Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/01897

 

 

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/01897

 

 

М.Очодсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 103/ШШ2018/00184 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Очодсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Уранбилэгт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цолмон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А113 тоот шийдвэрээр олгосон 700 м.кв талбайг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.Уранбилэгт 15 000 000 төгрөгөөр зарсан боловч надад мөнгөө өгөөгүй. Энэ мөнгөний асуудлаас болж ахтайгаа муудалцаж ахыгаа бэртээн би шоронд орсон. Б.Уранбилэг намайг залилан мэхэлж санаатайгаар хуурч газрыг минь авсан тул газрын үнэ 15 000 000 төгрөгөө Б.Уранбилэгээс нэхэмжилж байна. Ээжийн маань бие нь өвдөж, хэвтэрт ороод хотод эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болж би өөрийн эзэмшлийн 2 айлын газраа зарахаар болсон. Гэтэл манай эгчийн хүүхэд Мөнхбат манай найз Өсөхөө гэдэг залуу газрыг чинь авъя гэж байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Өсөхөө гэдэг залуутай уулзаад 2 айлын газраа 15 000 000 төгрөгөөр зарахаар ярьж тохиролцсон. Манай дүү Мөнхбат надад ахаа би Өсөхөөд 4 000 000 төгрөгийн өртэй юмаа, та газар зарах мөнгөнөөсөө суутгаад өгчих, дүү нь дараа таньд өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед би бэлэн мөнгө аваагүй, Өсөхөөтэй газрын төлбөрийг хувааж төлөхөөр тохирч 2 хоногийн дараа 4 000 000 төгрөг авч, үлдсэн мөнгийг сар, сард нь хувааж авахаар болсон. Тэгээд нотариатч дээр газраа шилжүүлэхээр манай эгч, Мөнхбат, Өсөхөө, Өсөхөөгийн эхнэр Б.Уранбилэг бид хэд очсон. Тэнд л би Өсөхөөгийн эхнэр Б.Уранбилэгийг анх удаа харсан. Б.Уранбилэгийн нэр дээр газраа шилжүүлэх гэсэн боловч нотариатч газар эзэмших эрхтэй юм байна, газар өмчлөх эрхгүй учраас газар худалдах, худалдан авах гэрээ хийж болохгүй гэж тайлбарлахаар нь би болохгүй юм бол болъё гээд нотариатчийн өрөөнөөс гарсан. Гэтэл Өсөхөө би энэ нотариатчийг таньдаг, та наанаа байж бай гээд Мөнхбат, Өсөхөө, Б.Уранбилэг гурав нотариатч дээр орж уулзаад, 20 минутын дараа намайг дуудаж за болчихлоо гээд газар шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуруулсан. Маргааш нь намайг газар дээрээ очиход тэнд хашаа барьж байсан залуучууд нэг шил архи задалсан. Би тэр архинаас нь уугаад унтсан. Намайг унтаж байхад манай ах ирээд газар зарсан мөнгөө авсан уу? гэж надаас асуухад нь би аваагүй гэж хэлсэн, ах над руу худлаа яриад бай гээд уурлан бид маргалдсанаар би ахыгаа хутгалчихсан. Тэгээд би шоронд орсон, шоронгоос гарч ирээд Өсөхбаяртай уулзахад Мөнхбатаас мөнгөө аваад таньд мөнгийг чинь өгье гэж хэлсэн боловч мөнгөө өгөхгүй явсаар сүүлд газраа ав гэж надад хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн. Гэтэл сүүлдээ бүр утсаа ч авахгүй болохоор нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдаад байгаа газар эзэмших эрхийг хариуцагч Б.Уранбилэгт шилжүүлсэн байдаг. Газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээ хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд яриад байгаа тайлбар бүгд үндэслэлгүй, нотариатч дээр нэхэмжлэгч М.Очодсүрэн хариуцагч Б.Уранбилэг нар нь газар эзэмших гэрээг хийсэн гэж Б.Уранбилэг надад хэлсэн. Эхлээд нотариатч дээр газар эзэмших эрхийг шилжүүлье гээд ороход нотариатч газрыг эзэмших эрхтэй, харин өмчлөх эрхгүй байна гэж хэлээд энэ талаар газрын албанаас асуу гээд гаргасан гэдэг. Тэгээд М.Очодсүрэн, Б.Уранбилэг нар гараад газрын албан дээр очиж уулзаад болно гэхээр нь эргээд нотариатч дээр ороод газар эзэмших гэрээг хийсэн гэж Б.Уранбилэг надад хэлсэн. Нэхэмжлэгч Очодсүрэн хэдхэн хоногийн өмнө хариу тайлбартай танилцаад Б.Уранбилэг рүү утсаар ярьсан байсан. Тэгэхээр нь Б.Уранбилэг, М.Очодсүрэнгээс та тухайн үедээ газрын үнэ төлбөрийн талаар яриагүй байж яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ? гэж асуухад сая шүүх хуралдаан дээр яриад байгаа үндэслэлгүй тайлбараа хэлсэн байсан. Энэ гэрээ нь Б.Уранбилэг, М.Очодсүрэн нарын хооронд хийгдсэн гэрээ. Нэхэмжлэгчийн дүү Мөнхбатыг Өсөхбаярт өртэй гэж би анх удаа сонсож байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Боржигин овогт Мангаажавын Очодсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт Бямбаагийн Уранбилэгт холбогдох газар худалдсан үнэ 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М.Очодсүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Уранбилэгт холбогдох иргэнийх хэрэгт нэхэмжлэгч миний зүгээс Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 103/ШШ2018/00184 тоот шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: М.Очодсүрэн би Б.Уранбилэгт өөрийн эзэмшлийн 700 м.кв нэгж талбарын дугаартай, Багануур дүүрэг 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэг, 4 В хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газраа 15 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд зөвхөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-т заасны дагуу л гэрээ хийсэн бөгөөд төлбөрийг гэрээ хийгдэсний дараагаар шилжүүлж авахаар тохиролцсон болно. Гэтэл тухайн үед би Эрүүгийн хэрэгт холбогдож гэрээний төлбөр шаардах эрхээ хэрэгжүүлж чадалгүй 2,5 жилийн хугацааг өнгөрөөсөн. Би Б.Уранбилэгээс газар худалдан авсан гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч тэрээр төлбөр төлөх хугацааг хойшлуулж, намайг хохироосоор байсан. Би 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр түүнд холбогдуулж гэрээний үүрэгт 15 000 000 төгрөгийг нэхэмжлэн Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан илт худал тайлбар гарган, газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлсэн мэтээр улаан цайм мэлзэж эхэлсэн. Хариуцагч нь яг ямар үндэслэлээр бусдаас үнэ төлбөргүй газар шилжүүлж авсан гэдгээ тодорхой тайлбарладаггүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд энэ талаар тодорхой үндэслэл, нотолгоогоо гаргаж чадаагүй. ... Шүүх хуралдааны мэтгэлцэх шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгоос нэхэмжлэгч хариуцагчид гэрээгээр үнэ төлбөргүй газар эзэмших эрх шилжүүлсэн гэж байгаа, энэ хүмүүсийн хооронд төрөл садангийн холбоо байна уу?, үнэ төлбөргүй газраа шилжүүлэх ямар шалтгаан байгааг асууж, тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд төрөл садангийн холбоо байхгүй, гуравдагч хүн Б.Уранбилэгийн компаниас мөнгө зээлэх сонирхолтой байсан учраас талуудыг зуучилсан байж магадгүй гэх мэтээр барин тавин мэлзэж, худлаа хэлж, ямар ч тодорхойгүй хариулт өгсөн. Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэхэд маш чухал ач холбогдолтой дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр орхигдуулж, хэрэгт цугларсан ганц гэрээ, түүний үг өгүүлбэр, хариуцагчийн хариу тайлбарт хэт хөтлөгдөж, зөвхөн бичмэл нотлох баримтад үндэслэн, хэргийг тал бүрээс нь шинжилж судлалгүйгээр шийдвэр гарган нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 38.9 дэх хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан болоод бусад явцад гэрч оролцуулах, үнэн зөв байдлыг тодруулахыг шүүхээс шаардаж хүсэлт гаргаж байсан боловч шүүгч нь шүүх хуралдааныг 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу хойшлуулахгүйгээр нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүгчийн туслах нь шүүх хуралдааны товыг урьдчилж мэдэгдэлгүйгээр хугацааг тулган хэлж, нэхэмжлэлийн шаардлагад тодруулга хийх, хүсэлт гаргах эрхээ эдлэх боломжоор хангаагүй бөгөөд шүүх хуралдаан явагддаг өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зуруулж 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тов мэдэгдсэн болгож тэмдэглэл гэж надад хууль бус шаардлага тавьсан. Миний бие хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас тухайн үед шүүгчийн туслахын хэлснээр огноо, гарын үсгээ зурсан. Шүүгчийн туслахын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан журмыг зөрчин, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа гаргасан үйлдлийг хавтаст хэрэг болон шүүхийн цагдаагийн бүртгэлийн дэвтрээс харж болно. Иймд би Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 103/ШШ2018/00184 тоот шийдвэрийг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Очодсүрэн нь хариуцагч Б.Уранбилэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А113 тоот шийдвэрээр, нэхэмжлэгч М.Очодсүрэнд Багануур дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэр хэсэг, 4в тоотод байрлах гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн байна. /хх-ийн 5 дугаар тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь буруу боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон нь үндэслэлтэй болжээ. Учир нь:

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, ... болно гэж заажээ.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлд эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авах харилцааг зохицуулсан байх бөгөөд 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэж заасан байх тул зохигчдын тайлбараас үзэхэд талуудыг газар эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч М.Очодсүрэн нь өөрийн эзэмшлийн газар эзэмших эрхээ Иргэний хуулийн 260 дугаар зүйлд заасны дагуу худалдах эрхтэй боловч тэрээр тухайн газар эзэмших эрхээ 15 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй болно.

Тодруулбал, нэхэмжлэгч М.Очодсүрэн нь Багануур дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэр хэсэг, 4в тоотод байрлах гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбай бүхий өөрийн эзэмшлийн газрыг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр хариуцагч Б.Уранбилэгт шилжүүлсэн байх боловч гэрээний 2.1-д үнэ төлбөргүй шилжүүлсэн талаар заасан байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо хариуцагч нь яг ямар үндэслэлээр бусдаас үнэ төлбөргүй газар шилжүүлж авсан гэдгээ нотлоогүй гэх боловч 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн М.Очодсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал эс зөвшөөрсөн тул нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч өөрөө эхлээд эзэмших эрхээ 15 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэдгээ нотлох үүрэгтэй болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх ач холбогдол бүхий зүйлийг тодруулаагүй, нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, шүүх хуралдааны товыг тулган мэдэгдсэн гэх боловч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргаагүй бөгөөд 2018 оны 7 сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо хэргийн оролцогчийн хуульд заасан эрхээ эдлээгүй байна.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан г хангахгүй орхих .

 

167 167.1.1

 

:

 

1. Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 103/ШШ2018/00184 дүгээр шийдвэрийг ж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3- нэхэмжлэгч төлөх аас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ