Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00174

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Г.С,

Гэрч Б.Наранбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнД.Гад холбогдох эрүүгийн 1738004100089 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 443 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байхдаа тус хорих ангийн 2 дугаар хэсгийн 7 дугаар өрөөнд хоригдол Г.Сийн баруун талын нүд рүү зүү шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 443 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байхдаа тус хорих ангийн 2 дугаар хэсгийн 7 дугаар өрөөнд хоригдол Г.С-ийн баруун талын нүд рүү зүү шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…С оёдлын өрөө рүү орж ирсэн. Энэ үед өрөөнд Баньдхүү, С.Батболд, Бямбадорж бид нар байсан. Бид нар даалин дээр хээ тавиад сууж байсан. С орж ирээд Баньдхүүг буруу хээ тавьж байна хазгай муруй тавиад байна гэж ярилцаад Батболд дээр очоод нүцгэн цээжнээс нь базаж авахад Батболд ухас гээд босоод ирэхэд С эргэж зугтаагаад гарахдаа х  аалга мөргөсөн. Тэгээд цаашаа өөрийнхөө 8-р өрөөрүү орсон. Тэгээд би араас нь очиход нүднээс нь нулмис гоожиж байхад Амардаваагаас нүдний дусаагуур аваачиж өгсөн. Энэ явдал болохоос өмнө  С шалганы урд талын гадаа талбайд турбо суулгах газар ухаж байсан. Тэгээд С нүд рүү цемент орчихлоо гэж нүдээ үзүүлж байсан байдаг.…" гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Сийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-16 дугаар хуудас/,

      Хохирогч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн "... Даалин оёдог өрөөнд намайг ороход Батболд, Мөнхбаяр, Мягмардорж,Г нар даалин оёж байсан. Тэр өрөөнд ороод Батболдтой тоглоом хийж “чи сандал дээр хүүхэн шиг яаж суугаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Батболд чамд ямар хамаатай юм гэж байсан. Ингээд тэр өрөөнөөс гарахдаа өрөөний төмөр сараалжин хаалгыг хаасан. Хаагаад гарах гэхэдГ хөөе гэхэд нь эргээд харталГ юм шидсэн. Шидэхэд нүдэн дээр нэг юм цохисон. Тэгээд миний нулимс гоожоод би хажуугийн 8-р өрөө буюу өөрийнхөө байрладаг өрөө рүү орж өөрийнхөө гар нүүрний алчуурыг авч халуун усны уурын зуух руу очиж хүйтэн усаар нүдээ шавшсан. Усаар шавшчихаад буцаж өрөөндөө очоод өрөөнөөс гарч ирээд шидсэн зүйлийг хайхад 7-р өрөөний чиг урд талын 2-р өрөөний пааран доогуур орсон байсан. Үзүүрийг нь 3-4 мм орчим цухуйлгаж хөх лентээр ороосон зүү байсан...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг,

      Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "… Би хэрэг болдог өдөр даалин оёдог 7-р өрөөндГ, Бандихүү, Мөнхбаяр нартай юм оёод сууж байтал гаднаас С орж ирээд Гантулгын хажуугаар гарталГ Сийн гуя руу зүү хатгах шиг болсон.Г, С хоёр тоглоомоор бие биендээ үг хэлээдГ нь С руу зүү шидчих үү гээд баруун гартаа барьж байсан зүүгээр зангаад байсан. Би тэр үед гараад явчихсан цаашид юу болсныг мэдэхгүй байна.Г Сийг орж ирэхэд даалин оёоод сууж байсан...С нүдээ эмчлүүлж ирсний дараа чулуу үсэргэлээ гэх яриа гарсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-36 дугаар хуудас/,

       Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "… Г.С нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотруу хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг рүү яаралтай явсан.  Тэндээ хагалгаанд орсон. Болор солих хагалгаа хийлгээд тэндээ эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буцаж ял эдэлж байсан хорих анги буюу хорих 443 дугаар анги дээрээ ирсэн. Ирсэн өдөр нь би нүдээ яагаад гэмтээсэн талаар нь тайлбар авахад Гантулгын шидсэн зүү нь нүдэн дээр нь ойгоод алга болсон тухайгаа мэдүүлж байсан.." гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-38 дугаар хуудас/,

       Гэрч Н.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…2017 оны 08 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Би тэр өдөр хорих ангид ирээд удаагүй байсан учир заалтгүй өрөөнд хэдэн хоригдлын хамт сууж байхад гаднаас С орж ирээд нүд болохоо больчихлоо нүд бүрэлзээд юм муу харж байна гээд байж байтал араас ньД.Г орж ирээд зүү ороосон лент хаана байна гээд хайгаад байсан. Тэгж байгаад гараад явсан. Сийн нүднээс нулимс цуваад байсан...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/,

      Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Би Ариунболд төлөөлөгчийн авсан тайлбараас асуулт, хариултаар ньГд уншиж өгч байсан. Тэгэхэд Гантулгын өгсөн тайлбарт С руу зүү шидсэн гэж байсан.СГ зүү шидээд нүд сохорсон гэж ярьдаг...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/,

      Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Даалин оёдог 7 тоот өрөөндГ, Батбол бид гурав даалин оёж байсан. Тэгэхэд С орж ирээд Батболдтой ноцолдоод байгаад гарж гүйхдээ хаалганы аркыг мөргөсөн...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-45 дугаар хуудас/,

      Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Г.Сийн нүд нь голдоо цэг шиг цайсан байсан. Нүдээ яасан юм бэ гэж асуухад гадаа сандал ховхлох гэж байгаад чулуу үсрээд ийм болсон гэж тухай үед хэлж байсан. Ингэж ярьсан сар өдрийг санахгүй байна. Ингэсний дараахан С Улаанбаатар хотруу эмчилгээнд төв хорихын эмнэлэг рүү явсан. Явж ирчихээд нүднийхээ талаар өөр зүйл ярих болж арк мөргөсөн гэж ярьж байсан. Тэгээд сүүлдГ зүүгээр шидсэн гэх яриа гарсан. Алба хаагчдын дунд ч ийм яриа гарсан. Дараа нь би Соос яасан юм юу болсон юм гэхэдГ зүүнд утас ороосон зүүг санаатай бол шидээгүй тоглож байгаад шидсэн гэж хэлж байсан...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/,

       Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байхаа надад С баруун нүдээ үзүүлэхээр орж ирсэн. С хэлэхдээ зам тавьж байгаад цементийн хэлтэрхий нүд рүү үсрээд нүд цайгаад юм харахад бүдэг харагдаад байна гэсэн. Би тэр үед Сийн баруун нүдийг үзэхэд нүд нь цайсан байсан учир дуслаар 3 хоног дусааж өгөөд 2017 оны 08 дугаар сарын 10-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд болор цайсан байна яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тэгээд хорихын нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 50-53 дугаар хуудас/,

       Эд мөрийн баримт хураан авах тухай 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаартай прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 05 дугаар хуудас/,

       Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Г.Сийн биед учирсан гэмтэл нь хатуу, үзүүртэй, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүү шидсэнээс үүсэх магадлал илүү өндөр хувьтай байна. Хүн нүдээрээ юм мөргөх магадлал маш бага байдаг. Хүн юм мөргөвөл толгойгоороо мөргөдөг. Өөрийн ухаан санаа эрүүл байгаа хүн юм мөргөх бол нүдээ хамгаалж төрөлх рефлексээрээ толгой, духаараа юмыг мөргөдөг...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 61-62 дугаар хуудас/,

  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 710 тоот дүгнэлтэд:

  1. Г.Сийн биед тухайн үед баруун нүдний эвэрлэг давхаргыг бүдгэрүүлсэн эвэрлэг давхаргын гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Г.Сийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээ болон бүрэн эдгэрлтийн байдлаас хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн  57 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738004100089 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Г.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь урьд 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 155.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 74, 76-80 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

     Эрүүгийн 1738004100089 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчД.Г-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчД.Г-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн 1738004100089 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан 200.000 төгрөгний барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, төрийн сангийн 100170005350 данснаас 200.000 төгрөгийг гаргуулж шүүгдэгчД.Гд олгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР