Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01841

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01841

 

 

Дайко ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01375 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Дайко ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Алтай групп ХХК-д холбогдох,

 

Зээл, хүүгийн төлбөр нийт 152 280 751 иен буюу 3 293 832 644 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Чинбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Булган, Б.Мөнхчимэг нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дайко ХК нь Алтай групп ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 150,000 ам.доллар, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 100,000,000 иен, 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 8 417 000 иен тус тус шилжүүлсэн болно. Алтай групп ХХК нь дээрх зээлийг хугацаанд нь төлөөгүй бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/41 тоот албан бичгээр ... зээлдэгч талаас төлөх ёстой үлдэгдэл болох 137 712 682 иенийг ирэх жилийн 3000 га талбайд тариалах ургацаар төлөх хүсэлтэй байна ... гэсэн хүсэлтийг бидэнд тавьсан юм. Бид зээлийн төлбөрийг барагдуулах талаар Алтай групп ХХК-ийн дээрх хүсэлтийг харилцан хэлэлцсэний үндсэн дээр 2017 оны 3 дугаар сарын 06-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан ба энэхүү гэрээгээр зээлийг 2017 оны 9 дүгээр сар дуустал тодорхой хүүтэйгээр үргэлжлүүлэх, энэ хугацаанд төлбөрийг гурвалжин будаагаар төлөх боломжийг олгосон болно.

Эдгээр гэрээний төлбөрийн үүрэг хугацаандаа биелэгдээгүй, харилцан тохиролцож барьцааны гэрээгээр баталгаажуулсан барьцаа хөрөнгө худалдаалагдаж итгэлцэл алдагдсан учраас хариуцагч Алтай групп ХХК-иас дээр дурдсан хамтран ажиллах гэрээний гурав дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан зээлсэн 124 922 683 иен, хүү 27 358 068 иен, нийт 152 280 751 иен буюу 3 293 832 644 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч Дайко ХК-д олгож өгнө үү.

 

Хариуцагч Алтай групп ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 104 000 000 иенийн зээл, хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч бусад төлбөрийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан хариу тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Бид хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнгээ талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нарийвчлан тооцолгүйгээр, харин талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 06-нд байгуулсан хамтран ажиллах гэрээний гуравдугаар хэсэгт заасан төлбөрийн дүнг үндэслэсэн, хариуцагч талд ашигтай байж болох нөхцлийг харгалзсан байгааг юуны өмнө дурдмаар байна.

 

Хариуцагчийн тайлбарлаж байгаа зээл, хүүгийн төлбөрт зөвхөн 104 000 000 иенийг төлөхийг зөвшөөрч байгааг доорх байдлаар няцааж байна. Үүнд: хариуцагч Алтай групп ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Дайко ХК-иас 2015.8.1-2016.1.1 хүртэл 5 сарын хугацаатай, сарын 0,8 хувийн хүүтэй 100 000 000 иен зээлсэн ба гэрээний хугацааны хүү нь 4 881 505 иен болно. Харин талуудын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний 2.8-д заасны дагуу энэхүү зээлийг хугацаандаа төлөгдөөгүй алданги нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тооцогдоно.

Дээрх өдрөөс нэхэмжлэл гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх 741 хоногийн хугацаанд зээлийн дүнгийн 0.06 хувиар алданги тооцвол 44 460 000 иен болж байна. Үүнээс үзвэл зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын бүрэлдэхүүн хэсэг нь болох зээл, зээлийн хүү, алдангийн дүн л гэхэд 149 400 000 иен болно.

 

Хариуцагч тал энэхүү зээлийн зориулалтыг будаа тариалах зориулалттай байсан, ургац алдсан байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна. Хариу тайлбарын 2-т дурдсан зээл, хүү, алдангиас гадна Дайко ХК-иас Алтай групп ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 30-нд шилжүүлсэн 150 000 ам.доллар буюу ойролцоогоор 18 450 000 иен, мөн 2015 оны 10 дугаар сарын 2-нд шилжүүлсэн 8 417 000 иен нийт 26 800 000 иенийг нэхэмжилсэн байгаа.

 

Хариуцагч тал тайлбартаа энэхүү төлбөрийг огт дурдаагүй байна. Иймээс хариуцагч Алтай групп ХХК-иас нэхэмжилсэн зээл, хүү, алданги, бусад төлбөрийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа хамтран ажиллах гэрээг үндэслэн гаргасан байгаа боловч энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр мөн үү, үгүй юу гэдгийг судалж үзье. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 285 дугаар зүйлд заасны дагуу хийх ёстой.

Гэтэл уг гэрээнд Дайко ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх иргэн Э.Сайнсанаа, манай компанийг төлөөлж М.Дамбасанжаа нар гарын үсэг зуржээ. Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Зээлдүүлсэн гэх мөнгийг шилжүүлж өгсөн эсэхийг тайлбарлая: 100 000 000 иений хувьд зээлийн гэрээ байгуулж, хүүг тохирсон бичгээр хийсэн үед л хүү авах ёстой, хөрөнгө буюу мөнгө зээлдэгчид очсон байх ёстой, гэрээгээр тохирсон хугацааны хүүг л тооцох заалттай байдаг. Гэтэл зээлийн гэрээний 2.1, 2.2-т зааснаар хүүг алдаатай тооцсон гэж үзээд зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар манай компанийг 2016 оны 11 сард албан бичгээр хүсэлт ирүүлснээр хамтран ажиллах гэрээг хийсэн гэдгийг зөвшөөрөхгүй.

 

Түүнчлэн энэхүү хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр мөн эсэхийг судлах ёстой. Гэрээний 2.1-д гарын үсэг зурсан боловч тамга тэмдэг дараагүй байна. Хариуцагч компанийг төлөөлөх эрхтэй этгээд хэн юм бэ гэхээр Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр 2017 оны 4 сарын 5-нд Мөнхнасан байна гэтэл тухайн гэрээнд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулахдаа зээлийн гэрээг дүгнэж, түүндээ хүү, алданги тооцсоныг зөвшөөрөхгүй. Иймээс, зээлийн гэрээний дагуу 100 000 000 иен, түүний хүү 4 000 000 иен, нийт 104 000 000 иенийг л төлөх үндэстэй. Хамтран ажиллах гэрээнд тооцсон 124 922 683 иенийг хүү, алдангитай цуг нэхэмжилж байна гэж үзэж байна. Харин тухайн хамтран ажиллах гэрээнд зааснаар давагдашгүй хүчин зүйл болсон үед алданги торгуулиас чөлөөлнө гэж заасан байгаа тул шүүх хуульд заасан эрхийнхээ хүрээнд 48 280 751 иений алданги, торгуулиас чөлөөлж өгөхийг хүсэлт болгож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Алтай групп ХХК-иас 118 460 000 иен буюу 2 550 443 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дайко ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 33 820 751 иен буюу 728 160 769 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дайко ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 753 025 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Алтай групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 12 910 169 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дайко ХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дайко ХК-ийн нэхэмжлэлтэй, Алтай групп ХХК-д холбогдох хэрэгт дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч "Дайко" ХК нь хариуцагч "Алтай групп" ХХК-иас түүнд 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн 150,000 ам.доллар буюу 18,450,000 иен, мөн 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөн оны 7 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 100,000,000 иен, түүний хүү 5 сарын хүү 4,000,000 иен, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 14.460,000 иен, /энэ хугацаанаас хойшхи хугацааны алдангийг нэхэмжлэх эрх нээлттэй байгаа/ түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 8,417,000 иенийг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжилсэн юм.

 

Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн 100 сая, хүү 4,0 сая, алданги 14,4 сая иенийг "Алтай групп" ХХК-иас гаргуулан "Дайко" ХК-д олгохоор шийдвэрлэсэн хэдий ч дээрх зээлээс тусдаа олгогдсон, анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримттай 150,000 ам.долларын болон 8,1 сая иений зээлийн төлбөрийн асуудлыг шийдвэрийнхээ тогтоох хэсэгт оруулалгүйгээр орхигдуулсан байна.

... Анхан шатны шүүх нь ийнхүү зээлийн 150,000 ам.доллар буюу 18,4 сая иен болон мөн зээлийн 8.1 сая иен, нийт 26,5 сая иений асуудлыг нотлох баримтын үндсэн дээр бодит болон хууль зүйн үндэслэлийг зөв үнэлж дүгнэсэн атлаа шийдвэрийнхээ тогтоох хэсэгт оруулаагүй, орхигдуулсан нь техникийн шинжтэй төдийгүй агуулгын том алдаа болсон байна гэж үзэж байна.

 

Энэ нь нэхэмжлэгчийн хувьд удаа дараа их хэмжээний шүүхийн зардал төлөх зэрэг хүндрэл учруулж байгааг дурдаж байна. Иймээс энэхүү гомдолд дурдсан үндэслэлд анхааралтай хандаж орхигдуулсан 26.5 сая иений зээлийн төлбөрийг Алтай групп ХХК-иас нэмж гаргуулан Дайко ХК-д олгуулахаар шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Дайко ХК нь хариуцагч Алтай групп ХХК-д холбогдуулан зээл, хүү, алданги нийт 152 280 751 иен буюу 3 293 832 644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Дайко ХК нь нийт 100 000 000 иенийг, 5 сарын хугацаатай, сарын 0,8 хувийн хүүтэйгээр Алтай групп ХХК-д зээлдүүлсэн байх бөгөөд мөн нэхэмжлэгч Дайко ХХК-иас 2015 оны 4 дүгээр сарын 30-ны 150 000 ам.доллар буюу 18 000 000 иен, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 8 417 000 иенийг тус тус хариуцагч Алтай групп ХХК-д шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, гадаад мөнгөн гүйлгээний баримтууд зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-9, 11-13, 87-89-р тал/

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Дайко ХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Гэвч анхан шатны шүүх талуудын байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний алдангийг тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж үндсэн зээл 100 000 000 иенээс алдангийг тооцсон нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, 100 000 000 иений зээлийн гэрээгээр талуудын тохирсон 5 сарын хүү болох 4 881 505.91 иен нийт 104 881 505.91 иенийг гүйцэтгээгүй үүрэг гэж үзэх бөгөөд энэхүү үнийн дүнгээс алданги тооцох үндэслэлтэй байжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч алдангийг анх 741 хоногоор тооцсон боловч шүүх хуралдаанд 241 хоногоор тооцож 14 460 000 иен гэж тодорхойлсон, мөн нэхэмжлэгч нь 100 000 000 иений хүүг 4 000 000 иенээр зөвшөөрсөн хариуцагчийн тайлбарыг татгалзаагүй байх тул шүүх нийт 118 460 000 иен буюу 2 550 443 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв гэж үзэв. /хх-ийн 148-р тал/

 

Харин нэхэмжлэгч Дайко ХХК-ийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд зээлийн гэрээний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн 150 000 ам.доллар буюу 18 000 000 иен, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 8 417 000 иенийг тус тус хариуцагч Алтай групп ХХК-иас нэхэмжилсэн гэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх тодруулсан тайлбараа 2018 оны 5 сарын 8-ны өдөр гаргасан байна. /хх-ийн 1, 72-73-р тал/

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 ам.доллар буюу 18 000 000 иен, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 8 417 000 иений шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй болно.

 

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч хариуцагч Алтай групп ХХК-иас 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн зээл 18 000 000 иен буюу 387 540 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээл 8 417 000 иен буюу 181 218 010 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүрэг 118 460 000 иен буюу 2 550 443 800 төгрөг, нийт 3 119 201 810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 174 630 834 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 заасныг удирдлага болгон ТОГТООХ :

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01375 дугаар н тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 118 460 000 иен буюу /ханш 21.53 төг/ 2 550 443 800 ... гэснийг 3 119 201 810 гэж, ... 33 820 751 иен буюу 728 160 769 ... гэснийг 174 630 834 гэж,

2 дахь заалтын ... 12 910 169 төгрөг ... гэснийг 15 753 959 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг ж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 400 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ Т.ТУЯА

 

Г.ДАВААДОРЖ