Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 101/2016/06127/И |
Дугаар | 210/МА2017/01257 |
Огноо | 2017-05-29 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2017/01257
2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 210/МА2017/01257 |
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн
эхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, . нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 04 сарын 05-ы өдрийн 181/2017/00976 шийдвэртэй,
Нэхэмжлэгч ѿ 俿 нэхэмжлэлтэй
Хариуцагч ХХК-д холбогдох
1 750 005 359 нэхэмжлэлтэй
- , тухай хэргийг
뺺 гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ
Хэрэг гүйцэтгэгч Т.Булган
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Тод чоно ХХК-ийн 뺺 шүхэд гаргасан хүсэлт итгэмжлэгдсэн төлөөлөгч шх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Тод чоно" ХХК нь 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан эдийн засгийн хямралын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй, нэмэлт хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж, 2014 оны сүүлээр үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. 2013-2014 оны хооронд барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан боловч эдийн засгийн үнийн өсөлт, барилгын захиалагчтай байгуулсан гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж чадахгүй зэрэг эрсдэлээс үүдэн алдагдалд орж ашиггүй ажилласан. 2014 оны жилийн эцсийн байдлаар 1 753 664 898 төгрөгийн татварын өртэй гарсан бөгөөд Дүүргийн ргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1186 дугаар шийдвэрээр энхүү татварын өрийг "Тод чоно" ХХК-аас гаргуулж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст дагуу шийдвэр гүйцэтгэх албанаас зохих ажиллагааг хийж байгаа. Энэхүү татварын өрийг төлж барагдуулах санхүүгийн боломж байхгүй. "Тод чоно" ХХК-д Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс битүүмжилсэн тоног төхөөрөмж байгаа бөгөөд эдгээр тоног төхөөрөмж эд хөрөнгийг үнэлүүлэн татварын өр төлбөрт суутгуулан өгөх хүсэлттй 㺺 Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсэс өөр аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнд ямар нэгэн өр төлбөр байхгүй, авлага байхгүй. Валютын ханш, бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалж эдийн засгийн байдал улам хүндэрч, дахин барилга угсралтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байгааг харгалзан үзэж "Тод чоно" ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэ.
Нэхэмжлэгч СБД-ийн Татварын хэлтс 뺺 гаргасан нэхэмжлэл болон түний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "Тод чоно" ХХК- өр төлбөр 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1 750 005 359 төгрөг байна. Дээрх өр төлбөрийг төлүүлэхээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1186 дугаар шийдвэр гаргасан ба төлбөрөө төлөөгүй тул албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн, одоо ажиллагаа түдгэлзсэн байгаа. Энэхүү татварын өр "Тод чоно" ХХК-ийн өөрийнх нь тайлагнасан 2011-2014 оны өр болохоос татварын алба өөрсдөө гаргасан өр биш. Хариуцагч нь төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийх зорилгоор дампуурлын хэрэг үүсгүүлсэн гэж үзэж байна. Иймд тус компаниар 1 750 005 359 төгрөгийн татварын өрийг төлүүлж өгнө үү гэ.
Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.2-т зааснаар "Тод чоно" ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж,
Дампуурлын тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйлүүдэд зааснаар "Тод чоно" ХХК-ийн бүх хөрөнгийг борлуулж, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн шаардсан татварын өр 1,750,005,359 төгрөгийн шаардлагыг хангаж, татан буулгах ажиллагааны тайланг хуульд заасан журмын дагуу шүүхэд ирүүлэх, татан буулгах ажиллагааг хийж дуусгавар болгосон тухайгаа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийхийг хэрэг гүйцэтгэгч Т.Булганд даалгаж,
Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар "Тод чоно" ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст шүүхийн шийдвэрийн дагуу төлөх татварын өр 1 750 005 359 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, "Тод чоно" ХХК-ийн нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг нэхэмжлэгчид мэдэгдэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх ажиллагаа хийхийг шүүгчийн туслах Г.Дэлгэрсайханд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар "Тод чоно" ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх "Тод чоно" ХХК-ийн үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигчээр иргэн Лю Бин 2008 оноос өнөөдрийг хүртэл хэвээр бүртгэлтэй, хараат болон охин компанигүй гэж дүгнэсэн. Гэтэл Лю Бин нь "Тод чоно" ХХК-иас гадна "Андын зам" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох нь тухайн компанийн хуулийн этгээдийн лавлагаанаас харагддаг. Иймээс ч "Тод чоно" ХХК нь 2008-2016 онуудад "Ти Си Ди" ХХК-ийн "Хилл сайд", "Буман-Өлзий" хорооллын барилгыг ерөнхий гүйцэтгэгчээр барьж ашиглалтад оруулсан. Гүйцэтгэгчээр ажиллахдаа "Ти Си Ди" ХХК-тай "Тод чоно" ХХК анх гэрээ байгуулсан боловч одоо "Амар амгалан харш" ХХК, "Андын зам" ХХК гэсэн компаниудын нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа. Үйл ажиллагаа нь тогтмол, тасралтгүй явагдаж байсан тус компани нь татварын өр төлбөрөөс зугатах зорилгоор дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан. Шүүхэд дээрх хоёр компанийн лавлагаа, мэдээллийг авах талаар хүсэл гаргаж байсан боловч хүсэлтийг хангах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Мөн компанийн болон нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, барилгын болон уул уурхайн салбарын түр хугацааны хямрал, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх бололцоогүй гэсэн дүгнэлтийг зөвтгөж шийдвэрлэсэн нь татвар төлөгч аж ахуйн нэгж үүсгэн байгуулагчид улсад татвар төлөхөөс зугатаж, татварын өр үүссэн үед үйл ажиллагаагаа зогсоосон нэрээр дампуурлын хэрэг үүсгэн татан буулгаад өөр аж ахуйн нэгж шинээр үүсгэн байгуулах, худалдан авах замаар татвараас зайлсхийж байгааг дэмжсэн, татварын хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гарч байна.
"Тод чоно" ХХК нь татварын 1 750 005 359 төгрөгийн өр төлбөртэй гэж анх нэхэмжлэл гаргасан ба дампуурлын хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд хяналт шалгалтын актын 141 573 700 төгрөгийн өр нэмэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд хүлээн авч шийдвэрлээгүй. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт нь анх нэхэмжлэл гаргах хугацааг зохицуулж өгсөн заалт болохоос нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд болохгүй гэсэн утгатай заалт гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Тод чоно ХХК нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай хүсэлт гаргаснаар анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2016/21348 захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, хэрэг гүйцэтгэгчэээр Т.Булганыг томилсон шүүгчийн 181/ШЗ2016/04311 дугаар захирамж 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гарчээ.
Хэрэг гүйцэтгэгч Т.Булганы хүсэлтээр хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, танилцуулах ажиллагаа хийх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 20 хоног, мөн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5717 дугаар захирамжаар шаардсан баримтууд ирсэнээс хойш 1 сарын хугацаа тогтоож сунгасан байна. /Хх-142, 171/
Хэрэг гүйцэтгэгч Т.Булган 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дүгнэлт гаргасан /1 дүгээр хавтасны 216-225/ байх боловч Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт хариуцагчийн үйл ажиллагааны талаар гаргасан дүгнэлтээ шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулна, мөн зүйлийн 13.3 дах хэсэгт дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргах эрх бүхий этгээдүүдэд дүгнэлттэй танилцах боломжийг хэрэг гүйцэтгэгч хангана гэж заасныг зөрчиж, хариуцагчийн үйл ажилагааны талаарх дүгнэлтээ шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгч, хариуцагч нарт өөрөө урьдчилан танилцуулаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэг гүйцэтгэгчийн дээрх үүргийг гүйцэтгэж, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг зохигчид танилцуулсныг /хэргийн 1 дүгээр хавтасны -234/ хэрэг гүйцэтгэгч Дампуурлын тухай хуулийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй. Иймд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцах хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
Нөгөө талаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Тод чоно ХХК-иас татварын өр төлбөрт 1 750 005 359 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа 141 573 700 төгрөгөөр нэмэгдүүлсэн /хэргийн 2 дугаар хавтасны 1/ байхад анхан шатны шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь байна.
Хуулийн этгээдийг дампуурсанд тооцох асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах бөгөөд мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ гэж, Дампуурлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Дампуурлын хэргийг үүсгэх, хянан шийдвэрлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулагдаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохицуулна гэж тус тус заажээ.
Дампуурлын тухай хуульд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхийг хязгаарласан зохицуулалт байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагынхаа үнийн дүнг нэмэгдүүлсэн нь шинээр нэхэмжлэл гаргаж байгаа ойлголт биш, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ ихэсгэх, багасгах эрх зөрчигдсөн гэж үзнэ.
Дээр дурдсанаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
167 167.1.5, 168.1.3-т тус тус :
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 04 дүгээр 05-ы ө 181/ШШ2017/00976 угаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 д хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Н.БАТЗОРИГ