Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/01926

 

 

Э.Үүрийнгэгээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02302 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Үүрийнгэгээгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Найрамдал СӨХ-д холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан хохиролд 1 755 300 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Вандандорж,

Хариуцагчийн төлөөлөгч: Д.Дашням,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 9 давхрын 70 тоот байрны өмчлөгч Э.Үүрийнгэгээ нь гадаадад сурдаг учраас эзэнгүй байдаг бөгөөд, уг байрыг би итгэмжлэлээр харж хандаж, хөлсийг нь төлдөг юм. Уг 22 дугаар байрны дээврийн хар цаас муудаж, бороо цасны уснаас хамгаалж чадахгүй, доод давхар луу ус алдаж, давхрын бүх өрхүүдийн байшиндаа хийсэн засвар үйлчилгээг үр дүнгүй болгож, ханын обой цаас хуурч, хөгц мөөгөнцөрт идэгдэж, шалны будаг норж ховхрон цахилгаан утсанд гэмтэл учрах зэрэг маш их хохирол удаа дараалан учруулж байна. Энэ бүхнийг засч залруулах нь хамгийн дээд давхрын суугчдын гүйцэтгэх ёстой үүрэг биш, нийт өрхүүдийн дундын асуудал, дундын өмчлөлийн засвар үйлчилгээг хариуцаад төлбөр авч сууж байгаагийн хувьд Найрамдал СӨХ энэ үүргээ гүйцэтгэхгүй, ажлаа чанартай хийхгүй байгаагаас зарим учирсан хохирлоо 5 жилийн өмнө нөхөн суутгуулж байсан тал бий. Гэтэл Найрамдал СӨХ байшингийн дээврийг хар цаасалчихлаа гэсэн боловч тэр нь 1 жил бололгүй ус гоожиж, тэд ч дээвэрлэсэн хүмүүсээ олоогүй гэдэг юм. Ийм асуудал удаа дараа гарч, СӨХ-д засуулах талаар айл өрхүүд шаардлага тавиад авч хэрэгсэхгүй болохоор нь 9 давхрын зарим айл өрхүүд хувиараа дээвэрлүүлэхээр 2017 оны 6 сарын үед ярилцаад, манайхаас 2-3 сая гарга гэсэнд би тийм их мөнгө гаргаж чадахгүй, Найрамдал СӨХ дээвэрлэж өгөх ёстой гэж хэлээд тэр ажилд оролцоогүй. Намайг гадаадад хүүхэд дээрээ очоод ирэхэд манай харалдаа 60,5 м.кв дээврийг дээвэрлээгүй, ганц айлыг үлдээснээс 2017 оны 7-10 саруудад дахин ус гоожиж, их хэмжээний хохирол учруулсан. Удалгүй хүйтэрч өвөл болсон учир тэр хэвээр байж байгаад, 2018 оны 4 дүгээр сарын 02-нд хувиараа дээвэр хийдэг мэргэшсэн хүн олж хөлсийг тохиролцон, дээвэрлэхэд шаардлагатай материалаа татан авч, 60,5 м.кв дээврийн хуучин хар цаасыг хуулан хаяж, чулуугүй ба чулуутай хар цаасыг хоёр давхарлан халаалган наалгаж, дээвэрлэхэд ажлын хөлсөнд 968 000 төгрөг, бараа материалын үнэд 787 300 төгрөг, нийт 1 755 300 төгрөг зарцуулсныг хариуцагч Найрамдал СӨХ-ноос нэхэмжилж байна. Дундын өмчлөлийн эд зүйлд засвар хийх нь СӨХ-ны үүрэг бөгөөд СӨХ дээврийг засварлаагүйгээс учирсан хохирол учир тухайн дээвэрт хийж гүйцэтгэсэн засварын ажлын хөлс, барилгын материалын зардлыг нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааГ.Вандандорж гэгч нь дээврээс ус гоожиж байгаа гэсэн шалтгаанаар 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сарыг дуустал СӨХ-ны мөнгө болох 201 600 төгрөгийг засвар хийнэ гэсэн шалтгаанаар СӨХ-ны мөнгөнөөс чөлөөлүүлж байсан боловч ямар нэгэн засвар хийгээгүй, худлаа чөлөөлүүлсэн. Энэ айл 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар дуустал СӨХ-ны төлбөр 212 400 төгрөг төлөөгүй. 2016 оны 10 дугаар сард 22 дугаар байрны ус гоожиж байгаа айлууд нэгдэн мөнгө шилжүүлж, уг дээврийг засахад энэ 70 тоотын айл энэхүү засварын ажилд нэгдэж оролцоогүй учир эдний талын өчүүхэн газрыг үлдээсэн байна. Одоо засварын ажил хийсэн айлуудын дээврээс ус гоожихгүй байгаа. СӨХ нь тухайн айлуудын төлөх засварын хөлсийг удирдах зөвлөлөөр зөвшөөрүүлсний үндсэн дээр 2 жил хүртэлх хугацаагаар чөлөөлж өгсөн. 22 дугаар байрны дээврийг 2011 онд Тэнгэр түшиг ХХК их засвар хийсэн бөгөөд баталгаат хугацаа дуусаагүй. Г.Вандандорж энэ дээврийг засахдаа СӨХ-ноос ямар ч зөвшөөрөл аваагүй, дундын өмчлөлийн орон сууцны эд хөрөнгийг дураараа засаж янзалсан бөгөөд, орсон материал, ажлын хөлс зассан талбай нь үнэнд нийцэхгүй асар их зөрүүтэй байгаа юм. Иймд 1 755 300 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй юм. Тэр дээвэрт 20 м.кв орчим талбай л дээвэрлээгүй үлдсэн байсан. Дундын өмчлөлийн хөрөнгөнд зөвшөөрөл авч байж дээвэр дээр гарч ажил гүйцэтгэх байсан. 20 гаруй м.кв талбайд дээвэр хийсэн хүний ажлын хөлсөнд 900,000 гаруй төгрөг төлсөн нь хэт өндөр байгаа. Оршин суугчид зардлаа гаргаж хийсэн 2016 оны дээврийн засварын ажил хийгдсэнээс хойш дээд давхрын айлуудад ус алдаагүй. Харин нэхэмжлэгч Э.Үүрийнгэгээгийн буюу 70 тоотын доод талын айлд ус алдлаа гэж орж ирж байсан. Дээврээс ус алдсан нь үнэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Найрамдал СӨХ-ноос 787 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Үүрийнгэгээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 968 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Найрамдал СӨХ-ноос 21 698 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Үүрийнгэгээд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 22 дугаар байрны 70 тоотод ихэвчлэн түрээсийн айлууд суудаг байсан бөгөөд 2015 онд дээврээс ус гоожсон шалтгаанаар СӨХ-ны төлбөрөөс 201 600 төгрөг чөлөөлүүлж авч байсан ч ямар ч засвар хийгээгүй. 2016 онд 22 дугаар байрны 1, 2 дугаар орцны нэр бүхий 7 айл нэгдэн өөрсдөө дээвэр засах санаачлага гарган хоёр орцны дээврийг мөнгө нийлүүлэн зассан бөгөөд энэ айлд хэлэхэд шууд татгалзсан хариу өгсөн тул дээвэрт эдний эзлэх хувь 20 хүрэхгүй м2 талбайг үлдээн зассан байна. Энэ айлуудыг СӨХ харж үзэн СӨХ-н төлбөрөөс тодорхой хугацаагаар чөлөөлөн ажиллаж байна. СӨХ-ны хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үл биелүүлэн 2017 оны 10 дугаар сараас 2018 оны өдийг хүртэлх СӨХ-ны мөнгө 259 600 төгрөгийг одоо болтол төлөөгүй иргэний үүргээ биелүүлэхгүй байна. Хамгийн гол нь энэ Г.Вандандорж гэгч нь засвар хийх талаараа СӨХ болон мэргэжлийн бусад байгууллагуудад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бодит байдал дээр орсон материал хийсэн ажлыг газар дээр нь үзэхэд дэндүү зөрүүтэй дэгс тоо гарган ирж хамт оршин сууж буй иргэдийн мөнгөнөөс гаргуулан авах гэж байгаа нь дэндүү шунахай ашиг сонирхлын зөрчилтэй байгааг харуулж байна. Тиймээс суугчид энэ хүнд ямар ч мөнгө гаргаж өгөхгүй нь ойлгомжтой. Иймд анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн 787 300 төгрөгийг СӨХ 22 дугаар байрны, 1, 2 дугаар орцны суугчид төлөх ямар ч боломжгүй тул зохих шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Үүрийнгэгээ нь хариуцагч Найрамдал СӨХ-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохиролд 1 755 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22 дугаар байрны 70 тоот орон сууц нь нэхэмжлэгч Э.Үүрийнгэгээгийн өмчлөлийн орон сууц бөгөөд, өмчлөгчөөс Г.Вандандоржид 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр уг орон сууцыг эзэмшиж, ашиглах эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 6 дугаар тал/

 

Дээрх байрны оршин суугчид 2016 онд хамтран орон сууцны дээврийг засварласан байх боловч нэхэмжлэгч тал уг ажилд оролцоогүйгээс Э.Үүрийнгэгээгийн өмчлөлийн 70 тоот орон сууцны дээврийн хэсгийг засварлалгүй орхигдуулж улмаар 2017 онд нэхэмжлэгчийн дээврээс ус алдсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд гүйцэтгэх захирал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2 дахь хэсэгт ... холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах үүрэгтэй гэж зааснаар орон сууцны дээврийг засварлуулах ёстой байжээ.

 

Гэвч Найрамдал СӨХ нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс тус байрны 70 тоотод оршин суугч нь өөрийн хөрөнгөөр дээврийн ажлыг хийлгэсэн байх тул анхан шатны шүүхээс материалын үнэд зарцуулсан 787 300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 968 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч тал СӨХ-ны төлбөрөө төлдөггүй гэх боловч хариуцагч нь энэ талаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан г хангахгүй орхих .

 

167 167.1.1

 

:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02302 дугаа шийдвэрийг ж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 445 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ