Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0851/з |
Дугаар | 15 |
Огноо | 2019-12-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 15
“Б ц” ХХК-ийн
нэхэмжлэлтэй,
Эрчим хүчний хяналтын улсын байцаагч
П.Д, Г.М,
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч
Х.Б,
Бодлогын хэрэгжилтийн зохицуулах
газрын мэргэжилтэн М.Г,
Эрчим хүчний хөгжлийн төвийн
ахлах инженер
Т.Н нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0560 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0569 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т, хариуцагч Г.М, Х.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.Ц, Р.Б нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч “Б ц” ХХК-ийн захирал Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0306 дугаар шийдвэрээр: Барилгын тухай /2008 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 15 дугаар зүйлийн 15.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б ц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 510 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн Барилгын тухай хуулийн /2008 он/ 15 дугаар зүйлийн 15.1.6, 25 дугаар зүйлийн 25.2.10, Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “Б ц” ХХК-ийн “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч “Б ц” ХХК-ийн захирал Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд,
4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “мэргэжлиин хяналтын төв болон орон нутгийн байгууллагад салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллах бөгөөд тэдгээрт болон хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусд этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно” гэж заасан байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Эрчим хүчний хуулиар эрх олгогдоогүй, харин хамтран ажиллах гэрээгээр олгосон улсын байцаагчийн эрх олгосныг зөв гэж дүгнэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг буруу тайлбарласан.
5. Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22-р тогтоолоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн баримт гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-д заасныг хэрэглээгүй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг давж заалдах шатны шүүх буруу хэрэглэсэн.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн байтал давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрийг буруугаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрийн тогтоох нь хэгсийн нэгд “... уг тушаалын хавсралтаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтан Г-ийн М-д эрчим хүчний хяналтын улсын байцаагч, Эрчим хүчний газрын ажилтан П-ийн Д-д эрчим хүчний улсын байцаагч, тус газрын ажилтан Х-ийн Б-д хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн эрхийг тус тус олгосон нь хууль бус болохыг тогтоож, Г.М, П.Д, Х.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б ц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэсэн байтал давж эаалдах шатны шүүх “өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрээр хариуцагч нарт улсын байцаагчийн эрх олгосон МХЕГ-ын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын холбогдох хэсгийг Иргэний хуулийн 9.4.7-д заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэснээс өөрөөр үр дагавар үүсгээгүй, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хариуцагч нар улсын байцаагчийн эрхгүй болох үр дагаврыг үүсгэхээс биш “захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх” үр дагавар бүхий шийдвэрийг иргэний шүүх гаргаагүй.
8. Ийнхүү иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч нарын улсын байцаагчийн эрхтэй байсан бүхий л цаг хугацаанд дангаар болон бусадтай хамтран гаргасан акт, албан шаардлага, дүгнэлт, шийдвэрүүдийг “илт хууль бус” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй төдийгүй үүнийг зөвхөн “Б ц” ХХК-ийн эрх, ашиг сонирхолтой холбон, дангаар нь салган ойлгож, тайлбарлах боломжгүй гэжээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг буруу хэрэглэсэн.
9. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан эрхийн дагуу гаргаж буй гомдлыг хүлээн авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0569 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх нь магадлалын “Хянавал” хэсэгтээ: “анхан шатны шүүхээс Чингэлтэи дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрийн үр дагаврыг буруу тайлбарлаж, хариуцагч нарт улсын байцаагчийн эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын холбогдох хэсэг хүчингүй болсон учраас хариуцагч нар нь Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд хяналт тавих эрхгүй байсан гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
11. Учир нь, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хэргийн оролцогчид шийдвэрийг биелүүлэх үүрэг үүсэх тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын холбогдох хэсэг хүчингүй болсон иргэний хэргийн шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч нарыг улсын байцаагчаар ажиллах эрхгүй болсон гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг үүнээс өмнөх цаг хугацаанд хамааруулж, улсын байцаагчаар ажиллаж байхдаа гаргасан шийдвэрүүдийг нь илт хууль бусд тооцсон нь үндэслэлгүй, ийм үр дагавар агуулсан шийдвэрийг иргэний хэргийн шүүх гаргаагүй байна.
12. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрээр хариуцагч нарт улсын байцаагчийн эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын холбогдох хэсгийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэснээс өөрөөр ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгээгүй, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хариуцагч нар улсын байцаагчийн эрхгүй болох үр дагаврыг үүсгэхээс биш захиргааны акт гаргасан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх үр дагавар бүхий шийдвэрийг иргэний хэргийн шүүх гаргаагүй.
13. Ийнхүү иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч нарын улсын байцаагчийн эрхтэй байсан бүхий л цаг хугацаанд дангаар болон бусадтай хамтран гаргасан акт, албан шаардлага, дүгнэлт, шийдвэрүүдийг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй төдийгүй үүнииг зөвхөн “Б ц” ХХК-ийн эрх, ашиг сонирхолтой холбон дангаар нь салган ойлгож, тайлбарлах боломжгүй.
14. Иймд Эрчим хүчнии тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д ... гэж заасны дагуу Сант сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй байсан, энэ эрхийнхээ хүрээнд 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар дүгнэлтийг үйлдсэн, тухайн шийдвэрүүдийг гаргах үед тэдгээрийг улсын байцаагчийн эрхгүй гэж тогтоосон ямар нэг шийдвэр байгаагүй тул улсын байцаагчийн эрхтэй байхдаа гаргасан шийдвэрт дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэр хамааралгүй юм.
15. Тиймээс нэхэмжлэгчийн маргаж буй дээрх албан шаардлага, дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан шинжийг агуулаагүй байх тул илт хууль бусд тооцох боломжгүй” гэж дүгнэх замаар тайлбар хийжээ.
16. Давж заалдах шатны шүүхийн дээрх тайлбар, дүгнэлтийг дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэхээр байна. Үүнд: давж заалдах шатны шүүхээс: “учир нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хэргийн оролцогчид шийдвэрийг биелүүлэх үүрэг үүсэх тул ... гэж тайлбарлах замаар хууль зүйн үр дагаврын “агуулга” болон хүрээг тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Учир нь шүүх “шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг үүсэх” агуулга буюу хэргийн үйл баримтад ач холбогдолгүй агуулгыг нялзаан тайлбарлаж, харин “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч нар нь улсын байцаагчийн эрхийг анхнаасаа эдлэх эрхгүй этгээдүүд байсныг тогтоож шийдвэрлэсэн шийдвэрийн агуулга, түүний хууль зүйн үр дагаврын хүрээ”-г орхигдуулж, нэг талыг барьж явцууруулсан дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримттай холбоотой шүүхийн шийдвэрийн бодит хууль зүйн үр дагаврын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр зөвхөн “шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг”-ийн тухай ач холбогдолгүй зүйлд дүгнэлт өгч шийдвэрлэсэн. “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг” үүсэж байгаа нь хэнд ч ойлгомжтой өөр асуудал бөгөөд түүгээр “Шүүхийн шийдвэрийн хууль зүйн үр дагавар буюу хариуцагч нар нь угаас улсын байцаагчийн эрх эдлэх ёсгүй этгээдүүд болох нь юунаас ч илүү ойлгомжтойгоор тодорхой болсон үйл баримт”-ыг үгүйсгэн тайлбарлаж, ийнхүү дүгнэлт хийх боломжгүй юм.
17. Түүнчлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж байгаа хугацаагаар “шүүхийн шийдвэрийн хууль зүйн үр дагавар буюу хариуцагч нар нь угаас улсын байцаагчийн эрх эдлэх ёсгүй этгээдүүд болох нь юунаас ч илүү ойлгомжтойгоор тодорхой болсон үйл баримт”-ын үр дагаврын хугацааг хязгаарлан тайлбарлах боломжгүй юм. Давж заалдах шатны шүүхийн тайлбарлаж байгаа хугацаа нь гарч байгаа шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж байгаа хугацаа болохоос биш, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хууль зүйн үр дагаврыг үүсгэж байгаа нөхцөл байдлыг шууд хатуу хязгаарлан тайлбарлах боломжгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх ялган үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.
18. Давж заалдах шатны шүүх “шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч нарыг улсын байцаагчаар ажиллах эрхгүй болсон гэж үзнэ” гэж тайлбарласан. Шүүх ингэж дүгнэлт хийж байгаа нь үндсэндээ хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрийн агуулгыг гажуудуулан таилбарласан. Учир нь шийдвэр хүчин төгөлдөр болсноор шийдвэрийн хууль зүйн үр дагавар нь улсын байцаагчийн эрх олгох ёсгүй этгээдэд эрх олгосон, улмаар ийм эрх эдлэх ёсгүй этгээдүүд ийм эрх эдэлсэн, үр дагавар нь ийм эрх эдлэх ёсгүй этгээд уг эрхийг эдлэх талаар гаргасан тэдний акт буюу албан шаардлага, дүгнэлт нь хууль зүйн хувьд ямар нэгэн үр дагавар буюу эрх, үүрэг үүсгэх чадамжгүй болох юм. Үүнийг шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч нарыг улсын байцаагчаар ажиллах эрхгүй болсон” гэх агуулгаар нялзаан тайлбарлаж, “улсын байцаагчийн эрхийг угаасаа эдлэх ёсгүй” этгээдүүдийн гаргасан илт хууль бус актуудыг шүүх хамгаалах гэж буруу тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
19. Давж заалдах шатны шүүх: “шүүхийн шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг үүнээс өмнөх цаг хугацаанд хамааруулж, улсын байцаагчаар ажиллаж байхдаа гаргасан шийдвэрүүдийг нь илт хууль бусд тооцсон нь үндэслэлгүй, ийм үр дагавар агуулсан шийдвэрийг иргэний хэргийн шүүх гаргаагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэр нь өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэхүү Монгол Улсын шүүхийн шийдвэрийн хууль зүйн үр дагаврыг шүүхийн шийдвэр гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарахгүй гэж зааглан тайлбарласан нь эрх зүйн үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлт нь шууд утгаараа улсын байцаагчийн эрх эдлэх ёсгүй этгээд ийм эрх эдлэх замаар түүнээс гаргасан актуудыг шүүхийн шийдвэрийн бодит хууль зүйн үр дагаврын хүрээнд дүгнэлт хийхгүй, харин ингэж тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаагаар шууд хязгаарлан тэдгээр илт хууль бус актууд нь хамгаалагдан үлдэх, түүнийг тогтоосон шүүхийн шийдвэр нь өмнө нь гаргасан акт гэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн шаардлага, дүгнэлтүүдэд ямар нэгэн хууль зүйн үр дагаврыг үүсгэж чадахгүй мэтээр хүлээн зөвшөөрөх боломжгүй дүгнэлт хийсэн. Хэрэв үнэхээр улсын байцаагчийн эрх эдлэх ёсгүй этгээдүүд ийм эрх эдлэх замаар акт гаргасан бол тэдгээр актууд нь шууд утгаараа ямар ч эрх, үүрэг үүсгэх боломжгүй. Үүнийг шүүх огт анхаарч үзээгүй.
20. Давж заалдах шатны шүүх: “улсын байцаагчаар ажиллаж байхдаа гаргасан шийдвэрүүдийг нь илт хууль бусд тооцсон нь үндэслэлгүй” гэсэн бодит үйл баримтад огт нийцэхгүй. Шүүхийн зөвтгөж байгаа энэ өнцөг буюу үндэслэл нь аль хэдийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрээр агуулга, үйл баримтын хувьд үгүйсгэгдэж, улсын байцаагчийн эрх олгосон байсан тушаалыг хүчингүй болгож, улсын байцаагчийн акт гаргах эрх эдлэх ёсгүй этгээдүүд байсан болох нь тодорхой болсон. Ийм байхад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тодорхой болсон үйл баримтыг мушгин тайлбарлаж “улсын байцаагчийн эрхтэй байхдаа” гэх “хэлбэр”-ийн тайлбар хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шууд хэлбэл, шүүхээс ингэж тайлбар хийснээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бодит үйл баримтыг үгүйсгэх боломжгүй юм. Шүүхээс акт гаргах үедээ улсын байцаагчийн эрхтэй гэж ойлгож байсан боловч хожим нь ийм эрхгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож, хүчингүй болсон байгааг болон түүний хууль зүйн үр дагаврыг хууль зүйн хамаарлын хүрээнд үндэслэл бүхий байдлаар дүгнэлт хийж чадаагүй.
21. Мөн “ийм үр дагавар агуулсан шийдвэрийг иргэний хэргийн шүүх гаргаагүй” гэжээ. Гэтэл дээр тайлбарласанчлан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэр, түүний хууль зүйн үр дагавар нь хэнд ч ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, нэгэнт угаас буюу анхнаасаа улсын байцаагчийн эрх олгогдох ёсгүй этгээдүүдэд ийм эрх олгосон нь хууль бус гэдгийг тогтоох замаар ийм эрх олгосон тушаалыг хүчингүй болгосон. Үүнийг давж заалдах шатны шүүхээс мэдсээр байж “улсын байцаагчаар ажиллаж байхдаа гаргасан шийдвэрүүдийг нь илт хууль бусд тооцсон” үр дагаврыг агуулсан шийдвэрийг гаргаагүй гэж илт гуйвуулан тайлбарлаж дүгнэлт хийсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрээр хэргийн үйл баримтад үндэслэн дүгнэлт хийсэн, түүгээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс улсын байцаагчийн эрх эдлэх ёсгүй этгээдүүд ийм эрх эдлэх замаар акт гаргасан үйл баримтын талаар үнэн зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Харин үүнийг давж заалдах шатны шүүх бодит байдлаас гажуудуулсан. Мөн “улсын байцаагчийн эрхтэй байхдаа гаргасан шийдвэрт дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэр хамааралгүй” гэсэн тайлбар нь хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэр, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолыг тус тус үл хүндэтгэсэн, зөрчсөн дүгнэлт болсон.
22. Анхан шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрийн хууль зүйн үр дагаврыг зөв тайлбарлаж, хариуцагч нарт улсын байцаагчийн эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын холбогдох хэсэг хүчингүй болсон учраас хариуцагч нар нь Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд хяналт тавих “эрх” анхнаасаа байгаагүй гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
23. Давж заалдах шатны шүүх нь: анхан шатны шүүхээс дээрх хэргийн нөхцөл байдалд хийсэн үндэслэл бүхий дүгнэлтийг “ойлгомжгүй” гэх тайлбар хийж, “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Хэрэв давж заалдах шатны шүүхээс хэргийн тогтоогдож байгаа үйл баримт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүний хууль зүйн үр дагавар зэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бол нэгэнт анхнаасаа улсын байцаагчийн эрх эдлэх ёсгүй этгээдийн гаргасан захиргааны актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй болох бодит нөхцөл байдлын талаар “ойлгомжтой дүгнэлт” хийх бүрэн боломжтой юм.
24. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0569 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
25. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.
26. Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн С.Ц, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д нар ерөнхий боловсролын “Сант” дунд сургуулийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг шалгаж, 7 төрлийн зөрчил тогтоон, зөрчлийг арилгуулахаар хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, мөн эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б, мэргэжилтэн М.Г, инженер Т.Н, улсын байцаагч Г.М нар мөн тус сургуулийн “өргөтгөлийн барилгын цахилгааны дотор монтаж, ерөнхий оруулгын цахилгааны самбарын угсралтын ажил нь батлагдсан зургийн дагуу хийгдсэн эсэхэд” шалгалт хийж, 8 төрлийн зөрчил тогтоон, “... угсралтын ажил нь батлагдсан зургийн дагуу хийгдээгүй” гэх хяналтын улсын байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар дүгнэлтийг тус тус гаргасан, нэхэмжлэгч “Б ц” ХХК-иас дээрх актуудыг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...албан шаардлага, дүгнэлтийг гаргасан хариуцагч нарт улсын байцаагчийн эрх олгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалын тэдгээрт холбогдох хэсгийг иргэний хэргийн шүүхээс хүчингүй болгосон, улсын байцаагчийн эрхгүй байж албан шаардлага, дүгнэлт гаргасан нь илт хууль бус” гэж маргажээ.
27. “Б ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Д, Г.М, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Б, Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн М.Г, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Н нарт холбогдох уг захиргааны хэргийг өмнө нь, захиргааны хэргийн 3 шатны шүүх хэлэлцэж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0340 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0417 дугаар магадлал, хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 310 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, ингэхдээ “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол уг захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцохоор байна. Гэвч энэ тохиолдолд эрчим хүчний хяналтын улсын байцаагч нарт Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт зааснаар эрх олгогдсон буюу эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжид хяналт тавих эрхтэй, ... нэхэмжлэгчийн “...мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байгаа улсын байцаагч хяналт хэрэгжүүлэх эрхтэй болохоос эрчим хүчний улсын байцаагч хяналт тавих эрхгүй” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь эрчим хүчний улсын байцаагч нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар улсын байцаагчийн эрх олгогдсон байна...” гэж дүгнэсэн байна.
28. Үүний дараа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/02480 дугаар шийдвэрээр “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалаар Г.М, П.Д, Х.Б нарт мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрх олгосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасныг зөрчсөн, ... хуульд зааснаас бусад албан тушаалтнуудад /улсын байцаагчийн/ эрхийг олгосон нь хууль бус ...” гэх үндэслэлээр Г.М-д эрчим хүчний хяналтын улсын байцаагч, П.Д-д эрчим хүчний хяналтын улсын байцаагч, Х.Б-д хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн эрх олгосон маргаан бүхий тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрт хэргийн оролцогч нар давж заалдах гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч “Б ц” ХХК-иас уг шүүхийн шийдвэрийг үндэслэж, “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0340 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0417 дугаар магадлал, хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 310 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай” хүсэлт гаргасныг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 22 дугаартай тогтоолоор “ ... /Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэр/ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дүгнэлтийг үгүйсгэсэн, ... шийдвэр, магадлал, тогтоолын шийдэлд нөлөөлөхүйц баримт мөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, дээрх шүүхийн шийдвэр магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
29. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаар тушаалаар хариуцагч нарт улсын байцаагчийн эрх олгосон нь хуульд нийцсэн эсэх асуудлаар шүүх дахин дүгнэлт хийх боломжгүй, түүнчлэн, хариуцагч Г.М, П.Д, Х.Б нар 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн улсын байцаагчийн эрхийг хэрэгжүүлсэн нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.
30. Өөрөөр хэлбэл, улсын байцаагч нарын эрх анх хуульд заасны дагуу олгогдсон бөгөөд уг эрхийг хуульд заасан үндэслэлээр сүүлд хүчингүй болгосон тохиолдолд, хүчинтэй байсан хугацааны бүрэн эрхийг шүүх хүлээн зөвшөөрөх боломжтой, энэ тохиолдолд, бүрэн эрх нь анхнаасаа хуульд заасны дагуу олгогдоогүй бо, П.Д, Х.Б нарыг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 01/2016 дугаар дүгнэлт гаргах “эрхтэй байсан” гэж үзэхгүй, давж заалдах шатны шүүх уг асуудлаар буруу дүгнэлт хийсэн, энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “... давж заалдах шатны шүүх ... хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүний хууль зүйн үр дагавар зэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулгатай гомдол үндэслэлтэй байна.
31. Маргаан бүхий захиргааны актууд гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан... /тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх/”-өөр заасан, тухайн тохиолдолд, хариуцагч нарт “мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрх олгосон нь хууль бус” байсан тул “мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01-59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв, тухайн асуудлаар шийдвэр гаргах талаар хуулиар тусгайлан эрх олгогдоогүй этгээдийн гаргасан шийдвэр илт хууль бус болох хуулийн зохицуулалтад нийцжээ.
32. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн энэхүү заалтыг баримтлаагүй, хамааралгүй хуулийн заалтуудыг заасан нь буруу тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
33. Шүүх маргаан бүхий захиргааны актуудыг “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй албан тушаалтан гаргасан” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэж байгаа тул уг актаар тогтоосон зөрчлүүд, тэдгээрийн үндэслэлд дүгнэлт хийхгүй, шүүхийн энэхүү шийдвэр нь талуудын “... өргөтгөлийн барилгын цахилгааны дотор монтаж, ерөнхий оруулгын цахилгааны самбарын угсралтын ажил нь батлагдсан зургийн дагуу хийгдсэн эсэх” асуудлаар иргэний хэргийн шүүхэд маргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2019/0569 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Барилгын тухай /2008 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 15 дугаар зүйлийн 15.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг тус тус” гэснийг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б ц” ХХК-ийн захирал Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т нараас тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА