Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0216

 

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2018/0216

Улаанбаатар хот

 

                              Б.У-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийг хянасан тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлоор, Б.У-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.У-ын Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-ыг огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

2 дахь заалтаар: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У-ын Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах гомдолдоо:

“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардпагыг зөрчсөн.

Нэг: Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны “Сумын Засаг дарга Б.Ундрахыг огцруулах саналыг уламжлах тухай” 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, хууль бус болохыг тогтоолгох нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсанд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь хавтаст хэрэгт зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх эргэлзээтэй нотлох баримтуудыг цуглуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-д “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэх” хуулийн заапт хэрэгжсэнгүй.

Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны “Сумын Засаг дарга Б.У-ыг огцруулах саналыг уламжлах тухай” 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг Б.У гардан аваагүй байтал гэрч Я.А-гийн ”...2017 оны 08 дугаар сарын 28-ны орой Б.У-ын гэрт нь очиж хүргэж өгсөн” гэх мэдүүлгийг үндэслэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй юм.

Учир нь нэхэмжлэгч Б.У нь хэргийн материалтай танилцахдаа Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны “Сумын засаг дарга Б.У-ыг огцруулах саналыг уламжлах тухай’’ 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолыг бичгээр гарсаныг мэдэж танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэг эх сурвалжаар тогтоогдох ёстой. Гэрч Я.А-гийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоохын тулд Я.А-гийн 00000000 дугаарын гарах ярианы лавлагаа, болон нэхэмжлзгч Б.У-ын гар утасны лавлагааг авах боломжтой байсан. Мөн Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирсэн очсон албан бичгийн бүртгэл байдаг эсэхийг үзлэг хийж шапгасангүй.

Нэхэмжлэгч Б.У нь ...Зэрэг сумын иргэдиин Төлөөлөгчдийн Хуралдааны ...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолыг гардан аваагүй байтал Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-д “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд заасан тохиолдолд өөрт нь гардуулах ...ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-т “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэх хуулийн зохицуулалтыг анхаарсангүй.

Мөн нэхэмжлэгч Б.У нь ”Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх”-ыг хүссэн нэхэмжлэлээ хуулийн хугацаанд гаргаж хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны ...2017 оны ...5/02 дугаартай тогтоолыг Б.У гардан аваагүй, шүүхэд танилцсан байтал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанд гомдолтой байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаартай шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үүрэгтэй” байх хуулийн зарчмыг биелүүлсэнгүй.

Хоёр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.У нь Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны ...2017 оны ...5/02 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын талаар тодруулсангүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байхдаа нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанд гомдолтой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны шүүх гүйцэтгэнэ” гэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүх нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлсэнгүй.

Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны ...2017 оны ...5/02 дугаартай тогтоолыг дараах 4 үндэслэлээр гаргасан.

1. Ардчилсан намын бүлэг Б.У-ын нэрийг сумын Засаг даргад дэвшүүлж итгэл хүлээлгэн сумын Засаг даргаар сонгосон хэдий ч, бидний итгэл дааж амласан амлалтандаа хүрч ажиллаж чадахгүй байна. Иймд Ардчилсан намын бүлгийн гишүүд хойшид Б.У-ыг сумын Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллуулах бололцоогүй гэж үзээд огцруулах санап гаргаж байгаа,

2. 2017 оны 4 дүгээр сар хүртэл ажил дээрээ байгаагүй. Улаанбаатар хотруу хувийн ажлаар 2-3 удаа явсан,

3. Багуудын хурал дээр малчид, иргэдийг загнаж тэдний санал бодлыг сонсохгүйгээр социализмын үеийн арга барилаар захиргаадаж, торгож шийтгэнэ, баривчилна гэж айлган сүрдүүлсэн,

4. Нүүдэл, хадлантай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ амьдрапд нийцэхгүй захирамж гаргаж малчид, иргэдэд хүндрэл учруулсан. Одоо хадлангаа авч чадаагүй олон иргэн байна”                        гэжээ.

Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн 5/02 дугаар тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д Б.У намайг Засаг даргын хууль тогтоомж зөрчсөн буюу ямар чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүйг нотлох баримтаар тогтоогоогүй, Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2017 оны Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хуралдаанаар үнэлж, дүгнээгүй болно.

Хавтаст хэрэгт Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг даргын орлогч гэрч Я.Ж мэдүүлэхдээ ”...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж Зэрэг сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Би үүнийг анхнаасаа дэмжээгүй. Ямар хууль зүйн үндэслэлээр огцруулах гэж байгаа нь ойлгомжгүй байсан. Дараа нь уг саналыг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус 5 дугаар хуралдаанаар Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Огцруулах санал нь Засаг даргыг ямар хууль зөрчсөн, эсвэл улс төрийн хариуцлага хүлээлгээд байгаа юм уу нэг л бүрхэг боловч яг ямар чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь ойлгомжгүй болсон ...” гэх мэдүүлэг зэргээс харахад Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.У-ыг албан тушаалын чиг үүргээ биелүүлсэн эсэх, хууль зөрчсөн эсэх талаархи нотлох баримтуудыг цуглуулах үүргээ биелүүлсэнгүй.

Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд хадпанг хугацаанд хийлгээгүй гэх асуудлаас болж намайг халсан гэсэн байдаг. Түүнийг нотлохоор нэхэмжлэгч Б.У нь шүүхэд шинээр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Ховд аймгийн Засаг даргын албан даалгавар, “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” апбан бичгийг авсан. Нэхэмжлэгч Б.У-ын хувьд сумын онцлогоосоо шалтгаалан Зэрэг сумын багийн Хурлыг уулын бүсээр явж, 6 газар хуралдсан. Өвсний гарц муу байгаа тул малчид хадлангийн талбай буюу гол руу нүүнэ гэснийг хорьж 8 дугаар сарын 15-нд болгосон тухай 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 151 дугаартай Ховд аймгийн Засаг дарга Онцгой байдлын комиссын дарга Д.Г-т хүсэлтийг явуулсан.

Улмаар 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/1961 дугаартай Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Б нь “Танай сумын хувьд нутгийн онцлог усалгааны нөхцөл байдлаас шалтгаалан 08 дугаар сарын 20-нд хадлан оруулахаар шийдвэрлэснийг хүндэтгэн үзэж байна” гэсэн албан тоот өгсөн зэрэг баримтуудыг нотлох баримтаар үнэлүүлэхээр шүүхэд гаргаж өгсөн зэргээс харахад Зэрэг сумын Засаг дарга Б.У нь ажил албан үүргээ хуулийн дагуу явуулж байсан байна.

Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны ...2017 оны ... 5/02 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "...үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх ...”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т ”...эдийн засаг, нийгмийн асуудпыг ...хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх ...” зарчимтай нийцэхгүй байх бөгөөд дээрх тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж нэхэмжлэгч Б.У намайг Сумын Засаг даргаас огцруулж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхээс цуглуулаагүй, хэргийн бүрдэл дутуу байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.У нь Зэрэг сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа “сахилгын зөрчил гаргаж хариуцлага алдаж байгаагүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой бичсэн байхад шүүхээс нотлох баримт цуглуулсангүй, хэргийг хэтэрхий нэг талыг барьж нотлох баримтыг дутуу бүрдүүлсэнд гомдолтой байна.

Гурав: Нэхэмжлэгч Б.У нь "Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дугаартай захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.7 дахь зааптуудыг үндэслэн Б.У-ыг Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын албан тушаапаас огцруулсаныг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг Ховд аймгийн Засаг дарга Д.Г, Зэрэг сумын Засаг дарга Б.У нарын хооронд 1 жилийн хугацаатай байгуулсан. Дээрхи гэрээний ажлын чанар хэрэгжилт, гэрээний үр дүнг дүгнээгүй байж 5/02 дугаар тогтоолыг хурлаар хэлэлцсэн асуудал нь хуульд нийцсэн эсэхийг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон эсэхийг хянаж шалгах үүргээ биелүүлсэнгүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” үндэслэлээ хуулийн дагуу тодорхой заасан байх ёстой.

Ховд аймгийн Засаг дарга Д.Г нь Зэрэг сумын Засаг дарга Б.У-ыг Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар тогтоолыг үндэслэсэн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн.

Энэ нь Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар тогтоол нь зөвхөн ирц бүрдсэн олонхоороо асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг хянахаас гадна тухайн хурлаар хэлэлцсэн асуудал нь хуульд нийцсэн эсэхийг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон эсэхийг хянаж шалгах ёстой.

Мөн Ховд аймгийн Засаг дарга Д.Г нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлах гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, мөн хуулийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэсэн байхад сонсох ажииллагаа хийлгүйгээр 5/02 дугаартай тогтоол нь хуульд нийцсэн эсэхийг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон эсэхийг хянахгүйгээр Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дугаартай захирамжаар Б.У-ыг Зэрэг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсанд гомдолтой байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.4-д заасны дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Б.У нь шүүхэд анх “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын Засаг дарга Б.У-ыг огцруулах саналыг уламжлах тухай” Б/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

Анхан шатны шүүх “Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын Засаг дарга Б.У-ыг огцруулах саналыг уламжлах тухай” 5/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруу биш гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэсэг бүлэг төлөөлөгч нараас ... намайг ажил, албан тушаалаас огцруулах санал гаргасан. Энэхүү саналыг Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус тавдугаар хуралдаанаар хэлэлцээд намайг ... хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заагаагүй үндэслэлээр ажил, албан тушаалаас огцруулах саналыг аймгийн Засаг даргад уламжилсан ...“ гэж бичсэнээс үзвэл тэрээр шүүхэд анх нэхэмжлэл гаргаж байх үед өөрийг нь сумын Засаг даргаас огцруулах талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэнийг, түүнчлэн тус хуралдаанаас огцруулах саналыг аймгийн Засаг даргад уламжилсныг мэдэж байжээ.

Мөн тэрээр Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны Б/02 дугаар тогтоолыг үндэслэн гарсан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны Б/54 дүгээр захирамжийг нэхэмжлэлдээ хавсарган тус захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, түүнчлэн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд өөрөө биечлэн оролцсон болох нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул тус хуралдаанаас өөрийг нь огцруулахаар тогтоол гаргасныг мэдээгүй байсан гэж үзэх боломжгүй. 

Гэтэл хэрэг үүсгэснээс  хойш 3 сар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, тогтоол гаргаснаас хойш 3 сар гаруй хугацааны дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасантай тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... хэргийн материалтай танилцахдаа тогтоолыг бичгээр гарсныг мэдэж танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ... гэрч Я.А-ийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоохын тулд Я.А-ийн 00000000 дугаарын гарах ярианы лавлагаа болон нэхэмжлэгч Б.У-ын гар утасны лавлагааг авах боломжтой байсан. Мөн Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирсэн очсон албан бичгийн бүртгэл байдаг эсэхийг үзлэг хийж шалгасангүй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь гэрчийн мэдүүлгийг давхар баримт, эх сурвалжаар тогтоогдох ёстой гэж үзэж байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийн хүрээнд нотлох баримт нэмж бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах боломжтой байсныг дурдах нь зүйтэй байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын өөрийг нь огцруулахаар шийдвэрлэсэн маргаан бүхий актын үндэслэл болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын үндэслэлийг хянуулахаар хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргах боломжтой байсан байх тул тус тогтоолыг гардуулсан эсэх асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. 

Хавтаст хэрэгт авагдсан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 9 төлөөлөгчөөс Хурлын дарга Д.О-т 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн санал”, “Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдааны 05 дугаар  тэмдэглэл”, мөн өдрийн “5/02 дугаар тогтоол”, “аймгийн Засаг даргын 2017 оны Б/54 дүгээр захирамж” зэрэг баримтаас үзвэл Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 9 төлөөлөгч Зэрэг сумын Засаг дарга Б.У-ыг огцруулах саналыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хурлын даргад өргөн мэдүүлсэн, Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэхээр Хурлын ээлжит бус хуралдаан 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан, хуралдаанд нийт 21 төлөөлөгч 100 хувийн ирцтэйгээр оролцож, Б.У-ыг Засаг даргаас огцруулах саналыг хэлэлцэн 18 төлөөлөгч буюу 85.7 хувь нь дэмжиж, “Сумын Засаг дарга Б.У-ыг огцруулах саналыг уламжлах тухай” 5/02 дугаар тогтоолыг Ховд аймгийн Засаг даргад уламжилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:”, 11.1.9-т “бүх шатны Засаг дарга...”,  Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийн удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу улс төрийн албан тушаалтан болох сумын Засаг даргыг дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргаас томилж, чөлөөлөх шийдвэрийг гаргах үндэслэл нь тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхийн санал байхаар хуульчлагдсан байна.

Нэхэмжлэгч Б.У-ыг улс төрийн албан тушаалтных нь хувьд Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олонхийн саналаар сумын Засаг даргын албан тушаалаас огцруулахаар уламжилсан, нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд тус тогтоолтой маргах эрхээ хэрэгжүүлээгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүчин төгөлдөр тогтоолд үндэслэсэн байх тул нэхэмжлэгч Б.У-ыг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны маргаан бүхий Б/54 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                       

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ