Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2020/00850

 

 

 

 

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2020/00850

 

 

 

СБА НДХнэхэмжлэлтэй

                                                    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00642 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч СБА НДХхариуцагч Г.Цд холбогдуулан гаргасан хохирол 8 820 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баярбаясгалан, Б.Мөнгөнхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Л.Гнь 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн алба хаасны хувь тэнцсэн тэтгэвэр тогтоолгохдоо цэргийн албанаас Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлаар халагдсан байсныг БХТАын орлогч дэд хурандаа Г.Ц нь биеийн эрүүл мэндийн учир халагдсан гэж хуурамч лавлагаа гарган тэтгэвэр тогтоолгох нөхцлийг бүрдүүлсэн тул Нийгмийн даатгалын санд 8 820 900 төгрөгийн хохирол учруулсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2622 дугаар захирамжаар Г.Ц гэгч нь 9 иргэнд /тэдгээрийн дотор Л.Г/ архивын хуурамч лавлагаа гарган өгч, хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэн нийт 99 628 180 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэжээ. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр магадлал, Хяналтын шатны шүүхийн 2017 оны 001/ХТ2017/00823 дугаартай тогтоолоор Л.Г холбогдох Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгтэй тэмцэх газраас цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авсан 8 820 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.  Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 392 дугаартай шийдвэрээр Нийгмийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 8 820 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэхдээ Хяналтын шатны шүүхийн 2017 оны 823 дугаартай тогтоол болон Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 392 дугаартай шийдвэрт тус тус зааснаар Г.Ц гэгч нь архивын хуурамч лавлагаа гарган өгч, хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн, нийт 99 628 180 төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн захирамжид яллагдагч Г.Ц нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсад учирсан хохирлыг түүнээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ. Иймд Г.Цгээс Нийгмийн даатгалын санд учруулсан 8 820 900 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 11 сарын 04 өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн №2622 дугаарт захирамжид намайг тус хэрэгт гэм буруутайд тооцож улмаар тус хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй ба Иргэний шүүхээр нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан байдаг. Гэвч эрүүгийн хэргийн хавтаст хэрэг ...., Л.Гнар нь тэтгэвэр тогтоолгож улсаас нийт 99 628 180 төгрөгийг завшсан. Харин миний хувьд Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс ямар ч мөнгө аваагүй. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хариуцагч болох Л.Г гаргуулах нь зөв гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр хариуцагч Г.Цгээс 8 820 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч СБА НДХнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Амарын давж заалдах журмаар гаргасан гомдолд:  Цагдаагийн Ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч байгаа иргэдийн цэргийн албанаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлийг шалгасан бөгөөд уг шалгалтаар Л.Гнь 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн алба хаасны хувь тэнцсэн тэтгэвэр тогтоолгохдоо цэргийн албанаас Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар “ар гэрийн гачигдлаар” халагдсан байсныг БХТАын орлогч дэд хурандаа Г.Ц “биеийн эрүүл мэндийн учир” халагдсан гэж хуурамч лавлагаа гарган тэтгэвэр тогтоолгох нөхцлийг бүрдүүлсэн тул Нийгмийн даатгалын санд 8 820 900 төгрөгийн хохирол учруулсан нь илэрсэн. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 41 дүгээр шийдвэрээр хариуцагч Л.Г 8 820 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн Даатгалын Хэлтэст олгож шийдвэрлэсэн. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Хяналтын шатны шүүхийн 2017 оны 823 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Л.Гнь ........... тэтгэврийн санд гэм хор учруулсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь манай байгууллагад ирүүлэхдээ 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн үед үйлчлэгчээр ажиллаж байсан хүнд өгч, үйлчлэгч хугацаа алдаж бичиг хэрэгт өгсөнөөр хугацаандаа давж заалдаж чадаагүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2622 дугаар захирамжинд Г.Ц гэгч нь 9 иргэнд / тэдгээрийн дотор Л.Г/ архивын хуурамч лавлагаа гарган өгч, хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн, улмаар нийт 99 628 180 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж заасан. Хяналтын шатны шүүхийн тогтоол болон анхан шатны шүүхийн шийдвэрт “Г.Ц гэгч нь тэдгээрийн дотор Л.Г архивын хуурамч лавлагаа гарган өгч, хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн, нийт 99 628 180 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 41 дүгээр шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр магадлал , Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 2622 дугаар захирамжинд Г.Цг гэм буруутайг тогтоосон. Мөн Хяналтын шатны шүүхийн 2017 оны 823 дугаартай тогтоол болон Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 392 дугаартай шийдвэрт яллагдагч Г.Ц нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсад учирсан хохирлыг түүнээс иргэний журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг дурдсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар зэргийг шинжлэн судлахдаа дээрх шүүхийн шийдвэрүүдийг шинжлэн судлахгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож БХЯыг уг хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн. Хэргийн оролцогч болох Л.Гансүх, Г.Ц, БХЯнарыг байлцуулж Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст учирсан 8 820 900 төгрөгийн хохирлын хариуцагчийг дахин хянуулж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

Нэхэмжлэгч СБА НДХнь нийгмийн даатгалын санд учруулсан хохирол 8 820 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Г.Ц нэр бүхий хүмүүст архивын хуурамч лавлагаа гарган өгч, хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Хариуцагч Г.Ц нь 2006-2009 онуудад БХЯны БХТАорлогч даргаар ажиллаж байсан байх ба түүнийг Л.Гнарын 9 иргэнд хуурамч архивын лавлагаа гарган өгч хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэн улсад нийт 99 628 180 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2015 оны 155 дугаар яллах дүгнэлт үйлдэснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 2622 дугаар захирамжаар түүнд холбогдох хэргийг анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгожээ. Уг захирамжид Г.Ц хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсад учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ. /хх92-93/

 

Хэргийн 12, 14 дүгээр талд БХЯны БХТА2008 оны 5099 дугаартай “иргэн Л.Г “биеийн эрүүл мэндийн учир 1992.02.15-ны өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас бэлтгэлээр хасагдсан” гэх архивын лавлагаа, СБА НДХулсын байцаагчийн 2014 оны 1/02 тоот “Л.Г1992.02.13-ны өдрийн 18 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлын улмаас халагдсаныг эрүүл мэндийн улмаас гэж засварлан хуурамч бичиг баримтаар тэтгэвэр тогтоолгож 8 820 900 төгрөгийг үндэслэлгүйгээр авсныг буцаан төлүүлэх” тухай акт авагдсан байна. Тэрээр Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 392 дугаар шийдвэрээр Л.Гхууль бус үйлдэл хийж, хуурамч бичиг баримт үйлдэж нэхэмжлэгчид гэм хор учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн уг шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

            Хэдийгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлдог журамтай боловч гэм хор учруулсан этгээд төрийн албан хаагч байгаа тохиолдолд ажил олгогч гэм хорыг хариуцан арилгах тусгайлсан хуулийн зохицуулалттай. Энэ талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар заажээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь Г.Ц биш, түүний БХЯны БХТАорлогч даргын ажил үүргийг гүйцэтгэж байхдаа архивын лавлагааг хуурамчаар гаргасан хууль бус үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг түүний ажиллаж байсан хуулийн этгээд хариуцахаар байна. Шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. /хх20-24/

 

             Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

                 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД                          Т.ТУЯА

 

       А.МӨНХЗУЛ