Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 949

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х*****т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 тоот албан бичгийг хүчингүй болгож, 23.159.741 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулж, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эр*******г, Б.Ба*******т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лх******н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х*****т” ХХК-ийн захирал А.Га*****р болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 7

дугаар сарын 02-ны өдрийн 3019 дүгээр захирамжаар “Х*****т” ХХК-иас 241,858,792

төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, 23,159,741 төгрөгийн алданги, бүгд 265,018,533

төгрөгийг гаргуулж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор

шийдвэрлэсэн. 

Дээрх шийдвэрийн дагуу “Х*****т” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл 241,858,792

төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт болон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүрэн төлж барагдуулсан.

Харин алданги болох 23.159.741 төгрөгийг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны Ардчилсан Сонгууль болж байгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөлийн хуульд хамруулах талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хандсан боловч 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 дугаар албан бичгээр өршөөлийн хуульд хамруулах боломжгүй талаар албан бичгийг ирүүлсэн.

Иймд Монгол Улсын Их Хүрлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны Ардчилсан Сонгууль болж байгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн. этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, мөн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны одрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийи эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна ” гэж заасан нь Дүүргийн Иргэний хэргийн аихан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3019 дүгээр захирамжаар тогтоогдож буй тул алданги болох 23,159,741 төгрөгийг өршөөлд хамруулах боломжгүй гэх Нийгмийн даатгалын ерөнхий Газрын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 дугаар албан бичгийг хүчингүй болгон Өршөөлийн хуульд хамруулах боломжгүй гэсэн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрхи алдангийг Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэхийг Эрүүл Мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лх******н, С.Мя*******а нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ” гэж тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл өршөөлд хамрагдах этгээд нь дээр дурдсан хуулиудыг зөрчсний улмаас тухайн хуулиудад заасан хариуцлага хүлээсэн байхаар хуульчилжээ. Гэтэл “Х*****т” ХХК дурдсан хуулиудаар биш Нийгмийн даатгалын тухай хуулиар хариуцлага хүлээсэн байна. 

Өршөөлийн тухай хуулийн 4.3-д зааснаар “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”. Захиргааны шийтгэл нь захиргааны хариуцлагын тухай хуулийн 4.1.1-д зааснаар торгох; тусгайлан олгосон эрх хасах; хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, байрыг хураах; баривчлах хэлбэртэй. торгох шийтгэл Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хугацаанд нь ирүүлээгүй, санаатайгаар буруу гаргасан этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь заалт /43.2 “Хууль тогтоомжийн дагуу улсад гаргаж өгвөл зохих бүртгэл, тайлан, мэдээг гаргаж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан, санаатайгаар буруу гаргасан бол 20000-50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.”/-ыг үндэслэн шийтгэврийн хуудсаар тусгайлан олгосон эрх бүхий улсын байцаагч ногдуулсан тохиолдолд өршөөл үзүүлэх тухай хуулийн 2.1, 4.3, 10.2-д заасан болзлоор уг хуульд хамрагдан торгох захиргааны шийтгэлээс өршөөгдөнө.

Өршөөлийн хуулийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.”, 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасан байна. Энэ нь өршөөлийн тухай хууль нь хүнд хамаарна, хуулийн этгээдэд хамаарахгүй гэсэн үг. Баянгол дүүргийн шүүхийн шийдвэр нь “Х*****т” ХХК хуулийн этгээдэд хамаатуулж гаргасан байдаг.

Шимтгэл.алданги төлүүлэх тухай шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу алданги төлөх хэсгийг өршөөлийн хуульд хамруулахаар заагаагүй.

Иймд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд Нийгмийн даатгалын хуулиар хариуцлага хүлээсэн этгээд хамаарахгүй, “Х*****т” ХХК нийгмийн даатгалын тухай хууль зөрчиж захиргааны зөрчил гаргасан хэдий ч энэ зөрчилдөө захиргааны хариуцлагын тухай хуульд заасан торгох захиргааны шийтгэл хүлээгээгүй, харин Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу алданги төлөх хариуцлага хүлээсэн бөгөөд энэ нь захиргааны шийтгэл биш, Хуулийн этгээд /ААНБ/ хамаарахгүй байхаар хуульчилсан нь шүүхийн шийдвэрээр “Х*****т” ХХК-д ногдуулсан шимтгэл, алдангийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүйг нотолж байга тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 3019 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х*****т ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 241 858 792 төгрөг, алданги 23 159 741 төгрөгийг тус тус гаргуулж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х*****т ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны дагуу 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 210/02 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулж, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаарджээ.

Уг мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч Х*****т ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 241 858 792 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3/6823 тоот тодорхойлолт, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 314 дүгээр албан бичиг бичгээр тус тус тогтоогдож байна.

Улмаар нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 93 дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж “...нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өрийг төлж дуусгасан бөгөөд алдангийг өршөөлд хамруулж өгөх...” талаар хандсанд хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын зүгээс “...Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3019 дүгээр шийдвэрээр шимтгэлийг нөхөн төлж, алданги ногдуулсан хариуцлага нь Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан зөрчилд хүлээлгэсэн хариуцлага биш Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу хүлээлгэсэн хариуцлага юм. Иймд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд Нийгмийн даатгалын хууль хамаарахгүй байхаар хуульчилсан тул, шүүхийн шийдвэрээр ногдуулсан алдангийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй болно” гэсэн хариуг өгчээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь захиргааны зөрчил, түүнд хүлээлгэж буй хариуцлага буюу алданги нь захиргааны шийтгэл мөн тул захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасаар өршөөлийн үйлчлэлд хамаарах бөгөөд Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг ерөнхийлөн зохицуулсны дээр уг хуулийн 2 дугаар бүлгээр захиргааны зарим зөрчил, үүнд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан, түүнчлэн бусад салбарын хуулиудаар захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан байдаг тул захиргааны зөрчил түүнд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт зөвхөн Захиргааны хариуцлагын тухай хуулиар хязгаарлагдахгүй юм.

Нэхэмжлэгч “Х*****т” ХХК-ийг Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн хэмээн захиргааны хариуцлага болох нийгмийн даатгалын шимтгэл, алданги ногдуулсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3019 дүгээр шийдвэр нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүчин төгөлдөр болсон байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар алдангийг тооцсоныг захиргааны шийтгэлд хамруулан үзэж өршөөлд хамруулах нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.2-т ““нийгмийн даатгалын байгууллага” гэж ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг; 2.1.3-д “”нийгмийн даатгалын сан” гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг;”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь нийгмийн даатгалын төв байгууллага, орон нутгийн салбар нэгж, /төлөөлөгч, байцаагч/-аас бүрдэнэ.”, 25 дугаар зүйлийн 25.1.6-д “25.1. Нийгмийн даатгалын байгууллага дараахь эрх эдэлнэ: нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;”, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.” гэж тус тус зааснаас үзэхэд нийгмийн даатгалын сан нь нэгдмэл байх тул Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрыг хариуцагчаар тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй.         

Нэхэмжлэгч Х*****т ХХК нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад нэхэмжлэлээ татан авсан байх бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/Ш32016/23562 тоот захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс 14 хоногийн дараа тус шүүхэд хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан ерөнхий хугацаанд нийцэж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ:  2/ дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа Х*****трүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас Х*****трэхгүй байна;” Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 тоот албан бичгийг хүчингүй болгож, 23.159.741 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлэх  нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х*****т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 6/681 тоот албан бичгийг хүчингүй болгож, 23.159.741 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаруулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                        Ц.ОДМАА