Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 714

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

иргэдийн төлөөлөгч Г.Амарзаяа,

шүүгдэгч А.Ц, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт М овогт А.Ц-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2012 0102 2897 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М овогт А.Ц, 1973 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 16-441 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:СФ73111011/,

Шүүгдэгч А.Ц нь 2012 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цайзын 16 дугаар гудамжны 441 тоотод хамтран амьдарч байсан Д.Пүрэвтэй архи ууж улмаар бэлгийн харьцаанд орохдоо үтрээний ханыг урж гэмтээн бие махбодийн, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хохирогч бид 2 уулзаад нэг шил архи уугаад бас пиво уусан. Бид хоорондоо маргалдсан зүйлгүй хоол хийж идчихээд орой нь бэлгийн харьцаанд орсон. Тэр үед жоохон цус гараад байгаа шүү гэж хохирогч хэлж байсан. Тэгээд шөнө сэрэхэд цус алдсан байсан. Би энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй байна” гэв.

Хохирогч Д.Пүрэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нэг сэрэхэд шөнийн 03 цаг болж байсан бөгөөд миний бүх хувцасыг тайлсан ба би нүцгэн орон дээр хэвтэж байсан. Ц миний хажууд унтаж байсан, би бие засах гээд босоход орны цагаан хэрэглэл шалаар цус болсон миний бэлэг эрхтэн маш их хүндүүрлэж бэлэг эрхтэнээс цус гараад гуя дагаад хатсан байдалтай мөн бага зэрэг цус гарч байсан. Тэгэхээр нь би Ц сэрээгээд яасан юм бэ яагаад миний бэлэг эрхтэнээс цус гарсан юм бэ гэхэд Ц би мэдэхгүй байна, чамтай бэлгийн харьцаанд ороход цус гараад байхаар нь би больсон гэхээр нь яахаараа цус гардаг юм бэ урьд нь зүгээр байсан байж өнөөдөр яагаад цус гардаг юм гэсэн чинь чи надаас салсан, тэгээд чи өөр хүмүүстэй унтаад юу ч хийсэн юм билээ би яаж мэдэх юм бэ гээд л хэлсэн, би тухайн үед үгүйсгээд л өнгөрсөн юмаа...” гэх мэдүүлэг. /хх-8/,

Гэрч Д.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр Пүрэв, Ц нар хоёулаа л хамт инээлдээд л архи уугаад байгаад байх шиг байсан бид нарт маргалдаад байсан зүйл ажиглагдаагүй, сонсогдоогүй...” гэх мэдүүлэг. /хх-9-10/,

Гэрч Д.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...над руу дахиж залгаад их хэмжээний цус алдаад байна гэхээр нь наашаа дөхөө гэж хэлсэн чинь гараад алхаж байна гэхээр нь өмнөөс нь тосож очоод Пүрэвээг аваад 1-р эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд эмч нартай нь уулзахад эмч нар Пүрэвийн бэлэг эрхтэн рүү нь том мод чихсэн юм шиг байна аа гэж хэлсэн. Тэгээд маш олон оёдол тавьсан. Пүрэв бол согтуу байсан цус алдалтын шоконд орчихсон байсан...” гэх мэдүүлэг. /хх-58/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №13962 дугаартай дүгнэлт:

  1. Д.Пүрэвийн биед үтрээний ханын урагдал, цус алдалт, цус алдалтын дараахь цус багадалтын хүнд хэлбэр, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх үтрээний ханын урагдал, цус алдалт, цус багадалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.3.3-т зааснаар амь тэнссэн байдалд хүргэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-12/,

Хохирогч Д.Пүрэвийн мэдүүлэг /хх-8/, гэрч Д.Энхтуяагийн мэдүүлэг /хх9-10/, гэрч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх58/, шинжээчйн №13962 дугаартай дүгнэлт /хх-12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

А.Ц нь 2012 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цайзын 16 дугаар гудамжны 441 тоотод хамтран амьдарч байсан Д.Пүрэвтэй архи ууж улмаар бэлгийн харьцаанд орохдоо үтрээний ханыг урж гэмтээн бие махбодийн, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь,

Хохирогч Д.Пүрэвийн: “...Би нэг сэрэхэд шөнийн 03 цаг болж байсан бөгөөд миний бүх хувцасыг тайлсан би нүцгэн орон дээр хэвтэж байсан Ц миний хажууд унтаж байсан би бие засах гээд босоход орны цагаан хэрэглэл шалаар цус болсон миний бэлэг эрхтэн маш их хүндүүрлэж бэлэг эрхтэнээс цус гараад гуя дагаад хатсан байдалтай мөн бага зэрэг цус гарч байсан тэгэхээр нь би Ц сэрээгээд яасан юм бэ яагаад миний бэлэг эрхтэнээс цус гарсан юм бэ гэхэд Ц би мэдэхгүй байна чамтай бэлгийн харьцаанд ороход цус гараад байхаар нь би болсон гэхээр нь яахаараа цус гардаг юм бэ урьд нь зүгээр байсан байж өнөөдөр яагаад цус гардаг юм гэсэн чинь чи надаас салсан тэгээд чи өөр хүмүүстэй унтаад юу ч хийсэн юм билээ би яаж мэдэх юм бэ гээд л хэлсэн би тухайн үед үгүйсгээд л өнгөрсөн юмаа...” гэх мэдүүлэг.

Гэрч Д.Эрдэнэчимэгийн: “...над руу дахиж залгаад их хэмжээний цус алдаад байна гэхээр нь наашаа дөхөө гэж хэлсэн чинь гараад алхаж байна гэхээр нь өмнөөс нь тосож очоод Пүрэвээг аваад 1-р эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд эмч нартай нь уулзахад эмч нар Пүрэвийн бэлэг эрхтэнрүү нь том мод чихсэн юм шиг байна аа гэж хэлсэн. Тэгээд маш олон оёдол тавьсан. Пүрэв бол согтуу байсан цус алдалтын шоконд орчихсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Ц-г хүний биед бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч А.Ц-д хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогчид бие махбодын, сэтгэл санааны зовиур үүсгэж гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч А.Ц-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. М овогт А.Ц хүний биед бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар А.Ц-д 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Цд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ц-гийн урьд цагдан хоригдсон нийт 19 /арван ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Ц-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР

 

                                          ШҮҮГЧИД                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                                Э.ЧИНГИС