Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01794

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01794

 

 

Алтанбулаг чөлөөт бүсийн

захирагчийн ажлын албаны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01231 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Гурвангал групп ХХК-д холбогдох

 

Газрын төлбөрт нийт 11 760 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Уламбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтанбулаг худалдааны чөлөөт бүс нь 2007 оны 11 сард Гурвангал трейд ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2007 оны 11 сарын 5-ны өдөр 40 дугаартай эрх олгох тухай, 2007 оны 11 сарын 5-ны өдөр газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 44 дугаартай захирамжаар 4 га газрыг, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, агуулахын аж ахуй, зочид буудлын барилга байгууламж-ын зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2008 оны 5 сарын 23-ны өдөр 08/34 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг, 2008 оны 5 сарын 23-ны өдөр 64 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2014 оны 7 сарын 3-ны өдөр А/64 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан. Алтанбулаг чөлөөт бүс нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд 2017 оны 12 сарын байдлаар аж ахуйн нэгжүүдийн газрын төлбөрөөс нийт 756 789 400 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр өр үүсээд байна. Иймд гэрээний үүргийг хангуулахын тулд Гурвангал трейд ХХК-иас газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 4.3-д газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд бүс дотор үйл ажиллагаа эхлээгүй, зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, ... тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийг буцаан олгохгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2009 онд 1 327 000 төгрөг, 2010 онд 1 680 000 төгрөг, 2011 онд 1 680 000 төгрөг, 2012 онд 3 000 000 төгрөг, 2013 онд 3 360 000 төгрөг, 2014 онд 713 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд нийт 11 760 000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас 2009 оноос 2014 оныг дуустал 6 жилийн газрын төлбөр нийт 11 760 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна. Тус компанид 2007 оны 11 сарын 5-ны өдрийн 40 тоот эрх олгох тухай, 2007 оны 11 сарын 5-ны өдрийн газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 44 тоот захирамжаар 4 га газрыг хүнсний үйлдвэрлэл, худалдаа, агуулахын аж ахуй, зочид буудлын барилга байгууламжийн зориулалтаар олгосон байна. Нэхэмжлэгч талаас 2009 оноос 2014 оныг хүртэл нийт 11 760 000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд хууль зүйн үндэслэлгүйгээр газрын төлбөр нэхэмжилсэн байна. Газар эзэмших эрх олгосноос хойш 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй бол газрын эзэмших эрх цуцлагдана. Нэхэмжлэгч нь эрх цуцлагдсанаас хойш 5 жилийн дараа буюу их хэмжээний төлбөр хуримтлуулсны үндсэн дээр 2014 онд гэрээг цуцлах шийдвэр гаргасан байна. Энэ нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх 2008 онд цуцлагдах үндэслэлтэй байсан байна. Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул газрын төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл бүрдсэн. Газрын төлбөрийг 2009 оноос эхлэн жил бүр тогтсон хугацаа хэмжээгээр төлөхөөр анхнаасаа тогтсон байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт тогтсон хугацааны туршид шаардлага гаргах хөөн хугацаа гурван жил байхаар хуульчилсан байна. Нэхэмжлэгч 2014 онд газар эзэмшүүлэх гэрээг цуцалснаас хойш 4 жил хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Гурвангал групп ХХК-иас 8 753 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3 007 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Гурвангал групп ХХК-иас 154 998 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх нэхэмжлэлийн шаардлагын 3 007 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба харин хариуцагчаас 8 753 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүс захирагчийн ажлын албанд олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Газар эзэмших эрх олгогдсоноос хойш 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй бол газар эзэмших гэрээний 4.3-т зааснаар газар эзэмших эрх цуцлагдсан байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас олон жилийн газрын төлбөр хуримтлуулан нэхэмжилснийг буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Алтанбулаг худалдааны чөлөөт бүс захирагчийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/64 тоот Хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцлах тухай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх тул уг захирамжийг гарах хүртэлх хугацаанд хариуцагчийг тухайн газрыг эзэмшсэн гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Манай компанийн зүгээс газрыг гэрээнд заасан зориулалтаар эзэмшээгүй, Алтанбулаг чөлөөт бүс захирагчийн ажлын алба нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой газрыг шилжүүлэн өгөөгүй учраас газрын төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл болсон. Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дах хэсэгт тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч тал нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Иймд Алтанбулаг чөлөөт бүс захирагчийн ажлын албаны нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нь хариуцагч Гурвангал групп ХХК-д холбогдуулан газрын төлбөрт нийт 11 760 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нь хариуцагч Гурвангал трейд ХХК-тай 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 08/34 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ, 64 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 06 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч Гурвангал трейд ХХК-д олгосноор хариуцагч Гурвангал трейд ХХК нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд 2 га газрыг эзэмшиж эхэлсэн байна. /хх-ийн 11-16, 26 дугаар тал/

 

Гэвч 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/64 дугаартай хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцлах тухай захирамжаар, гэрээнд заасан газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар эзэмшүүлэгчээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй, 1 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй үндэслэлээр хариуцагч Гурвангал трейд ХХК-д олгосон газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсан гэх үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 20-р тал/

 

Нэхэмжлэгч байгууллага нь хууль болон гэрээнд зааснаар талуудын байгуулсан гэрээг цуцалж, газрын төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч Гурвангал трейд ХХК нь 2009 оны газрын төлбөрт 1 327 000 төгрөг, 2010 оны газрын төлбөрт 1 680 000 төгрөгийг тус тус төлсөн байх тул үүнийг анхан шатны шүүх зөв тогтоож нэхэмжлэлийн шаардлагаас хасч хариуцагчаас 8 753 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай тус тус нийцсэн байна.

 

Хариуцагч Гурвангал групп ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо ... манай компанийн зүгээс газрыг гэрээнд заасан зориулалтаар эзэмшээгүй, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой газрыг шилжүүлэн өгөөгүй учраас газрын төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл болсон. ... гэх боловч тэрээр энэхүү тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Анхан шатны шүүхээс Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасныг үндэслэн газрын төлбөрийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул мөн энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан г хангахгүй орхих .

 

167 167.1.1

:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01231 дугаа шийдвэрийг ж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ