Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2019/02376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Б/РД: /,

 

Хариуцагч: Д.А/РД:/ нарт холбогдох,

 

С.Б, Ч.Бтай хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс/16010/, 78 тоотод байрлах байрны 4, 5, 6 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчийн өмчлөлд ирэх давхруудын гадна хананд байрлуулсан рекламны самбарын суурийг буулгах, дахин самбар байрлуулахгүй байхыг хариуцагчид даалгах, барилга баригдах явцад гарсан нийт зардлаас 32 107 750 төгрөг хасуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

5, 6 тоот орон сууцны дутуу төлөгдсөн үнийн зөрүү 69 688 766 төгрөг, уг байрны 4, 5, 6 тоот орон сууцны ашиглалтын зардалд төлөгдсөн төлбөр 338 835 төгрөгийг тус тус гаргуулах, Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, С.Боос 4 тоот орон сууцыг буцаан гаргуулах, түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Монголмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, хариуцагч Д.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Монголмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Б миний бие 2000 оноос хойш 12 жил орон гэргүй эгч, ах, дүү нарынхаа гэрт амьдарч ирсэн. Би 3 хүүхэдтэй ба гэр бүлийн хүн маань 2004 онд өвчний улмаас нас барсан.

Хамаатны дүү болох Ч.Бтай урьд нь хамт ломбард ажиллуулж хамтарч ажиллаж байсан тул итгэж байсан.           

2008 оны үед Ч.Б надад 10-р хороололд 3 эмнэлэгийн замын урд талд 10*12 хэмжээтэй газар байна, дулаан цэвэр ус, цахилгаанаа татсан газар зармаар байна гэж байсан.

2009 оны намар Ч.Б бид хоёрт ШШГЕГ-аас /Батхаан-уул ХХК/ авах ёстой 70-аад сая төгрөг орж ирсэн. Тэр мөнгөө хоёулаа хувааж авсан. Би мөнгөө 2009-2011 он хүртэл сарлагийн ноолууран утас хийж, мөн БНМАУ-с ноолууран утас авч ирж зарж, өөрт байсан мөнгөө нэмээд 90 сая төгрөг болгосон байсан.

Тэгээд би 2011 оны 4 сарын ихээр Бтай очиж уулзаад 90 сая төгрөгөөр байр авахад тиймхэн юм, улсын байр авахаар тог, цахилгаан дулаан ус гээд зардал ихтэй, чиний газар дээр барилга хамтарч бариад илүү айлийг нь айлд түрээслээд мөнгөөр нь /өөрсдийнхөө/ цахилгаан усны мөнгөө төлвөл чи бидэнд ашигтай, зардал багатай юм байна. Ер нь чи урьд нь барилга барьсан туршлагатай хүн, надад барилгын А ч байхгүй. 5, 6 давхар барилга хэдэн төгрөгөөр босох вэ? гэхэд 300-400 саяар босно гэсэн. Тэгэхээр нь би надад 90 сая төгрөг надад байна. Энүүгээр ямар ажил хийгдэх үү? гэхэд 6 давхар бетон карказ босчихно гэсэн.

Бид хоёр энэ талаар ярилцаж байгаад барилга босоод ирэхээр 1 давхарыг нь 3 айл болгож хуваагаад зарья, хэрэв мөнгө хүрэхгүй бол банкнаас/дуусаагүй барилгын зээл/ зээл аваад дуусгая гэхэд Ч.Б надад олон хүн хамтарч барилга барья гэж санал болгосон. Дүү Ч.Батбилэг ч гэсэн хятадын хөрөнгө оруулалт татаад барья гэсэн. Тантай бол би хамтарч барилга барихад зөвшөөрч байна. Гэхдээ надад одоохондоо мөнгө байхгүй, зээлтэй байгаа /банкинд 80 гаран сая, хувь хүнд 100 мянган долларын өртэй/ гэхээр нь би эхэлж мөнгөө оруулж, ажлаа эхэлсэн. Бид 2 тэр үед амаар тохирохдоо:

1. Ч.Б, С.Б 2-оос өөр хэн ч хөрөнгө оруулахгүй, өөрсдөө барилгаа дуусгана.

2. Хөрөнгө дуусвал 1 давхарыг нь зарж хөрөнгө босгоно.

3. Хэрэв хүрэхгүй бол дуусаагүй барилгын зээл авна.

4. Банкнаас зээл авахдаа уг барилгыг өөрөөр нь л зээл авна. Өөр хөрөнгө тавьж зээл авахгүй.

5. Хэрэв зээл авахаар бол заавал ярилцаж байж авна.

6. Барилгаас 1, 1 давхрыг нь аваад үлдсэнийг нь түрээслэе.

7. Хэн илүү мөнгө оруулсан нь түрээсийн мөнгөнөөс түрүүлж зөрүү мөнгөө авч дуусмагц түрээсээ тэнцүү 2 хуваан авч байх.

8. Барилгаа босмогц дотоод заслын ажлаа өөр өөртөө хуваарьлагдсан талбайгаа өөрсдөө засуулна гэж тус тус тохиролцсон юм.

Нэхэмжлэлийн шаардлага: 1. С.Б Ч.Б нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болохыг тогтоох, 2. Уг барилгад оруулсан хөрөнгийнхөө хэмжээнд тохирох талбайг гаргуулах, 3. Миний өмчлөлд ирэх давхруудын гадна талд байрлуулсан рекламны самбарын суурийг буулгах, дахин рекламны самбар байрлуулахгүй байхыг даалгах, 4. Ч.Бы хувийн эзэмшилд багтах талбайд хийсэн зарим бараа материал, ажлын хөлсний мөнгийг барилгын нийт ажлын хөлснөөс хасч тооцох.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “С.Б миний бие Ч.Бд холбогдуулан “... 1. С.Б Ч.Б нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, 2. Уг барилгад оруулсан хөрөнгийнхөө хэмжээнд тохирох талбай гаргуулах, 3. Миний өмчлөлд ирэх давхруудын гадна талд байрлуулсан рекламны самбарыг буулгах, дахин самбар барихгүй байхыг даалгах, 4. Уг барилгын Ч.Бы хувийн эзэмшилд багтах талбайд хийсэн зарим бараа материал, ажлын хөлсний мөнгийг барилгын нийт ажлын хөлснөөс хасч тооцуулах тухай ...” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Миний бие анх нэхэмжлэл гаргахад бидний барьсан барилгыг улсын комисс хүлээж аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй байсан бөгөөд зөвхөн 4 дүгээр давхрын 4 тоот 81.5 м.кв орон сууцны өмчлөлийн талаар маргаантай байсан тул миний бие Баянгол дүүргийн 5 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс, 78 тоотод байрлах 5 давхар, мансардтай амины орон сууцнаас өөрийнхөө оруулсан хөрөнгөнд тохирсон талбай гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг барилгыг 2014 оны 3 дугаар сард улсын комисс хүлээж авсан, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах боломжтой болсныг шүүхийн журмаар Улсын Мэргэжлийн хяналтын газраас нотлох баримт гаргуулахдаа мэдсэн бөгөөд Ч.Б нь маргаан бүхий 4 тоот хоёр өрөө орон сууцнаас гадна миний одоо амьдарч байгаа 6 тоот, 150 м.кв талбай бүхий мансардтай 2 өрөө орон сууц, 5 тоот 79.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн байна.

Уг барилгыг баригдах явцад миний бие Ч.Б, Д.А нартай оролцож, өөрийнхөө оруулсан хөрөнгөнд тохируулан дээрх орон сууцнуудыг өөрийн өмчлөлд авахаар болсон бөгөөд дээрх орон сууцнуудад тус бүрд нь дотоод заслын ажлыг гүйцэтгэсэн.

Уг барилгыг хэдийгээр Ч.Б, Д.А, бид 3 хөрөнгө гаргаж барьсан боловч барилгын гүйцэтгэгч болон газар эзэмших эрхийн гэрээний дагуу Д.Аын амины орон сууц гэсэн нэртэйгээр бүртгэлтэй байдаг.

Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн 5 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс, 78 тоотод амины орон сууцны 4 тоотын 2 өрөө орон сууц, 5 тоотын 2 өрөө орон сууц, 6 тоотын 2 өрөө орон сууцнуудын өмчлөгч мөн болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч С.Бын өмгөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох баримт шинжлэн судлахад миний зүгээс тодорхой болж байна. Тэгэхээр талуудын хооронд Хамтран ажиллах үйл явц харагдаж, барилгын анхны хөрөнгө оруулалтаас эхлээд нэхэмжлэгч С.Б хөрөнгө оруулалтыг оруулан эхлүүлж явцын дундаас Р.А, Ч.Б нар мөн хөрөнгө оруулалт хийсэн болох нь харагдаж байна. Тэгэхээр хэрэгт авагдсан талуудын хоооронд юу тодорхой болсон бэ? гэвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр талуудын хооронд Хамтран ажиллах гэрээ бий болж, оруулсан хөрөнгө оруулалтыг оруулсан тоо хэмжээ мөн эзэмшиж байгаа байруудыг дотоод засал хийгээд хувь хувьдаа эзэмшиж байгааг тодорхойлоод гаргасан байна. Энэ дээр баримт болон хэргийг газрын үзлэг, бусад зүйлээр тогтоогдож байгаа. Тэгэхээр хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 4 тоот орон сууцыг буцаан авна гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн явцад хариуцагч талаас  Хамтран ажиллах гэрээ байсан юм аа. Энд оруулсан хөрөнгө нь хүрээгүй юм аа гэдгийг тайлбарлаж хүлээн зөвшөөрч явж байна. Тэгэхээр энэ байдлыг шүүх анхаарч үзнэ үү. Тэгэхээр хамгийн гол нь оруулсан хөрөнгө оруулалтын талаар маргаан үүсч байгаа. Хамтран ажилласан юм байна. Квадратуудаа хувааж авсан юм байна. Тэгээд дотоод заслаа хийгээд амьдарсан юм байна. Гэхдээ оруулсан хөрөнгө нь энэ хувааж авсан талбайд нь хүрч байгаа юу? Үгүй юу гэдэг маргаан нь л 6 жилийн турш үргэлжлээд явж байна. Давж заалдах шатны шүүхээс шийдэхдээ ерөнхийдөө юу гэж шийдсэн бэ? гэвэл энэ орон сууцны хэмжээ нь яаг хэд юм бэ? бодитоор гаргаад тэгээд шийдий гэсэн 2 магадлалтайгаар өнөөдөр хүртэл явагдаж байна. Энэ бүхнийг өмнөх барилгын зураг болон бусад гэрчийн мэдүүлгүүдээр тогтоож байсан боловч одоо шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод гаргаад ирсэн. Нэгэнт тогтоогоод гаргаад ирсэн зүйл дээр талууд маргахгүй байгаа. Энэ дээр нэг нийтийн эзэмшлийн 1133.93 метр квадрат талбай орж байгаа. Эндээс нийтийн эзэмшлийн талбайтайгаа С.Б нь 344.74 метр квадрат, С.Б нь 597.11 метр квадрат, Р.А 192.07 метр квадрат эзэмшиж байгаа юм. Тэгэхээр энэ хүмүүсийн бодитойгоор оруулсан хөрөнгө оруулалт нь энэ барилгыг барьсан үйл баримт нь энэ эзэмшилд нь хуваагаад хэдэн хувьд нь хүрэх юм бэ? гэдгээр нэхэмжлэгч, хариуцагчийн маргааны зөрүү гарч ирж байгаа юм. Оруулсан хөрөнгө оруулалтын хувьд талууд анхнаасаа төсөв гаргаагүй. Хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм, хэн хэдэн метрийн талбай эзэмших юм гэдгийг бичгээр тохиролцоогүй. Талууд тал талаасаа хөрөнгө оруулаад байсан. Оруулж дууссаны дараа тооцоо хийгээд оруулсан хөрөнгө чинь энэ талбайд хүрч байна шүү гээд хуваагаад авсан. Хуваагаад аваад дотор заслаа хийсний дараа таны оруулсан хөрөнгө хүрэхгүй байна. Нэмж төлбөрөө төл гэсэн. Тэгээд энэ байдлаас болж маргаан үүссэн. Хөрөнгө оруулалтын хувьд хэрэгт маш их кассын баримт, зарлагын баримтууд байдаг. Хариуцагч талаас оруулсан хөрөнгө оруулалтаа бичээд үүнтэй холбоотой баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Энэ баримтуудыг хүснэгтлээд гаргасан. Барилгын өмнөх, барилгын явцад, барилга тооцоо нийлснээс хойших гэж 3 хэсэгт хуваагаад ирсэн баримт байдаг. Барилгын өмнөх хөрөнгө оруулалт. Мэдээж барилга барих газар, бусад зардлыг хүлээн зөвшөөрнө. Бодитой байвал хүлээн зөвшөөрнө. Дараах зүйлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнд, 2005 онд хийлгэж байсан инженер геологийн дүгнэлт, Карказуудын барилгын зураг, схем зураг батлуулсан хураамж 150,000 төгрөг, цахилгааны техникийн нөхцөл 150,000 төгрөг, Архиктур төлөвлөлтийн даалгаврын хураамж, дулааны техникийн нөхцөл, орон сууц нийтийн аж ахуйн тодруулга авахад төлсөн хураамж, эрүүл ахуйн дүгнэлтэд төлсөн хөлс 15,000 төгрөг. Энэ зардлууд нь үнэхээр гарах зардал. Энэ нь кассын дэвтэрт тусгагдаагүй зардал. Энэ бүхнийг оруулъя гэж удаа дараагийн шүүх хуралдаан дээр тайлбарлаад явж байгаа. Тэгээд ажлын үйлчилгээний хөлс 60,000 төгрөг, Экспедиц хийлгэх гэрээний хөлс 372,000 төгрөг, дулааны техникийн нөхцөлийн сунгалтын хураамж 15,000 төгрөг. Энэ зардлуудын хүлээн зөвшөөрч байгаа. Маргаж буй зардлууд байгаа.” гэв.

 

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд надад холбогдуулан манай хамаатан болох С.Боос гаргасан нэхэмжлэлтэй танилцаад түүний шаардлагыг зөвшөөрөх боломжгүй учир дарaax тайлбарыг гаргаж байна.

Тэрээр нэхэмжлэлдээ өөрийнхөө орон гэргүй, 3 хүүхдээ өсгөж байгаа эцэг болохоо, амьдралынхаа хэцүү байдлын тухай бичжээ. Энэ л нөхцөл байдал, шалтгааны улмаас миний бие түүнийг аль болохоороо дэмжиж, өөрийн байранд байлгаж, үнэ төлбөргүйгээр мөнгө олох боломж, бололцоогоор байнга тусалж, өдийг хүртэл өөриймсөг хандсаар ирсэн билээ.

Энэ сэтгэлийнхээ үр дүнд өнөөдөр түүнийг 150.0 м.кв, 79.5 м.кв талбайтай 2 байр, орон гэртэй болгоод зогсоогүй боломжтой болохоороо мөнгийг нь өгөөрэй гэж 81.5 м.кв талбай бүхий 3 дахь орон сууцны байрыг тэрээр эзэмшиж, ашиглаж байна.

Өөрөөр хэлбэл одоогоор 150.0 м.кв байранд нь үр хүүхдүүдийнх хамт амьдарч, 81.5 м.кв, 79.5 м.кв талбай бүхий 2 орон сууцыг түрээслэж орлоготой болох боломжийг түүнд олгосон юм. Тэд хэрэглэж байгаа байрны болон түрээслэж байгаа 2 байрныхаа тог ус, дулааны мөнгөө төлөхгүй, надаар төлүүлж байна.

Б нь 81.5 м.кв талбайтай 3 дахь байрны мөнгийг өөрөө 100,0 сая төгрөгөөр тооцож, 2013 оны 06 сарын 01-ний өдөр өгье гэж санал тавьж байсан атлаа энэ мөнгөө өгөхгүй байх арга хайж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ гэж надад ойлгогдож байна.

Учир нь Б ах Баянгол дүүргийн 5-р хороонд барилга барих тухай миний санааг мэдэж байсан төдийгүй өөрөө байртай болох гэж мөнгө цуглуулж байсан. 2012 оны 04 сарын эхээр манай гэрт сууж байхдаа “ах нь 90,0 сая төгрөгөөр 60-70 м.кв хэмжээтэй 2 өрөө байр л авах болоод байна. Үүнийхээ оронд чиний барих барилгад мөнгөө оруулаад байртай больё, ингэвэл арай илүү ашигтай байна” гэсэн саналыг тавьсан. Би ч бодъё, олон хүн надад ийм санал хэлж байгаа тухайгаа хэлж байсан юм.

Би баригдсан барилгынхаа 75 орчим хувийн хөрөнгийг олон удаагийн зээлээр бий болгож, эхнээс нь дуустал бүх ажлыг зохион байгуулж, холбогдох зөвшөөрөл бүрийг хөөцөлдөж, энэ барилгын ажлыг зогсоочихгүйн тулд амрах ч завгүй, нойр холгүй хөлс хүчээ гаргаж, олон хүнд нөхцөлийг давж, бүх л эрсдлийг хүлээж, 2013 оны цагаан сарын баярын өмнө дуусгасан.

Нэхэмжлэлд бичсэн шиг энэ барилгыг Б ах бид 2 хоёулахнаа барьж босгох буюу А ахын оролцоогүйгээр барилга барих ямар ч боломжгүй бөгөөд бодит байдалд огт нийцэхгүй зүйлийг бичжээ.

Одоо ч барилгын ажил дуусаагүй төдийгүй, барилга барихад зориулж зээлсэн сүүлийн 350,0 сая төгрөгийн зээлийн төлбөр болон зээлийн хүүнд миний бие сард 10,0 сая гаруй төгрөгийг төлж, хүнд нөхцөлтэй байна.

Гэтэл арай илүү нөхцөлтэй байр, оронтой больё гэж байсан хүний санаа нь өөрчлөгдөж, кассын дэвтрийг өгөхгүй байсан нь ийнхүү нэхэмжлэл гаргах санаа байжээ. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн нөхцөл байдал үүсэж байсан бөгөөд янз бүрийн л арга хайж, олон зүйлийн талаар ярилцдаг байсан. Эхэндээ янз бүрийн л мөнгө болон өөр бусад зүйлсийг надад амалдаг байсан боловч бодит байдал дээр олон амлалт нь хэрэгжээгүй. Арга мухардсан үед бид муудалцаж ч байсан удаа бий. Барилгын ажлаа зогсоохгүйн тулд цаг хугацаатай уралдаж, хэцүү нөхцөл үүссэж байх үед тэрээр өөрийнхөө бизнесийг хөөгөөд явдаг байсан мөртлөө барилгыг барьж, босгосон хүн шиг авирлаж байгаа нь шудрага бус гэж үзэж байна. Миний хувьд итгэл сэтгэл байсан учир түүнтэй тулж, нарийн тооцоо боддоггүй, түүнд хар муу саналгүй, кассын дэвтэрээ үзүүлэхээр өгсөн боловч буцааж өгөхгүй удаагаад байсан. Өмнө нь ч олон удаа үзүүлж л байсан.

Хүний хөлс хөдөлмөрөөр бий болгосон байранд орсон болохоороо бидний хөдөлмөр, хөрөнгийг үнэлэхгүй, яаж саад болох уу, яаж мөнгө төлөхгүй байх уу гэж арга зохиож, өнөөдөр ингэж хүнлэг бус араншин гаргаж байгаа бол надад өгсөн гэх мөнгөнийхөө тооцоог гаргаж, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотлох байх гэж бодож байна.” гэв.

 

Хариуцагч Ч.Бы өмгөөлөгч П.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх талаар тайлбар хийе. Энэ хэрэг 2014 онд анх үүссэн. Нэхэмжлэгчээс 4 шаардлагыг гаргадаг. Эхний шаардлагын хувьд Хамтран ажиллах гэрээг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөөд Хамтрах ажиллах гэрээний үр дагаврын асуудлыг бусад нөхцөл байдлаар тайлбарлаад явна. Хоёр дахь шаардлагын хувьд нэхэмжлэгч уг барилгад оруулсан хөрөнгийнхөө хэмжээнд тохирсон талбайг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Удаа дараагийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч С.Б нь энэ барилгад хэдэн төгрөг оруулсан бэ? гэдгийг тодорхойлдог. Анхны нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Тохирсон талбайг гаргуулах гэж байна. Энэ нь нэхэмжлэгч талаас тайлбарласнаар 4, 5, 6 гэж дугаарлагдсан орон сууцнуудын талбайг манайх авах эрхтэй юм аа, өмчлөх эрхтэй юм аа гээд өөрчлөгдөөд ороод ирсэн. Ингэхээр 4, 5, 6 гэж дугаарлагдсан орон сууцнуудын метр квадратын талбайг талуудын хооронд тохиролцсон хэмжээгээрээ 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ярилцаад гарын үсэг зурцгаасан гэж тайлбарладаг. Ингээд нийтдээ 311 метр квадратыг тухайн үедээ С.Бын мэдэлд өгөхөөр болсон. Гэхдээ 5 тоотын 79.5 метр квадрат,  6 тоотын 150 метр квадратыг Ч.Бы тайлбарлаж байгаагаар 12,990,000 төгрөгийг нэмж тооцсон тооцоололтойгоо дүйцэж байгаа юм. Тухайн үед эдгээр хүмүүсийн ярьж тохиролцсоноор С.Б, Ч.Б хоёрын хувьд Р.А нь энэ бүхнийг зөвшөөрсөн. Тухайлбал, 5, 6 тоот байрыг С.Бод эзэмшүүлэхээр тохиролцсон. Хавтаст хэрэгт хүснэгтээр талбайн хэмжээг тодорхойлоод гаргаж өгсөн. Анхны тохиолдлоор 79.5 метр квадрат, 150 метр квадрат байсан ба нийтдээ 229.5 метр квадратыг гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгч мөн Инжконы тооцооллын аргаар шүүхэд гаргаж өгсөн. Инжконы тооцооллын аргаар нэхэмжлэгч тодорхойлохдоо 67.46, 148.2 гэж өгсөн. Удаа дараагийн шүүхийн шийдвэрээр гарсан. Мөн хариуцагч талын тооцооллоор тайлбарлаж байгаагаар 5 тоотыг 72.7 метр квадрат, 6 тоотыг 100 метр квадрат байна гэж тайлбарласан. Мөн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07/2018 тоот Шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлтээр 5 тоотыг 75.37 метр квадрат, 6 тоотыг 103.46 метр квадрат байна гэж гарсан. Энд Хамтран ажиллаж байгаагийн хувьд энэ нь яригдахгүй үлдээд байдаг юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 4, 5, 6 тоот орон сууцыг авах эрхтэй гэж тайлбарлаад байдаг. Тэгэхээр энэ барилга нь өөрөө нийтийн эзэмшлийн талбайтай. Нийтийн эзэмшлийн талбай нь 126.3 гээд шинжээчийн дүгнэлтээр гарч байгаа. Мөн хариуцагч талаас шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө тодорхойлж өгсөн баримт нь дээр нийтийн эзэмшлийн талбайг 126 гэж гаргаж өгч байсан. Иймээс энэ нийтийн эзэмшлийн талбай нь тус тусдаа дүйцэх хэмжээгээр оногдох ёстой юм. Өмнөх бүх тооцооллыг Шүүхийн шийдвэрээр нийтийн эзэмшлийн талбайн тооцооллыг бүгдийг нь Ч.Бд оруулж тооцоолсон байдаг. Ийм учраас тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй дахих дахин хийгээд яваад байсан юм. Тэгэхээр 126.3 бол нийтийн эзэмшлийн талбай. Харин С.Бод оногдох хэсэг гэж тайлбарлагдаж байгаа 5 тоотын 75.37 метр квадрат, 9.45 метр квадрат гэсэн хувиар оногдож байгаа юм. Тэгэхээр нийт талбайн хэмжээтэйгээ нийлээд Шинжээчийн дүгнэлтээр тооцогдсон нийтийн эзэмшлийн талбай болон Орон сууцны талбайн хэмжээг тооцсонтойгоо нийлээд 84,82 метр квадрат болж байгаа юм. 6 тоотын хувьд 153.46 метр квадрат, оногдох нийтийн эзэмшлийн талбай нь 19.25 метр квадрат болж байгаа. Нийтдээ 172.71 метр квадрат. Ингээд 5, 6 тоотын нийтийн эзэмшлийн талбай болон Орон сууцны талбайн хэмжээтэйгээ нийлээд 257.53 метр квадрат болж байгаа юм. Иймээс нэхэмжлэгч С.Б нь 4, 5, 6 тоотыг авах эрхтэй. Хариуцагч бол үгүй 5,6 тоотыг авахаар тохирсон. Мөн 12,900,000 төгрөгөө 5, 6 тоотын тооцоо нь дээрээ дутуугаа нөхөж өгч байсан. 4 тоот орон сууцны хувьд эхнээсээ С.Бын мөнгө хүрэхгүй байсан. Энэ нөхцөл байдлаасаа болоод 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 4 тоот орон сууцны үнэ болох 100,000,000 төгрөгийг өгнө гэж Ч.Бтай тохиролцсон байдаг. Энэ талаар удаа дараагийн шүүх хуралдаанаар тайлбарлаж ярьж байсан.” гэв.

 

Хариуцагч Ч.Бы өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын нэгд зааснаар Хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоолгоно гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал мөн Хамтран ажиллах хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр оруулсан хөрөнгийн хэмжээгээр байрыг хувааж эзэмших ёстой гэж маргаад явсан. Хавтаст хэрэгт байгаа Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан С.Бын тайлбар байдаг. Энэ тайлбар дээрээ өөрөө миний бие хөрөнгө оруулаад 145,580,000 төгрөг оруулсан. Энэ хэмжээгээр 150 метр квадрат болон 79.5 метр квадрат үнэ үлдсэн. 81.5 метр квадратын байрандаа 100,000,000 төгрөгийг өгөх ёстой гэсэн тайлбарыг албан ёсоор өөрөө гаргасан. Энэ тайлбар дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Монголмаа нь гарын үсэг зурсан байдаг. Мөн тайлбартаа Ч.Б 145,580,000 төгрөг дээрээ нэмээд 100,000,000 төгрөг өг. Нийт ийм төгрөг төлөөд 2 бүтэн буюу 311 метр квадрат талбайтай болж байгаа юм аа гэсэн тайлбар хэлсэн байдаг. Энэ тайлбараар 100,000,000 төгрөгийг өгөх байжээ гэдэг нь нотлогдож байна. Тэгэхээр 3 байрыг бид нар өмчлөх ёстой гэдэг байдал нь энэ 100,000,000 төгрөгөө өгөөгүй болохоор нотлогдож байгаа юм. Мөн Баянгол цагдаад байр залилж, мэхлээд авчихлаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч тал гомдол гаргаад 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 53530 Прокурорын хариу хурал хийсэн гэсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энд дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гээд. Гэвч та 4 тоот 24 метр квадрат 2 өрөө орон сууцны үнэ болох 100,000,000 төгрөгийг авахаар харилцан тохиролцсон боловч тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөөгүй. 06 дугаар сарын 01-ний өдөр Ч.Б уг орон сууцыг худалдаж авахаар харилцан тохиролцсон боловч тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөөгүй учраас Ч.Б нь 4 өрөө орон сууцыг Мөнхнасанд худалдаж 36,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан. Мөнхнасангийн нэр дээр шилжүүлсэн юм байна. Ингээд Иргэний журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн. 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өмгөөлөгч Б.Цэнгүүн, С.Б нарыг оролцуулаад хэргийн материалтай танилцуулсан баримт байгаа. Энэ баримт нь дээр хэргийн материалтай танилцлаа 2 орон сууцаа авмаар байна гэсэн байдаг. Иймээс Хамтран ажиллах гэрээ байсан байна. Ашиг сонирхол нэгдээд орон сууцыг барих зорилго байсан юм байна. Дараа нь орон сууцыг хувиарлах асуудал дээрээ маргаан үүсээд өнөөдрийг хүртэл ирсэн байна. Тэгэхээр эдгээр дүгнэлтүүдээс харахад ашигтай талбайг нь С.Б хувиарлаж авсан байна. Ашиггүй талбайг нь Ч.Б хувиарлаж аваад байсан нь эргэлзээтэй байгаа юм. Тэгэхээр хариуцагч тал тайлбарлахдаа Орон сууцын барилгыг газар дээр шууд бариад, Улсын комисс хүлээж авснаар энэ ажил дуусгавар болчихно гэж тайлбарлаад байна. Үгүй энэ бол газар шорооны ажил, суурь, шугам, цахилгаан, дулаан гэх мэт маш олон зардал гардаг. С.Б нь Ч.Быг чи хий гэж хэлээд дундаас нь хаяад явчихаад энэ бүхнийг мэдэхгүй маргаан үүсээд байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Бын нэхэмжлэлийг уншиж танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь энэ хүн уг барилгын нийт 310 гаруй м.кв талбайтай гурван орон сууцыг ашиглаж, түрээслэн орлого олж байгаа нь өнөөдрийн бодит үнэн юм. Мөн 3 дахь байрыг 100 саяар худалдаж авъя гэж санал тавьж, өөрийнхөө мэдэлд авч байсан атлаа өнөөдөр шүүхэд өөр зүйл бичиж өгсөн байна.

Мөн уг барилгын газрыг 10 гаруй жилийн өмнө миний бие Ч.Бд зарсан боловч газрын эзэмших эрхийг одоо болтол түүний нэр дээр шилжүүлээгүй байснаас дээрх хөрөнгө нь мөн миний нэр дээр бүртгэгдсэн юм. Энэ олон жилийн хугацаанд холбогдох төлбөр мөнгө, зардлыг бүгдийг гаргадаг байсан. Ч.Б нь хүнд итгэж хамтарч ажиллаж чаддаг учраас ямар нэг маргаан асуудал гарч байгаагүй. Тэгэхээр энэ газар, барилга нь Ч.Бы өмч, хөрөнгөөр бий болсон, харин би барилгын компаниараа хамтран ажиллаж барилга баригдсан. Анх эхлэхээс нь би хамтарч оролцож байсныг Б мэднэ. Бид дуусах үед ч хамт ярилцаж байсан.

С.Бын хувьд боломжийн байртай болох үүднээс 39 сая төгрөгөөр анх арматур төмөр Хятад улсаас авчирч, энэ нь 3 давхар барилгын хучилт хүрээд дууссан. Дараа нь тооцоо нийлэхэд Б бараа материал худалдаж авахад нийт 128 сая төгрөг зарцуулсан гэж тайлбарлаж байсан.

Манай компани энэ барилгын ажлыг эхлэх үед уг газар дээр гадна инженерийн байгууламж хийгдсэн зураг төсөл батлагдаж зөвшөөрөгдсөн, газар шорооны ажил зэрэг нь Бы хөрөнгө, техникээр хийгдсэн.

Энэ барилга нь нийтийн орон сууцны бус, зөвхөн амины орон сууцны зориулалтаар баригдсан. Энэ давуу байдлыг нь бодож, 150 м.кв талбайтай нэг байрны орон сууцыг 2 хувааж, хүүгийн хамт тус тусдаа амьдарч байгаа. Бд өгөх төлбөртэй байгаа.

Хэрвээ Б өөр бусад хөрөнгөө зарж, барьцаанд тавьж, банкнаас зээл авч хөрөнгө босгоогүй бол энэ барилга босох ямар ч боломжгүй учир Бын нэхэмжлэл нь шудрага бус үндэслэлгүй байна.” гэв.

                                                                                                   

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Ат 174 м.кв талбайг, харин С.Боос 128 840 000 төгрөг өгсөн гэж тухайн үедээ үзсэн учраас түүний хүсэлтээр 2 байр өгөхөөр болсон. Гэвч өгсөн мөнгө нь 5, 6 тоот байрны үнэнд хүрэхгүй байсан учраас Быг 12 990 000 төгрөг нэмж өгвөл 5, 6 тоотыг ав гэх хувиарласан. Тэрээр хүлээн зөвшөөрөөд 2013 оны 1 сард 12 990 000 төгрөгийг надад нэмж өгсөнөөр 5, 6 тоотыг авахаар болсон.

Мөн 100 000 000 төгрөгөөр 4 тоотыг чинь авъя гэхээр би “барилга барихдаа дараа төлбөртэйгээр хийгдсэн ажиллагааны төлбөрүүдийг төлөх хэрэгтэй байна. Та 4 сарын 1 гэхэд 100 000 000 төгрөгөө өгөөрэй гэхэд Б зөвшөөрч, бид харилцан тохиролцсон. Энэ үед А, хүү Төгөлдөр нар хажууд байсан.

Ингээд бид тохиролцлоо гэж бодож байтал Б нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээр оногдох хувиа тооцуулан авахыг хүссэн төдийгүй 311 м.кв талбайтай 4, 5, 6 тоот орон сууцны өмчлөгч гэж өөрийгөө үзсэн нь илтэд шудрага бус гэж үзэж байгаа.

Өнөөдөр хэн ч 147 420 182 төгрөгөөр гурвын гурван орон сууцыг худалдаж авах боломжгүй нь тодорхой.

Нэгэнт С.Б нь шүүхээр оногдох хувиа тооцуулахыг хүссэн байх тул мөн миний бие шүүхээр дахин тооцуулж, түүнд илүү оногдсон талбайн үнэ болох 64 470 700 төгрөг гаргуулахыг хүсч байна.

Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: С.Б нь 2012 оны 02 сараас БГД-ийн 5-р хороо 78-р байр 6 тоотод оршин сууж байгаа. Тус шүүхэд уг байрны 4, 5, 6 тоот орон сууцны өмчлөгч нь мөн болохыг тогтоолгох болон бусад шаардлагууд гаргасан.

Дээр дурдсан хугацаанд 6 тоот орон сууцанд амьдарч, 4, 5 тоот орон сууцуудыг бусдад түрээслэн ус цахилгаан болон бусад ашиглалтын зардлуудыг гаргаж байсан.

Нэгэнт түүний нэхэмжлэлээр 4, 5, 6 тоот орон сууцны өмчлөх эрхтэй эсэх нь шүүхээр хэлэлцэгдэх бөгөөд миний болон С.Боос шүүхэд гаргасан шаардлагууд нь хоорондоо хамааралтай, оролцогч нарын хооронд үүссэн маргаан учраас хамтруулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, С.Бын гэр бүл хэрэглэсэн ус цахилгааны мөнгийг миний бие төлсөөр ирсэн. Төлсөн баримтууд нь эрх бүхий байгууллагын шаардсан хуудас болон төлөгдсөн баримтаар нотлогдоно.

Иймд С.Боос БГД-ийн 5-р хороо 78-р байр 6 тоотод оршин сууж байгаа, тус шүүхэд уг байрны 4, 5, 6 тоот орон сууцны ашиглалтын зардалд төлөгдсөн төлбөр болох 338 835 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхээр нэг мөр шийдвэрлэж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Шаардлага 1. 2015.09.07-ны өдөр С.Боос 5, 6 тоот орон сууцны зөрүү төлбөрт 64 470 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байсан бөгөөд энэхүү тооцооллыг дахин хэрэгт авагдсан баримтад тулгаж шалгаж үзээд нэмж, нийт 69 688 766 төгрөг гаргуулахаар тодорхойлж,

Шаардлага 2. 2015.11.10-ны өдөр гаргасан ашиглалтын зардалд 338 835 төгрөгийг гаргуулах шаардлагаа хэвээр дэмжиж байгаа болно. Мөн сөрөг шаардлагаа нэмэгдүүлж,

Шаардлага 3. Худалдах худалдан авах гэрээнээс татгалзан С.Боос 4 тоот орон сууцаа буцааж, түүний эзэмшлээс чөлөөлүүлэх

Учир нь 4 тоот орон сууц нь Ч.Б миний мөнгө хөрөнгөөр бий болсон надад оногдох хувь байсан учраас 4 тоот орон сууцыг С.Бод худалдахаар тохиролцсон байсан ба С.Б тохирсон ёсоор мөнгөө төлөхгүй байгаа учраас гэрээнээсээ татгалзаж, түүний мэдэлд шилжүүлсэн эд хөрөнгөө биет байдлаар буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна.

   Иймд түүнийг тохиролцон гэрээний үүргийн биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан гэсэн үндэслэлээр энэхүү шаардлагыг гаргаж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч С.Бын өмгөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Худалдан, худалдан авах гэрээ нь огт байгуулагдаж байгаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Худалдах, худалдан авах гэрээнд 4 тоот орон сууцыг эгүүлэн авах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. 4 тоот орон сууцан дахь гарсан зардлыг манай тал гаргасан. Хамтран ажиллах гэрээний хувьд хөрөнгөөр барьцаа хийсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. 69,699,766 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө нь 4, 5, 6 тоот орон сууцыг барих, мөн тухайн 4, 5, 6 тоот орон сууцыг нийтийн эзэмшлийн зам талбайн газарт хүрэлцэж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тогны төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч С.Б хариуцагч Ч.Б, хариуцагч Д.А нарт холбогдуулан С.Б, Ч.Бтай хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс/16010/, 78 тоотод байрлах байрны 4, 5, 6 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчийн өмчлөлд ирэх давхруудын гадна хананд байрлуулсан рекламны самбарын суурийг буулгах, дахин самбар байрлуулахгүй байхыг хариуцагчид даалгах, барилга баригдах явцад гарсан нийт зардлаас 32 107 750/гучин хоёр сая нэг зуун долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг хасуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Ч.Б нэхэмжлэгч С.Бод холбогдуулан 5, 6 тоот орон сууцны дутуу төлөгдсөн үнийн зөрүү 69 688 766/жаран есөн сая зургаан зуун наян найман мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг, уг байрны 4, 5, 6 тоот орон сууцны ашиглалтын зардалд төлөгдсөн төлбөр 338 835/гурван зуун гучин найман мянга найман зуун гучин тав/ төгрөгийг гаргуулах, Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, С.Боос 4 тоот орон сууцыг буцаан гаргуулах, түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ч.Б нь 150.0 м.кв, 79.5 м.кв талбайтай 2 байр, орон гэртэй болгоод зогсоогүй, 81.5 м.кв талбайтай 3 дахь байрны мөнгийг өөрөө 100 000 000/нэг зуун сая/ төгрөгөөр тооцож, 2013 оны 06 сарын 01-ний өдөр өгье гэж санал тавьж байсан атлаа энэ мөнгөө өгөхгүй байх арга хайж байна гэж маргасан.

 

Хариуцагч Д.А нь Ч.Б өөр бусад хөрөнгөө зарж, барьцаанд тавьж, банкнаас зээл авч хөрөнгө босгоогүй бол энэ барилга босох ямар ч боломжгүй учир С.Бын нэхэмжлэл нь шудрага бус үндэслэлгүй байна гэж маргасан.

 

Нэхэмжлэгч С.Бын өмгөөлөгч Б.Цэнгүүн нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө нь 4, 5, 6 тоот орон сууцыг барих, мөн тухайн 4, 5, 6 тоот орон сууцыг нийтийн эзэмшлийн зам талбайн газарт хүрэлцэж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ч.Б нар нь 2011 оны 4 дүгээр сард хамтран орон сууцны барилга барихаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, орон сууцны барилгын фото зураг, 0251205 дугаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний болон 2014/139 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын хуулбар, Кассын дэвтэр, 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх Зарлагын баримтуудаар тогтоогдож байна.  

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ... тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ч.Б нар хуулийн этгээд байгуулахгүйгээр, өөрийн өмчлөлийн орон сууцтай болох болон үлдсэн хэсгийг түрээслүүлж ашиг олох зорилгоор хамтран ажилласан болох нь зохигчийн тайлбар, орон сууцны барилгын фото зураг, 2014/139 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын хуулбар, Кассын дэвтэр, 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх Зарлагын баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчийн хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан амаар байгуулсан Хамтран ажиллах гэрээний шинжтэй байх тул Хамтран ажиллах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ч.Б нар нь орон сууцны барилгыг 2011 оны 4 дүгээр сараас барьж эхлэн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад оруулсан болох нь зохигчийн тайлбар, орон сууцны барилгын фото зураг, 2014/139 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын хуулбар, Кассын дэвтэр, 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх Зарлагын баримтуудаар тогтоогдож байна. 

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд ... хариуцна.”, 477 дугаар зүйлийн 477.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь орон сууцны барилга барихад хамтран ажиллах хураамжийг тэнцүү хэмжээгээр хариуцаж, төлсөн хураамжид ногдох хөрөнгийг  хувь тэнцүүлэн өмчилж авахаар харилцан тохиролцсон талаар үгүйсгээгүй ба энэ нь зохигчийн тайлбар, Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн № 5/530 дугаар Хариу мэдэгдэх хуудсын хуулбар, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ч.Б нар 2011 оны 4 дүгээр сард Хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг тогтоох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нь орон сууцны барилгыг барихад хамтран ажилласан боловч хураамжийг тэнцүү хэмжээгээр төлөөгүй талаар маргахгүй байх ба орон сууцны барилгын ажил эхлэх үед хариуцагч Д.А хамтран ажилласан болох нь зохигчийн тайлбар, 0251205 дугаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний болон Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн № 5/530 дугаар Хариу мэдэгдэх хуудсын хуулбар, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаар шийдвэр, Кассын дэвтэр, 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх Зарлагын баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчид хамтран ажиллаж Баянгол дүүрэг, 5-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 78-р байр, 5 давхар, бүгд 1 133.93/нэг мянга нэг зуун гучин гурав зууны ерэн гурав/ метр квадрат талбайтай үйлчилгээтэй, орон сууцны барилга/цаашид “Барилга” гэх/ барьсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын хуулбар, Барилгын фото зураг, Кассын дэвтэр, 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх Зарлагын баримтууд, “Эм Эм Инженеринг” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №07-01/2018 дүгнэлтээр тогтоогдож байна.  

 

Зохигчид Барилгыг барихад хамтран ажиллаж төлсөн хураамжийн хэмжээний талаар маргаж байна.

 

Тус Барилгыг 2011 оны 4 дүгээр сараас барьж эхэлсэн байх тул Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 336 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ”-ий дагуу орон сууцны барилгын 1/нэг/ м.кв-д харгалзах төсөвт өртөг 786 690/долоон зуун наян зургаан мянга зургаан зуун ер/ төгрөг болох нь “Барилгын Хөгжлийн Төв” ТӨҮГ-ын 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 336 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ”-ий дагуу 1 133.93/нэг мянга нэг зуун гучин гурав зууны ерэн гурав/ метр квадрат талбайтай Барилгын талбайн нийт төсөвт өртөг 892 051 391/1133.93x786690=892051391/ /найман зуун ерэн хоёр сая тавин нэгэн мянга гурван зуун ерэн нэг/ төгрөг байх боломжтой болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Ч.Бы Барилгыг барихад бүгд 735 808 258/долоон зуун гучин таван сая найман зуун найман мянга хоёр зуун тавин найм/ төгрөгийн зардал гарсан гэх тайлбар үндэслэлтэй болох нь Кассын дэвтэр, 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх Зарлагын баримтууд, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, “Барилгын Хөгжлийн Төв” ТӨҮГ-ын 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Зохигчид Барилгыг барихад хамтран ажиллаж нийт 735 808 258/долоон зуун гучин таван сая найман зуун найман мянга хоёр зуун тавин найм/ төгрөгийн хураамж төлсөн болох нь Кассын дэвтэр, 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх Зарлагын баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрээний хураамж болох 735 808 258/долоон зуун гучин таван сая найман зуун найман мянга хоёр зуун тавин найм/ төгрөгөөс нэхэмжлэгч нь 147 420 182/нэг зуун дөчин долоон сая дөрвөн зуун хорин мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийн, хариуцагч Ч.Б 536 174 503/таван зуун гучин зургаан сая нэг зуун далан дөрвөн мянга таван зуун гурав/ төгрөгийн, хариуцагч Д.А 52 213 573/тавин хоёр сая хоёр зуун арван гурван мянга таван зуун далан гурав/ төгрөгийн хураамж төлсөн болох нь Кассын дэвтэр, 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх Зарлагын баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн төлсөн хураамж болох 147 420 182/нэг зуун дөчин долоон сая дөрвөн зуун хорин мянга нэг зуун наян хоёр/ төгрөг нь нийт хураамжийн 20.4/хорь аравны дөрөв/ хувь, хариуцагч Ч.Бы төлсөн 536 174 503/таван зуун гучин зургаан сая нэг зуун далан дөрвөн мянга таван зуун гурав/ төгрөг нь 72.5/далан хоёр зууны тав/ хувь, хариуцагч Д.Аын төлсөн 52 213 573/тавин хоёр сая хоёр зуун арван гурван мянга таван зуун далан гурав/ төгрөг нь 7.10/долоо зууны арав/ хувь болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар зохигчид ашгийг хэрхэн хуваарилах талаар тохиролцоогүй байх тул ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн хураамж болох 147 420 182/нэг зуун дөчин долоон сая дөрвөн зуун хорин мянга нэг зуун наян хоёр/ төгрөг буюу нийт хураамжийн 20.4/хорь аравны дөрөв/ хувьд ногдох 231.32/1133.92x20.4%=231.32/ /хоёр зуун гучин нэг зууны гучин хоёр/ м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч нь өмчлөх эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:”, 9.4.1-т “эрхийг хүлээн зөвшөөрөх;” гэж заасан.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байгаа 5/тав/ тоот 75.37/далан тав зууны гучин долоо/ м.кв талбайтай, 6/зургаа/ тоот 153.46/нэг зуун тавин гурав зууны дөчин зургаа/ м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Барилгын 4/дөрөв/ тоот 77.51/далан долоо зууны тавин нэг/ м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нэхэмжлэгчийн өмчлөлд ирэх давхруудын гадна хананд байрлуулсан рекламны самбарын суурийг буулгах, дахин самбар байрлуулахгүй байхыг даалгах тухай шаардлага гаргажээ.

 

Тус Барилгын гадна хананд рекламны буюу сурталчилгааны самбарын суурь байрлуулсан болох нь зохигчийн тайлбар, Барилгын фото зургаар тогтоогдож байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.3-т “сууц өмчлөгчдийн холбоо” гэж ... дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх ... дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий ... холбоог;”, 15 дугаар зүйлийн 15.1-т “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна:”, 15.1.1-т “орон сууцны байшингийн гадна хана ... машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө;” гэж заасан.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1 дэх заалтад зааснаар орон сууцны байшингийн гадна хана дундын өмчлөлд хамаарах боловч Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шүүх иргэний зөрчигдсэн эрхийг сэргээх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн зөрчсөн нь тодорхой бус байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлд ирэх давхруудын гадна хананд байрлуулсан рекламны самбарын суурийг буулгах, дахин самбар байрлуулахгүй байхыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь барилга баригдах явцад гарсан нийт зардлаас 32 107 750/гучин хоёр сая нэг зуун долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг хасуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Барилгын талбайн төсөвт өртгийг үндэслэлгүйгээр 32 107 750/гучин хоёр сая нэг зуун долоон мянга долоон зуун тавь/ төгрөгөөр нэмсэн, нэхэмжлэгчийн төлсөн хураамжаас 32 107 750/гучин хоёр сая нэг зуун долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг хассан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул 32 107 750/гучин хоёр сая нэг зуун долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг хасуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч Д.Ат холбогдуулан гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байх тул хариуцагч Д.Ат холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч Ч.Б нэхэмжлэгчид холбогдуулан 5, 6 тоот орон сууцны дутуу төлөгдсөн үнийн зөрүү 69 688 766/жаран есөн сая зургаан зуун наян найман мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нь орон сууцны барилгыг барихад хамтран ажилласан боловч хураамжийг тэнцүү хэмжээгээр төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн № 5/530 дугаар Хариу мэдэгдэх хуудсын хуулбар, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаар шийдвэр, Кассын дэвтэр, 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх Зарлагын баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн төлсөн хураамж болох 147 420 182/нэг зуун дөчин долоон сая дөрвөн зуун хорин мянга нэг зуун наян хоёр/ төгрөгт ногдох Байрны 5, 6 тоот орон сууцны өмчлөгч байх тул тус орон сууцны үнэд 69 688 766/жаран есөн сая зургаан зуун наян найман мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг дутуу төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчээс дутуу төлөгдсөн үнийн зөрүү 69 688 766/жаран есөн сая зургаан зуун наян найман мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч Ч.Б нэхэмжлэгчид холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, С.Боос 4 тоот орон сууцыг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 4 тоот орон сууцыг Худалдах-худалдах авах гэрээ байгуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй Хамтран ажиллах гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байх тул 4 тоот орон сууцыг Худалдах-худалдах авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Хариуцагчийн гаргасан Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, С.Боос 4 тоот орон сууцыг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч Ч.Б нэхэмжлэгчийг 4/дөрөв/ тоот орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол ... иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна.” гэж заасан.

 

Хариуцагч Ч.Б Байрны 4/дөрөв/ тоот орон сууцны өмчлөгч болох нь Кассын дэвтэр, 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх Зарлагын баримтуудаар тогтоогдож байна. 

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад 4/дөрөв/ тоот орон сууцыг шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

4/дөрөв/ тоот орон сууцны өмчлөгч хариуцагч Ч.Б байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн шаардлагаар 4/дөрөв/ тоот орон сууцыг буцаан өгөх үүрэгтэй, буцааж өгөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 4/дөрөв/ тоот орон сууцыг хариуцагчид буцаан шилжүүлэн өгөхөөс татгалзаж байх тул хууль бусаар эзэмшиж байна гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Быг 78-р байрны 4 тоот орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх үндэслэлтэй.

 

            Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгчээс байрны 4, 5, 6 тоот орон сууцны ашиглалтын зардалд төлөгдсөн төлбөр 338 835/гурван зуун гучин найман мянга найман зуун гучин тав/ төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал Байрны 4, 5, 6 тоот орон сууцны ашиглалтын зардалд төлөгдсөн төлбөр 338 835/гурван зуун гучин найман мянга найман зуун гучин тав/ төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэх тайлбар гаргаж байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:”, 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах;” гэж заасан.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс 4, 5, 6 тоот орон сууцны ашиглалтын зардалд 338 835/гурван зуун гучин найман мянга найман зуун гучин тав/ төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Бд олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ч.Б нар хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоож, нэхэмжлэгч С.Быг Баянгол дүүрэг, 5-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 78-р байрны 5 тоот болон 6 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үлдсэн Баянгол дүүрэг, 5-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 78-р байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 32 107 750/гучин хоёр сая нэг зуун долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулах, хариуцагч Д.Ат холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.4, 100 дугаар зүйлийн 100.1, 186 дугаар зүйлийн 186.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.Боос 338 835/гурван зуун гучин найман мянга найман зуун гучин тав/ төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Бд олгож, нэхэмжлэгч С.Быг Баянгол дүүрэг, 5-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 78-р байрны 4 тоот орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, үлдсэн 69 688 766/жаран есөн сая зургаан зуун наян найман мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулах, Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 4 тоот орон сууцыг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ч.Б нар хамтран ажиллах хэлцэл хийсэн болохыг тогтоож, нэхэмжлэгч С.Быг Баянгол дүүрэг, 5-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 78-р байрны 5 тоот болон 6 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үлдсэн Баянгол дүүрэг, 5-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 78-р байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 32 107 750/гучин хоёр сая нэг зуун долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулах, хариуцагч Д.Ат холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.4, 100 дугаар зүйлийн 100.1, 186 дугаар зүйлийн 186.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.Боос 338 835/гурван зуун гучин найман мянга найман зуун гучин тав/ төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Бд олгож, нэхэмжлэгч С.Быг Баянгол дүүрэг, 5-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс, 78-р байрны 4 тоот орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, үлдсэн 69 688 766/жаран есөн сая зургаан зуун наян найман мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулах, Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж,  4 тоот орон сууцыг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Боос шинжээчийн ажлын хөлсөд 1 000 000 төгрөгийг гаргуулан “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-д, “Эм Эм Инженеринг” ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсний тал хувь 731 500 төгрөгийг, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсний тал хувь 100 000 төгрөгийг, “Барилгын Хөгжлийн Төв” ТӨҮГ-ын шинжээчийн ажлын хөлсний тал хувь 1 844 200 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч Ч.Бд олгож, хариуцагч Ч.Баас шинжээчийн ажлын хөлсөд 1 000 000 төгрөгийг гаргуулан “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-д олгож, нэхэмжлэгч С.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг, хариуцагч Ч.Бы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 995 773 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Боос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 388 689 төгрөгийг, хариуцагч Ч.Баас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 249 586 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Ч.Баас улсын тэмдэгтийн хураамжид 105 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бод, нэхэмжлэгч С.Боос улсын тэмдэгтийн хураамжид 81 015 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ