Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01813

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01813

 

 

С.Гончигсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01503 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Гончигсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Байгалмаад холбогдох

 

Үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 6 436 520 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Намуун,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч П.Байгалмаа нь 2007 оны 8 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч С.Гончигсүрэнгийн эхнэр С.Энхтуяатай зээлийн гэрээ байгуулж 2009.08.17-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай 5 000 000 төгрөг зээлдүүлж, С.Гончигсүрэнгийн эзэмшилд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол ээрмэлийн 13-р байрны 23 тоот хаягт орших 1 өрөө орон сууцыг 2 жилийн хугацаатай хөлсөлж амьдрахаар харилцан тохиролцсон байдаг. Ийнхүү харилцан тохиролцохдоо П.Байгалмаа нь амьдрах хугацааны ашиглалтын зардлаа төлөх үүрэг хүлээсэн байна. Гэвч 2009.08.17-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусахад хариуцагч П.Байгалмаа нь орон сууцыг суллаж өгөөгүй тул нэхэмжлэгч С.Гончигсүрэн 2014 онд хариуцагчийг дээрхи орон сууцнаас албадан гаргахаар нэхэмжлэл гаргасныг гурван шатны шүүх хангаж, С.Гончигсүрэн нь 2015.12.02-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 161/07 тоот тогтоолоор БЗД-ийн 04 дүгээр хороо 15 дугаар хороолол ээрмэлийн 13-р байрны 23 тоот хаягт орших 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлсэн. Хариуцагч П.Байгалмаа нь дээрхи орон сууцыг хууль бусаар эзэмшиж байснаас нэхэмжлэгчид дараах хохирол учирсан байна. 2015.12.02-ны өдөр хүртэлх орон сууцны ашиглалтын зардлыг хариуцагч П.Байгалмаа төлөөгүйгээс нэхэмжлэгч С.Гончигсүрэн хамгийн сүүлд 564 820 төгрөг нөхөн төлсөн. Хариуцагч П.Байгалмаа нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч С.Гончигсүрэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 486 500 төгрөгийн үйлчилгээний хөлс төлсөн. Дээрхи байрыг албадан чөлөөлөх үед Түлхүүр төвөөр 75 000 төгрөгийн үйлчилгээ хийлгэж, цоожны голыг солиулсан. Хариуцагч П.Байгалмаа нь нэхэмжлэгчийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байсан тул нэхэмжлэгч С.Гончигсүрэн аргагүйн эрхэнд 2014.10.05-ньг өдрөөс 2015.10.05-ны өдрийг хүртэл БЗД-ийн 22-р хороо, 34-р гудамжны, 8 тоот хаягт орших нийтийн байрны 08 тоот өрөөг нэг сарын 160 000 төгрөгөөр хөлсөлж суусан бөгөөд П.Байгалмаагийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлж авах хүртэл 12 сарын хугацаанд нийт 2 240 000 төгрөг байрны хөлсөнд төлсөн байна. П.Байгалмаа нь 2015.02.04-ны өдөр Шүүхийн шийдвэр гарч, дээрхи орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа болохыг шүүх тогтоосоор байтал өөрийн хууль бус эзэмшлээс орон сууцыг сайн дураар чөлөөлж өгөөгүй тул нэхэмжлэгч нь 2015.12.02-ны өдрийг хүртэлх орон сууцны хөлсийг нэг сарын 300 000 төгрөгөөр тооцон 3 000 000 төгрөг нэхэмжлэх нь хуулийн үндэслэлтэй. Хариуцагч П.Байгалмааг эрэн сурвалжлуулахад шүүхэд 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Иймд хариуцагч П.Байгалмаа нь БЗД-ийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол ээрмэлийн 13-р байрны 23 тоот хаягт орших 1 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж байснаас иргэн С.Гончигсүрэнд нийт 6 436 520 төгрөгийн хохирол учирсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Орон сууц ашиглалтын зардалд нэхэмжилсэн төлбөр өмнөх шүүхийн шийдвэрт хамаарахгүй байгаа гэжээ.

 

Хариуцагч П.Байгалмаа шүүхэд гаргасан тайлбартаа: С.Гончигсүрэнгийн БЗД 15-р хорооллын 13-23 тоот байрны талаар 2015 оны 2сарын 04-ны өдрийн 929-р шийдвэр, 2015 оны 5 сарын 01 ны өдрийн 526-р магадлал, 2015 оны 7 сарын 02 ны өдрийн 541-р тогтоол , Ерөнхий шүүгчид хандсан гомдлын дагуу Монгол улсын дээд шүүхийн Тамгын газрын 2015 оны 10 сарын 27 ны өдрийн 6/2778-р хариу зэрэг гарсан бөгөөд одоогийн нэхэмжлэл нь С.Гончигсүрэнгийн 13- 23 тоот байрны талаархи 2 дэх нэхэмжлэл бөгөөд энэ байрны талаар 2 дэх шийдвэрээ гаргуулах гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Орон сууцны ашиглалтын зардал 2014 оны байрны үлдэгдэл 193 820 төгрөгийг төлсөн гэх баримт нь үндэслэлгүй бөгөөд өөрсдийн амьдран суусан зардлаа надаар төлүүлэх гэсэн оролдлого юм. Санхүүгийн баримтыг хүртэл гуйвуулж худал бичиж шүүхийг хуурч мөнгө авах арга хайсан нь тодорхой байна. П.Байгалмаа миний бие 2014 оныг дуустал ЦЭХ-ний газарт төлсөн төлбөрийн дипозит хуулбараас харахад үлдэгдэлгүй байсан нь тодорхой байгаа. Мөн П.Байгалмаа би 2014 оны байрны төлбөрийг 12-р сарыг дуустал цаг тухайд нь төлж үлдэгдэлгүй болсон байгаа нь баримтаар нотлогдож байна. С.Гончигсүрэн хуурамчаар гүтгэж мөнгө авах арга хайсан нь үүгээр нотлогдож байна. С.Гончигсүрэн ШШГА-нд 486 500 төгрөгийн үйлчилгээний хөлс төлсөн нь С.Гочигсүрэн сайн дураар ШШГА-тай гэрээ хийж байрыг албадан авахад төлсөн төлбөр болохоос П.Байгалмаа би мөнгө төлөх гэрээ хийгээгүй харин С.Гончигсүрэн өөрийнхөө төлөө сайн дураар төлсөн төлбөр тул П.Байгалмаа надаас уг төлбөрийг нэхэх эрх зүйн үндэслэлгүй юм. Энэ төлбөрийг төлснөөр чи байрыг барьцаанаас нь чөлөөлүүлж харин би С.Гончигсүрэн болон эхнэр н.Энхтуяагаас нь зээлийн гэрээний дагуу зээлүүлсэн мөнгөө одоо болтол аваагүй хохирч байна. С.Гончигсүрэн цоожны 70 000 төгрөгийг надаар төлүүлэх эрх зүйн үндэслэлгүй. Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай тогтоол дугаар 161/07-т БЗД-ийн 4-р хороо 15-р хороолол 13-р байрны 23 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн нь үнэн гэх ба энэхүү баримт бичигт болон тусгайлан цоожны үнэ болох 70 000 төгрөгийг П.Байгалмаа хариуцаж төлнө гэсэн зүйл албан ёсоор бичигдээгүй тул П.Байгалмаа миний бие төлөх эрх зүйн үндэслэлгүй. Энэ нь С.Гончигсүрэнгийн хэрэгцээ учраас надад хамаагүй юм. 13-23 тоот байрыг албадан авах хүртэл хуулийн хугацаандаа байсан учраас П.Байгалмаа би уг байрыг хууль бусаар эзэмшээгүй гэдгийг дараах баримтууд гэрчилнэ. 2014 оны 2-р сарын 04-ны өдрийн 929-р шийдвэр гарснаас үүдэн П.Байгалмаа би хяналтын шатны шүүхүүдэд хандаж 2015 оны 5 сарын 01-ний 526-р магадлал, 2015 оны 7 сарын 02-ны 541-р тогтоол, ерөнхий шүүгчид хандсаны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн тамгын газрын 2015 оны 10-р сарын 27-ны өдрийн 6/2778-р гомдлын хариуны хугацаанаас харахад хуулийн хүрээнд байсан гэдэг нь тодорхой бөгөөд шшгалбаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрсөн байрыг албадан гүйцэтгэх хугацаа нь 2015 оны 12-р сарын 02-нд дуусаж байгаа зэргээс хууль бусаар эзэмшээгүй гэдэг нь тогтоогдоно. С.Гончигсүрэн нь 2014.10.05-ны өдрөөс 2015.10.05-ны өдөр хүртэл БЗД 22-р хороо 34-р гудамжны 08 тоот нийтийн байрыг хөлсөлсөн гэх баримт нь нотариатаар баталгаажаагүй. Тушаасан мөнгөний баримтгүй учраас хүчин төгөлдөр биш байна. Мөн 2014.10.27-ны өдөр нь С.Гончигсүрэн, н.Эхтуяа нартай харилцан тохиролцож П.Байгалмаа миний бие зээлсэн мөнгөө авах хүртэл уг байранд суух байсан тул хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй болно. Харин би мөнгөө авч чадаагүй учир миний эрх ашиг хөндөгдөж нүүж чадахгүй байсан билээ. 2015.10.05-ны өдөр хүртэл хяналтын шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхийнхээ хүрээнд хуулийн хугацаа дуусаагүй байсан учир энэ хугацаанд байр хөлсөлсөн төлбөр нь тэдний сайн дурын амьдралын зардал юм. С.Гончигсүрэн нь энэ талаар надтай гэрээ хийгээгүй бөгөөд 2 240 000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль бус юм. Уг орон сууцыг нэг сарын 300 000 төгрөгөөр тооцож хөлсөлсөн бол 3 000 000 төгрөг олох байсан нь хууль эрхийн үндэслэлгүй байна. Уг байр нь Оросын Холбооны Улсын өмч бөгөөд С.Гончигсүрэнгийн өмч биш учир С.Гончигсүрэн бусдад түрээслэх боломжгүй. Иргэний хуульд зааснаар түрээсийн гэрээг талууд заавал бичгээр хийхийг шаарддаг. Иргэний хуулийн 318-ийн 2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэжээ. С.Гончигсүрэнгийн Ээрмэл ХХК-иас уг орон сууцыг хөлслөх 1999 оны 01 сарын 01-ны өдрийн 115-р гэрээний хөлслөгчийн эрх үүрэг гэдгийн 2-8-д хөлслөгч нь өөрийн байр буюу түүний өрөөг дур мэдэн бусдад дамжуулах, дамжуулан түрээслэх эрхгүй гэж заажээ. С.Гончигсүрэн энэхүү албан бичгээ 2014 онд байраа нэхэмжлэх үедээ нотлох баримт болгон хавсаргасныг баталгаажуулж энэ хэрэгт хавсаргав. Эдгээр баримтуудаас үзэхэд С.Гончигсүрэн уг байрыг түрээслэх эрхгүй болох учраас П.Байгалмаа надаас олох ёстой орлого гэж 3 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй нь тогтоогдож байна. Хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж эрэн сурвалжлуулсан тул П.Байгалмаа намайг эрэн сурвалжлахад төлсөн 70 000 төгрөгийг П.Байгалмаа надаар төлүүлэх гэж нэхэмжлэлдээ заасан нь эрх зүйн үндэслэлгүй учир дээрх нэхэмжлэлийн бүх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 2002 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Пүрэвдаваагийн Байгалмаагаас  961 450 төгрөгийг гаргуулан Боржигон овогт Сонинбаярын Гончигсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 475 070 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Байгалмаагаас 27 624 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн өдрийн 01503 тоот шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Гончигсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун миний бие дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хариуцагч П.Байгалмаагийн Баянзүрх дүүргийн, 4 дүгээр хороо 15 дугаар хороолол ээрмэлийн 13 дугаар байрны 23 тоот хаягт орших 1 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж байснаас нэхэмжлэгч С.Гончигсүрэнд хохирол учирсан үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, нэхэмжлэлийн шаардлагаас 5 475 070 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хариуцагч П.Байгалмааг 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрээр дээрхи орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгааг тогтоосон боловч П.Байгалмаа нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүртэл орон сууцыг хууль бус эзэмшлээсээ сайн дураар чөлөөлөөгүй юм. Иймд түүнийг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 10 сарын турш орон сууцыг хууль бусаар эзэмшсэний хохиролд нийт 6 436 520 төгрөгийг шаардсан. Үүнд: 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх орон сууцны ашиглалтын зардалд 564 820 төгрөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд С.Гончигсүрэнгийн төлсөн 486 500 төгрөгийн үйлчилгээний хөлс. Дээрхи байрыг албадан чөлөөлөх үед "Түлхүүр" төвөөр 75 000 төгрөгийн үйлчилгээ хийлгэж, цоожны голыг солиулсан хөлс. Нэхэмжлэгч С.Гончигсүрэн нь шүүхийн шийдвэр гармагц өөрийн байрандаа нүүж орно гэж тооцоолж байсан боловч П.Байгалмаа нь орон сууцыг чөлөөлөөгүйгээс арга буюу БЗД-ийн 22-р хороо, 34-р гудамжны, 8 тоот хаягт орших нийтийн байрны 08 тоот өрөөг 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэг сарын 160 000 төгрөгөөр хөлсөлж суусан бөгөөд П.Байгалмаагийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлж авах хүртэл 12 сарын хугацаанд байрны хөлсөнд төлсөн нийт 2 240 000 төгрөг. 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл орон сууцны хөлсөлж, олох ёстой байсан орлого 3 000 000 төгрөг. Хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөг багтаж байсан. Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас Түлхүүр төвөөр 75 000 төгрөгийн үйлчилгээ хийлгэж, цоожны голыг солиулсан хөлс, нийтийн байр хөлсөлж амьдарсан 2 240 000 төгрөг, олох ёстой байсан орлого 3 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70 200 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн үйлчилгээний хөлсөнд тушаасан 60 000 төгрөг, нийт 5 475 070 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч С.Гончигсүрэн нь хариуцагч П.Байгалмаад холбогдуулан үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 6 436 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Гончигсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: хариуцагч П.Байгалмаа нь миний эзэмшлийн орон сууцыг хууль бусаар эзэмшсэнээс орон сууцны ашиглалтын зардалд 564 820 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн 486 500 төгрөг, түлхүүрний үнэ 75 000 төгрөг, бусдын орон сууцыг хөлсөлсөн 2 240 000 төгрөг, олох байсан орлого 3 000 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт 6 436 520 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч П.Байгалмаа нь 2007 оны 8 дугаар сарын 17-ны өдөр С.Гончигсүрэнгийн эхнэр С.Энхтуяатай зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг, 2 жилийн хугацаатай зээлдүүлсэн бөгөөд улмаар П.Байгалмаа нь зээлийн хүүний төлбөрт С.Гончигсүрэнгийн эзэмшилд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ээрмэл 13 дугаар байр, 23 тоот, 1 өрөө орон сууцыг 2 жилийн хугацаатай хөлслөхөөр тохиролцжээ. /хх-ийн 8-9-р тал/

Гэрээний хугацаа 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дуусахад дээрх орон сууцыг П.Байгалмаа чөлөөлж өгөөгүй тул нэхэмжлэгч С.Гончигсүрэн нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 929 дүгээр шийдвэрээр дээрх орон сууцыг П.Байгалмаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлсөн байна. /хх-ийн 33-36 дугаар тал/

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч нь хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч П.Байгалмаа нь орон сууцыг чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, орон сууц ашиглалтын зардалд 534 950 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зардалд 425 000 төгрөг, баримт бичиг хуулбарласан зардал 1 500 төгрөг буюу нийт 961 450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв боловч шаардах эрхийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөх боломжтой байна.

Орон сууц ашиглалтын зардал нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө гарсан зардал тул гэрээний үүргийн зөрчилд хамааруулж хохирол учруулсан гэж дүгнэж Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэхээр байна.

 

Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарсан зардлыг хариуцагч шүүхийн шийдвэр биелүүлээгүйгээс нэхэмжлэгч уг зардлыг гаргаж хохирсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж зөвтгөв.

 

Анхан шатны шүүх түлхүүрний үнэ 75 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь бусдын орон сууцыг хөлсөлсөн гэх 2 240 000 төгрөгийн шаардлага нь баримтаар нотлогдоогүй, олох байсан орлого гэх 3 000 000 төгрөгийн шаардлагатай холбоотой үнэлгээг эрх бүхий этгээд хийгээгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно. /хх-ийн 127-128-р тал/

Нөгөө талаар бусдын орон сууцыг хөлсөлсөн гэх 2 240 000 төгрөгийн шаардлага, өөрийн эзэмшлийн орон сууцыг бусдад хөлслөөд олох байсан орлого гэх 3 000 000 төгрөгийн шаардлагыг зэрэг нэхэмжлэх үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх баримтлах шаардлагагүй хуулийг баримтлахдаа хуулийн нэрийг буруу хэрэглэсэн, үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол нэхэмжилсэн шаардах эрхийн үндэслэлийг буруу тодорхойлж, Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлд тус тус зааснаар гэм хорын хохирол гэж буруу дүгнэсэн байх тул энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон,

:

 

1. Хан-Уул 俿н иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01503 дугаар рийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 2002 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 ... гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ