Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 309/ШШ2025/01348

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал *******лж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******, түүний ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ийн *******,

Хариуцагч: ийн нарт холбогдох,

Зөвшөөрөлгүй баригдсан барилга, байгууламжийг буулгахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч     

            Хариуцагч Ө.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

            Хариуцагч Ж.гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /цахимаар/

Хариуцагч Ж.

            Шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Б.Саранчимэг

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, түүний ******* ******* нь хариуцагч Ө.*******, Ж. нарт холбогдуулан зөвшөөрөлгүй баригдсан барилга, байгууламжийг буулгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хууль тогтоомжоор хүлээсэн эрх үүргийнхээ дагуу ******* ******* нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж буй байдалд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавин ажиллаж байгаа хэдий ч зарим аж ахуйн нэгж эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хууль зүйн актыг мөрдөхгүй байх зөрчлүүд гарч байна. ******* ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах -ийн дугаар байрны урд 70 м2 ******* дээр эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээний зориулалттай давхар барилгыг Ө.*******, Ж. нар барьж барилга угсралтын ажлыг хууль бусаар эхлүүлсэн.

Дээрх нэр бүхий иргэд нь сумын дугаар баг, -н дугаар байрны иргэд, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчин барилга байгууламжийн аюулгүй ажиллагааны норм нормативыг зөрчиж, Барилгын тухай хуулийн дагуу барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр худалдаа үйлчилгээний зориулалттай давхар барилгыг барьж эхэлсэн бөгөөд мэргэжлийн болон чиг үүргийн байгууллагуудаас удаа дараа зөвлөмж чиглэл өгч хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахыг шаардсан боловч барилга угсралтын үйл ажиллагааг явуулсаар байсан. Иймд төрийн хяналт шалгалтын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэгч ******* Мэргэжлийн хяналтын газраас тус иргэдийн хууль бусаар барьж буй барилгад хяналт шалгалт хийж 2014 оны 08 дугаар сард Барилга техникийн хяналтын улсын байцаагч "Үйл ажиллагаа зогсоох тухай" 12-07-048-102 дугаар актыг гаргасан. Тус актад "... сумын дугаар багт баригдаж байгаа худалдааны төвтэй 32 айлын орон сууцны барилга нь барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй ажиллаж хүний амь нас эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц нөхцөл байдал үүсгэж байгаа тул 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоов" гэсэн байх бөгөөд дээрх актыг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.******* хүлээн авч гарын үсэг зурсан байна. Энэ нь дээрх нэр бүхий иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Түүнчлэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.*******, сумын дүгээр багийн иргэн Ж. нар нь дээрх актыг хүлээн авсантай холбогдуулан гомдол гаргаагүй бөгөөд тус актын үйлчлэл одоог хүртэл хэвээр байна.

Гэтэл Ө.*******, Ж. нар нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж буй хууль бус үйлдлээ таслан зогсоох, арилгах арга хэмжээ авалгүйгээр өнөөдрийг хүрсэн. Хэдийгээр барилгын ажил хийгдэхгүй байгаа ч Ө.*******. Ж. нар нь 2020 оны дугаар сарын байдлаар зөрчлөө арилгаагүй дээрх эс үйлдэхүй нь тус дуусаагүй барилгын ойр орчмын иргэд, олон нийтийн болон -ийн дугаар байрны оршин суугчдын эрх хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчин Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахгүй төр, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна. Монгол Улсын Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгоно" гэж, мөн 35 дугаар зүйлийн 35.1.-д "барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах" гэж заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь Монгол Улсын Засгийн ******* эсхүл аймаг, нийслэлийн ******* ******* байхаар хуульчилсан байна. Иймд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэн хууль бусаар худалдаа үйлчилгээний зориулалттай давхар барилгыг барьж буй Ө.*******, Ж. нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, түүний ******* ******* нь хариуцагч Ө.*******, Ж. нарт холбогдуулан ******* ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр ийн дугаар байрны урд байрлах, эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүй баригдсан давхар барилгыг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Ер нь бол ******* *******  сумын дугаар багт үйлчилгээний зориулалтай гэх орон сууцны барилгыг зохих зөвшөөрөлгүй барьсан учраас зогсоох арга хэмжээ авах талаар мэдэгдсэн байдаг. Энэ онд тус барилга дээр дахин үзлэг шалгалт хийж, дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтээр тус барилгын хийц бүтээц нь стандарын шаардлага хангахгүй байгаа учраас барилгыг буулгаж, зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч Ө.******* хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 05 дугаар сараас ******* ******* сумын дугаар баг хороололд иргэн гийн эзэмшлийн 70 м2 ******* дээр БНХАУ-ын иргэн , Ланг нартай хамтран давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар тохиролцон хамтран ажиллах гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн. Улмаар хөрөнгө оруулалт хийх, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах болоход тус тусын оруулсан хөрөнгө оруулалт мөнгөн хөрөнгөд таарсан хөрөнгө оруулалтын баталгаа болгож 3 тал газрын хувийг тус тусдаа худалдаж шилжүүлж авахаар болсон. Ө.******* миний бие гаас газрын хувийг, , нар хамтран амьдрагч Ж.гийн нэр дээрх газрын 70 хувийг шилжүүлж авсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /70-р хуваагдаж 2 тусдаа гарна гэж ойлгоогүй бөгөөд Ө.******* миний нэр дээр 351 м2, Ж.гийн нэр 819 м2 ******* эзэмших эрх шилжүүлэх ******* засаг даргын А/21 тоот захирамжийн дагуу гэрчилгээ гарч олгогдсон. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай Ж., нарт удаа дараа уулзаж хэлж ойлгуулах гэж оролдсон боловч тэд зөвшөөрөхгүй байж бай, болоогүй гэдэг тайлбарыг өгдөг байсан. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээг Ж.тай байгуулж газрыг 2 тусдаа биш хамтран эзэмшлээр 1 болгож барилгын ажлыг үргэлжлүүлэхээр тохирсон. Газар хамтран эзэмших эрхийн ******* засаг даргын А/525 захирамжийн дагуу 70 м2 газрыг бүхэлд нь Ө.*******, Ж. нар хамтран эзэмшихээр болсон. Гэвч Ж. нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт өгөхгүй, гэрээнд заасан тохирсон 2 орон сууцаа авахаас гадна газрын 70 хувийг Ө.*******, нарт худалдана гэж та нартай хамтарч ажиллахгүй гэдэг байдлаар хандаж эхэлсэн. бид 2 ярилцаж д газрын төлбөрийг БНХАУ-ын тариалан банкны дансанд шилжүүлэн өгч дуусгасан болно. Газрын төлбөрийг авсны дараа , Ж. нар нь гэрээнд заасан 2 орон сууцыг авахгүй, илүү ихийг авна гэх болсон ба бид үл ойлголцох байдалтай өнөөдрийг хүрч байна. Ж. нь ******* эзэмших эрхээрээ барьцаа шантааж хийх болсон бөгөөд барилгын асуудал надад хамаагүй миний оруулсан хөрөнгө 1 ч төгрөг байхгүй, би хохирохгүй, та нар миний нэхсэн зүйлийг өгөхгүй бол ******* эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулна, барилгын ажлыг чинь үргэлжлүүлж хийлгэхгүй гэдэг байдлаар хандсаар иргэний хэргийн шүүхээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж чадсан. Өнөөдрийг хүртэл Ж. барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөшөөрөл авах талаар юу ч хийдэггүй, хийхийг ч хүсдэггүй бөгөөд барилгад оруулсан 1 ч төгрөг байхгүй учир би хохирохгүй гэдэг байдлаар хандаж шантааж хийсээр байна гэжээ.

Хариуцагч Ө.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын хооронд маш олон удаагийн маргаан байдаг юм билээ. Ерөнхий шаардлага бол давхар барилга баригдана, уг барилгын 70 хувийг Ж. эзэмшинэ, хувийг Ө.*******гийн нэр дээр газрын гэрчилгээ гарсан байдаг юм билээ. Зөвшөөрөлөө авах гэтэл хоорондоо тохирлцоонд хүрээгүй байдаг. Ө.*******гийн зүгээс барилгын зөвшөөрөл авах, барилгыг ашиглах гэсэн хүсэлтийг удаа дараа Ж.д тавьж байсан. Ж. нь 70 хувийн эзэмшигч гэдэг утгаараа газрын төлбөрөө авчихсан хэрнээ барилгаас ашиг авна гэж өдийг хүртэл явж байна. Хэрвээ барилгын асуудал дээр Ж. маргаагүй бол баригдах боломжтой байсан гэж харж байна. Өмнө энэ хэргийг шийдвэрлэсэн шийдвэрүүдээс харахад давж заалдах болон улсын ахлах байцаагчийн дүгнэлт гараагүй байхад хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл энэ асуудлаас хойш мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Хот байгуулалт газрын харилцаанд олгодсон юм байна. Ж. бол Модун ХХК-ийг төлөөлөх эрхгүй хүн. Шүүх үүнд дүгнэлт өгч шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ж. хариу тайлбартаа: Ө.******* гэгч этгээд нь цагдаагийн хурандаа гэдэг хүнээр баталгаа гаргуулж, тэр баталгааг үндэслэн гэдэг хятад иргэн хөрөнгө оруулалт хийхээр болж, барилга барьж байгаа хүн заавал газрын хамтран эзэмшигч байх ёстой гэсэн шаардлагаар огт хөрөнгө оруулалт хийлгүйгээр маргаан бүхий газрын %-ийг Ө.******* эзэмшигч болсон. Өөрөөр хэлбэл огт хөрөнгөгүй, компанигүй Ө.******* гэгч этгээд цагдаагийн хурандаа гийн баталгаагаар газрын %-ийн эзэмшигч болж бас барилгад хөрөнгө оруулагч болсон байдаг. Тэгэхээр барилгад хөрөнгө оруулсан гэдэг хүн барилга барихад баталгаа гаргасан батлан даагч , нарын эрх ашиг хөндөгдөнө. Харин миний хувьд тухайн ******* дээр байсан 220,000,000 төгрөгийн хөрөнгийг дагаж ******* эзэмших эрх шилжиж ирсэн ба ******* эзэмших эрх нь хуулийн дагуу ******* дээр нь байсан үл хөдлөх хөрөнгийн эрхтэй салшгүй холбоотой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хөрөнгө оруулсан болон барилга баригдаж дуусаад бүх зөвшөөрлийг нь баталгаатай гаргуулахаар батлан даагч , нар хуульд зааснаар гуравдагч этгээдээр оролцох ёстой байх тул , нарыг гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү. Тодруулбал барилга барихад гэдэг хүн баталгаа гаргаж барилгыг Ө.*******гээр бариулахын тулд компанийхаа эрхийг шилжүүлэн өгсөн байдаг тул , , нар зайлшгүй гуравдагч этгээдээр оролцох ёстой гэж үзэж байна. Учир нь иргэний хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар барилгыг нураавал БНХАУ-ын иргэний өмнө бүх хохирлыг хурандаа, нар хариуцах бөгөөд Ө.*******гийн хурандаа ах, гийн нэрээр олж авсан газрын % буцаагдах ёстой. Хурандаа бүх зөвшөөрлийг авах үүрэгтэй учир барилга баригдаж эхлэхээр нь бүх зөвшөөрлийг нь гаргуулаад өгчээ гэж бодож байсан учир зөвшөөрөлгүй баригдсан гэдгийг би мэдэхгүй.

Тус иргэний хэрэгт хариуцагч Ж. миний зүгээс мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсантай танилцаж доорхи тайлбар, хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Үүнд:

1. сумын дугаар баг -ийн дугаар байрны урд 70 м2 ******* дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан худалдаа үйлчилгээний зориулалттай гэх давхар барилга нь барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл аваагүй баригдсан, мөн ашиглалтын шаардлага хангахгүй талаар гаргасан шинжээч Барилгын хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 0 сарын 03-ны өдрийн 02-22-01/07/А тоот дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж ИХШХШТХ-ийн 74-р зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна.

2. ...Эрүүгийн хэрэг нь иргэний журмаар шийдвэрлүүлэх гэж хаагдсан тул иргэний хэргийг сэргээн шийдэж өгнө үү. Хамтран хариуцагч ХХК-ны захирал Ө.*******д дүгнэлтийг яаралтай танилцуулж хэрэг маргааныг шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтийг хамт гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ж., түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.******* нь энэ нэхэмжлэлд дурдсан ******* дээр анх Ж. болон хятадын иргэн нартай уулзаад энэ ******* дээр 200,000,000 хөрөнгө оруулалт хийж барилга барья гэсэн хэлцэл хийсэн байдаг юм. Газрын 50 хувийг Ж. эзэмших шаардлагатай гэхэд хувийг Ө.******* авч барилга барих ажлыг эхэлсэн байдаг. Гэтэл барилга хэвийн явагдаж байхад уг барилгыг хууль бус барьж байна гэж ******* ******* ******* *******ас нэхэмжлэл гаргасан байдаг юм. Бид бол энэ талаар удаа дараа шүүхэд өгсөн байдаг. йдэгдээгүй өдийг хүрсэн. Бидний зүгээс ******* ******* Газрын харилцаа барилга, хот байгууллалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өөдрийн 02-22-01/07/03 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт  хуулийн шаардлага хангаагүй барилга барьсан байна. Одоо аюултай ажиллагаанд хүрсэн байна. Зохих зөвшөөрөлгүй хууль бусаар баригдсан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчээс: Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2014 оны 08 сарын 22-ны өдрийн 12-07-048-102 тоот “Үйл ажиллагаа зогсоох тухай” акт, ******* ******* Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 1/238 тоот албан бичиг, мөн газрын 2014 оны 10 сарын 09-ний өдрийн 388 тоот албан бичиг, барилгын зургууд, ******* ******* ******* даргын 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 1/2094 тоот “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” албан бичиг, 2020 оны сарын 02-ны өдрийн 1/212 тоот “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” албан бичиг, 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 1/27 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг, 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 1/823 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг, 2025 оны 09 сарын 19-ний өдрийн 1/2023 тоот “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” албан бичиг, ******* ******* ******* даргын 2020 оны 0 сарын 19-ний өдрийн 1/1444 тоот “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг,

хариуцагч Ж.гаас: 2014 оны 09 сарын 01-ний өдрийн №1/9 Хамтран ажиллах гэрээ, 2020 оны 05 сарын 0-ны өдрийн Итгэмжлэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 201 оны 05 сарын 20-ны өдрийн 221/МА201/0320 дугаар Тэмдэглэл, ******* ******* Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны сарын 15-ны өдрийн 232100421 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол, 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 142 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, ******* ******* Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Улсын байцаагчийн 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 02-22-01/07/01 дугаар Дүгнэлт, Техник хяналтын “Олно” ХХК-ийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 01/13 01/13 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Хөндлөнгийн хяналт хийсэн тайлан, ******* ******* Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Улсын ахлах байцаагчийн 2025 оны 0 сарын 03-ны өдрийн 02-22-01/07/14 дугаар Дүгнэлт, Техник хяналтын “Олно” ХХК-ийн 2025 оны №2025/007 дугаар “Барилгын цутгамал төмөр бетон бүтээцийн бетоны чанар, төлөв байдалд хийсэн техникийн хяналтын дүгнэлт” зэрэг бичгийн нотлох баримтыг тус тус гаргаж өгсөн бөгөөд хариуцагч Ө.*******гээс бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, түүний ******* ******* нь хариуцагч Ө.*******, Ж. нарт холбогдуулан ******* ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр ийн дугаар байрны урд байрлах, эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүй баригдсан давхар барилгыг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...******* Мэргэжлийн хяналтын газраас тус иргэдийн хууль бусаар барьж буй барилгад хяналт шалгалт хийж 2014 оны 08 дугаар сард Барилга техникийн хяналтын улсын байцаагч Үйл ажиллагаа зогсоох тухай 12-07-048-102 дугаар актыг гаргасан. Тус актыг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.******* хүлээн авч гарын үсэг зурсан байна. Энэ нь дээрх нэр бүхий иргэд Монгол улсын хууль тогтоомжийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Монгол Улсын Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгоно, 35 дугаар зүйлийн 35.1.-д барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах гэж заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь Монгол Улсын Засгийн ******* эсхүл аймаг, нийслэлийн ******* ******* байхаар хуульчилсан байна. Иймд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэн хууль бусаар худалдаа үйлчилгээний зориулалттай давхар барилгыг барьж буй хариуцагч нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. ...Маргаан бүхий барилгыг зохих зөвшөөрөлгүй барьсан учраас зогсоох арга хэмжээ авах талаар мэдэгдсэн. Энэ онд тус барилга дээр дахин үзлэг шалгалт хийж, дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтээр тус барилгын хийц бүтээц нь стандарын шаардлага хангахгүй байгаа учраас барилгыг буулгаж, зогсоох арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна...” гэж,

хариуцагч Ө.******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Ж. нь ******* эзэмших эрхээрээ барьцаа, шантааж хийх болсон бөгөөд барилгын асуудал надад хамаагүй, миний оруулсан хөрөнгө нэг ч төгрөг байхгүй, би хохирохгүй, та нар миний хэлсэн зүйлийг өгөхгүй бол ******* эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгоно, барилгын ажлыг чинь үргэлжлүүлж хийлгэхгүй гэдэг байдлаар хандсаар иргэний хэргийн шүүхээр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж чадсан. Өнөөдрийг хүртэл Ж. барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах талаар юу ч хийдэггүй, хийхийг ч хүсдэггүй бөгөөд барилгад оруулсан нэг ч төгрөг байхгүй учир би хохирохгүй гэдэг байдлаар хандаж шантаач хийсээр байна. ...Ө.*******гийн зүгээс барилгын зөвшөөрөл авах, барилгыг ашиглах гэсэн хүсэлтийг удаа дараа Ж.д тавьж байсан. Ж. нь 70 хувийн эзэмшигч гэдэг утгаараа газрын төлбөрөө авчихсан хэрнээ барилгаас ашиг авна гэж өдийг хүртэл явж байна. Хэрвээ барилгын асуудал дээр Ж. маргаагүй бол баригдах боломжтой байсан гэж харж байна...” гэж,

хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “... сумын дугаар баг -ийн дугаар байрны урд 70 м2 ******* дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан худалдаа үйлчилгээний зориулалттай гэх давхар барилга нь барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл аваагүй баригдсан, мөн ашиглалтын шаардлага хангахгүй талаар гаргасан шинжээч Барилгын хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 0 сарын 03-ны өдрийн 02-22-01/07/А тоот дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж ИХШХШТХ-ийн 74-р зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна” гэж тус тус тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих”, 35.1.2-т “барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх”, 35.1.-д “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах”, 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно” гэж тус тус зохицуулсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас харахад ******* ******* ******* ******* нь хуульд заасан бүрэн эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийхээ хүрээнд нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих эрхээ хэрэгжүүлэн Ө.*******, Ж. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчөөгүй байх бөгөөд ******* ******* түүний ******* газрыг дээрх нэхэмжлэлийг гаргах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч нар нь маргааны зүйл болох ******* ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр -ийн дугаар байрны урд байрлах 70 м2 газрыг болон 70 хувиар эзэмшдэг болох нь, мөн тус *******таа худалдаа үйлчилгээ болон орон сууцны зориулалттай гэх давхар барилгыг эрх бүхий байгууллагын шийдвэр, зөвшөөрөлгүй барьсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Барилгын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д барилга байгууламжийг шинээр барихад барилгын ажлын зөвшөөрөл олгохоор хуульчилсан байна. Гэвч хариуцагч Ө.*******, Ж. нар нь шинээр барилга байгууламж барихдаа Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ”, 18.2-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэж тус тус заасныг зөрчиж барилгын ажлыг эхлүүлэн давхар барилга барьсан нь хууль зөрчсөн байна.

Хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “...барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл аваагүй баригдсан, мөн ашиглалтын шаардлага хангахгүй талаар гаргасан шинжээчийн дүгнэлт гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбар гаргасан.

Гэвч хариуцагч Ө.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...өнөөдрийг хүртэл Ж. барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах талаар юу ч хийдэггүй, хийхийг ч хүсдэггүй бөгөөд барилгад оруулсан нэг ч төгрөг байхгүй учир би хохирохгүй гэдэг байдлаар хандан шантаач хийсээр байна. ...Ө.*******гийн зүгээс барилгын зөвшөөрөл авах, барилгыг ашиглах гэсэн хүсэлтийг удаа дараа Ж.д тавьж байсан. Ж. нь 70 хувийн эзэмшигч гэдэг утгаараа газрын төлбөрөө авчихсан хэрнээ барилгаас ашиг авна гэж өдийг хүртэл явж байна. Хэрвээ барилгын асуудал дээр Ж. маргаагүй бол баригдах боломжтой байсан гэж харж байна” гэж тайлбарлан маргаж байх ба нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудлаар тайлбар гаргаж байгааг үнэлж дүгнэх боломжгүй. Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй бол түүнийгээ нотолсон баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлууд болон ******* ******* Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Улсын байцаагчийн 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 02-22-01/07/01 тоот “...1. Дээрх орон сууцны барилгын хийц ашиглалтын шаардлага хангахгүй хотойлт, эвдрэл гэмтэл үүссэн, цамхагт краны бүрэн бүтэн, аюулгүй байдал бүрэн хангагдаагүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд хор хохирол учруулахаар нөхцөл байдал үүссэн байгаа тул барилгын ажлыг үргэлжлүүлэхгүй байх, тус орон сууцны барилга, цамхагт краныг буулгах арга хэмжээг яаралтай авах нь зүйтэй...” гэх дүгнэлт,

******* ******* Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Улсын ахлах байцаагчийн 2025 оны 0 сарын 03-ны өдрийн 02-22-01/07/14 тоот “...тус давхар орон сууц болон төмөр бетон каркасан рам бүхий 2 давхар барилгын хийц ашиглалтын шаардлага хангахгүй хотойлт, эвдрэл гэмтэл үүссэн, бетоны бат бэх шаардлага хангахгүй болсон, цамхагт краны бүрэн бүтэн, аюулгүй байдал бүрэн хангагдаагүй хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд хор хохирол учруулахаар нөхцөл байдал үүссэн байгаа тул барилгын ажлыг үргэлжлүүлэхгүй байх, тус орон сууц болон төмөр бетон каркасан рам бүхий 2 давхар барилгууд, цамхагт краныг бүхэлд нь буулгах нь зүйтэй байна. Тус дүгнэлт нь Олно ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний 01/13 тоот албан бичиг, барилгад хөндлөнгийн хяналт хийсэн 2015 оны 0 дугаар сарын 18-ны тайлан, 2025 оны 05 сарын 09-ний №2025/007 дугаартай техникийн хяналтын дүгнэлтийн хамт хүчин төгөлдөр болно” гэх дүгнэлт, хэрэг авагдсан бусад бичгийн баримтууд, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан ******* ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр ийн дугаар байрны урд байрлах давхар барилга байгууламжийг буулгахыг хариуцагч Ө.*******, Ж. нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* түүний ******* ******* нь Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу хариуцагч Ө.*******, Ж. нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, , 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 35 дугаар зүйлийн 35.1.7, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д тус тус заасныг баримтлан ******* ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр ийн дугаар байрны урд талд баригдаж буй давхар барилга байгууламжийг буулгахыг хариуцагч Ө.*******, Ж. нарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Ө.*******, Ж. нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдний төлөөлөгч нь шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.БАТЖАРГАЛ