Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01814

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01814

 

 

Бумбод ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/01284 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Бумбод ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Эрдэнэсанаад холбогдох

 

206 770 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус дүүргийн 74 дүгээр байрны 11 тоотын оршин суугч иргэн Н.Эрдэнэсанаатай 2014 оны 1 сарын 17-нд 11 тоот ашиглалтын гэрээ байгуулсан бөгөөд 2015 оны 9-12 сар, 2016 оны 1-12 сар, 2017 оны 1-6 саруудын цэвэр, бохир ус, ус халаасны төлбөрийг төлөөгүйн улмаас 74-р байрны бусад айл өрхийн усыг холбогдох газраас таслана гэсэн мэдэгдлийн дагуу Бумбод ХХК-иас төлбөрийн зөрүү 206 770 төгрөгийг төлсөн. Иймд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасны дагуу бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн тул бидний төлсөн төлбөрийн зөрүү 206 770 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээ байгуулагдсанаас хойш 2014 оны 6 сарын 23-ны өдөр Хот суурины ус хангамж ариутгах татварын ашиглах үйлчилгээ зохицуулах зөвлөлөөс тогтоол гарч, Улаанбаатар хотын айл өрхүүдийн цэвэр бохир усны нэгж үнийн тарифыг өөрчилсөн байдаг. 2015 он, 2016 онд мөн нэгж үнийг өөрчилсөн. Үнийн зөрүү үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс анх байгуулагдсан гэрээний дагуу төлбөрийг төлж, дамжуулах үүргийг гүйцэтгэж байсан. Гэтэл өр хуримтлагдсан талаар 2017 оны 10 дугаар сард мэдэгдсэн ба 5 000 000 төгрөгийн өр үүссэн. Нэгж үнэд зөрүү гарч манайд өр үүссэн учраас уг өрийг төлөхгүй бол цэвэр бохир усаар хангахгүй гэсэн мэдэгдэл ирсэн. Үүний дагуу бид бүх айлуудад мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч ашиглалтын зардал төлсөн, үнэ нэмэгдсэнээс зөрүү үүссэн төлбөрийг бид төлсөн, хариуцагчийн үүргийг гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Хариуцагч тоолуурын заалттай маргаагүй, уг тоолуурын дагуу нэмэгдээгүй үнээр төлбөрөө төлж байсан. Үнэ нэмэгдсэн талаарх зохих байгууллагын тушаал шийдвэрийг хэрэгт өгсөн байгаа. Өнөөдрийг хүртэл цэвэр бохир усаар хангагдаж байгаа. Тоолуурын заалтаар төлсөн төлбөрийг нэмэгдсэн төлбөрийн дүнгээс хасаад 206 770 төгрөгийн зөрүү гарч байгаа. Гэрээнд ашиглалтын зардал гэж тодорхой тусгасан, заавал тусгай зөвшөөрөл шаардагдахгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Эрдэнэсанаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2014 оны 1 сарын 17-ны өдрийн 11 тоот ашиглалтын гэрээг байгуулсан бөгөөд 2015 оны 9-12 сар, 2016 оны 1-12 сар, 2017 оны 6 саруудын цэвэр, бохир ус, ус халаалтын төлбөрийг төлөөгүйн улмаас 74-р байрны бусад айлын усыг таслана гэсэн мэдэгдлийн дагуу 206 770 төгрөг төлсөн гэдэг. Бумбод ХХК нь 2014 оны 4 сарын 17-нд иргэн Б.Алтангэрэлтэй 11 тоот ашиглалтын гэрээ байгуулсан байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлага дээрх хугацаанд хамаарах төлбөрийг тус компанийн нэхэмжлэхийн дагуу цаг тухай бүрд Бумбод ХХК-ийн кассанд бүрэн төлж байсан ба ямар нэг төлбөрийн зөрүү байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлбөр төлж байсанд нэхэмжлэгч тал маргаагүй, харин зөрүү үүссэн гэж байна. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 206 770 төгрөгийг ямар тооцооллоор, ямар тарифаар гаргаж өгсөн талаар тооцоолол байхгүй. 74 дүгээр байрны цэвэр усыг тасална гэсэн мэдэгдлийн дагуу 206 770 төгрөгийг төлсөн гэсэн тайлбарыг өгдөг боловч таслана гэсэн мэдэгдэл нь байхгүй, 206 770 төгрөгийг төлсөн гэх баримт байхгүй. Ус суваг удирдах газартай тооцоо нийлсэн баримт байхгүй, төлбөрийн зөрүү байгаа эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага энэ зардлыг авах ёстой атал зөвшөөрөлгүй Бумбод ХХК зардал төлбөр авч байсан, мөн үнэ нэмэгдсэн талаар надад мэдэгдээгүй. Энэ байр миний өмчлөлийнх, Алтангэрэл гэдэг хүнээс худалдаж авч байсан, өр төлбөр байгаагүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэл нь баримтаар нотлогдоогүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Эрдэнэсанаагаас 206 770 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бумбод ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас 6 853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 6 853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Эрдэнэсанаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/01284 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Цэвэр бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах тухай 23 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар, мөн зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 44 тоот Цэвэр бохир усны үйлчилгээний тариф батлах тухай тогтоолын нэгдүгээр хавсралт, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний 94 тоот Улаанбаатар хотын цэвэр бохир усны үйлчилгээний тариф батлах тухай тогтоолын нэгдүгээр хавсралтуудаар нэхэмжлэлийн шаардлагад заасан хугацаанд цэвэр бохир усны суурь тариф өөрчлөгдсөн нь тогтоогдож байна гэжээ. Гэтэл Бумбод ХХК нь ашиглалтын төлбөрийн нэхэмжлэх ирүүлж байх хугацаандаа буюу 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд халуун ус 780 төгрөг, хүйтэй ус 320 төгрөг, бохир ус 184 төгрөг байхаар тооцсон. Энэ нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 44 тоот Цэвэр бохир усны үйлчилгээний тариф батлах тухай тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан хэмжээгээр төлбөрийг тооцон нэхэмжилсэн болох нь хавтас хэрэгт авагдсан ашиглалтын төлбөрийн хуудсуудаар хариуцагч тарифын дагуу төлбөрийг тухай бүрт нь төлж барагдуулж байна нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дээрх зохицуулах зөвлөлий 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 94 тоот Улаанбаатар хотын цэвэр бохир усны үйлчилгээний тариф батлах тухай тогтоолын хавсралтад заасан шинэчилсэн тарифын дагуу буюу халуун ус 1 484 төгрөг, хүйтэй ус 480 төгрөг, бохир ус 264 төгрөгөөр тооцож төлбөрийг авсан нь хавтас хэрэгт авагдсан ашиглалтын төлбөрийн хуудас, төлбөрийн баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагч нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, нэхэмжлэгчийн тогтоосон тарифын дагуу төлбөрийг цаг тухай бүрт нь төлж барагдуулсан ба ямар нэгэн төлбөрийн зөрүү байхгүй. Мөн нэхэмжлэгч Бумбод ХХК нь 2016 онд оршин суугчдаас байнга ирдэг гомдлын дагуу хэмээн тус 74 дүгээр байрны 1 давхараас 10 давхарын нийт 83 ширхэг цонх стандарт шаардлагад нийцээгүй, ашиглалтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр цонх шинээр солиулахад гарах зардлыг Монвакуум цонх ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн ба 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1196 дугаар магадлал, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01036 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлага буюу 29 267 460 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн боловч Монвакуум цонх ХХК-иас гаргуулсан мөнгийг одоо хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй, мөнгө завшсан, мөн оршин суугчдыг төөрөгдүүлж тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэн төлбөрийн зөрүү гэх мэтийг тодорхой баримт, үндэслэлгүй тооцож гарган, хууль шүүхийн байгууллагад шилжүүлснээрээ дийлэнх оршин суугчдыг айлгаж, төлбөр гаргуулсан зэрэг увиагүй, хууль бус үйлдэл гаргасаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийлдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

116 116.2 дахь хэсэгт 㺺 .

 

Бумбод ХХК Н.Эрдэнэсанаад 206 770 төгрөг гаргуулах жээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Н.Эрдэнэсанаа нь 2015 оны 9-12 дугаар сар, 2016 оны 1-12 сар, 2017 оны 6 сарын цэвэр, бохир ус, ус халаасны төлбөрийг төлөөгүй тул Бумбод ХХК нь дээрх төлбөрүүдийн зөрүү болох 206 770 төгрөгийг Н.Эрдэнэсанаагийн өмнөөс эрх бүхий байгууллагад төлсөн гэх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна.

Тодруулбал, бусдын үүргийг гүйцэтгэж цэвэр, бохир ус, ус халаасны төлбөрийн зөрүүд 206 770 төгрөгийг холбогдох газарт нь төлсөн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагыг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Гэвч нэхэмжлэгч нь дээрх үүргээ биелүүлээгүй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 74 дүгээр байр, 11 тоот орон сууцны цэвэр, бохир ус, ус халаасны төлбөрийг, Н.Эрдэнэсанаагийн өмнөөс Бумбод ХХК төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, албан бичигт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд нэхэмжлэгч Бумбод ХХК нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1 дэх хэсэгт зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэх үндэслэл, хариуцагч Н.Эрдэнэсанаа нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэх үндэслэл тус тус тогтоогдоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Н.Эрдэнэсанаагаас 206 770 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Бумбод ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

167 167.1.4 :

 

1. Сонгинохайрхан 俿н иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/01284 дүгээр , хариуцагч Н.Эрдэнэсанаад холбогдуулан гаргасан 206 770 төгрөг гаргуулах Бумбод ХХК-ийн н шаардлагыг .

 

2. 59 59.3 дахь хэсэгт хариуцагчаас 6 860 .

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ د Э.ЗОЛЗАЯА

 

د Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

.