос гаргуулан гуравдагч этгээд С.Энхтөрд буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дугаартай шийдвэрт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Номтын ам ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-149 тоот орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулж, гэрээний үүргээ 100 хувь төлж барагдуулсны дагуу Ө.Туулыг Сонгинохайрхан дүүргийн 19 хороо, Шинэ ирээдүй хороолол, 90А байр, 11 давхар, 149 тоотын 68,3 кв.м талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 184/Ш32018/03394 дугаартай шүүгчийн захирамжаар Ө.Туулын нэхэмжлэлтэй, Номтын ам ХХК-д холбогдох "өмчлөгчөөр тогтоолгох" тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас агуулгын хувьд өмчлөгчөөр тогтоолгохыг хүсч байгаа мэт боловч Номтын ам ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-149 тоот "орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулж гэсэн нэг шаардлага, "гэрээний үүргээ 100 хувь төлж барагдуулсны дагуу Ө.Туулыг Сонгинохайрхан дүүргийн 19 хороо, Шинэ ирээдүй хороолол, 90А байр, 11 давхар, 149 тоотын 68,3 кв.м талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох" гэсэн хоёр шаардлага гаргасан харагдаж байна. Өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох гэсэн шаардлага нь "... хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах ..." гэсэн хязгаарлалтыг Иргэний хуулиар өмчлөгч этгээдэд тогтоосон, харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т Монгол Улсын иргэн "... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ..." эрхтэй, энэ эрхийг баталгаатай эдэлнэ гэж заасан. Хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийнхээ дагуу цуглуулсан баримтаас үзэхэд өмчлөх эрхийг шударгаар олж авахаар, мөн Ө.Туулд өмчлөх эрх үүссэн, өмчлөх эрхтэй болохыг нотолсон баримт байхгүйн зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэх баримтын тухайд Ө.Туул нь нэхэмжлэл гаргахдаа 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-149 тоот орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ байгуулсан тул өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохыг хүссэн. Харин хариуцагч Номтын ам ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Тамир нь "... Ө.Туулын нь 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй 240 айлын орон сууцны А блок, 11 давхар, 149 тоотын 68.3 кв.м талбайтай орон сууцыг захиалан бариулах НА-149 дугаартай гэрээг байгуулаагүй, харин 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-170 дугаартай С блок 16 давхрын 170 тоотыг захиалан бариулах гэрээ байгуулсан. С блок нь 80 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэсэн тайлбарыг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан байна. Хариуцагчийн энэ тайлбар нь Ө.Туулын нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн дараахь баримтуудаар нотлогдож байна. Үүнд: 8 дугаар талд авагдсан 2013.6.18-ны өдөр Номтын ам ХХК-ны санхүүгийн тэмдэгтэй, Ө.Туулаас С блок 16 давхрын 170 тоотын байрны 20 хувийн урьдчилгаа 13 660 000 төгрөг гэсэн утгаар Ө.Туул өөрөө Номтын ам ХХК-нд төлбөрөө тушаасан байна. 2014.2.26-ны өдөр Хас банкны орлогын ордерт гүйлгээний утга Ө.Туулаас С блок 16 давхар 170 тоот байрны урьдчилгаа гэсэн гүйлгээг Ө.Туулаас, 2014.3.3-ны өдөр Хас банкны орлогын ордерт гүйлгээний утга Ө.Туулаас урьдчилгаа блок 16 давхар 170 тоот гэсэн гүйлгээг, 9 дүгээр талд авагдсан 2014.3.5-ны өдөр Хаан банкны мөнгөн шилжүүлэгт гүйлгээний утга: байр урьдчилгаа, Ө.Туулаас блок-С, 16 давхар 170 тоот гэсэн гүйлгээ, мөнгө тушаагч Ө.Туул, 2014.10.5-ны Хас банкны төлбөрийн баримтад төлбөрийн зориулалт Блок 16 давхар 170 тоот байрны урьдчилгаа гэсэн гүйлгээ, мөнгө тушаагч Ө.Туул, 10 дугаар талд авагдсан: 2014.10.10-ны Голомт банкны орлогын мэдүүлэгт байрны урьдчилгаа гэсэн гүйлгээг Ө.Туул, 2015.2.25-ны Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, гүйлгээний утга Ө.Туулаас С блок 16 давхар 170 тоот байрны урьдчилгаа гэсэн гүйлгээг Ө.Туул, 11 дүгээр талд авагдсан: 2015.2.12-ны Голомт банкны орлогын мэдүүлэгт төлбөрийн зориулалт: Ө.Туулаас С блок 16 давхар, 170 тоот байрны үнэ гэсэн гүйлгээг Ө.Туул, 2015.3.13-ны Хаан банкны мөнгөн шилжүүлэгт гүйлгээний утга Ө.Туулаас С блок, 16 давхар, 170 байрны урьдчилгаа гэсэн гүйлгээг Ө.Туул, 12 дугаар талд авагдсан: 2015.3.17-ны Голомт банкны орлогын мэдүүлэгт төлбөрийн зориулалт С блок 16-170 тоот гүйлгээг Ө.Туул, 2015.3.31-ний Хаан банкны мөнгөн шилжүүлэгт гүйлгээний утга Туул С блок 16-170 тоот Ө.Туулаас гүйлгээ хийсэн, 13 дугаар талд авагдсан: 2015.9.19-ний Голомт банкны орлогын мэдүүлэгт байрны тоо дугааргүй 2 удаагийн гүйлгээг Ө.Туулаас хийсэн байсан. Нэхэмжлэгч нь 14 удаагийн гүйлгээг хийхдээ С блок, 16 давхар, 170 тоот байрны урьдчилгаа, байрны төлбөр гэж хийсэн байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй, мөн Ө.Туул нь А блок, 11 давхар, 149 тоотын 68.3 кв.м талбайтай орон сууцыг захиалан бариулаагүй, С блок, 16 давхар 170 тоотыг захиалсан байна. Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Энхтөр нарын хэн нь түрүүлж А блок 11 давхар 149 тоот 68.3 кв.м талбайтай орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан нь тодорхойгүй байхад шүүх Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Нөгөөтэйгүүр дээрх мөнгөн гүйлгээнүүдийн утга санаа нь Ө.Туулын би "С блок, 16 давхар, 170 тоот" орон сууцыг захиалсан, авах гэж байгаа учир төлбөрөө төлөх үүрэгтэй гэсэн субъектив санаа, бодит үнэн байдал юм. Ө.Туул 2013 оны 6 сарын 18-ны өдөр захиалгын гэрээний урьдчилгаа 20 хувийг төлөхдөө л "C блок, 16 давхар, 170 тоот"-ыг авахаар гэрээ байгуулсны илэрхийлэл. Харин гэрээний хуудсыг сольсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэдэг нь харагдаж байна. Мөн нэхэмжлэгч нь орон сууцны ашиглалтын төлбөр төлж байгаа учир өмчлөх эрхтэй гэсэн агуулгаар Төрийн банкны мөнгө тушаасан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн нь Ө.Туулийг эзэмшиж байгаа гэдгийг нотлохоос биш өмчлөх эрхтэй гэдгийг нотлохгүй юм. Өөрөөр хэлбэл эзэмшил бол эрх биш. Иймээс нэхэмжлэгч Ө.Туул нь гэрээгээр өмчлөх эрхийг олж авсан гэдэг нь тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх өмчлөх эрх үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийн 63-65 дугаар талд С.Туулын С блокны, 16 давхрын 170 тоот орон сууц захиалан бариулах гэрээ, 66, 67 дугаар талд Номтын ам ХХК-иас Ө.Туулд хүргүүлсэн мэдэгдэлдээ 170 тоот гэсэн байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Гурав. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: Ч.Энхтөр нь "Номтын ам ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-149 тоот "орон, сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ"-г байгуулсан. Ч.Энхтөр нь гэрээний үүргээ 100 хувь биелүүлж гэрээний 2.2 дахь заалтын 2-т заасны дагуу гэрээний төлбөрт 68 300 000 төгрөг, 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар 6 830 000 төгрөг, нийт 75 130 000 төгрөгийг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх Ч.Энхтөрийн 90А байрны 11 давхрын 149 тоот 3 өрөө, 68.3 кв.м талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр, яагаад хэрэгсэхгүй болгож байгаагаа заахгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх шийдвэртээ гуравдагч этгээд Ч.Энхтөр нь 90А байрны 11 давхрын 149 тоот 68.3 кв.м талбайтай орон сууцыг 1 м.кв талбайг 1 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна гэж дүгнэсэн атлаа Ө.Туулыг орон сууцыг эзэмшиж байгаа, С.Энхтөрийг А блокны 109 тоот орон сууцанд оруулахыг зөвшөөрч байгаа, гуравдагч этгээд нь гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүйн дээр Номтын ам ХХК болон иргэн Ч.Энхтөр нарын хооронд байгуулсан гэрээний чөлөөт байдалд халдсан, гэрээний үүрэгт дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад хариуцагч болон гуравдагч этгээд нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь өөрөө хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбартай нийцэхгүй байна. Иймд худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдаагүй, анхнаасаа л Ч.Энхтөртэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж Ө.Туулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Ч.Энхтөрийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ө.Туул нь хариуцагч Номтын ам ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын 16 давхар орон сууцны А блок, 11 давхрын 149 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гуравдагч этгээд Ч.Энхтөр дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Ө.Туул нь хариуцагч Номтын ам ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгаар барих, бариулах тухай НА-170 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах 240 айлын 16 давхар орон сууцны барилгын С блокийн 16 давхарт, 170 тоот, 68.30 м.кв талбай бүхий орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, Ө.Туул нь нийт 68 300 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ, төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8-14, 63-65 дугаар тал/

 

Гэвч нэхэмжлэгч Ө.Туул, хариуцагч компаниуд нь харилцан тохиролцож гэрээний зүйлийг сольсон бөгөөд 2015 оны байдлаар нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн огноотой, НА-149 дугаартай гэрээг дахин байгуулж дээрх орон сууцны А блокийн 11 давхрын 149 тоот, 68.30 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч нь Ө.Туулд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын гэрээний харилцаа, гэрээний биелэлтийн талаар зөв дүгнэж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээнд хамаарах зохицуулалтуудыг зөв хэрэглэсэн байна. /хх-ийн 4-6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ө.Туул нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 68 300 000 төгрөгийг бүрэн төлж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын 16 давхар орон сууцны А блокийн 149 тоот орон сууцыг эзэмшиж, тухайн орон сууцандаа амьдарч байгаа нь талуудын тайлбараар тогтоогдсон тул Ө.Туулыг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Энхтөр нь Номтын ам ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар барих, бариулах тухай НА-149 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр Ч.Энхтөр нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах, 240 айлын 16 давхар орон сууцны А блокийн 11 давхарт, 149 тоот, 68.30 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 68 300 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 88-89 дүгээр тал/

 

Хариуцагч Номтын ам ХХК нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдтэй нэг зүйлийн талаар адил гэрээ байгуулжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний тал, гэрээний агуулга, зүйлээ чөлөөтэй тодорхойлох эрхтэй бөгөөд нэг эд хөрөнгийн талаар өөр этгээдүүдтэй гэрээ байгуулахыг хориглосон хууль байхгүй бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл байхгүй болно.

 

Худалдагч нь нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдахаар гэрээ байгуулахыг хууль болон зан суртахууны хэм хэмжээгээр хориглоогүй тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчтэй болон гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний аль аль нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл биш, түүнчлэн уг хуулийн мөн зүйл, хэсгийн бусад заалтад заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн нэхэмжлэгч, гуравдагч этгээдтэй байгуулсан А блокны 149 тоот орон сууцны талаарх худалдах, худалдан авах гэрээнүүдийн аль аль нь хүчин төгөлдөр хэлцэл болно. Энэ тохиолдолд гэрээний зүйлийн өмчлөх эрхийг аль худалдан авагч авах эрхтэйг Иргэний хуулийн 250 дугаар зүйлээр нарийвчлан зохицуулсан.

 

Гагцхүү талууд гэрээний үүргээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү гүйцэтгээгүй, гүйцэтгэхээс татгалзсан, гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг тохиолдолд үүсэх үр дагавар нь талуудын хоорондын гэрээ болон хуульд зааснаар үүснэ.

 

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж, 149 тоот орон сууцыг хамгийн түрүүнд Ө.Туул эзэмшилдээ авсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Гуравдагч этгээд Ч.Энхтөрийг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах, 240 айлын 16 давхар орон сууцны А блокийн 11 давхарт, 149 тоот, 68.30 м.кв талбай орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэл тогтоогдоогүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь гуравдагч этгээд Ч.Энхтөртэй хариуцагч нь түрүүлж гэрээ байгуулсан байх боловч уг орон сууцыг гэрээний дагуу өөр этгээд эзэмшилдээ авсан байгаа тохиолдолд энэхүү нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн г хангахгүй орхих давж заалдах шатны .

 

167 167.1.1

 

ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дугаа шийдвэрийг ж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ЕРӨНХИЙ د Ж.ОЮУНТУНГАЛАГ

دИД Б.НАРМАНДАХ

.