Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01927

 

 

Цахиур СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/02457 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Цахиур СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.Мягмаржавд холбогдох,

 

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 378 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Гантуяа,

Хариуцагч: Я.Мягмаржав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цахиур сууц өмчлөгчдийн холбооны гишүүн, сууц өмчлөгч Я.Мягмаржав нь 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох нийт 378 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд хуулийн дагуу өөрийн төлөх үүрэгтэй дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаа тус сууц өмчлөгчдийн холбоонд төлж барагдуулах талаар удаа дараагийн мэдэгдэл, шаардлагыг биелүүлэхгүй байсаар өдийг хүрлээ. Цахиур сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, дүрэмд заасан үүргийн дагуу хариуцсан байрнуудад шаардлагатай засвар үйлчилгээг хийж, үүний дагуу хөлс авдаг. Хариуцагч нь жижүүр байхгүй, цэвэрлэгээ хийдэггүй гэж байна. Энэ талаарх гомдлоо сууц өмчлөгчдийн холбоонд тавиад шийдвэрлүүлэх ёстой. Жил бүр бүх гишүүдийн хурал хийж тайлангаа тавьдаг. Улирал бүр аудитын шалгалт хийгдээд явдаг. Хариуцагчийн нэг сарын төлбөр нь 2 өрөө байрнаас 4 000 төгрөг, цэвэрлэгээ 4 500 төгрөг, жижүүр 1 500 төгрөг, орцны гэрэл 400 төгрөг, баримт 100 төгрөг, нийт 10 500 төгрөг, нийт 36 сарын төлбөр 378 000 төгрөг болсон. Иймд хариуцагчаас 378 000 төгрөгийг гаргуулж Цахиур сууц өмчлөгчдийн холбоонд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдааЯ.Мягмаржав миний бие нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 3 дугаар байрны 46 тоотод оршин суудаг. Уг байрны дээр 2006, 2007 оны үед давхарлаж мансард барьсан. Үүнээс болж манай балкон руу мансардны ханын шороо байнга нурж орж ирдэг болсон, мөн бохирын шугамнаас байнга ус шүүрч, мөөгөнцөр үүсч маш хүнд байдалд байна. Анх барилгын ажил хийгдэж байх үед ч гэсэн манай бүх цахилгааны монтажнууд шатсан, дээрээс ус алдаж өөрийн зардлаар байрандаа бүтэн засвар хийж байсан. Энэ талаар тухайн үед нь би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан байгаа болно. Учир нь Цахиур СӨХ нь ажлаа хийхгүй байгаагаас болж иргэн миний өөрийн байрандаа тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тул Цахиур сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанаас болж маш их хохирч байгаа учир баримт материалаа бүрдүүлэн өөрт учирсан хохирлоо сөрөг нэхэмжлэх болно. Сууц өмчлөгчдийн холбооны жижүүрийн хөлс гэж 1500 төгрөг нэхэмжилж байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь жижүүр, харуул хамгаалалттай байх ёстой, гэтэл би энэ байранд амьдарснаас хойш маш олон удаа хулгайд эд зүйлээ алдаж байсан. Жижүүр гэх хүн байдаггүй. Өдрийн цагаар шөнө орой дандаа согтуу хүмүүс орж хонодог. Удаа дараа мэргэжлийн байгууллагад хандаад сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа буруу байна гэх дүгнэлт гарчихаад байхад миний төлбөрийг барагдуулахгүйгээр яагаад төлбөр нэхэмжлээд байгаа юм бэ. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, шугам, сүлжээний засвар, түүнтэй холбоотой гарсан зардлыг гаргах мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх, засвар үйлчилгээг хийх, бохир усны байшингийн шалнаас дотогш бүх шугам сүлжээг хариуцах ёстой. Гэрээний дагуу засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд зардлыг төлүүлнэ. Сууц өмчлөгчдийн холбоо нь холбогдох бүх зардлыг хариуцна гэж байна. Мөн ашиглалтад хүлээлгэж өгөөгүй барилгын ажлын явцад шаардах дулаан, халуун усаар хангах ёсгүй гэж байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй олон айл байхад яагаад зөвхөн намайг онцолж шаардаад байгаа юм бол. Бохирын ус дээд айлаас алдаагүй, барилгын ажил дууссаны дараа хананы завсар байсан ус алдсан учир сууц өмчлөгчдийн холбоо хариуцах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Мягмаржаваас 378 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цахиур сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.160 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Мягмаржаваас улсын тэмдэгтийн хураамжид 11 990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цахиур Сууц өмчлөгчдийн холбоонд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/02457 тоот шүүхийн шийдвэрийг хүлээн аваад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Цахиур СӨХ нь надаас 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны мөнгө болох 378 000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг юм. Миний бие сууц өмчлөгчдийн холбоо байранд засвар үйлчилгээ хийдэггүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж сууц өмчлөгчдийн холбооноос, тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч намайг нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй гэсэн үндэслэлээр миний гаргасан тайлбарыг хүлээн аваагүй юм. Гэтэл миний бие Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргаж улмаар мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 870 тоот хариу мэдэгдэх хуудсаар Цахиур СӨХ нь хангалтгүй ажиллаж байгаа, Барилгын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа тухай дүгнэлтийг хэргийн материалд хавсаргаж өгсөн байгаа. Хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-н 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн техникийн комиссын актаар дүгнэлтээр мансардны барилгын буруу хийцнээс болж манай гэрт байнга ус алдаж, шороо орж ирж, хохирол учруулж байгаа тухай актад тусгасан байдаг юм. Энэ асуудлуудыг сууц өмчлөгчдийн холбоо хариуцаж засвар үйлчилгээ хийх үүрэгтэй байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй атлаа оршин суугчдаас мөнгө хураах үйлчилгээ хийдэг. Энэ байдлыг миний бие шүүх хуралдаан дээр амаар тайлбарлаж холбогдох баримтаа өгсөн байтал шүүхээс миний гаргаж өгч байгаа нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй харин Иргэний хуулийн 143 дугаар зүйлд зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэсэн заалтыг үндэслэсэн байна. Гэтэл Цахиур сууц өмчлөгчдийн холбоо нь ямар үйлчилгээ, ямар засвар хийсэн гэдгээ нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Цахиур СӨХ нь хариуцагч Я.Мягмаржавд холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 378 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Я.Мягмаржав нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 3 дугаар байрны 46 тоот, 28 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд тэрээр 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 378 000 төгрөгийг төлөөгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Я.Мягмаржав нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ... Цахиур СӨХ нь ажлаа хийхгүй байгаагаас болж дээрээс ус алдаж, байр мөөгөнцөртөж, иргэн миний өөрийн байрандаа тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хангалтгүй ажиллаж байгаа гэх дүгнэлтийг ирүүлсэн гэж маргасан. /хх-ийн 28-29 дүгээр тал/

Гэвч дээрх тайлбар нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дах хэсэгт ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууц өмчлөгч тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж зааснаар орон сууц дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхгүй байх, чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дах хэсэгт ... орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Я.Мягмаржаваас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 378 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

Хариуцагч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл жич нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдлаа.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан г хангахгүй орхих .

 

167 167.1.1

 

:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/02457 дугаа шийдвэрийг ж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ