Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02523

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02523

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02406 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдох

ХХХХ ХХХХтай хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХ, ХХ тоотод байрлах байрны ХХ, ХХ, ХХ тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, гадна хананд байрлуулсан рекламны самбарын суурийг буулгах, дахин самбар байрлуулахгүй байхыг хариуцагчид даалгах, барилга баригдах явцад гарсан нийт зардлаас 32 107 750 төгрөг хасуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

ХХ, ХХ тоот орон сууцны дутуу төлөгдсөн үнийн зөрүү 69 688 766 төгрөг, уг байрны ХХ, ХХ, ХХ тоот орон сууцны ашиглалтын зардалд төлөгдсөн төлбөр 338 835 төгрөгийг тус тус гаргуулах, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, ХХХХоос 4 тоот орон сууцыг буцаан гаргуулах, түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч ХХХХ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ

Хариуцагч: ХХХХ

Хариуцагч ХХХХы өмгөөлөгч: ХХХХ

Хариуцагч ХХХХын өмгөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие ХХХХ ХХХХ нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоолгох, уг барилгад оруулсан хөрөнгийнхөө хэмжээнд тохирох талбай гаргуулах, миний өмчлөлд ирэх давхруудын гадна талд байрлуулсан рекламны самбарыг буулгах, дахин самбар барихгүй байхыг даалгах, уг барилгын ХХХХы хувийн эзэмшилд багтах талбайд хийсэн зарим бараа материал, ажлын хөлсний мөнгийг барилгын нийт ажлын хөлснөөс хасч тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Анх нэхэмжлэл гаргахад бидний барьсан барилгыг улсын комисс хүлээж аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй байсан бөгөөд зөвхөн ХХ дүгээр давхрын ХХ тоот 81,5 м.кв орон сууцны өмчлөлнйн талаар маргаантай байсан тул ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХ тоотод байрлах 5 давхар, мансардтай амины орон сууцнаас өөрийнхөө оруулсан хөрөнгөнд тохирсон талбай гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг барилгыг 2014 оны 3 дугаар сард улсын комисс хүлээж авсан, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжтой болсныг шүүхийн журмаар Улсын Мэргэжлийн Хяналтын газраас нотлох баримт гаргуулахдаа мэдсэн бөгөөд ХХХХ нь ХХ тоот хоёр өрөө орон сууцнаас гадна миний одоо амьдарч байгаа 6 тоот, 150 м.кв талбай бүхий мансардтай 2 өрөө орон сууц, ХХ тоот 79,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Уг барилгыг баригдах явцад миний бие ХХХХ, ХХХХ нартай тохиролцож, өөрийнхөө оруулсан хөрөнгөнд тохируулан дээрх орон сууцнуудыг өөрийн өмчлөлд авахаар болсон бөгөөд дээрх орон сууцнуудад тус бүрд нь дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг барилгыг хэдийгээр бид гурав хөрөнгө гаргаж барьсан боловч барилгын гүйцэтгэгч болон газар эзэмших эрхийн гэрээний дагуу ХХХХын амины орон сууц гэсэн нэртэйгээр бүртгэлтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа ХХХХ болон ХХХХ нар хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХ, ХХ тоотод байрлах байрны ХХ, ХХ, ХХ тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчийн өмчлөлд ирэх давхруудын гадна хананд байрлуулсан рекламны самбарын суурийг буулгах, дахин самбар байрлуулахгүй байхыг хариуцагчид даалгах, барилга баригдах явцад гарсан нийт зардлаас 32 107 750 төгрөг хасуулах тухай нэхэмжлэлийг ХХХХ, ХХХХ нарт холбогдуулан гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Талууд хамтран ажиллах гэрээг бичгээр хийгээгүй бөгөөд тухайн үедээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан байдлаар тохиролцсон боловч барилгын ажил эхлэсний дараагаар ХХХХ нь ХХХХыг хамтран ажиллах гэрээний тал болгон тодорхой хөрөнгө оруулагчаар оруулсан. Талууд уг амины орон сууцны барилгад өөрсдийн оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр орон сууцыг хуваан өмчлөж, хөрөнгө оруулалтандаа тохирсон м.кв талбай бүхий тодорхой нэрлэн заасан байрнуудыг авахаар болсон бөгөөд хувааж авсан орон сууцны дотор заслыг тус бүртээ өөрсдөө хийхээр харилцан тохиролцсон. Барилгын суурийн ажлыг 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эхлүүлсэн бөгөөд барилгын ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр барилгын ажлыг дуусгасан. Талууд нийт уг барилгыг дотор засал оруулахгүйгээр ХХХХ 152 292 002 төгрөг, ХХХХ 45 413 000 төгрөг, ХХХХ 262 281 313 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан нийт 459 986 313 төгрөгийн хөрөнгө оруулалтаар байрнуудын дотор засал ороогүй, бусад бүх зүйлс нь орсон 7 давхар амины орон сууцыг барьж дуусгасан байна. Оруулсан хөрөнгө оруулалтандаа тохируулж ХХХХ-ын оруулсан хөрөнгөд ХХ давхрын 2 өрөө 2 орон сууц, 5 давхарын мансардтай орон сууцыг авахаар болж, уг байрнуудад тусдаа хөрөнгөөр засвар хийж, дуусган амьдарч байгаа. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж ХХХХ нь өөрийн хөрөнгийг уг амины орон сууцанд оруулсан. ХХХХ мөн хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг зөвшөөрсөн бөгөөд талуудын маргаж байгаа зүйл бол оруулсан хөрөнгийн хэмжээ, болон оногдох талбайн хэмжээнд талууд маргаж байгаа юм. Хамтран ажиллах гэрэний дагуу өөрийн оруулсан 152 292 002 төгрөгт ногдох барилгын м.кв талбайн өмчлөгч болохыг тогтоолгож, ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХХ тоотод амины орон сууцны ХХ тоотын 2 өрөө орон сууц ХХ тоотын 2 өрөө орон сууц, ХХ тоотын 2 өрөө орон сууцнуудын өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжпэлийн шаардлагын тухайд уг амины орон сууцны нийт буюу гадна хана орсон хэмжээ нь 1203.95 м.кв байгаа бөгөөд нэгж м.кв талбайг 382 064 төгрөгийн өртгөөр барьж дуусгасан. Барилгын нийт талбайг тооцохдоо барилгын нийт хэмжээгээр бодсон. 1 болон подвалын давхарын талбайн хэмжээ нь урт 12 м.кв өргөн 10 м.кв нийт 120 м.кв талбай бүхий нийт 178.4 м.кв барилга 2-4 давхар нь хөндлөнгөөрөө 13.6 уртаараа 13.6 м.кв нийт 187.68 м.кв нийт 938.4 м.кв үл хөдлөх хөрөнгө барьж дуусгасан ХХХХ-ын оруулсан хөрөнгө оруулалтаар уг байрны 398.603 м.кв талбайг барьж дуусгахад хүрэлцэж байгаа бөгөөд ХХХХ нь 398.603 м.кв талбайг өмчлөх эрхтэй болж байгаа. ХХХХ нь 150 м.кв талбай бүхий 5 давхрын орон сууц, 4 давхрын орон сууцыг ямар нэгэн маргаангүйгээр өмчилж байгаа. Эдгээр 3 байрны нийт талбай нь 398.603 м.кв болж байгаа тул талуудын хоорондох тохиролцоо ХХХХ-ын нэхэмжлэлд дурдснаар хийгдсэн болохыг харуулж байна. Талууд гэрээг байгуулахад газрыг 180 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар тооцож авна гэсэн зүйл огт яригдаагүй бөгөөд ХХХХ уг газар дээр өөрийн амьдрах орон сууцыг барьсан. Энэ бол энэ барилгад зориулж 180 000 000 төгрөгийн газар худалдаж авсан гэсэн ойлголт биш гэжээ.

 

Хариуцагч ХХХХ, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

... Анх 2011 оны 3 сард ХХХХ орж ирээд чиний нөгөө газар байгаа юу 60 000 000- 90 000 000 төгрөгөөр байр авах гэсэн юм, хоёулаа хамтарч ажиллая гэхээр нь би зөвшөөрсөн. ХХХХ миний хөрөнгө мөнгөөр материал авчихаад эргээд надад өгдөг байсан бөгөөд кассын дэвтэр бол миний өдөр тутмын тэмдэглэл, ХХХХ надаас авсан мөнгийг хасах гээд эхний 3 хуудсыг урсан юм. ХХХХ-ын 90 000 000 төгрөг бэлэн байгаагүй, цувж мөнгө нь орж ирдэг байсан. ХХХХ 6 боодол арматур авчирсан бөгөөд энэ нь 7 давхар барихад хүрээгүй, 3 давхар хүрээд дууссан. 2011 оны 10 дугаар сарын 7-нд би Хаан банкнаас зээл авсан. Бид нар ажлаа хийж байхдаа хүнээс зээлээд дараа нь зээлсэн мөнгөө хүүтэй нь өгдөг. Тэгээд 11 сар болоод хүйтрээд барилгын ажил зогссон тул нэг айлыг манаачаар тэнд байлгаад цалинжуулсан. Барилга эхлэхээс өмнө гаргасан зардлыг тухайн үедээ тооцож гаргасан. Энд барилгын суурийн ажлын хөлс, дулааны шугам ирэх, буцах цэвэр усны шугамыг би татуулсан. ХХХХ энэ бүхнийг хийгээгүй болохоор ерөнхий байдлаар бодоод байгаа, энэ ажлыг хийхэд гарсан аливаа асуудлыг мэдэхгүй байна. ХХХХ-ын өмнө нь ярьж тохирч байсан бүх зүйл энэ хэрэгт өмгөөлөгч орж ирснээр өөрчлөгдсөн. Дараа нь дахиад нэг хүнийг дагуулж ирсэн. Би өөрийнхөө газрыг 180 000 000 үнэлж байна. Тэрэнд тохирсон метр квадратаа авна гэдгээ хэлсэн. Манай хүү ХХХХ , ХХХХ, ХХХХ нарын хэмжээсээр ХХ тоотыг 81,5 мв ХХ тоотод ХХ, ХХ, ХХ тоот нь 150 метр квадрат болж байсан. ХХХХын хэмжээс ХХ тоот 120 мв ХХ тоот нь 78 мв манай 3 давхрыг подваль 109 мв гэж хэмжсэн нийт хэмжээ 995 метр квадрат гэж гардаг. 81,5 -ийг 7-д хуваахаар 11,5 гарч байгаа, бид нар хувааж анх тооцоо гаргасан. ХХХХ-ын ХХ, ХХ тоот 229 м.кв болдог. Барилгыг барихад гарсан зардлыг тооцоод 600 000 000 гаруй төгрөгийн тооцоо гаргачихсан. Би өр зээлээ багасгах гээд 4 тоотыг зарах гэсэн чинь ХХХХ би энийг авна, засвар эхлүүлчихсэн гэсэн. Би 350 000 000 төгрөгний зээл авсан бөгөөд кассын дэвтэр дээр 9 дүгээр сарын 12-нд хүнд мөнгө өгнө гээд биччихсэн байгаа. Метал вакум хаалга бүх айлд байгаа, зөвхөн айлуудын цонх хуванцар байгаа, ХХХХ хужаа паар тавиулахгүй турк паар тавиулна гээд паар тавиулсан. Кассын дэвтэр дээр 1, 2, 3 давхар подволь гээд биччихсэн байгаа энэ дээр би өөрийнхөө зардлыг тусад нь бичсэн байгаа гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан тайлбартаа:

Уг барилгын нийт 310 гаруй м.кв талбайтай гурван орон сууцыг ашиглаж, амьдарч, түрээсэлж, орлого олж байгаа нь өнөөдрийн бодит үнэн юм. Мөн 3 дахь байрыг 100 000 000 төгрөгөөр худалдаж авъя гэж санал тавьж, өөрийнхөө мэдэлд авч байсан атлаа өнөөдөр шүүхэд өөр зүйлийг бичиж өгсөн байна. Мөн уг барилгын газрыг 10 гаруй жилийн өмнө миний бие ХХХХд зарсан боловч газрын эзэмших эрхийг одоо болтол түүний нэр дээр шилжүүлээгүй байснаас дээрх хөрөнгө нь мөн миний нэрд бүртгэгдсэн юм. Энэ олон жилийн хугацаанд холбогдох төлбөр мөнгө, зардлыг бүгдийг гаргадаг байсан. ХХХХ нь хүнд итгэж хамтарч ажиллаж чаддаг учраас ямар нэг маргаан асуудал гарч байгаагүй. Тэгэхээр энэ газар, барилга нь ХХХХы өмч, хөрөнгөөр бий болсон. Харин би барилгын компаниараа хамтран ажиллаж барилга баригдсан. Анх эхлэхээс нь би хамтарч оролцож байсныг ХХХХ мэднэ. ХХХХ-ын хувьд боломжийн байртай болох үүднээс 39 000 000 төгрөгөөр анх арматур төмөр хятад улсаас авчирч, энэ нь 3 давхар барилгын хучилт хүрээд дууссан. Дараа нь тооцоо нийлэхэд ХХХХ бараа материал худалдаж авахад нийт 128 000 000 төгрөг зарцуулсан гэж тайлбарлаж байсан. Манай компани энэ барилгын ажлыг эхлэх үед уг газар дээр гадна инженерийн байгууламж хийгдсэн, зураг төсөл батлагдаж зөвшөөрөгдсөн, газар шорооны ажил зэрэг нь ХХХХы хөрөнгө, техникээр хийгдсэн бөгөөд энэ барилга нь нийтийн орон сууцны бус, зөвхөн амины орон сууцны зориулалтаар баригдсан. Энэ давуу байдлыг нь бодож, 150 м.кв талбайтай нэг байрны орон сууцыг 2 хувааж амьдарч байгаа. ХХХХд төлөх өр төлбөртэй байгаа гэжээ.

Хариуцагч ХХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

ХХХХын хувьд барилга болон мөнгөтэй холбоотой асуудалд оролцоод явах эрх үүрэгтэй хүн биш, зөвхөн газар нь ХХХХынх 45 000 000 хөрөнгө оруулалт хийсэн дээр маргадаггүй, тохирсон талбай бүхий орон сууцыг авсан. Зохигчид хамт сууж байгаад дутуу баригдсан барилгынхаа талбайг хуваасан байдаг. Тухайн үед 4 тоотыг 100 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч байсан талаар өмнөх хурал дээр хэлсэн байдаг. ХХХХын хувьд ашиглалтын зардлыг төлөөд явж байсан гэжээ.

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ХХХХоос ХХ, ХХ тоот орон сууцны зөрүү төлбөрт 64 470 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байсан бөгөөд энэхүү тооцооллыг дахин хэрэгт авагдсан баримтад тулгаж шалгаж үзээд нийт 69 688 766 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан ашиглалтын зардалд 338 835 төгрөгийг гаргуулах шаардлагаа хэвээр дэмжиж байгаа болно. Мөн сөрөг шаардлагаа нэмэгдүүлж, худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, ХХХХ-ын хууль бус эзэмшлээс 4 тоот орон сууцыг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Учир нь ХХ тоот орон сууц нь ХХХХ миний мөнгө хөрөнгөөр бий болсон надад оногдох хувь байсан учраас 4 тоот орон сууцыг ХХХХод худалдахаар тохиролцсон байсан ба ХХХХ тохирсон ёсоор мөнгөө төлөхгүй байгаа учраас гэрээнээсээ татгалзаж, түүний мэдэлд шилжүүлсэн эд хөрөнгөө биет байдлаар буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын оруулсан хөрөнгө оруулалт, үүнд ногдох талбайн үндэслэл бүхий нэхэмжлэл гаргаж маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн оруулсан 152 292 002 төгрөг нь уг маргаан бүхий орон сууцны ХХ, ХХ, ХХ тоот байруудыг өмчлөхөд хангалттай байгаа тул сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь огт үндэслэлгүй юм. Орон сууцны ашиглалтын зардлын шаардлагын тухайд маргах зүйлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэсний дараагаар төлөх боломжтой. Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, ХХ тоот орон сууцыг буцаан гаргуулах шаардлагын тухайд талуудын хооронд ямар ч худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй, ХХ тоот орон сууцны өмчлөгч нь хариуцагч ХХХХ биш. Нэхэмжлэлд дурьдснаар уг ХХ тоот орон сууц нэхэмжлэгчийн орон сууцны барилгад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд ногдох орон сууц тул ямар ч худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй, уг орон сууцны дотоод заслыг хэрэг маргаан үүсэхээс өмнө нэхэмжлэгч өөрийн хөрөнгө оруулалтаар хийж, 5 жилийн турш эзэмшиж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 478 дугаар зүйлийн 478.9-т заасныг баримтлан ХХХХ, ХХХХ нар хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоож, ХХХХыг ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХХ тоот амины орон сууцны ХХ, ХХ, ХХ тоотын орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоож, барилга барих явцад гарсан нийт зардлаас 32.107.750 төгрөгийг хасуулах болон хариуцагч ХХХХт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХХ тоот амины орон сууцны гадна хананд байрлуулсан рекламны самбарын суурийг буулгаж, дахин рекламны самбар байрлуулахгүй байхыг хариуцагч ХХХХд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан ХХХХоос 338.835 төгрөгийг гаргуулж ХХХХд олгуулж, ХХХХы ХХ тоот орон сууцны дутуу төлөгдсөн үнийн зөрүү 69.688.766 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагаас 32.454.990 төгрөгийг ХХХХоос гаргуулж хариуцагч ХХХХд олгуулж, үлдэх хэсэг 37.142.776 төгрөгийг гаргуулах болон худалдах, худалдан авах гэрээнээс татгалзан, ХХ тоот орон сууцаа буцааж, ХХХХ-ын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг, хариуцагч ХХХХы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 995773 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 388689 төгрөгийг, хариуцагчаас мөн дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 12315 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо:

...Шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын маргаж байгаа орон сууцны нийт талбайг орон сууцны барилгын зураг төслийг зурсан гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан зураг төслийг үндэслэн 1019 м.кв гэж тооцож гаргахдаа буруу тооцсон байна. Шүүх маргааны зүйл болж буй орон сууцны барилгын зоорийн болон нэгдүгээр давхарын хэмжээг 278.4 м.кв гэж зөв тооцсон, мөн хоёр давхраас дээш 6 давхар хүртэл адил хэмжээтэй байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэг давхарын талбайн хэмжээ нь 185.11 м.кв гэж тооцсон боловч нийт талбайг бодохдоо дутуу тооцож гаргасан байна. Учир нь шүүх "...2 дугаар давхар нь 3, 4, 5, 6 давхарын хэмжээтэй адил тул 185.11 м.кв х 4 = 740.4 м.кв...." гэж дүгнэхдээ 2 давхрын хэмжээг орхигдуулсан байна. Энэхүү барилгын хэмжээ нь 2 давхраас 6 давхар хүртэл адnл 185.11 м.кв хэмжээтэй байгаа тул 740.44 м.кв биш харин 925.55 м.кв болох бөгөөд нийт 1203 м.кв талбай болох юм. Шүүх хөрөнгө оруулалтын хэмжээг тооцохдоо зөвхөн хариуцагчийн гаргаж өгсөн тайлбар дээр үндэслэсэн нь Судалгааны ажлын тайланд зарцуулсан зардал, зураг төсөл боловсруулсан гэрээний зардал, архитектур төлөвлөлтийн даалгаврын зардал, экспертизийн гэрээний зардал гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад үнэлсэн. Газрын үнийг талууд 180 000 000 төгрөгөөр тооцож, хөрөнгө оруултанд нэмж тооцно гэсэн тохиролцоо огт байхгүй, тийм үйлдэл болсныг гэрчилсэн баримт байхгүй байхад нотлох баримтаар үнэлэх боломжгүй зуучлах эрхийг гэрээ гэгч зүйлээр нотлогдсон гэж үзэн үндэслэлгүйгээр хөрөнгө оруулсан гэж дүгнэсэн. Цахилгааны болон дулааны ажлын зардлийг тооцсон ажлын төсөв нь хэрэгт авагдсан бодит зардалд нийцэхгүй байхад зөвхөн нотлох баримтын шаардлага хангахгүй сүүлд хийгдсэн төсөв гэгч зүйлд үндэслэн тооцсон. Барилгын газар шорооны ажлын зардалд барилга баригдаж эхлэхэд гарсан, кассын дэвтэрт бичигдсэн байхад үндэслэлгүйгээр давхар тооцож гаргасан бөгөөд энэ талаараа хариуцагч ХХХХ шүүх хуралдааны явцад өөрөө тайлбар өгч, дүүгийнхээ техникийг ашигласан гэдгээ мэдүүлсэн. Мөн барилга ашиглалтанд орох үеийн зардал гэх 40 431 737 төгрөг нь хөрөнгө оруулалтын зардалд хамаарахгүй, нотлох баримтгүй зардал байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Оруулсан хөрөнгө оруулалтын хувьд ХХХХ 152 292 002 төгрөг, ХХХХ 45 413 000, ХХХХ 262 281 313 төгрөгийн бодит хөрөнгө оруулалт оруулсап бөгөөд нийт 459 986 313 төгрөгийн хөрөнгө оруулалтаар зөвхөн байрнуудын дотор засал ороогүй, бусад бүх зүйлс нь орсон 7 давхар амины орон сууцыг барьж дуусгасан. Уг амины орон сууцны нийт м.кв талбай нь 1203 м.кв байгаа бөгөөд нэгж м.кв талбайг 382 366 төгрөгийн өртгөөр барьж дуусгасан. ХХХХ-ын оруулсан хөрөнгө оруулалтаар уг байрны 398.28 м.кв талбайг барьж дуусгахад хүрэлцэж байгаа бөгөөд ХХХХ нь 398.28 м.кв талбайг өмчлөх эрхтэй болж байгаа тул ХХХХд зөрүү төлбөр төлөх үндэслэл байхгүй юм. Иймд дээрх үндэслэлийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс гаргуулсан 32 454 990 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Миний биө ХХ, ХХ тоот орон сууцыг ХХХХ нь эхнээсээ хувиарлан авч, тохиролцож байсан учраас ХХ, ХХ тоот орон сууцыг түүний өмчлөлд байхыг хүлээн зөвшөөрч тайлбарласан байтал "ХХ, ХХ тоот орон сууцыг" гэж алдаатай дүгнэлт хийгдсэн нь тооцооллын алдаа үүсэх нөхцөл болжээ. Барилга нь зоорийн давхартайгаа нийлээд 7 давхар байтал 6 давхар гэж бодогдсон нь бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт болжээ. Ийнхүү тооцохдоо давхар тус бүрийн хэмжээг алдаатай дүгнэснээс барилгын нийт тайлбайн хэмжээ буруу гарч, уг тооцоолол нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 29 дүгээр тушаалаар батлагдсан Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм, Монгол улсын хэмжээнд дагаж мөрдөгдөх БНБД 81-95-12 "Барилгын төсөв зохиох норм дүрэм"-д заагдсан барилгын ерөнхий нөхцөлийг бүрдүүлэх зардлын нормативт тусгагдсан зардлын жагсаалтад дурьдагдсан ажиллагаанууд болон зайлшгүй гардаг зардлыг үгүйсгэсэн нэхэмжлэгчийн тайлбарын зарим хэсгийг хүлээн авсныг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хэрэгт авагдсан кассын дэвтэр нь ХХХХ миний хувийн өдөр тутмын ажлын тэмдэглэл, анхдагч орлого зарцуулалтаа тэмдэглэсэн, мартахгүй байх үүднээс эргэн тооцох, санах зорилгоор бичиж байсан, бүрэн бус алдаа оноотой миний хувийн баримт юм. Гэтэл шүүх энэ хагас дутуу тэмдэглэлийг маань барилга барих үеийн санхүүгийн эх сурвалж баримт болгон дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, үндэслэлгүй болжээ. Тухайлбал, нэхэмжлэгчийн үндэслэлд болон шүүхийн шийдвэрийн барилга баригдсан гэх тооцоонд барилгын хучилтын 800 орчим төмөр болон модон тулаастай холбогдох нэг ч төгрөгийн зардал тооцогдоогүй, хасагдсан байна. Хариуцагчийн зүгээс дээр дурьдсан зохицуулалттай учраас мэргэжлийн төсөвчин "барилга байгууламжийн өртгийг тодорхойлсон" баримтыг үндэслэн тайлбараа гаргасан боловч энэхүү дүгнэлтийн зарим хэсгийг яагаад үнэлээгүй болох нь ойлгомжгүй, энэ талаар шийдвэрийн үндэслэлд дурьдагдаагүй байна. Нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох барилга 459 986 313 төгрөгөөр баригдсан буюу 1 м.кв талбайн өртөг үнэ нь 382 366 төгрөгтэй байсан учир 398.28 м.кв талбайг өмчлөх эрхтэй гэсэн нь үндэслэлгүй болохыг, мөн хариуцагчийн барилгад оруулсан хөрөнгө мөнгийг шүүхээс хасаж тооцсон тооцоолол буруу болох нь дараах үйл баримтаар тодорхойлогдож байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурьдагдсан "барилгыг 712 750 738 төгрөгөөр баригдсан" гэх тооцоонд ороогүй үлдсэн үйл ажиллагаа болон зардлууд байгаа. Нэхэмжлэгчийн 459 986 313 төгрөгийн тооцоонд дурьдагаагүй зардлууд, мөн төсөвчин ХХХ-ын тооцоонд дурьдагдсан "барилгын гадна дулаан, цэвэр усан хангамжийн төсөв", "барилгын гадна цахилгаан угсралтын төсөв", "барилгын газар шорооны ажлын төсөв" ороогүй. Мөн Улаанбаатар хотын 1-р бүс, хотын төвөөс 5 км зайд байрлах, төв замтай зэрэгцээ, дэд бүтэц төвийн дулаантай ойрхон, нийт 9 жил газрын төлбөр төлөгдсөн, 2010 онд 180 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан газрын үнийг оруулахгүйгээр зөвхөн кассын дэвтэрт бичилтээр, дутуу шүүж тооцсон дүн болохыг шүүх хуралдааны явцад тодорхой тайлбарласан. Шүүх нэхэмжлэгч 252.4 м.кв талбайг өмчлөх эрхтэй гэж үзэж зөвхөн ХХ,ХХ,ХХ тоот орон сууцны дотор ханын хэмжээгээр буюу ажлын зургын дотор ханын хэмжээгээр, аль ч тагтны хэмжээг оруулалгүйгээр тооцжээ. Шүүхээс ХХХХ-ын мэдэлд эзэмшилд 252.4 мкв талбай байна гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгч өөрөө шүүхэд нотлох баримт болгон өгсөн "ХХХХ" ХХК-ийн хэмжилтээр тагтыг 30 хувиар бодож, орон сууцны дотор ханаар тооцож, ХХ тоот 66.8 м.кв, ХХ тоот 65.5 м.кв, ХХ тоот 138.22 м.кв буюу нийт 270.52 м.кв талбай гэсэн хэмжээг өгсөн атал шүүх 252.4 м.кв талбайг ХХХХ-ын мэдэлд эзэмшилд байна гэсэн нь ойлгомжгүй болжээ. "ХХХ" ХХК нь худалдах-худалдан авах гэрээнд шаардагдах дотор ханы хэмжилтээр буюу тагтны хэмжээг 30 хувиар бууруулж тооцсон байна. Мөн 138.22 м.кв-ын задаргаа нь 42.93+ 92.98 гэсэн тооцооллын алдаа гаргажээ. Тагтны нийт 100%-27.99 кассын дэвтэрт давхардуулсан бичсэн гэх нэхэмжлэгчийн үндэслэлгүй тайлбараас хамаарч 12 152 000 төгрөгийг хасч тооцсон нь кассын дэвтэрийн бичилтийг дутуу харж дүгнэлт хийжээ. Цахилгааны хэрэглэгчид үйлчлэх төвд хүлээлгэн өгч гэрээ байгуулах хүртэлх хугацаанд гарсан холбогдох зардлыг Шүүх барилгын ажилд оруулсан хөрөнгө оруулалт болохгүй гэснийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд ХХ тоот орон сууцыг ХХХХ нь 100 000 000 төгрөгөөр худалдан авах санал гаргаснаар өөрийн мэдэлдээ авсан болох нь хангалттай баримтаар нотлогдсон байтал энэхүү үйл баримтын талаар шүүхийн хийсэн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрчилтэй болсон үнэлэгдэхүйц нотлох баримтуудыг үнэлээгүйгээс, улмаар хэрэгсэхгүй болгох дүгнэлт хийжээ. 2013-2014 онд Засгийн газрын тогтоолоор баталсан жишиг үнээр "Цутгамал арагт бүтээцтэй, амины орон сууцны 1 м.кв талбайн үнэ 786 690 төгрөгөөр тооцогдож байсан ба үүнд гадна инженерийн байгууламжийн өртөг, газрын үнэ тооцогдоогүй байдаг. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг шаардлагад дүгнэлт хийж, ХХХХ нь 4 тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоосныг хүчингүй болгож, түүний хууль бус эзэмшлээс ХХ тоот орон сууцыг чөлөөлүүлэх, ХХ, ХХ тоот орон сууцны үнийн зөрүүг төлүүлж өгнө үү. Нэгэнт ХХХХ-ын зүгээс ийнхүү шүүхээр дахин дүгнэлт хийлгэхийг хүссэн учир миний бие мөн холбогдох хууль журмын дагуу барилгын төсөвт өртөг, үнэ болон талбайг тогтоолгохыг хүсч, түүний оруулсан хөрөнгөнд нь тохирох талбайг тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ХХХХ нь ХХХХ, ХХХХ нарт холбогдуулан ХХХХ ХХХХтай хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХ, ХХ тоотод байрлах байрны ХХ, ХХ, ХХ тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, гадна хананд байрлуулсан рекламны самбарын суурийг буулгах, дахин самбар байрлуулахгүй байхыг хариуцагчид даалгах, барилга баригдах явцад гарсан нийт зардлаас 32 107 750 төгрөг хасуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргаж, хариуцагч ХХХХ ХХ, ХХ тоот орон сууцны дутуу төлөгдсөн үнийн зөрүү 69 688 766 төгрөг, уг байрны ХХ, ХХ, ХХ тоот орон сууцны ашиглалтын зардалд төлөгдсөн төлбөр 338 835 төгрөгийг тус тус гаргуулах, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, ХХХХоос ХХ тоот орон сууцыг буцаан гаргуулах, түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид хамтран ажиллах гэрээний дагуу барьсан гэх ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар амины орон сууцыг хуваарилах асуудлаар маргаж, нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХХ нар өөрт ногдож буй орон сууцны талбайн хэмжээг эс зөвшөөрсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХХХХ шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан боловч хариуцагч ХХХХ шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШЗ2016/19147 дугаар шүүгчийн захирамжаар ХХХХ ХХК-ийг шинжээчээр томилжээ. ХХХХ ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 17/1-13 дугаар албан тоотоор шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй тухайгаа мэдэгдсэн байна. /9хх-ийн 70-71, 83-84, 87 тал/

Хариуцагч ХХХХ ХХХ ХХК-ийн гаргасан дүгнэлт зохих дүрэм, журмыг баримтлаагүй, зөвхөн орон сууцыг дотор талбайн хэмжээгээр тооцсон, тагтны хэмжээг оруулж тооцоогүй, нэг талын баримтыг үнэлсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж, уг гомдлыг нэхэмжлэгч тал эс зөвшөөрөхдөө хариуцагч 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2017/03627 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талаас гаргасан барилгын зургийг зурсан архитектор ХХХ-ийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүх хуралдааны үед хариуцагч тал шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. /9хх-ийн 92-94 тал/

Түүнчлэн нэхэмжлэгч ХХХХоос 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ХХХд 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл авагдсан бөгөөд үүнээс хойш итгэмжлэлийн хугацааг сунгасан, шинээр итгэмжлэл олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад ХХХ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, тайлбар гаргаж, өмгөөлөгч нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. /1хх-ийн 16 дугаар тал/ Нэхэмжлэгч ХХХХоос ХХХд олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан, ХХХ нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо нэхэмжлэгч ХХХХоос 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түүнд олгосон итгэмжлэлийг шүүхэд өгсөн тул түүнийг нэхэмжлэгчийг албан ёсоор төлөөлөх эрхтэйгээр анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, нэхэмжлэгч хууль ёсны дагуу бусдаар төлөөлүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ХХХХоос ХХХд өөрийгөө төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгогдоогүй байна. Анхан шатны шүүх ХХХХыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Талууд маргааны зүйл болж буй орон сууцанд оруулсан хөрөнгө оруулалт болон хувиарлалтын талаар маргаж, талбайн хэмжээг зөрүүтэй тайлбарласан байхад анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт гаргуулах захирамжийн биелэлтээ хангахгүйгээр нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 78 дугаар байрны ХХ, ХХ, ХХ тоот орон сууцны талбайг хэмжсэн ХХХ ХХК-ийн ажлын дүгнэлтийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх эрхийг нь зөрчсөн гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн өмнө тэгш байх, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр талуудын эрхийг хэрэгжүүлдэг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

  Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэх журмыг зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул энэ талаар давж заалдсан хариуцагч ХХХХы гомдлыг хүлээн авах боломжтой юм.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/02406 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХХХХ-ын төлсөн 321 919 төгрөг, хариуцагч ХХХХы төлсөн 820 225 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Ц.ИЧИНХОРЛОО