Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01796

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01796

 

 

 

Г.Заяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01334 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Заяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Батбэхэд холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, охин З.Есүйг эцгийн нэрээр овоглуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.Заяа нь 2004 онд Батбэхтэй танилцаж, 2007 оны 3 дугаар сараас 2010 хүртэл хамтдаа Финлянд Улсад ажиллаж амьдарч байсан. 2007 онд охин Есүй төрсөн. Тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байдаг. 2013 оноос хойш тусдаа амьдрах болсон. Иймд Т.Батбэхээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо үйлдвэрийн 17-041 туул гол гудамжны 73-32 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Уг байр нь 45 630 000 төгрөгөөр үнэлэгдэж байрны урьдчилгаа төлбөрийг 7 дугаар сарын 03-ны орон сууцны 8 хувьд хамрагдаж төлсөн. Худалдан авсан байрандаа Т.Батбэх ганцаараа амьдарч байгаа нь шударга ёсонд нийцэхгүйгээс гадна Т.Батбэх нь банкны зээлээ төлөхгүйгээс болоод Г.Заяа нь найдваргүй зээлдэгч болсон. Иймд охин Есүй болон Г.Заяа нарыг уг байрны хамтран өмчлөгчөөр тогтоож, Т.Батбэхээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Батбэх шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Батбэх нь охин Заяа овогтой Есүйгийн эцэг болохыг хуулийн дагуу баталгаажуулан төрсний гэрчилгээ олгон иргэний бүртгэлд эцгийн нэрээр овоглон баримтжуулан баталгаажуулсаны үндсэн дээр хүүхдийн тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн хүлээн авч шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Заяа овогтой Есүй нь Батбэх миний төрсөн охин мөн бөгөөд хуулийн дагуу төрсний гэрчилгээ, иргэний бүртгэлд эцгийн нэрээр овоглон бүртгүүлэх болон баримтжуулж өгөхийг хүсч байна. Шүүхийн үйл ажиллагааг Заяа овогтой Есүйг миний төрсөн охин болохыг баримтжуулсны үндсэн дээр эхлүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Т.Батбэх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Тойныжав овогтой Батбэх нь эхнэр Галбадрах овогтой Заяагийн хамт 2007 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Есүйгээ төрүүлэн эцэг, эх нь болсон болно. Бид охиноо төрсөн нутаг Финлянд Улсад зөвшилцөн эцэг Батбэх, эх Заяа нэрээр Батбэх овогтой Елиса нэрээр бүртгүүлсэн болно. 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний охиныг Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байдаг. Энэ нь эцэг Батбэх охин Есүй бидний эцэг охин болох, гэр бүл байх, өвлөх өвлүүлэх, сурган хүмүүжүүлэх, тэтгэн асрах, хайрлан хамгаалах эрхийг зөрчин хязгаарлаж байгаа ба үүнийг бидний амьдрах эрхэд сөргөөр ашиглах болсон тул миний бие охиноо Монгол Улсын иргэний бүртгэлд өөрсдийн нэрээр овоглон Батбэх овогтой Есүй нэрээр бүртгүүлэн баталгаажуулж охиныхоо эцгээрээ овоглох өвлөх өвлүүлэх, хамтран амьдрах, сурч хүмүүжих, тэтгүүлэх, хайрлуулан хамгаалуулах, амьдралын асуудлаа хамтран шийдэх эрхийг нь ханган хамгаалах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу охиноо Батбэх овогтой Есүй нэрээр бүртгүүлэн баталгаажуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Овог, нэрийг өөрчилж бүртгэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд охин Есүйг Батбэхээр овоглуулна гэсэн байх тул энэ нь шүүхэд хамааралгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин З.Есүйн эцэг нь хариуцагч Т.Батбэх болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин З.Есүйг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Батбэхээр тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Заяа болон зохигчдын дундаас төрсөн охин З.Есүй нарыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн 17041, Туул гол гудамжны 73 дугаар байрны 32 тоотын 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Батбэхээс гаргасан охин З.Есүйг өөрийн нэрээр овоглон бүртгүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 56.2, 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 456 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчид буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж гарсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1334 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь шийдвэрт ... Т.Батбэх нь нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр хүүхдийн эцгийг тогтоож шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэсэн дүгнэлт хийжээ. Гэтэл шүүх нь хуулийн заалтыг үндэслэж буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гаргах ёстой болохоос талуудын маргаагүй зүйл дээр өөрийн үзэмжээр шийдвэр гаргах нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэр гаргаж байж уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болох ёстой болохоос нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нэхэмжлэгчийн хүсээгүй үр дүн бий болгох нь хууль хэрэглээний алдаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Заяа нь хариуцагч Т.Батбэхэд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч, охин З.Есүйг эцгийн нэрээр овоглуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Заяа, хариуцагч Т.Батбэх нар нь 2004 оноос хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдөр охин З.Есүй төрсөн нь зохигчидын тайлбар, төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар анхан шатны шүүх эцэг Т.Батбэхээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин З.Есүйг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тогтоосон нь зөв болжээ.

 

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн 17041, Туул гол гудамжны 73 дугаар байрны 32 тоот, 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Г.Заяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч татгалзаагүйг үндэслэн анхан шатны шүүх Г.Заяа, охин З.Есүй нарыг дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоосон нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ шийдвэрт хариуцагч Т.Батбэх гомдол гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж, эцэг тогтоосон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэх боловч хүүхдийн эрх, ашгийн үүднээс шүүхийн шийдвэрээр хүүхдийн эцэг тогтоосны үндсэн дээр эцгээс нь тэтгэмж гаргуулсан нь хуульд харшлахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй, энэхүү шийдэл нь Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан г хангахгүй орхих .

 

167 167.1.1

 

:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01334 дугаа шийдвэрийг ж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ