Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/10

 

 

 

 

 2025       02          19                                          2025/ДШМ/10

 

 

Н.Б, Г.П нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                       Ц.Л

Шүүгдэгч                                                         Н.Б, Г.П

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                         О.С, Т.Э

Ц.Б, Б.Д

Хохирогч                                                         Ч.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч         Д.Д

Хохирогчийн өмгөөлөгч                              Х.О

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Д.Орхонтамир нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 532 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.С, Ц.Б, шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч Т.Э, Б.Д нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Б, Г.П нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овогт Н-н Б, Монгол Улсын иргэн,

 

Т овогт Г-н П, Монгол Улсын иргэн,

 

Н.Б, Г.П нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө   аймгийн    сум      багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Б-г архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь бүлэглэн зодож эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан, мөн        аймгийн       сумын        баг       дугаар байрны      дугаар орцонд хохирогчийн монетон бөгжийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Н.Б, Г.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Ш овогт Н-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т овогт Г-н Пг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

шүүгдэгч Г.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б, Г.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жил хорих ялаас 2 жил хорих ялыг өршөөн хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5  жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 5 жил хорих ял, шүүгдэгч Г.Пд оногдуулсан 5 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.П нарын цагдан хоригдсон нийт 82 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Г.П нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан гэх хохирогч Ч.Б-н задгай энгэртэй хоёр талаараа өмсдөг куртик, задгай энгэртэй цагаан өнгийн цамц зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

хяналтын камерын бичлэг бүхий 6 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо:

 

“... Шийтгэх тогтоолд Н.Б, Г.П нар нэг удаагийн тохиолдлоор нэгдэж, хохирогчийн амь насанд аюултай гавал тархины битүү хүнхрээ ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дорхи цусан хураа бүхий гэмтэл учруулсан мөн үйлдлээрээ нэгдэж хохирогчийн өмчлөх эрхэд халдаж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж монетон бөгжийг дээрэмдэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг хангасан гэсэн камерын бичлэгүүдээс бусад баримтуудыг дүгнэхэд хохирогчид биеэ хамгаалах чадваргүй байхад нь бие махбодийн хүчирхийлэл үзүүлж, хүч хэрэглэн довтолж монетон бөгжийг дээрэмдэн авсан гэж үзэхээр байна гээд энэ дүгнэлтээ шийтгэх тогтоолын 19-20 талд бичигдсэн хохирогч Б-н, гэрч Г.А-н, гэрч Д-н, гэрч Н-н, гэрч Д-н, гэрч О-н мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргийг үндэслэсэн байна.

Гэрч Э.Н, О, А нар нь хохирогч Б-н 2 шүүгдэгч бүлэглэн яаж зодож, хүнд гэмтэл учруулсаныг харсан гэрчүүд биш юм. Гэрч Д-н мэдүүлэг нь худал мэдүүлэг болох нь 3-6 дугаар байрны орцноос гарч ирж буй 2 шүүгдэгчийн дүрс бүхий бичлэгээр няцаагддаг. Эдгээрийг дүгнэхэд шүүхээс хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд шүүхээс дүгнэлт хийхэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэхгүй орхигдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан 1.6-д заасан шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй зэрэг зөрчил нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Иймд тогтоолыг хүчингүй болгож хэргийг цагаатгаж өгнө үү ...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдолдоо:

 

“... Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19 цагийн үед найз Б-н дуудсаны дагуу худалдааны гудамжинд явж очиход Б-тэй хамт П, Д нар цуг байсан. Б манай ажлынхан 1 дүгээр сургууль дээр заал авч байгаа У жижүүрээр гарч байгаа цуг явъя гээд 1 дүгээр сургууль дээр 21 цагийн үед очсон. Сургуулиас 24 цаг болж байхад П, Д бид 3 цуг сургуулиасаа гарсан. Би юмаа мартаад эргэж сургууль ороод гарч ирэхэд 00:00 цаг өнгөрч байсан. Бид гурав баруун зүг рүү чиглэн явж байхад орос цэцэрлэг сургуулийн барилга хоёрын хоорондох явган хүний замын дэргэд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан.

Би сэрээх гээд хөл рүү нь ёворсон /хөлөөрөө сулавтар/, сэрэхгүй байсан, дахин “хөөе сэрээрэй” гээд нуруун дээр нь дартал бага зэрэг өндийгөөд эргээд хэвтсэн. Тэгээд тэр хүнийг татаж босгоод “ахаа сэрээрэй, гэр чинь хаана байдаг юм, хүргээд өгье” гэж хэлэхэд урагшаа гараараа заасан. Заасан зүг рүү баруун суганаас нь П зүүн талын суганаас нь өргөж, талаас нь сугадаж яваад хашааны өнцөгт буюу 3-7 дугаар байрны хавьцаа одоо хаашаа вэ ахаа гэхэд 3-6-р байр руу заасан. 3-6 дугаар байрны хойно ирээд “аль орц вэ” гэхэд нэг дэлгүүртэй орцыг заасан. Тэр заасан орц руу оруулаад “аль давхарт вэ” гэхэд “1 давхар” гэж хэлээд зүүн талын хаалгыг заасан. Тэр хаалгыг П очоод зөөлөн тогшсон боловч айл нь хаалгаа тайлаагүй тул тэр ахыг тэнд нь үлдээгээд П бид хоёр Д байрны хойно байх сүүдрэвчний тэнд ирж байсан.

Бид 3 тэндээсээ Б худалдааны төв орж П Говил руу явна гээд таксинд суусан, харин Д Хабитат явна гээд Сонорхайрхан руу явсан. Би Г хотхон руу алхаж явсан. Ингээд би гэртээ шөнө 01 цагийн үед орсон. Намайг орж ирэхийг ээж мэдсэн. Би аав ээж хоёртойгоо амьдардаг байсан юм. “Э” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилладаг.

Цагдаагийн газраас дуудсан: Маргааш өдөр нь амрах байсан тул гэртээ амарч 5 дугаар сарын 1-ны өдрийн 06 цаг 30 минутанд өглөөний ээлжинд ажилдаа явсан. 05 дугаар сарын 01-ний өдрийн орой 17 цагийн үед Цагдаагийн газрын ажилтан хүн ирээд намайг Цагдаагийн газар руу авч яваад шөнө 2 цагийн үед байх мэдүүлэг авсан. Уг мэдүүлгээр согтуу хүнтэй таарсан уу, уг хүн эсэргүүцэл үзүүлсэн үү, бөгжтэй байсан уу гэх зэргээр асуусан.

Мэдүүлэг авахаас өмнө тухайн өдөр “тэр согтуу хүний бөгжийг авсан байна, та нар дээрэмдсэн байна” зэргээр намайг байцаагч нилээн удаан гавлаад, толгойруу цохиод байсан. 05 дугаар сарын 03-ны өглөө ээж маань хүүхдийг маань яагаад ингээд хонуулан удаан байлгаад байгаа юм бэ гээд 05 дугаар сарын 03-ны өглөө би гэртээ харьсан. Тухайн өдөр болсон юмыг болсноор нь л хэлсэн. Үүний дараа 3 хоногийн дараа дахиж өөр байцаагч бас дуудаж гэрчээр асууна гээд мэдүүлэг авсан. Энэ мэдүүлгийг өгөхөд надаас хохирогчийг юугаар цохисон бэ, хамт явсан хүмүүс чинь мэдүүллээ, гэж байсан, мөн бөгжийг хэн авсан гэх зэргээр гэж асууж байсан. Би бөгжний талаар мэдэхгүй, цохиогүй, П надтай хамт орц руу орсон ш дээ, хаалга тогшсон, талаар урд ярисан зүйлээ л хэлсэн.

Ер нь бол би аав, ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Ээж маань 2023 онд нас барлаа. Тухайн газар хэвтэж байсан хүнийг аав шигээ санаад л хүргээд өгчихөе гээд босгоод Птэй цуг өөрийнх нь заасан байр руу оруулсан. Надад хүний эд зүйл дээрэмдэж авах ямар ч зорилго, сэдэл байгаагүй. “Э”-т ажилладаг, аав ээж хоёр маань тэтгэврийн орлоготой, миний цалин надад хангалттай билээ. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 15-нд хавьцаа надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, байцаалт авсан. Б гэдэг өмгөөлөгчтэй байцаалт өгсөн. Урьд нь гэрчээр өгсөн мэдүүлэгт хэлсэн болсон юмаа л хэлсэн. Харин энэ байцаалтанд хохирогч Б гэдэг хүний нэрийг хэлж асуугаад байсан. Тухайн үед газар хэвтэж байсан хүнийг Б гэдэг юм байх гэж бодсон. /1 хавтас 115-116 /

Бид 3 сургуулиас гараад газарт хэвтэж байгаа хүнтэй таарах хүртэл хэн нэгэн хүнтэй таараагүй билээ. Энэ нь сургуулиас гараад баруун тийшээ явж буй камерын бичлэгт тодорхой харагдана. 2020 оны 04 дүгээр сард мөрдөн байцаагч З-д хохирогч гэх хүн өмсөж явсан хувцасаа авчирч өгөхөд нь хохирогч Б гэх хүнийг анх хараад 3-6 дугаар байрны орцонд оруулж өгсөн хүнээс шал өөр намхандуу, өмссөн хувцас нь хар өнгийн хувцас авчирч өгч байгааг мэдсэн. Энэ үеэс эхлэн тэр хүний бидэнтэй таарсан хүн биш байна, өндөр намыг нь хэмжүүлье гээд П, Б бид гурвын өндрийг хэмжиж туршилт хийсэн.

Гэвч өнөөдрийг хүртэл намайг Птэй нийлж, Б-г зодож, хүнд гэмтэл учруулсан, мөн түүний гарт нь байсан бөгжийг дээрэмдэн авсан гэж яллаж хэргийг анх шүүхэд шилжүүлсэн. 2020 оны 08 дугаар сарын 01-нд шүүхэд шилжүүлээд 2020 оны 11 дүгээр сарын 24-нд хэргийг шүүхээс дутуу шалгасан гээд буцаасан. Дараа нь 2021 оны 06 дугаар сарын 24-нд дахин яллах дүгнэлт үйлдэж,

2021 оны 12 дугаар сарын 10-нд шийтгэх тогтоолоор П бид хоёрыг бүлэглэн хохирогчийг зодож гэмтэл учруулсан гээд шийтгээд харин бөгж дээрэмдсэн нь тогтоогдоогүй гээд хэрэгсэхгүй болгосон.  2022 оны 02 дугаар сарын 16-нд хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин буцаасан.

 2022 оны 09 дүгээр сарын 28-нд дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж  2022 оны 11 дүгээр сарын 23-нд шүүхээс хэрэг үйлдсэн гэхэд эргэлзээтэй байна гэдгээр цагаатгасан. 2023 оны 03 дугаар сарын 31-нд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдэхээр буцаасан.

2023 оны 11 дүгээр сарын 30-нд шүүхээс дахин 427 тоот цагаатгах тогтоол гаргасан, 2024 оны 03 дугаар сарын 07-нд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлэхээр буцаасан. Нийт анхан шатны шүүхээр 4 удаа шийдсэнээс 2 удаа цагаатгаж, 1 удаа шийтгэж байсан.

Сая 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх дахин шийдвэрлээд Птэй бүлэглэж хүнд гэмтэл санаатай учруулсан; мөн хохирогчийн бөгжийг бүлэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж ял шийтгэлийг зөвшөөрч чадахгүй байна.

Дээр дурьдсан шүүхийн тогтоол, магадлалуудад зааснаар хохирогч Б гэдэг хүн 2019 оны 04 дүгээр сарын 29-30-ны шилжих шөнө П, Д бид 3- тай таарсан эсэх, газар хэвтэж байсан хүн мөн эсэх,      дугаар байрны      дугаар орц руу оруулж өгсөн хүн байж болох гэрч Ж-н байцаагч З-д хураалгасан өмсөж явсан куртикийг өмсүүлж туршилт хийлгэж, дүрсжүүлэх, Ж-тэй туршилт хийсэн бичлэг анхны камерт бичигдсэн бичлэг дэх хүмүүсийн голд явж буй хүнийг өндөр нам, өмссөн хувцас бусад байдал нь тохирч байгаа эсэхийг тогтоолгох зэрэг шалгах ажиллагааг хийсний эцэст гэм буруутай эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдэж байсан.

Гэвч шүүхийн тогтоолд заасан энэ ажиллагааг хийгээгүй байж намайг 2 зүйл ангиар шийтгэсэнд үнэхээр надад хэцүү гомдолтой байна. Хохирогч Б гэдэг хүн өөрийгөө 3-11 дүгээр байрны үзүүрээс / өнцөгт / өглөө сэрсэн гэж хурал дээр ярьдаг. Мөн байцаалтанд бараан өнгийн хувцастай 3 хүн байсан гэдэг. Гэтэл П, Д бид 3-ын хувцас камерын бичлэгт авагдсанаар бараан гэж хэлэхээр харагдаагүй. Хохирогч Б-н анх цагдаад өгсөн мэдүүлэг, дараа нь хуралд өгсөн мэдүүлэг нь тодорхой байна. Хамгийн сүүлийн хуралд өгсөн мэдүүлэг нь тодорхойгүй, хаана хүмүүстэй төөрсөн талаараа би санахгүй байна гэдэг.

Шийтгэх тогтоолд хохирогч Б-н анх Цагдаагийн газарт өгсөн хохирогчийн мэдүүлгийг бүрэн гүйцэд тодорхой бичигдээгүй байна. Энэ хүн удаа дараагийн хуралд хаана сэрснээ тодорхой ярьдаггүй, яриа нь тогтворгүй. Харин шүүх хуралд бидний түрүүлж мэдүүлж байгааг сонсоод, бидний өндөр нуруутай хүнийг 3-6 дугаар байр руу оруулж өгсөн талаархи мэдүүлгийг сонсоод түүнд өөрийгөө орлуулан нийцүүлж ярьдаг.

Шүүхийн шийтгэх тогтоолд баахан олон нотлох баримтыг жагсаагаад Б, П нар хохирогчийн биед гавал ясны битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны хугарал бүхий хүнд гэмтэл учруулж, хүч хэрэглэн заналхийлж монетон бөгжийг дээрэмдэн авсан нь гэмт хэргийн шинжийг хангасан байна гэсэн нь надад ойлгомжгүй байна. Хүнд тус болоод сайхан сэтгэл гаргасныхаа төлөө амьдралынхаа жилийг шоронд өнгөрөөх болж байгаа нь үнэхээр надад хэцүү байна. Үнэхээр энэ хүний юмыг аваад зодсон бол өөр асуудал. Гэтэл жинхэнэ зодож, дээрэмдсэн хүн нь гадуур сул явж байгаа нь шударга бус байна. Олон дурьдаж бичсэн баримтаар хохирогчийн толгойн гэмтлийг юугаар, хэн яаж цохиж учруулсныг нотлосон баримт байхгүй байна.

Мөн хохирогчийн бөгжийг авсан юм бол авахын тулд хэн яасан, гэдэг асуултанд хариулах баримт байхгүй байна. Ингэж хийсвэр таамаглалаар дүгнэж  олон жилийн хорих ялаар шийтгэж болох юм уу? Шүүх хуралд урд нь гэрч Н ороод хэлэхдээ газар яг ямар хүн хэвтэж байсан, ямар хүмүүс байсныг би хэлж чадахгүй шүү дээ гэж байсан. Гэрч А-н мэдүүлэг үнэмшилгүй худал. Түүний урд дэлгүүрт нь утсаар ярьсан хүн ухаангүй хэвтэж тэр дор нь эхнэр рүү нь өөрөө залгаад хэлэх байтал цүнхийг нь аваад хүнийг нь орхиод явчихав, яагаад заавал гэртээ очоод залгая гэж бодов, тэгээд яагаад залгасангүй вэ?

Хэрэгт авагдсан баримтаар гэрч А үйлчилгээний төвийн урдуур явсан гэдэг боловч камерын бичлэгт үйлчилгээний төвийн урдуур явж байгаа хүн дүрслэгдээгүй. Хэрэв дүрс нь гарсан бол түүний хэлж байгаа нь үнэн болно. Гэтэл камерт бид 3-тай зөрж өнгөрсөн хүн байхгүй байгаа шүү.

Ингэхээр А-н мэдүүлэг худал, А бид гуравтай зөрсөн гэдэг тогтоогдохгүй байна. Магадгүй А-н мэдүүлгийг Цагдаагийн газар намайг зодож, цохиод байсан байцаагч нар тэгж бичсэн байгаа юм болов уу? Цагдаагийнхан бид 3-ын явсан бичлэгт тааруулах гэж ингэж мэдүүлэг авсан юм болов уу? Би тухайн үед хүн зодож, дээрэм хийгээгүй, тэгээд ч гэрчээр асууж байна гээд байсан тул ийм хэмжээнд хилс хэрэгт орно чинээ огт бодоогүй билээ. Б гэдэг хохирогчийг жинхэнэ дээрэмдсэн хүнийг нь олж тогтоогоочээ гэж Цагдаагийн газрынханд хэлмээр байна. Хэргийг сайтар уншиж, хянаж, үнэн зөв шийдэж өгөөчээ. Хийгээгүй хэргийн төлөө олон жил хоригдох нь надад болон манай гэрийнхэнд /аав, ах/ үнэхээр хүнд тусч байгаа. Иймээс тогтоолыг хүчингүй болгож хэргийг минь цагаатгаж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдлын агуулга: Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн. бодит байдалтай нийцээгүй тухай.

Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас хойш энэхүү хэрэг нь 6 дахь жилдээ эцэслэн шийдвэрлэгдээгүй, үүнтэй холбоотой хуулийн байгууллагын аливаа шийдвэр хүчин төгөлдөр болоогүй хохирогч, шүүгдэгч нарын эрх ашиг зөрчигдсөөр өдийг хүрлээ.

Үүний шалтгаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн /Нотолбол зохих байдал/ 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг /гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, 1.2 дахь хэсэг /гэмт хэргийг хэн үйлдсэн/, 1.3 дахь хэсэгт /гэмт хэргийн сэдэлт, зорилго, сэдэлт, гэм буруугийн хэлбэр/ заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөх байгууллага бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байдлаас шалтгаалж байгааг анхаарч үзэхийг хүсч байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Үүнд:

Гэрч Г.Д-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Мэдүүлэг шалгах ажиллагааг  баг       сургуулийн хашаанаас эхлүүлэн Ч.Б-н хэвтэж байсан зүгийг заана уу гэхэд     дугаар байрны зүг баруун тийш зааж уг газар явж очоод хэвтэж байсан гэх газрыг заана уу гэхэд урагшаа алхаж яваад   цэцэрлэг      сургууль хоёрын голын замаар уруудсан явган хүний замын хажууд хэвтэж байсан гэх газрыг өөрөөр нь заалгуулан гэрэл зургаар бэхжүүлэв." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 119-120/

Хохирогч Ч.Б-н “... юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд охиныхоо       дүгээр байрны үүдэнд унтаж байгаад өглөө сэрсэн. Тэгээд би    баг руу явсан” гэх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх 27-28/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Магадлуулагч Ч.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт, /1-р хх 73-74/

Гэрч Д.Д-н “Манай охин Б-нх    тоотод оршин суудаг. ... гэрт ороход нүүр нь зулгарсан хоёр нүд нь хавдартай баруун нүд бүр харж чадахгүй болтлоо хавдсан байсан. ...Намайг юу болсон талаар асуухад юу ч хэлээгүй” гэх мэдүүлэг, /1-р хх 29-31/

Гэрч Г.А-н “... 00 цагт би дэлгүүрээ хаагаад гэрлүүгээ харих гээд       цэцэрлэг      дугаар байрны голын замаар явж байхад урд хүн хэвтэж байхаар нь очоод үзэхэд дээрх хүн хажуу талаараа харчихсан хэвтэж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгч хүний муу үзээд яахав гэж бодоод хажууд нь үүрч явсан цүнхийг нь аваад нөгөө хүнийг үлдээгээд гэрлүүгээ явсан. ...Би тэр цүнхийг аваад харих гээд явж байхад үйлчилгээний төв талаас 25-30 орчим насны 3 залуу ирж байсан. ... Би тэдгээр залуучуудын нэгийг нь зүс мэднэ.” гэх мэдүүлэг, /1-р хх 33-34/

      сургуулийн урд талын        дугаар байр ертөнцийн зүгээр хойш харсан явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгт “Уг бичлэг нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны 00:00:06 минутаас эхэлж 00:28:35 минут хүртэл үргэлжилсэн бөгөөд уг цаг хугацаанд 3 хүн явж өнгөрч байгааг харуулсан” тухай үзлэг хийсэн тэмдэглэл, /1 -р хх 16-17/ уг дүрс бичлэгт Г.А дүрслэгдээгүй байгааг анхаарах.

 

Н.Б, Г.П нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 247-250, 2-р хх 1-2/ зэрэг хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй, үндэслэлийг заагаагүй.

 

Гэрч Э.Н, Г.А нарын мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг нотлох баримтаар үнэлсэн атлаа гэрч Г.Д-н мэдүүлэг, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хэрхэн няцаан үгүйсгэсэн тухайгаа дүгнээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл адил хүчин чадал бүхий мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг баримтуудыг иш татахдаа Э.Н, Г.А нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл Г.Д-с юугаараа онцлог болох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогч Ч.Б-н охиныхоо       дүгээр байрны гадаа өглөө сэрсэн гэх эх сурвалжаа тодорхой заасан, хэрэг учрал болсон гэх өдрөө буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны 22:45 цагт авсан анхны мэдүүлэг яагаад цагаатгах талын нотлох баримт болохгүй тухай дурдаагүй, няцаан үгүйсгээгүй.

 

Гэрч Э.Н-н мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд байрных нь урд талд үл таних хүн хэвтэж байсан, түүн дээр 2-3 залуу ирж сэрээх оролдлого хийж байсан гэдгийг нотолсон болохоос газар хэвтэж байсан хүн нь Ч.Б, түүн дээр ирж байсан 2-3 залуу нь Н.Б, Г.П, Г.Д нар мөн гэдгийг нотлохгүй.

 

Гэрч Г.А-н мэдүүлэг хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд Н.Б гэх хүнийг харсныг нотлохоос биш Н.Быг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүдийг үйлдсэнийг нотлохгүй юм.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь өөрийн нөхөр Ч.Б-г таньж олуулах зорилгоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хяналтын камерын дүрс бичлэгийг үзэж таньсан гэх боловч уг хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон сиди нь ажиллахгүй, анхан шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судлах боломжгүй байдал үүсгэсэн нь эрх тэгш мэтгэлцэх боломжийг хязгаарласан, онцлог үйл хөдлөлөөр таньж байгаа гэх тэмдэглэлтэй харьцуулан үзэх, дүгнэлт хийх, туршилт хийх ажиллагааг алдагдуулж Н.Бын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болж болохгүй бөгөөд дээр дурдсан шалтгаан нөхцөлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухай.

 

Урьд хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2022/ДШМ/25 дугаартай магадлал гаргаж дахин туршилт хийх, туршилт хийсэн бичлэгт шинжээч томилж харьцуулсан дүгнэлт гаргуулах, гэрч Б.Ж-г туршилтад оролцуулах” зэрэг бусад олон ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай тогтоолд Шүүгдэгч нарын гэм буруугийн эргэлзээтэй байдлыг арилгах үүднээс мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгүүлэх, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход шаардагдах нотлох баримтын хүрэлцээт байдлыг хангуулах”-аар эргэлзээ бүхий үйл баримтуудыг шалган тогтоолгохоор гаргасан шийдвэрүүд өнөөдөр хүчин төгөлдөр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” Мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй.” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр шүүхийн магадлал, тогтоол заавал биелэгдэх хүчин чадалтай.

 

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх дээрх магадлал, тогтоолд заасан ажиллагааг хангуулахаар 60 хоногийн хугацаанд ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгасан боловч мөрдөх байгууллага хяналтын камер ажиллахгүй болсон тухай мөрдөгчийн тэмдэглэл үйлдэж, гэрчээр дахин мэдүүлэг авах төдийхнөөр мөрдөн шалгах ажиллагааг хязгаарлаж магадлал, тогтоолын биелэлтийг хэлбэрийн төдий хангаж, нотлох баримтын эргэлзээтэй байдлыг арилгалгүй анхан шатны шүүхэд холбогдох баримтуудыг ирүүлсэн.

 

Хэргийн байдлыг дутуу шалгаснаас хамаарч мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын хяналтаас 4 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан, анхан шатны шүүхээс 1 удаа хэргийг прокурорт буцаасан, 2 удаа цагаатгах тогтоол, 2 удаа шийтгэх тогтоол, 1 удаа 60 хоногийн хугацаатай мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт шилжүүлсэн, давж заалдах шатны шүүхээс 3 удаа, 3 өөр магадлал гарлаа. Улсын дээд шүүхэд 2 удаа гомдол гаргаж хэргийг хянуулсан байна.

 

Энэ бүх шүүхийн шийдвэрүүдийн ард хэргийн нотлох баримт өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн байгууллагаас 11 удаа шийдвэр гаргасан хэдий ч хохирогчийн хохирсон эрх сэргээгүй, шүүгдэгч нарын гэм бурууг эргэлзээгүй нотолсон үйл баримт хэрэгт авагдаагүй хэвээр байна.

 

Хохирогч Ч.Б нь өөрт нь хохирол учруулсан гэх этгээдүүдийг мэдэхгүй, хараад танихгүй, хэрхэн гэрлүүгээ явснаа санахгүй, гагцхүү      дугаар байрны гадаа өглөө сэрээд гэрлүүгээ явсан гэх мэдүүлэг, Н.Б, Г.П, Ч.Б нарын өндөр, намын ялгаа, Н.Б, гэрч Б.Ж нарын адил өндрийн хэмжээ, Б.Ж-н шүүх хуралдаанд гэрчээр оролцож “энэ 2 залуугийн голд яваа хүн надтай адилхан байна, хөл алдаж гишгэж байгаа нь, өмсөж явсан цайвар өнгийн куртик зэргээс харахад би байна” гэх агуулга бүхий мэдүүлэг, гэрч Г.А, Э.Н, Г.Д нарын мэдүүлгийн харилцан зөрүүтэй байдал, өмгөөлөгчийн цагаатгах талын санал, дүгнэлтийг шийтгэх тогтоолд няцаан үгүйсгэж үндэслэлээ тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг зөрчсөн зөрчилд хамаарч мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

Хэргийн тохиолдолд миний үйлчлүүлэгчийн гэм бурууг шууд нотолсон нотлох баримт цуглараагүй. Хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор тогтоох үүрэгтэй боловч эргэлзээгүй тогтоогоогүй, нотлох баримтын харилцан хүрэлцээт байдал эргэлзээтэй хэвээр байхад гэм бурууг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Анхан шатны шүүх нотолгоонд үндэслэхгүй, хууль зөрчиж шүүхийн прецедент дагаж мөрдөж байна. Цаашид хэргийн бодит байдлыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ДШМ/25 дугаартай магадлалд заасан ажиллагааг бүрэн хангуулж, хэрэгт хийгдвэл зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосны эцэст гэм буруугийн талаар дүгнэлт хийх нь хүний эрхийн зөрчилгүй олон талын ач холбогдолтой байдлыг бий болгох тул магадлалд энэ талаар нэг бүрчлэн тодорхой, ойлгомжтой байдлаар тусгаж хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар “Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож” Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/532 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

 

Шүүгдэгч Г.Пгийн өмгөөлөгч Т.Э давж заалдах гомдолдоо:

... Өмгөөлөгчөөс хавтаст хэргийн материал болон шийтгэх тогтоолтой танилцахад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Н.Б, Г.П нар нь хохирогч Ч.Б-г архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадваргүй байхад нь бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн багийн  дугаар байрны  дугаар орцонд хохирогчийн монетон бөгжийг хүч хэрэглэж авсан гэх гэмт хэргийг шууд нотолсон, хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцээт нотлох баримтууд болохгүй гэж үзэж байна.

Мөн шийтгэх тогтоолд хэрэгт цуглуулсан, өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын болон тэдний өмгөөлөгч нарын маргаан болгоод буй камерын бичлэгүүдээс бусад нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг хохирогчийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь бие махбодийн хүчирхийлэл үзүүлж, хүч хэрэглэн довтолж монетон бөгжийг дээрэмдэн авсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн ба хяналтын камерын бичлэгүүдээс бусад хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь ч мөн адил Н.Б, Г.П нарыг хохирогч Ч.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийн монетон бөгжийг хүч хэрэглэж авсан гэх гэмт хэргийг шууд нотолсон баримтууд гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд прокурорт буцааж, шүүхийн тогтоолд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 06 цагийн орчим тухайн орцноос гарч явж байгаа хүн хэн болохыг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй, бичлэгийг зөвхөн хохирогч Ч.Б-н эхнэр, охинд үзүүлснээр таньж олуулах ажиллагааг хязгаарласан, гэрч Г.А-н хохирогчид тусламж үзүүлээгүй, эд зүйлийг нь авсан, хохирогчийг орхиж явсан, мэдүүлэг нь үнэн зөв эсэхийг тогтоох, гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох ажиллагаа хийгдээгүй талаар дурдсан байхад дээрх ажиллагаануудыг хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдохгүй, гэм буруугийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд байхад шүүхээс анхаарч үзэлгүй орхигдуулж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг үгүйсгэх баримтууд хэрэгт байхад энэ талаар огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг.

Магадлалд .. .Хяналтын камерын дүрслэгдсэн байрлалаар шүүгдэгч Н.Б, Г.П болон хохирогч Ч.Б нарыг явуулж дахин туршилт хийх, уг ажиллагааг явуулахдаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан куртикийг хохирогчид хоёр талаар нь өмсүүлэх, гэрч Б.Ж /өөрт нь байдаг гэх цагаан шаргал өнгийн куртикийг өмсүүлж/ шүүгдэгч Н.Б, Г.П нартай хамт явуулж туршилт хийж дүрсжүүлэх.

Гэрч Б.Ж-тэй туршилт хийсэн бичлэг нь Уурхайчин багийн           дугаар байрны гадна талын хяналтын камерт анх бичигдсэн бичлэг дэх хүмүүсийн голд явж буй хүний өндөр, нам, өмссөн хувцас, бусад байдал нь тохирч байгаа эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоолгох, хэрэгт хавсаргагдаж ирүүлсэн дүрс бичлэгийн хуурцгийн зөрүүг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байхад магадлал гарснаас хойших хугацаанд дээрх ажиллагааг огт хийгээгүй байна.

Мөн шүүгдэгч Н.Б, Г.П нарт холбогдох хэрэг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход шаардагдах нотлох баримтын хүрэлцээт байдлыг хангуулах талаар дурдсан байхад энэ талаар хангалттай ажиллагаа явуулаагүй байна.

Хоёр: Эруугийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б, Г.П нарт холбогдох хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.А-н 2024/ЕШЗ/1467 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Э, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Д.А, шүүгч Ц.А нарыг томилсон шийдвэр /7хх 106 дугаар хуудас/-ийг албажуулсан байна.

Дээрх шийдвэрийн дараа Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан бланк дээр хэвлэсэн тус шүүхийн шүүгч Г.Э-н гарын үсэгтэй 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ЕШЗ/1745 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилж, даргалагчаар шүүгч Г.Э, шүүгч Ц.А, шүүгч Д.О нарыг томилсон шийдвэр /7хх 127 дугаар хуудас/-ийг албажуулсан байна.

Шүүгч Г.Э, шүүгч Ц.А, шүүгч Д.О нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Ч.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, тэдний өмгөөлөгч Х.О нараас Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд татгалзал шийдвэрлэх шүүхийн харьяалал тогтоолгохоор хавтаст хэргийн материалыг хүргүүлсэн байдаг.

Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын зөвлөгөөнөөс хохирогч Ч.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, тэдний өмгөөлөгч Х.О нарын гаргасан хүсэлтийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсний дагуу тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүсэлтийг хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Даргалагч шүүгч Г.Э, шүүгч Ц.,Ашүүгч Д.О нарын бүрэлдэхүүн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Н.Б, Г.П нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Б, Г.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс шүүгч Г.Эн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ЕШЗ/1745 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилж, даргалагчаар шүүгч Г.Э, шүүгч Ц.А, шүүгч Д.О нарыг томилсон шийдвэр /7хх 127/- ийг албажуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт “... Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч сонгогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа танхимын тэргүүн, эсхүл шүүгч орлон гүйцэтгэнэ....” гэж заасан байхад Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-г шүүгч Г.Э орлон гүйцэтгэх талаарх захирамж хавтаст хэрэгт байхгүй байна.

Мөн Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах нь зөвхөн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд хамаарч байгаа юм.

Шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл /Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг/-ийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад ... шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэж заасан.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтэнд ... камерын бичлэг үзэхэд голд явж байгаа хүн хохирогчоос биеэр том, өндөр хүн шиг харагдлаа, хохирогчийг зодож дээрэмдсэн хүн өөр хүн байх магадлатай гэж үзэж өмнөх цагаатгах шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хүсэлтэй байна гэсэн байдаг.

Гэтэл шүүхээс шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох эрхийн хүрээнд санал, дүгнэлт гаргасан хэдий ч хэрэгт авагдсан, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б, Г.П нарыг гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэх, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэснээс өөрөөр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хэрэгт цугларсан нотлох баримт дээр үндэслэн няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, мөн өмгөөлөгч нарын гаргасан шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах саналын үндэслэл болгосон нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Н.Б, Г.П нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/532 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү ... гэжээ.

 

Шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч Б.Д нар давж заалдах гомдолдоо:

 

... Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч А.С-н 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1366 дугаартай; “... дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00:25:46-аас 00:26:18 секундийн хооронд дэлгэцийн зүүн талаас хойшоо чиглэлтэй явж байгаа гурван хүний голд яваа эрэпгэй хүнийг хоёр захын хүн түшиж явсан хүмүүсийн дүрс богино хугацаанд, хэт холоос жижиг хэмжээтэй дүрслэгдсэнээс үйл хөдлөлийн онцлог шинжүүд тодорхой дүрслэгдээгүй байх тул гурван эрэгтэйн голд яваа эрэгтэй биеийн өндөр намын хэмжээ.үйл хөдлөл тохирч байгаа эсэхийг тогтоох боломжгүй дүрс бичлэг нь IR /хэт улаан/ гэрэлтүүлэгтэй, хар цагаан дүрслэлтэйгээс өмссөн хувцасны өнгө загварыг тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт /3 хх 177-179/, гэсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн буюу мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн талаар шүүх дүгнэлт хийсэнгүй.

 

532 дугаартай шийтгэх тогтоолд:”... гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Н.Б, Г.П нар дээрх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүх хуралдааны үед өгсөн, хохирогч Ч.Б-н “... над дээр гурван хүн ирсэн санагдаж байна, хоёр нь намайг өргөөд     дугаар байр руу чиглээд явсан юм шиг байгаа юм, тухайн үед би архи уугаад ухаан алдсан байсан,... сугадаад явж байхад нь шат руу унах гээд нэг бүдэрсэн санагдаж байна.” Гэх

 

...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Хохирогч Ч.Б-н “...    байрны урд байрлах дэлгүүр рүү ороод худалдагчийн утсаар ярьсан санагдаж байна.” гэх,

 

... Гэрч Д. Д-н "... 2019 оны 4 дүгээр сарын 30-ны орой ... 22.00 цаг өнгөрч байхад манай нөхөр над руу    дугаарын утсаар залгаад “хаана байна” гэхээр нь би “гэрт ирчихсэн байна" гэсэн чинь “за за” гэж хэлээд утсаа салгасан. ...Өглөө 07:50 цагийн орчим манай хажуу талын айлын О надруу утасдаад “гэрийнхээ үүдийг онгойлгоочээ. Манайд Б ороод ирчихсэн байна, хүнд зодуулсан байдалтай, шарх сорвитой болчихсон байна.” гэхээр нь би “Гордод явж байна, одоо очлоо” гээд очиход гэрийн үүдэнд сууж байсан ба дагуулаад гэрт ороход нүүр нь зулгарсан, хоёр нүд нь хавдартай, баруун нүд нь бүр харж чадахааргүй болтлоо хавдсан байсан. ... “Б” хүнсний дэлгүүрийн худалдагчийн гар утсаар надруу ярьж байсныг санаад дэлгүүр дээр очиж нөхрийгөө надтай ярих үед гарт нь бөгж байсан, үгүйг нь хяналтын камерын бичлэгийг үзэхэд гарт нь бөгж байсан ” гэх,

 

... Гэрч Г. А-н "... тэр ах 50 орчим насны, дээгүүрээ хар өнгийн куртиктэй, хар цүнхтэй, өндөр, туранхай хүн байсан,... Манай дэлгүүрт орж ирээд миний     дугаарын утсаар “эхнэр лүүгээ нэг ярьчхаад өгье” гэж залгасан,... 00.00 цагт дэлгүүрээ хаагаад, гэр лүүгээ харих гээд орос цэцэрлэг     байрны голын замаар явж байхад урд хүн хэвтэж байхаар нь очоод үзэхэд дээрх хүн хажуу талаараа харчихсан хэвтэж байсан, ... Намайг очиж харахад ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, ...намайг хохирогчийн хажууд зогсож байхад үйлчилгээний төв      дүгээр сургууль хоёрын голоор шатаар өгсөөд надруу чиглээд хоёр залуу, араас нь бас нэг залуу ирж байхаар нь “эд нар хохирогчийн эд зүйлийг авчихаж магадгүй” гэж бодоод цүнхийг нь аваад явсан, ... дэлгүүр дээр цагдаа нар ирээд “чиний харсан залуу мөн үү” гээд Б гэх залуугийн зургийг харуулсан чинь яг мөн байсан. ... Намайг хажуугаар нь алхаад өнгөрч байх үед зүгээр унтаж байгаа хүн шиг харагдсан, хувцас хунар нь хүнтэй зодоон хийсэн гэх юм уу, ямар нэгэн цус, шороо гэх мэт зүйл болоогүй байсан.” гэх, ... эдгээр баримтуудаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нотлох баримтууд гэж шүүх үнэлж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан, хийсвэр дүгнэлт болжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч "... камерын бичлэг үзэхэд голд нь явж байгаа хүн хохирогчоос биеэр том, өндөр хүн шиг харагдлаа, хохирогчийг зодож, дээрэмдсэн хүн өөр хүн байх магадлалтай гэж үзэж байна. Өмнөх цагаатгасан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хүсэлтэй байна.” гэсэн санал дүгнэлт гаргасан болно гэж шүүх тогтоолдоо дурьдсан боловч “Иргэдийн төлөөлөгчийн саналыг хүлээн аваагүй.” талаар үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүхий л арга хэмжээг авч, ... нөхцөл байдлыг эргэлзээгүй нотолно." гэсэн ажиллагаа хангагдаагүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал хэвээрээ байгаа юм.

 

Хэрэгт миний үйлчлүүлэгч Г.П дээрх гэмт хэргийн үйлджээ гэх шууд заасан нотлох баримт огт байхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар буруутгах үндэслэлгүй учраас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгг заасан “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... яллагдагч, ... гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг .. яллагдагч, шүүгдэгч ... ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Б тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр сургууль цэцэрлэгийн хооронд хэвтэж байсан хүнийг   дугаар байрны        дугаар орцонд оруулж өгөөд гарсан. Камерийн бичлэг ч байгаа ... гэв.

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.П тайлбартаа: Б бид хоёрын         дугаар байр луу оруулж өгсөн хүн хохирогч Б-с өндөр хүн байсан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ... гэв.

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ... Хуульд заасан шаардлага хангаагүй шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Бын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б тайлбартаа: Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ... Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй. Хохирогчийн мэдүүлэг эх сурвалжаа зааж чадаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй, Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй эргэлзээтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... Хууль бус бүрэлдэхүүнээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ч.Б тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д тайлбартаа: ... би 30 жил ханилсан нөхрөө мөн гэдгийг нь таньсан. Хохирогч хоёр удаа Хөх хот явж эмчлүүлсэн. Хохирлоо нэхэмжлэнэ гэв.

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.С, Ц.Б, шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч Т.Э, Б.Д нарын давж заалдах гомдлыг үндэслэн Н.Б, Г.П нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянан үзлээ.

 

         Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

           Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч  Н.Б, Г.П нар нь 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө  аймгийн        сумын        багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Б-г архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадваргүй газарт хэвтэж байхад нь бүлэглэн зодож эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

мөн түүнийг      аймгийн       сумын       багийн        дугаар байрны     дугаар орцонд оруулах үедээ монетон бөгжийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

 

     аймгийн     сумын      багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тухай “ ... Б 22 цаг 36 минут 14 секундэд уг дэлгүүрт орж ирж дэлгүүрийн эзний утсаар ярьж байгаад 22 цаг 37 минут 51 секундэд дэлгүүрээс гарч байна. Камерын бичлэгт хохирогчийн зүүн гарын ядам хуруунд шар өнгийн зүйл харагдаж байна ...” гэсэн тэмдэглэл /1 хх 12 дахь тал/,

 “Б” хүнсний дэлгүүрийн доторхыг харуулсан хяналтын камерын бичлэгт 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тухай “ ... Ч.Б нь 2019:04:29:22:26:18 минутад саарал өнгийн саравчтай малгай өмссөн, дээгүүрээ богино хар өнгийн куртиктэй, куртикныхээ дотор талд цагаан өнгийн цамцтай, баруун талын мөрөндөө хар өнгийн цүнх үүрсэн, доогуураа хөх өнгийн өмдтэй, баруун талын гараа баруун талын гараа куртикныхээ халаасанд хийгээд худалдагчтай ярьж зогсож байгаад зүүн талынхаа гарыг худалдагч руу зангаж, савж ярьж байгаад баруун талынхаа гарыг халааснаасаа аваад бага зэрэг найгаж байгаад лангуун дээр зүүн гараа тавихад шар өнгийн металл бөгж хуруунд нь гялалзаж харагдаж байна. Худалдагч нь Б-д хар өнгийн гар утсыг өгөхөд Б зүүн гараараа гар утсыг аваад баруун талынхаа чихэнд нааж ярихад ядам хуруунд нь шар өнгийн металл бөгж тод харагдаж байна. 2019:04:29:22:37:50 минутад дэлгүүрийн худалдагчийн гар утсыг буцааж өгөөд дэлгүүрээс эд зүйл авалгүй гарч явлаа ... гэсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

аймгийн     сумын       багийн       дүгээр сургуулийн хойд талд баригдаж байгаа 2 давхар барилга зүүн талдаа     дугаар байрны хоорондох ертөнцийн зүгээр хойд талын явган хүний зам хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгт 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тухай “...2019:04:30:00:32 минутад 3-20 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд хэсгээс гурван эрэгтэй хүн ертөнцийн зүгээр баруун тийшээ     дүгээр сургуулийн өргөтгөлийн зүг явган хүний замаар алхаж явж харагдана. 2019:04:30:00:06:46 минутад камерын бичлэгтэй ойртож ирэх үед цагаан өнгийн цамцтай, доогуураа хөх өнгийн өмдтэй, цагаан ултай хар өнгийн гуталтай, намхан, туранхай, эрэгтэй хүн, хамт зэрэгцэж зүүн талд нь явж байгаа эрэгтэй нь өндөрдүү, цээж хэсгээр хөх өнгөтэй ханцуй нь саарал өнгөтэй зах, хормойн эмжээр нь цагаан өнгөтэй богино куртиктэй, доогуураа хар бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай туранхайдуу эрэгтэй хүн явж байна. Араас нь 10 м зайтай улаан өнгийн малгайтай, дээгүүрээ цагаан саарал өнгийн алаг куртиктэй, доогуураа хар өнгийн өмдтэй, цагаан ултай хар өнгийн гуталтай эрэгтэй хүн баруун гартаа гар утас хэлбэрийн зүйл бариад чихэндээ наан явж байгаад 2019:04:30:00:07:09 минутад өнгөрлөө ...” гэсэн тэмдэглэл /1 хх 13 дахь тал/,

аймгийн         сумын     баг       дүгээр сургуулийн урд талын      дугаар байр ертөнцийн зүгээр хойш харсан явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгт 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тухай

“ ... 2019:04:30:00:25:46 минутад 3-6 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд хүүхдийн тоглоомын талбай, саравчны баруун тал автомашины зогсоолын зүүн тал хоорондох хэсгээс ертөнцийн зүгээр зүүн урагшаа чигт гурван эрэгтэй хүний захад явж байгаа хоёр эрэгтэй нь голдоо явж байгаа хүний хоёр гараас нь нэг нэгээрээ барьж, зэрэгцэн алхаж явж харагдана.

2019:04:30:00:25:46 минутад хүүхдийн тоглоомын гулгуурын урд талд камерын бичлэг харагдах тал баруун гар талаас цээж хэсгээр хөх өнгөтэй, ханцуй нь саарал өнгөтэй, зах хормойн эмжээр нь цагаан өнгөтэй, богино куртиктэй, доогуураа хар бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай, туранхайдуу эрэгтэй хүн хажуудаа явж байсан хүний гараас нь барьчихсан харагдаж байна. Дунд талд нь дээгүүрээ саарал өнгийн куртиктэй, доогуураа бараан өнгийн өмдтэй, эрэгтэй хүн, зүүн талд нь цагаан өнгийн цамцтай, доогуураа хар өнгийн өмдтэй, цагаан ултай хар өнгийн гуталтай, намхан, туранхай эрэгтэй хүн голдоо явж байгаа хүний гараас нь барьж, чирч, гулдарч явж байгаа харагдана.

Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд хүүхдийн тоглоомын талбай урд талд байрлах явган хүний замаар гурван эрэгтэй хүн шатаар бууж, машин замаар цааш найган явж байгаад 2019:04:30:00:26:44 минутад байрны ертөнцийн зүгээр зүүн талын сүүлийн орц руу ороод харагдахгүй болов. 2019:04:30:00:27:44 минутад 3-6 дугаар байрны зүүн талын сүүлийн орцноос цагаан өнгийн цамцтай, доогуураа хөх өнгийн өмдтэй, цагаан ултай хар өнгийн гуталтай, намхан туранхай эрэгтэй хүн, цээж хэсгээр хөх өнгөтэй, ханцуй нь саарал өнгөтэй, зах хормойн эмжээр нь цагаан өнгөтэй, богино куртиктэй, доогуураа хар бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай, туранхайдуу эрэгтэй хоёр хүн гарч ирээд машин замаар явж байгаа нь харагдана.

2019:04:30:00:27:54 минутад 3-6 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд хүүхдийн тоглоомын талбайн саравчны араас дээгүүрээ цайвар өнгийн богино куртиктэй, доогуураа хар өнгийн өмдтэй, цагаан ултай хар өнгийн гуталтай гараа урдаа барьсан эрэгтэй хүн хүүхдийн тоглоомын талбайн хажуугаар гарч явж байх ба урдаас нь явган хүний шатны урд талд цагаан өнгийн цамцтай, доогуураа хөх өнгийн өмдтэй, цагаан ултай хар өнгийн гуталтай, намхан, туранхай эрэгтэй хүн, цээж хэсгээр хөх өнгөтэй, ханцуй нь саарал өнгөтэй, зах хормойн эмжээр нь цагаан өнгөтэй, богино куртиктэй, доогуураа хар бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай, туранхайдуу эрэгтэй хоёр хүн явж байхад цагаан өнгийн цамцтай, доогуураа хөх өнгийн өмдтэй, цагаан ултай хар өнгийн гуталтай, намхан, туранхай эрэгтэй хүн хоёр гараа халаасандаа хийгээд баруун хөлөөрөө хий өшиглөөд биеэрээ бүтэн эргээд явж байх ба явган хүний шатаар өгсөж дээшээгээ гарч явав. Хамт явж байсан цээж хэсгээр хөх өнгөтэй, ханцуй нь саарал өнгөтэй, зах хормойн эмжээр нь цагаан өнгөтэй богино куртиктэй, доогуураа хар бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай, туранхайдуу эрэгтэй хүн явган хүний хажуу талын шороон замаар дээш өгсөж байгаа нь харагдав.

2019:04:30:00:28:08 минутад хүүхдийн тоглоомын гулгуурын урд талд уг хоёр эрэгтэй хүн цайвар өнгийн богино куртиктэй, доогуураа хар өнгийн өмдтэй, цагаан ултай, хар өнгийн гуталтай эрэгтэй хүнтэй тааралдахад өндөр, туранхай, цээж хэсгээр хөх өнгөтэй, ханцуй нь саарал өнгөтэй, зах хормойн эмжээр нь цагаан өнгөтэй богино куртиктэй, доогуураа хар бараан өнгийн өмдтэй, хар бараан өнгийн гуталтай залуу уг хүнд ямар нэгэн зүйл өгөөд хажуугаар нь гараад явж байх ба гурвуулаа нийлээд хүүхдийн тоглоомын талбайн урдуур гараад ертөнцийн зүгээр хойшоогоо 2019:04:30:00:28:33 минутад явж өнгөрлөө ... гэсэн тэмдэглэл /1 хх 16-17 дахь тал/,

хохирогч Ч.Б-н хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 18, 19-20 дахь тал/,

хохирогч Ч.Б-н 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр анх гэрчээр өгсөн:

 

“... замд явж байхад 2-3 залуу гарч ирээд миний зүүн гартааа зүүсэн байсан бөгжийг авах гээд надтай ноцолдсон бөгөөд би бөгжөө өгөхгүй гээд тэмцэлдээд намайг зодож эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд охиныхоо     дүгээр байрны үүдэнд унтаж байгаад өглөө сэрсэн ... тэдгээр залуучууд бүгд хар өнгийн хувцастай байсан, мөн тэр залуучууд 25-30 орчим насны залуучууд байсан ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 27-28 тал/,

 

хохирогчоор өгсөн: “ ... би бүжгийн тэмцээнд орохдоо 100 гр архи авч уугаад орсон. Тэмцээнээс тараад клубынхэнтэйгээ төрсөн өдөр тэмдэглээд 21 цагийн үед    багийн       дүгээр байранд амьдардаг охин Б-нх рүү явсан. Гэрт нь очиход эзэнгүй хүн байхгүй болохоор нь уг байны урд байрлах дэлгүүрт ороод худалдагчийнх нь утсаар эхнэр Д руу утсаар ярьсан санагдаж байна. Яг юу ярьснаа сайн санахгүй байна. Дэлгүүрээс гараад хаашаа явснаа мэдэхгүй байна. нэг мэдэхэд эмнэлэгт сэргэсэн ... Би ядам хуруундаа бөгжтэй байсан ... /1 хх 25-26 тал/,

 

гэрч Д.Д-н ... Манай нөхөр Ч.Б 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Х” спорт ордонд зохион байгуулагдсан Хаврын баяр бүжгийн тэмцээнд ахмадын ангилалд оролцож тэргүүн байр эзэлсэн ба уг арга хэмжээг би очиж үзсэн. 19 цаг 40 минутын үед арга хэмжээ тарсан. Манай нөхөр би хамтлагийнхаа хүмүүстэй явлаа 3-11-45 тоотод охиныдоо зээгийнхээ хамт очоод байж байгаарай гэсэн. Би орой 21 цаг 40 минут хүртэл тэнд хүлээгээд ирэхгүй болохоор нь зээ хүүгийнхээ хамт Говилын гэр лүүгээ явсан. Гэртээ очсоны дараа 22 цагийн үед манай нөхөр  над руу      дугаарын утсаар залгаад “намайг хаана байна гэхээр нь би гэртээ ирчихсэн байна” гэхэд “за за” гэж хэлээд утсаа салгасан. ...Өглөө нь ... 7 цаг 20 минутын орчим хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд явж байхад 07 цаг 50 минутын үед манай хажуу айлын О гэдэг эмэгтэй над руу утасдаад “гэрийн үүдээ онгойлгооч ээ, Б манайд орж ирсэн байна. Нүүр нь шарх сорвитой болсон хүнд зодуулсан юм шиг байна” гэж хэлсэн, гэртээ очиход гэрийн үүдэнд сууж байсан. Дагуулаад ороход нүүр нь зулгарсан, хоёр нүд нь хавдартай, баруун нүд нь бүр харж чадахгүй хавдсан байсан ... Толгойгоо бариад ёолоод байхаар нь харахад гарт нь байсан монетан бөгж нь байхгүй байсан ... гэсэн мэдүүлэг,

 

дахин өгсөн ... “Б” хүнсний дэлгүүрийн худалдагчийн гар утсаар надруу ярьж байсныг нь санаад дэлгүүр дээр нь очиж хяналтын камерийнх нь бичлэгийг үзэхэд гарт нь бөгж нь байсан ... Дэлгүүрийн худалдагч залуу өчигдөр би 00 цагийн үед дэлгүүрээ хаагаад харих гээд явж байхад   дугаар байрны урд талын зам дээр танай нөхөр унтсан байдалтай байж байхаар нь цагдаа дуудаж хүний мууг үзээд яах вэ гэж бодоод эд зүйлийг нь хүн аваад явчихна гэж бодоод цүнхтэй эд зүйлийг нь авч явсан. Та цүнхийг нь аваарай манай эхнэр гэрт байгаа гэхээр нь гэрийг нь заалгаад         дүгээр микрт гэрт нь очиж цүнхийг нь авч байсан ... гэсэн мэдүүлэг /3 хавтаст хэргийн 166 тал/,

 

“Б” хүнсний дэлгүүрийн худалдагч буюу гэрч Г.А-н ... Би тэр хүнийг санаж байна. Тэр ах 50 орчим насны дээгүүрээ хар өнгийн куртиктэй, хар өнгийн цүнхтэй, өндөр туранхай хүн байсан. Манай дэлгүүрт орж ирээд миний утсаар эхнэр лүүгээ залгасан. Эхнэртэйгээ ярьж байхыг нь сонсоход эхнэр нь “городод байхгүй байна. Хороололд гэртээ ирчихсэн байна, чи наашаа унаанд суугаад хүрээд ир” гэсэн чинь нөгөө ах “за за” гээд утсаа тасалсан. Тэр ах “би бүжиглэдэг хүн байгаа юм. Бүжгийн тэмцээнд орж түрүүлчихээд явж байна” гэж хэлээд гараад явсан. Орой 00 цагт би дэлгүүрээ хаагаад гэр рүүгээ явах гээд         цэцэрлэг     дугаар байрны голын замаар явж байхад урд хүн хэвтэж байхаар нь очоод үзэхэд дээрх хүн хажуу талаараа харчихсан хэвтэж байсан.

Цагдаад дуудлага өгөх гэснээ хүний муу үзээд яах вэ гэж бодоод үүрч явсан цүнхийг нь аваад нөгөө хүнийг үлдээгээд гэр лүүгээ явсан. Өөр хүмүүс цүнхийг нь авчихаж магадгүй өглөө эхнэр лүү нь залгаад өгчихнө гэж бодсон юм. Намайг очиход тэр хүнд ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй, би тэр хүнийг огт оролдоогүй. Сүүлд дэлгүүрийн бичлэг шүүж үзэхэд гарт нь бөгж байсныг харсан. Би цүнхийг нь аваад харих гээд явж байхад Үйлчилгээний төв талаас 25-30 орчим насны 3 залуу ирж байсан. Тэдгээр залуучууд бүгд бараан өнгийн хувцастай байсан. Шөнө байсан болохоор өөр хувцас нь сайн анзаарагдаагүй. Хохирогчийн хажууд намайг зогсож байхад Үйлчилгээний төв,      дүгээр сургууль хоёрын голоор шатаар өгсөөд хоёр залуу ирж байхаар нь эд нар хохирогчийн эд зүйлийг авч магадгүй гэж бодоод цүнхийг нь аваад явсан. Хоёр залуутай зөрөхөд нэг нь өндөр залуу, миний зүс харсан       дугаар сургуульд цуг сурч байсан залуу байсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь дэлгүүр дээр цагдаа нар ирээд “чиний харсан залуу энэ мөн үү” гээд Б гэдэг залуугийн зургийг харуулсан чинь мөн байсан ... гэсэн мэдүүлэг /1 хх 33-34, 233 тал/

 

         ... намайг хохирогчийн хажууд зогсож байхад үйлчилгээний төв     дүгээр сургууль хоёрын голоор шатаар өгсөөд над руу чиглээд хоёр залуу, араас нь бас нэг залуу ирж байхаар нь “эд нар хохирогчийн эд зүйлийг авчихаж магадгүй” гэж бодоод цүнхийг нь аваад явсан, эхний хоёр залуутай зөрөхөд өндөр залуу нь миний зүс харсан        дугаар сургуульд цугтаа сурч байсан залуу байсан, маргааш нь билүү нөгөөдөр нь дэлгүүр дээр цагдаа нар ирээд “чиний харсан залуу мөн үү” гээд Б гэх залуугийн зургийг харуулсан чинь яг мөн байсан гэсэн мэдүүлэг /1 хх 233 дахь тал/,

... 00 цагийн үед дэлгүүрээ хаачихаад ...     дугаар байр,        цэцэрлэг хоёрын голын явган хүний замаар явж байхад      дугаар байрны зүүн урд талд нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь очоод хартал манай дэлгүүрт орж ирээд миний гар утсаар ярьсан ах мөн байсан, тэр ахын биед ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. гэсэн мэдүүлэг /5 хх 29 дэх тал/,

... тэр шөнө дэлгүүрээ хаагаад 00.00 цаг өнгөрч байх үед       баг        дугаар байрны урд талын явган хүний замаар алхаж байхад өмнө нь манай дэлгүүрт согтуу орж ирсэн ах хажуу талаараа харчихсан, явган хүний замын дэргэд газар хэвтэж байсан ... Үйлчилгээний төвийн урд талаар алхах үед миний урдаас одоо хэрэгт шалгагдаад байгаа хоёр эрэгтэй надтай ойролцоо зөрөөд өнгөрсөн ... Намайг хажуугаар нь алхаад өнгөрч байх үед зүгээр л унтаж байгаа хүн шиг харагдсан, хувцас хунар нь хүнтэй зодоон хийсэн гэх юм уу, ямар нэгэн цус, шороо гэх мэт зүйл болоогүй байсан ... гэсэн мэдүүлэг /6 хх 146 дахь тал/,

 гэрч Э.Н-н ... 2019 оны 4 дүгээр сарын 29-ний орой нөхөр, хүүхдүүдийн хамт гэртээ байсан, цаг нэлээн орой болчихсон цаг харахад 00:00 цаг өнгөрч байсан ба унтахаар хэвтэхдээ жижиг өрөөний цонхоо бага зэрэг онгойлгох гээд гадагшаа хартал явган хүний замын хажууд нэг хүн атираад хэвтчихсэн хажууд нь хоёр эрэгтэй хүн “хөөе босооч” гэж зөөлөн дуугаар хэлээд хөлөөрөө зөөлөн хүрч байсан, цаанаас ирсэн эрэгтэй хүн замын зүүн талаас аажуухан найгаж алхаж ирж байгаа нь харагдсан ... ямар ч байсан гурван эрэгтэй хүн байсан ... гэсэн мэдүүлэг /1 хх 35-37 дахь тал/,

... агаар оруулах гээд цонхоо онгойлгоод гадагшаа хартал манай цонхны доор бараан өнгийн хувцастай хүн атираад хэвтчихсэн байсан, эргэн тойрныг нь харахад      дүгээр сургууль талаас эхлээд хоёр залуу ирээд газар хэвтэж байсан хүнийг “хөөе сэрээрэй” гээд дуудаад байсан, хөлөөрөө аяархан хүрээд “сэрээрэй” гээд байсан, гэтэл уг хоёр залуугийн араас бас нэг согтуу залуу хоёр тийшээ найгаж ирж яваа харагдсан ... гэсэн мэдүүлэг /1 хх 234 дэх тал/,

... тухайн шөнө 00:00 цагийн үед унтлагын өрөөнийхөө цонхоо бага зэрэг онгойлгох гээд гадагшаа хартал явган хүний замын хажууд нэг хүн хэвтсэн, түүний хажууд нэг, хоёр хүн зогсож байсан ба зогсож байсан эрэгтэй хэвтэж байсан хүнд хандаж зөөлөн дуугаар “босооч” гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /6 хх 142-143 дахь тал/,

гэрч Л.О-н ... 2019 оны 4 дүгээр сарын 30-ны 08:00 цаг болох гэж байхад ... манай гэрт Б орж ирсэн, хоёр нүд нь хөхөрч хавдсан, куртик нь цус болчихсон байхаар нь “хэнд зодуулсан юм” гэхэд “шөнө намайг 3 залуу зодсон” гэж хэлсэн, тэгэхээр нь “чамайг яасан гэж зодсон юм” гэхэд “миний бөгж лав алга байна, намайг дээрэмдсэн юм шиг байна гэж хэлээд “манай эхнэр лүү гар утсаараа залгаад өг” гэхээр нь би эхнэр лүү нь залгаж “танай хүн зодуулчихсан байна.” гэж хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг /1 хх 38 дахь тал/,

... “ямар хүмүүс чамайг ийм болгочихвоо, сая гэртээ ирж байгаа юм уу... ” гэж асуухад “... 3 залуу зодсон, миний бөгжийг лав авчихсан юм шиг байна...” гэж хэлэхээр нь эхнэр Д руу нь залгаад “яаралтай ирээрэй” гэж хэлсэн. ...Тухайн үед Б-н бие их муу, чичрээд, салгалаад байсан ... гэсэн мэдүүлэг /1 хх 235 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 338 дугаартай

“...Ч.Б-н биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны хугарал, тархины эдийн 1-р зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, нүүр, баруун өвдөгний зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гавал тархины битүү гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй ... Гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

шинжээч эмч Ж.Г-н ... Б-н биед үүссэн гавлын ясны хугарал болон хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, нүүрэнд үүссэн зөөлөн эдийн гэмтэл зэргийн байрлалаас үзэхэд толгойн хэсгээр хатуу мохоо зүйлтэй хүрэлцсэний улмаас дээрх гэмтлүүд үүссэн байх боломжтой бөгөөд унасны улмаас дээрх гавал тархины битүү гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй ... гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

... гавал тархины битүү гэмтэлд тархины эдийн няцрал, гавлын ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа бүгд багтдаг тул хохирогчийн биед үүссэн байсан дээрх гэмтлүүдийг нэг бүрчлэн гэмтлийн зэрэгт дурьдаагүй, хохирогчид үүссэн гавал тархины дээрх бүх гэмтэл нь тархины битүү гэмтэлд хамаарагдаж байгаа хүнд зэргийн гэмтэл болно ... гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал/,

... гавал тархины битүү гэмтлийн үед “саруул үе” гэж байдаг. Энэ үед гавал тархины битүү гэмтэл авсан хүн эрүүл хүн шиг байна, цусан хураа нэмэгдэх хэрээр шинж тэмгүүд илэрдэг, “саруул үе” нь хоёр хоног хүртэл, түүнээс их хугацаанд үргэлжилж болдог. Ийм учраас хохирогч Ч.Б нь тархины битүү гэмтэл авсны дараа явах, суух гэх мэт хөдөлгөөнүүдийг хийсэн байж болно ... гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 110-111 дэх тал/,

... үзүүлж буй гэрэл зурагт байгаа нүүр хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн цус хуралтууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд дух, хамрын нуруу, зовхинд үүссэн байгаагаас үзэхэд нэг удаагийн үйлчлэлээр нэгэн зэрэг үүсэх боломжтой, мөн гурван удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой байна. Зулгаралтын шинж байдлаас үзэхэд хүний гараар биш нягт гадаргуутай зүйлтэй хүрэлцэн үйлчилснээс үүсэх боломжтой байна. Үүнд; өшиглөх, унах гэх мэт үйлчлэлүүд багтана ... гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 154 дэх тал/,

“Далайван-Аудит” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 02/02-69 дугаартай; ... монетон бөгжний үнэлгээ 774.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан  /1 дэх хавтаст хэргийн 79-84 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4404 дугаартай; “...1.Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Ч.Б-н өмсөж явсан гэх гадна тал нь хар өнгөтэй, дотор тал нь бор шаргал өнгийн куртик, цагаан өнгийн сорочик цамц дээр цус илэрсэн. АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна. 2.Хохирогч Ч.Б-н гэх хатаасан цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна. 3.Холбогдогч Н.Бын гэх хатаасан цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна. 4.Холбогдогч Г.Пгийн гэх хатаасан цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. 5.Холбогдогч Г.Д-н гэх хатаасан цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. 6.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр илэрсэн цусны бүлэг нь хохирогч Ч.Б-н гэх хатаасан цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа ижил байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 91-92 дэх тал/,

 гэрч Г.Д-н ... 2019 оны 4 дүгээр сарын 30-ны 00 цаг өнгөрөөд Б, П бид гурав сургуулиас гарсан. “У” багт байрлах        цэцэрлэгийн араар явж байсан чинь явган хүний зам дээр 50-60 орчим насны нэг ах согтуу хэвтэж байсан, тухайн үед би ард нь утсаар яриад явж байсан. Б, П нар түрүүлээд очсон байсан, намайг очиход П гуя хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн, Б ах болохоор “босооч” гээд нүүр хэсэг рүү нь цохисон, би “босооч” гээд нуруу хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн ... Тэгсэн чинь П, Б нар хоёр талаас нь сугадаад орц руу оруулахаар явсан, тухайн үед Б ах баруун талд нь, П зүүн талд нь гараад тэр хоёр аваад явсан, ... цааш авч яваад орцонд оруулсан. Би орц руу ороогүй утсаар яриад байж байсан чинь П эхлээд гарч ирсэн, араас нь Б 10-15 минутын дараа гарч ирсэн, гарч ирээд хурдан, хурдан алхаад явсан, би ард нь утсаар яриад явж байсан чинь “наад утсаа салгаад хурдан яв” гээд над руу уурлаад байсан. ...Тухайн үед “орц руу оруулна” гэж П хэлсэн, “ойрхон гэр нь байдаг юм шиг байна” гээд орц руу тэр хоёр чирээд явсан, тухайн үед бид нар согтуу байсан болохоор цагдаа дуудаагүй ... Намайг араас нь очиход П гуя хэсэг рүү нь хоёр удаа өшиглөөд “босооч” гээд татсан, би хөл, нуруу, бөгс хэсэгт нь хоёр удаа өшиглөсөн чинь П “боль” гээд намайг цааш нь түлхсэн, тэр үед Б нүүрлүү нь цохиж байсан ... гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

... 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00-18:00 цагийн орчим Пгийн хамт Б худалдааны гудамжинд хүнсний бүтээгдэхүүн зардаг залуутай уулзаж байгаад явах гэж байтал Б ах хүрч ирсэн, бүгдээрээ 1 дүгээр сургууль руу явсан. Сургууль очихоос өмнө дэлгүүрээс 2 литр “Сэнгүр” пиво авсан, ... Б, П, У бид дөрөв жижүүрийн өрөөнд дэлгүүрээс авсан пивоо уусан, пиво дууссаны дараа Б ах “пиво авна” гээд П бид гурав дэлгүүр гарч дахин 2 литр пиво авсан, тэр пивог П, Б бид гурав хувааж уусан, ингээд 24 цагийн үед гэр лүүгээ харихаар бүгд сургуулиас гарсан. Тэгээд бид гурав сургуулийн зүүн талын явган хүний замаар явсаар шатаар өгсөж,       цэцэрлэгийн ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний нарийн замаар хойд зүгт явж байтал замын хажууд нэг согтуу эрэгтэй хүн хэвтэж байхаар нь гурвуулаа очсон. Б ах “хөөе сэрээрэй” гээд нүүр лүү нь алгадсан, харин би “сэрээрэй ах” гээд нуруу, бөгс рүү нь хөлөөрөө 2-3 удаа зөөлхөн өшиглөсөн. Энэ үед П, Б хоёр нөгөө ахыг хоёр талаас нь өргөж босгоод урд зүг рүү буюу     дугаар байрны зүгт явсан. Б,  П хоёр нөгөө согтуу ахыг хоёр талаас нь сугадаж явсаар    дугаар байрны зүүн талаар уруудаж,     дугаар байрны зүүн талын нэг орц руу аваад орсон ... Биед нь шарх гэмтэл байсан эсэхийг мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

... Б ах хохирогчийн нүүрэн тус газар нь алгадсан. Тухайн үед надаас мэдүүлэг авсан туранхай өндөр байцаагч намайг цохиод, дарамтлаад байхаар нь айж сандарсандаа Б ахыг “цохисон” гээд хэлсэн юм, ... мэдүүлэг авахаас өмнө өөрийнхөө өрөөнд намайг зодож байгаад дараа нь мэдүүлэг авсан, бид гурвыг “та нар хохирогчийг зодсон биз дээ” гээд дарамтлаад байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал/,

... ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй, хувцас нь шороо болчихсон байсан ... бид нарыг очиход нэлээн согтолттой, хөл дээрээ явж чадахгүй байсан. Б гараараа “сэрээрэй ах” гээд алгадаад байсан, “гэр нь урд байдаг юм шиг байна” гэж хэлээд Пг “хажуу талаас нь сугадчих” гэж хэлээд Б, П хоёр     дугаар байр луу аваад явсан, яг аль орц руу оруулсныг нь сайн хараагүй. ...бөгжийг сайн анзаарч хараагүй, ... Б, П хоёр тухайн эрэгтэйг      дугаар байр луу оруулж өгөөд 40-50 секунд болсон байх ... гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 267 дахь тал/,

 гэрч Э.Н-н ... Б архи уухын хувьд уусан, гэхдээ хир хэмжээтэй гэдгийг нь сайн мэдэхгүй, ... зураг дээр Б гартаа бөгж зүүчихсэн байсан байна ... гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

гэрч Ч.Б-н ... Б архинаас хоёр хундага татсан байх, ... гартаа том монетон бөгж зүүдэг байсан, ... том цагаан шигтгээтэй бөгж харагдаж байсан. Бид нараас салаад явахад биед нь ил харагдах шарх, сорви байгаагүй, эрүүл саруул зүгээр салаад явсан ... гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

гэрч Д.Б-н ... Би Б- ахыг “Т”-ийн хажуу талын шат руу гаргаж өгөөд таксинд суулгах гэсэн боловч Б ах “хэрэггүй, ах нь өөрөө ингээд явчихна,       дүгээр байр явна, авгай тэнд байгаа” гэхээр нь би “за, за, тэгвэл би ингээд явлаа шүү” гэж хэлээд салсан ... гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар магадлалаар “ ... хохирогч Б тухайн үед шүүгдэгч нартай таарсан эсэх, газар хэвтэж байсан хүн мөн эсэх, ... гэрч Ж-н куртикийг өмсүүлж туршилт хийлгэж, дүрсжүүлэх,  Ж-тэй туршилт хийсэн бичлэг анхны камерт бичигдсэн бичлэг дэх хүмүүсийн голд явж буй хүнийг өндөр нам, өмссөн хувцас бусад байдал нь тохирч байгаа эсэхийг тогтоолгох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Гэвч тус байрны хяналтын камер 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс ажиллахгүй байгаа талаар гэрч М.А, А.Э нарын мэдүүлэг /2 хх 67, 5 хх 15-16/ хэрэгт авагдсан байх ба дээрх камер ажиллахгүй болсон гэсэн шалтгаанаар туршилт хийх ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болжээ.

 Хэдийгээр хохирогч Ч.Б, яллагдагч Н.Б, Г.П нарыг нэг эгнээнд оруулан гэрэл зургаар бэхжүүлэн тус бүрийн өндрийг хэмжиж үзэхэд хохирогч Ч.Б 167 см өндөртэй, яллагдагч Н.Б 180 см өндөртэй, яллагдагч Г.П 163 см өндөртэй гэсэн туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 154, 155 / болон

аймгийн       сумын     багийн     дугаар байрны    тоотод оршин суудаг иргэн Ж.Э,       тоотод оршин суудаг иргэн Г.Г, 92 тоотод оршин суудаг иргэн Ж.П нараас мэдүүлэг авахад “... тухайн үед ямар нэгэн чимээ шуугиан анзаараагүй ..., өглөө орцонд ямар нэгэн хүн байгаагүй, зодоон цохион болсон шинж тэмдэг байгаагүй ... гэсэн мэдүүлэг /1 хх 45-47/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан,

мөн шүүгдэгч нар нь “... орц руу оруулж өгсөн хүн өндөр хүн байсан, хохирогч Б биш байсан ...  эрүүдэн шүүж мэдүүлэг авсан ...” гэсэн мэдүүлэг, тайлбарыг гаргасан боловч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарыг эрүүдэн шүүж мэдүүлэг авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхын зэрэгцээ

... гурван эрэгтэйн голд яваа эрэгтэйн биеийн өндөр намын хэмжээ, үйл хөдлөл тохирч байгаа эсэхийг тогтоох боломжгүй, дүрс бичлэг нь IR /хэт улаан/ гэрэлтүүлэгтэй, хар цагаан дүрслэлтэйгээс өмссөн хувцасны өнгө загварыг тогтоох боломжгүй талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч А.С-н 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1366 дугаартай дүгнэлт гарсан байх тул шүүгдэгч Г.П, Н.Б нарын уг орцонд оруулж өгсөн хүн Ч.Б биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнээс гадна гэрч Б.Ж-н ... уг бичлэгийг үзэхэд миний өндөр, дээгүүрээ өмссөн куртиктэй их төстэй, манай орц руу орсон, бас би архи уугаад их согтохоороо хөл рүүгээ орчихоод явахдаа явдал дундаа уначих гээд байдаг юм, эдгээр шинжүүд байна. Гэхдээ би яг өөрийгөө гэж хэлж чадахгүй, ... Бичлэгийг сайн харахад ... надтай адилхан өндөртэй, явж байгаа байдал нь адилхан, миний амьдардаг орцонд орж байсан ... царай зүсийг нь тодруулж хараагүй болохоор би мөн, биш гэдгийг хэлж мэдэхгүй байна... Би өмнө нь орцондоо унтаж байгаагүй ... гэсэн мэдүүлэг, 

гэрч А.Э-н ... манай нөхөр Ж архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, ... баяр ёслолын үед ажлын хамт олон, найз нөхдүүдтэйгээ хамт архи уугаад тасарчихсан байдалтай, найзуудаараа хүргүүлээд ирж байсан удаа байгаа, ухаангүй байдалтай ирж байсан эсэхийг санахгүй байна ...манай нөхөр архи хэтрүүлэн хэрэглээд гадаа болон орцонд унтаж байгаагүй, тэр байтугай гудамжинд хэвтэж унтаж байгаагүй, өмссөн хувцас нь шороо болсон удаа байхгүй ... гэсэн мэдүүлгүүдээр

шүүгдэгч нарын  “... орцонд оруулж өгсөн хүн Б биш Ж гэдэг хүн ... ” гэсэн мэдүүлгүүд нь хангалттай нотлогддоггүй.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор хяналтын камерт бичигдсэн бичлэгийг мөрдөгч нь яллагдагч Г.П, Н.Б, хохирогч Ч.Б-н эхнэр буюу гэрч Д.Д нараар таньж олуулах ажиллагаа явуулсан,

шүүгдэгч Н.Б, Г.П, Г.Д нар болон ижил төстэй хоёр хүний фото зургийг 1-5 хүртэлх тоогоор дугаарлан гэрч Г.А-т харуулахад Н.Бын зургийг зааж “ ... энэ хүн мөн байна гэж хэлэв ... ” гэсэн,

 мөн гэрч Г.Д, Э.Н, Г.А, яллагдагч Г.П, Н.Б нарын мэдүүлгийг газар дээр нь шалгаж тэмдэглэл үйлдэн, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр гэрч Г.А ,Э.Н нарын хүн хэвтэж байсан газрыг заасан мэдүүлэг гэрэл зургаас харахад тохирч байгаа зэрэг нь шүүгдэгч нарын дугаар байрны    дугаар орцонд оруулж өгсөн хүн нь хохирогч Ч.Б мөн болох нь  тогтоогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

         Гэрч Г.Д-н мэдүүлгээр Н.Б Ч.Б-г “босооч” гээд нүүр хэсэг рүү нь цохисон , Г.П гуя руу нь хоёр удаа өшиглөсөн. Би араас нь ирээд нуруу хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн Г.П Н.Б хоёр согтуу хэвтэж байсан хүнийг хоёр талаас нь сугадаад  дугаар байрны         дугаар орц руу оруулсан. Би орц руу ороогүй утсаар яриад байж байхад орцноос Г.П эхлээд гарч ирсэн, дараа нь 10-15 минутын дараа Н.Б гарч ирсэн. Орцноос гарч ирээд хурдан, хурдан алхаад явсан. Би араас нь утсаар яриад явж байхад “наад утсаа салгаад хурдан яв” гэж над руу уурлаад байсан ... гэсэн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Н.Б, Г.П нар нь хохирогч Ч.Б-г уг орцонд оруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Ч.Б-н эрүүл мэндэд учирсан хохирол нь гадны нөлөөтэй, уг хохирлыг шүүгдэгч нараас өөр хүн учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анхан шатны шүүхийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглээгүй, шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон байна.

 

Мөн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.А-н 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1566 дугаартай  ерөнхий шүүгчийн эзгүйд шүүгч Г.Э-р ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамж 7 дугаар хавтаст хэргийн  177 дугаар хуудсанд авагдсан байх тул анхан шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

         Иймд шүүгдэгч нарыг согтуурсан үедээ бүлэглэж, хохирогч Ч.Б-г биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож, эрүүл мэнд амь насанд нь аюултай хүнд хохирол санаатай учруулсан,  хүч хэрэглэн довтолж гарт нь байсан монетон бөгжийг нь дээрэмдэн авч 774.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 532 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.С, Ц.Б, шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч Т.Э, Б.Днарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА