Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01545

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01545

 

 

 

Р.Хишигт, Р.Оюунцэцэг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00935 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Р.Хишигт, Р.Оюунцэцэг нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өнгөт фасад ХХК-д холбогдох

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Алтай 14 гудамж, 431а, 432б, 433а тоот байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 1-р орц, 3-р давхрын А загварын 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Хишигт, Р.Оюунцэцэг нар нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Гариг констракшн ХХК болон Өнгөт фасад ХХК-иудтай 2016 оны 07 сарын 05-ны өдөр Орон сууц захиалах гэрээ, Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Гариг констракшн ХХК-ийн Худалдаа хөгжил банк дахь 4710111142 тоот дансанд орон сууцны үнэ 39 895 000 төгрөгийг Р.Оюунцэцэгийн нэрээр бүрэн төлсөн. Гариг констракшн ХХК, Өнгөт фасад ХХК-иуд нь гэрээний дагуу бидэнд Сүхбаатар дүүргийн 9-р хороо, орон сууцны 7-р хороолол, Алтай 14 гудамжны 431а, 432б, 433а байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1 дүгээр блок байрны 1-р орц, 3 давхрын 50.5 м.кв талбайтай 2 өрөө бүхий А загварын орон сууцыг 2017 оны 1-р улиралд хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гэрээний гүйцэтгэгч тал болох Өнгөт фасад ХХК нь дээрх 50.5 м.кв талбай бүхий орон сууцыг захиалагч бидний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байна. Өнгөт фасад ХХК-ийн захирал Б.Мөнхбаттай хэд хэдэн удаа уулзаж санал солилцоход тэр таны 28 000 000 төгрөг манай дансанд орж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, харин энэ санхүүжилтэн дээрээ нэмж мөнгө төлөөд орон сууц захиалах гэрээг шинээр байгуулж болно. Харин Гариг констракшн ХХК-ийн дутуу шилжүүлсэн гэх 11 895 000 төгрөгийг манай компани хариуцахгүй гэж тайлбарласан юм. Гэтэл 2017 оны 7 сараас эхлэн нэмэлт гэрээ, санхүүжилт хийхээр оффист нь байнга очиход захирал Б.Мөнхбат байхгүй, утсаа авахгүй, мөн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын мэдэгдэх хуудсыг хүлээн авсан атлаа уулзалтанд ирэхгүй зэргээр 28 000 000 төгрөгийг бидэнд буцааж төлөх, эсхүл шинээр нэмэлт гэрээ хийх талаар тодорхой хариу өгөхгүй байна.

Иймд Р.Хишигт, Р.Оюунцэцэг нарыг Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, орон сууцны 7-р хороолол, Алтай 14 гудамж, 431а, 432б, 433а байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 1-р орц, 3 давхрын А загварын 50.5 м.кв талбайтай 2 өрөө байрыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, уг орон сууцыг Р.Хишигт, Р.Оюунцэцэг нарын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гариг констракшн ХХК нь манай Өнгөт фасад ХХК-д хандаж, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 10 ширхэг орон сууц захиалах гэрээ байгуулсан. 1 м.кв талбайг 1 300 000 төгрөг байхаар тохиролцсон. Төлбөрийг бөөнд нь төлсөн тохиолдолд 1 200 000 төгрөг байхаар тохирсон. Өнгөт фасад ХХК-д эхний төлбөрөө төлсөн байдаг. Харин сүүлийн төлбөрөө хийгээгүй. Улмаар Өнгөт фасад ХХК-тай 10 байртай холбоотой гэрээг цуцалсан байдаг. Гариг констракшн ХХК, Өнгөт фасад, Р.Оюунцэцэг нартай байгуулсан гурван талт гэрээ байгаа. Уг гэрээнд захиалагч тал, гүйцэтгэгч тал гэж байгаа. Гүйцэтгэгч тал нь Өнгөт фасад ХХК, захиалагч тал нь Гариг констракшн ХХК, Р.Оюунцэцэг нар байгаа. Захиалагч талууд хоорондоо үнээ тохиролцох ойлголт байхгүй. Зах зээл дээр хотын төвд нэг м.кв нь 800 000 төгрөгийн дундаж үнэтэй байр хаана ч байхгүй. Гариг констракшн ХХК-тай байгуулсан гэрээнд орон сууцыг бусдад барьцаалах, бэлэглэх, үнийг бууруулан худалдах зэргийг хориглоно гэж тодорхой заасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Р.Хишигт, Р.Оюунцэцэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нараас орон сууцны төлбөр аваагүй бөгөөд Гариг констракшн ХХК-аас урьдчилгаа болгож төлсөн бүх мөнгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс битүүмжилсэн тухай бидэнд мэдэгдсэн. Нэхэмжлэгч Р.Хишигтийг Гариг констракшн ХХК-ийн захирал Д.Мөнхтөрд холбогдох эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гариг констракшн ХХК нь манай Өнгөт фасад ХХК-д хандаж, 2016 оны 06 сарын 21-ний өдөр 10 ширхэг орон сууц захиалах гэрээ байгуулсан. 1 м.кв талбайг 1 300 000 төгрөг байхаар тохиролцсон. Төлбөрийг бөөнд нь төлсөн тохиолдолд 1 200 000 төгрөг байхаар тохирсон. Өнгөт фасад ХХК-д эхний төлбөрөө төлсөн байдаг. Харин сүүлийн төлбөрөө хийгээгүй. Улмаар Өнгөт фасад ХХК-тай 10 байртай холбоотой гэрээг цуцалсан байдаг. Гариг констракшн ХХК, Өнгөт фасад ХХК, Р.Оюунцэцэг нартай байгуулсан гурван талт гэрээ байдаг. Уг гэрээнд захиалагч тал, гүйцэтгэгч тал гэж байгаа.

Гүйцэтгэгч тал нь Өнгөт фасад ХХК, захиалагч тал нь Гариг констракшн ХХК, Р.Оюунцэцэг нар байгаа. Захиалагч талууд хоорондоо үнээ тохиролцох ойлголт байхгүй. Зах зээл дээр хотын төвд нэг м.кв нь 800 000 төгрөгийн дундаж үнэтэй байр хаана ч байхгүй. Гариг констракшн ХХК-тай байгуулсан гэрээнд орон сууцыг бусдад барьцаалах, бэлэглэх, үнийг бууруулан худалдах зэргийг хориглоно гэж тодорхой заасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Өнгөт фасад ХХК-д холбогдох, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Алтай 14 гудамж, 431а, 432б, 433а тоот байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 1-р орц, 3-р давхрын А загварын 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай, Р.Хишигт, Р.Оюунцэцэг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 25 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Хишигт давж заалдах гомдолдоо: Р.Хишигт, Р.Оюунцэцэг нар нь хариуцагч Өнгөт фасад ХХК болон Гариг констракшн ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөигө оруулалтын гэрээ"-ээр Сүхбаатар дүүргийн 9-р хороо, орон сууцны 7-р хороолол, Алтай 14 гудамж, 431 а, 4326, 433а байршил дээр баригдаж буй Монтед цощолбор хорооллыи 1 дүгээр блок байрны 1-р орц, 3 давхарын 50.5 метр квадрат талбайтай, 2 өрөө бүхий A загварын орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Гариг констракшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 471011142 тоот дансанд орон сууцны үнз 39 895 000 төгрөгийг Р.Оюунцэцэгийн нэрээр бүрэн төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан байдаг. Хариуцагч тал нь мөнгө хүлээн аваагүй, 1 м.кв талбайн үнийг 800 000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн нь үндэслэлгүй, тухайн орон сууцыг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн, маргаан бүхий асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж маргасан. Талууд 50.5 м.кв талбайтай. 2 өрөө байрыг 39 895 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, үнийг нь Гариг коистракшн ХХК-д төлсөн нөхцөлд Өнгөт фасад ХХК орон сууцыг Р.Хишигт, Р.Оюунцэцэг нарын өмчлөлд өгөхөөр тохиролцсон. Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь эрхийн доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал нь гэрээний дагуу орон сууцны үнийг Гариг констракши" ХХК-д төлсөн, хариуцагч "Өнгөт фасад" ХХК нь гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ" хүчин төгөлдөр учраас Р.Хишигт, Р.Оюунцэцэг нар нь орон сууцыг шаардах эрхтэй.

Хариуцагч нь уг эд хөрөнгийг өөр хүнд худалдан борлуулсан гэж байгаа боловч Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар "худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч өмчлөлд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй" гэж зааснаар анх гэрээ байгуулсан Р.Хишигт, Р.Оюунцэцэг нар орон сууцыг эзэмшилдээ авах давуу эрхтэй. Улсын бүртгэлийн хэлтсээс тухайн хаяг байрлах орон сууц нь бусдын өмчлөлд шилжээгүй талаар лавлагаа ирсэн. Хариуцагч "Өнгөт фасад" ХХК-нь орон сууцны төлбөрийг Гариг констракшн" ХХК-д шилжүүлсэн гэж маргаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгч нь аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна" гэж заасны дагуу Өнгөт фасад ХХК гэрээний нэг тал учраас үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн орон сууцны төлбөрийг бүрэн бүрэн шилжүүлээгүй гэж үзэж хавтаст хэргийн 12 дугаар хуудаст авагдсан гар бичмэлийг үндэслэл болгосон нь хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтыг үнэлж буруу шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхбат давж заалдах гомдолдоо: Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт "Гариг констракшн" ХХК, Өнгөт фасад ХХК нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тогтоосныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хэрэгт авагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний нэг тал нь гүйцэтгэгч, төсөл хэрэгжүүлэгч Өнгөт фасад ХХК нөгөө талаас захиалагч нар буюу Гариг констракшн" ХХК болон Р.Хишигт/Р.Оюунцэцэг/ нар байдаг. Гэтэл захиалагч буюу Гариг констракшн" ХХК болон Р.Хишигт /Р.Оюунцэцэг/ 2 тал харилцан тохиролцож орон сууцны үнийг бууруулан тогтоож, харилцан гэрээ байгуулсан нь гэрээний чөлеөт байдалд ноцтой халдаж эцэстээ захиалагч нь ийнхүү шүүхэд хандаж "Өнгөт фасад" ХХК-иас орон сууц шаардаж нэхэмжлэл гаргах үндэс болжээ. "Өнгөт фасад" ХХК-нь захиалгч Р.Хишигт /Р.Оюунцэцэг/-ээс орон сууцны төлбөрт мөнгө аваагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Р.Хишигт /Р.Оюунцэцэг/ нь орон сууцны төлбөр гэх мөнгийг "Гариг Констракшн" ХХК-д шилжүүлсэн байдаг. Гариг Констракшн" ХХК нь манай компанийн нэрийг барьж олон нийтэд худал мэдээлэл тарааж, иргэдээс их хэмжээний мөнгийг байр худалдана хэмээн залилан мэхэлж авсан үйлдэл нь Сүбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хишигт нь уг нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх нь тогтоогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхад хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдээгүй уг шийдвэрийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Р.Хишигт, Р.Оюунцэцэг нар нь хариуцагч Өнгөт фасад ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Алтай 14 гудамж, 431а, 432б, 433а тоот байршил дээр баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 1-р орц, 3-р давхрын А загварын 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, уг орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Р.Хишигт, Р.Оюунцэцэг нар нь Өнгөт фасад ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 6-7 дугаар тал/

Хариуцагч Өнгөт фасад ХХК нь уг гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Алтай 14 гудамж, 431а, 432б, 433а тоот хаягт баригдаж буй Монтед цогцолбор хорооллын 1-р блок байрны 1-р орц, 3-р давхрын А загварын 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны барилгыг 2017 оны 1 дүгээр сард батлагдсан зургийн дагуу барьж ашиглалтад оруулах, Р.Хишигт, Р.Оюунцэцэг нар гэрээнд заасан төлбөрийг Гариг констракшн ХХК-д 100 хувь төлсөн нөхцөлд орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон байна. /хх-ийн 6-7 дугаар тал/

Нэхэмжлэгч Р.Хишигт, Р.Оюунцэцэг нар нь дээрх гэрээний дагуу төлбөрийг төлснөөр үүргээ гүйцэтгэсэнд тооцож орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн өгөхийг хариуцагчаас шаардах эрх үүссэн бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэсний дагуу гэрээний үүргийг өөрийн үзэмжээр Гариг констракшн ХХК, Өнгөт фасад ХХК-ийн аль нэгээс шаардах эрхтэй.

Хариуцагч Өнгөт фасад ХХК нь захиалагч Р.Хишигт, Р.Оюунцэцэг нараас нэг ч төгрөг хүлээн аваагүй, тухайн үед орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1 200 000-1 300 000 төгрөгөөр тооцож байсан тул 1 м.кв талбайн үнийг 800 000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн нь үндэслэлгүй, орон сууцны захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдсан, энэ талаар нэхэмжлэгч нарт мэдэгдсэн, тухайн орон сууцыг гуравдагч этгээдэдийн өмчлөлд шилжүүлсэн байгаа, маргаан бүхий асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж өөрийн татгалзал, түүний үндэслэлийг тайлбарласан байх боловч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст үүссэн эрүүгийн хэрэг нь Гариг констракшн ХХК-ийн захирал Д.Мөнхтөрд холбогдох эрүүгийн хэрэг байх бөгөөд тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу нэхэмжлэгч Р.Хишигт, Р.Оюунцэцэг нар 2016 оны 07 сарын 05-ны өдөр 39 895 000 төгрөгийг Гариг констракшн ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 471011142 тоот дансанд тушаасан болно. /хх-ийн 8 дугаар тал/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн дээрх харилцааг худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнэ тодорхой байх ёстой бөгөөд тухайн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний зүйлийн үнэ тодорхойгүй буюу гэрээний гол нөхцөлийг тохиролцоогүй учраас хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гол нөхцөл болох үнийн талаар тодорхой тохирсон байх шаардлагыг хангаагүй болно.

Хүчин төгөлдөр хэлцлийн улмаас шаардах эрх үүсэх, нөгөө талд үүрэг үүсэх учиртай ба хэлцэл хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй тул шаардах эрх үүсэхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч нар буруутай этгээдээс хохирлоо шаардахад давж заалдах шатны шүүхийн магадлал саад болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Р.Хишигтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 450 төгрөг, хариуцагч Өнгөт фасад ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358 000 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ