Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02194

Материал трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/02731 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Материал трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийгэм сэтгэл судлалын дээд сургуульд холбогдох

Ажлын хөлс 38.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Материал трейд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМатериал трейд ХХК, Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр 2015 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 15 хоногт ажлыг хийж гүйцэтгэх, нийт ажлын хөлс 62.249.923 төгрөгт тохиролцож гэрээг байгуулсан. Хариуцагч тал хариу тайлбартаа 1 болон 3 дугаар давхарт их засвар хийлгэсэнг хүлээн зөвшөөрч, 3 дугаар давхарын 7 анги, үүдний хэсэг, 00 өрөө, 1 дүгээр давхарын 1 анги, багш нарын өрөө, үүдний хэсэг, 2 болон 3 дугаар давхарын компьютер, лабораторийн өрөө, 1 болон 3 давхарын шатны хонгил зэрэг 17 обьектэд ажил гүйцэтгэх буюу засварын ажил хийхээр талууд тохиролцсонг хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр барилгын засварын ажлыг актаар хүлээлгэж өгсөн. Ажлын хөлс 62.249.923 төгрөгнөөс Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль ажлын хөлс төлөх үүргээ зөрчиж 38.000.000 төгрөг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Хариуцагч гэрээгээр тохирсон ажлыг актаар хүлээж аваагүй гэдэг боловч гэрээний хугацаа, гэрээ дууссанаас хойш гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар ямар нэг гомдлын шаардлага гаргаагүй байдаг нь гэрээний ажлыг ямар нэг байдлаар хүлээж авсан гэдгийг харуулж байна. Ажил гүйцэтгэх гэрээнд захирал Ч.Базар гарын үсэг зурж, сургуулийн тамга дарагдсан. Иймд Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулиас гэрээний үлдэгдэл төлбөр 38.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: манай сургууль 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Материал трейд ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан сургуулийн хичээлийн байрны 1, 3 дугаар давхарт их засвар хийлгэн засварын төлбөрийг бүрэн барагдуулаагүй нь үнэн болно. Засвар хийсэн компанийн шүүхэд хандсан нэхэмжлэлтэй танилцаад эвлэрлийн гэрээ байгуулан төлбөрийг барагдуулах хүсэлтээ утсаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сангичимаад 2 удаа тайлбарлан хэлсэн. Иймд 2 тал эвлэрлийн гэрээ байгуулах процесс явагдаж байгаа гэж манай тал үзэж байгаа болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нотариатчтай нийлээд нотлох баримтыг үндсэндээ хуурамчаар үйлдээд үнэн зөв эсэх нь мэдэгдэхгүй баримтыг хэрэгт өгсөн. Тухайн үед Ч.Базар гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш байсан. Ажил хүлээлцсэн актыг огт хийгээгүй. Ажил хүлээлцэх актад хэнээр гарын үсэг зуруулсан гэдэгээ нэхэмжлэгч тал өөрсдөө тайлбарлах байх. Ажил гүйцэтгэх гэрээ нотлох баримтын шаардлага хангахгүй баримт учир хуульд заасны дагуу үнэлэх боломжгүй, энэ нэхэмжлэлийн шаардлага нотлогдох боломжгүй. Д.Дуламцоо гэж хүний асуудлыг шийдвэрлэсний дараа энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулиас 38.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Материал трейд ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль ХХК-наас 347.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Материал трейд ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "Материал трейд" ХХК болон Нийгэм, Сэтгэл судлалын дээд сургуулийн хооронд байгуулагдсан гэх 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн огноотой "Ажил гүйцэтгэх гэрээ", мөн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн огноотой "Барилга засварын ажил ашиглалтад хүлээн авсан комиссын акт" гэх материалыг нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар нэхэмжлэлд хавсарган өгсөн байдаг. "Материал трейд" ХХК-аас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичгээр ажил хүлээлцэх актын эх хувь нь манай компанид байхгүй, Баянгол дүүргийн нотариатч Д.Дуламцоод эх хувиараа байгаа гэсний дагуу шүүхээс нотариатч Д.Дуламцоог ажил хүлээлцэх актын эх хувийг авахаар хандсан, ажлын байранд үзлэг хийсэн боловч нотариатчийн тайлбар болон ажлын байрны үзлэгээр ажил хүлээлцэх актын эх хувь байхгүй нь тогтоогдсон. "Материал трейд" ХХК-ийн зүгээс эх хувь байхгүй /хуулбар хувь/ материалыг өөрийн танил нотариатчаар баталгаажуулан хэрэгт нотлох баримтаар хүргүүлж байгаа нь нотариатчтай хамтран нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Уг асуудлаар Баянгол дүүргий Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгч талаас гарган өгсөн гэрээ болон ажил хүлээлцэх актын үнэн зөв эсэх, хуулийн дагуу бүрдүүлсэн эсэхийг тогтоолгүйгээр "Материал трейд" ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн нь журам зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. "Материал трейд" ХХК нь гүйцэтгэх ажлын төсвийг дахин хянаж нийт ажлын төсвийг 62.000.000 төгргөөөс 55.000.000 төгрөг болтол 7.000.000 төгрөгөөр бууруулж ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Иймд 38.000.000 төгрөгөөс 7.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Материал трейд ХХК нь хариуцагч Нийгэм сэтгэл судлалын дээд сургуульд холбогдуулж ажлын хөлсний үлдэгдэл 38.000.000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага төлбөрийг бүрэн барагдуулаагүй болохыг хүлээн зөвшөөрч эвлэрэх талаар тайлбар гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Материал трейд ХХК нь шүүхэд хариуцагчаар Энх Орчлон дээд сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан боловч Энх Орчлон дээд сургуулийн нэрийг Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль болгож 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрчилсөн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдсон тул хариуцагчийг Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулиар сольсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт нийцсэн.

Зохигчдын хооронд хийгдсэн 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч Энх Орчлон дээд сургууль /одоогийн нэрээр Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль/ нь гэрээний хавсралтад заасан нийт 3 давхарын 7 анги, коридор, 00 өрөө, 1 давхарын 1 анги, багш нарын өрөө, үүдний коридор 1, үүдний өрөө, үүдний коридор 2, 2 дугаар давхарын компьютерийн лабораторийн өрөө, 1-3 давхарын шатны хонгилын ажил зэрэг нийт 17 объект буюу 718.91 мкв талбайд их засварын ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэгч Материал трейд ХХК нь гэрээгээр тохиролцсон үндэслэл бүхий ажлыг өөрийн хөрөнгөөр гэрээнд заасан хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хийж, чанартай гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, ажлын нийт хөлс 62 249 923 төгрөгийг захиалагч нь гүйцэтгэгчид төлөхөөр тус тус тохиролцсон.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай талуудын тохиролцсон гэрээний агуулга нийцсэн байх тул шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, барилга засварын ажил ашиглалтад хүлээн авсан акт зэрэг хуулбар нь бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангахгүй байсан /хх-ийн 10-12/ боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр баримтыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлсэн, анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэж жинхэнэ эхийг шаардан авах шаардлагагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй.

Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль ХХК-ийн захирал Ч.Базар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, сургуулийн хичээлийн байрны 1, 3 дугаар давхарт их засвар хийлгэсэн, төлбөрөө төлж барагдуулаагүй болохыг зөвшөөрсөн, гэрээнд захиалагчийг төлөөлж захирал Ч.Базар гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан, захиалагчаас гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар хууль болон гэрээнд заасан эрхийнхээ дагуу ажил гүйцэтгэгчид гомдлын шаардлага гаргаж байгаагүй, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажлын хөлсийг хэсэгчлэн төлж байсан /хх-ийн 13,14, 24, 32-34/ зэргээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээ байгуулагдсан гэдэгт өөрийн зүгээс маргаантай, гэрээнд төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, ажлыг актаар хүлээлцээгүй... гэх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх хариуцагч нь гэрээний үлдэгдэл хөлс 38.000.000 төгрөгийн үнийн дүнгийн талаар эсэргүүцсэн тайлбар гаргаагүй тул энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн зөв.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулиас 38.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Материал трейд ХХК-нд олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нотариатч Д.Дуламцоод холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсний дараа энэ хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/02731 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Н.БАТЗОРИГ