Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01544

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/01544

 

 

 

 

Монтрак фотон ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01475 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Монтрак фотон ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ашид алтай майнинг ХХК, Я.Цэдэнбал нарт холбогдох

Түрээсийн төлбөр 264 000 000 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Манай компани нь 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Ашид алтай майнинг ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцон байгуулж, CXG00955K001B1703, CXG00951C001D1118 тоот арлын дугаартай 2 ширхэг хүнд даацын машин механизмаа ямар ч урьдчилгаа төлбөргүй хүлээлгэн өгсөн. Тус гэрээгээр Ашид алтай майнинг ХХК нь хуваарийн дагуу техникийн үнийг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу техникээ эрж хайсаар Ховд аймгийн Алтай сумаас 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр олж хурааж авсан. Ашид алтай майнинг ХХК нь ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрч биднийг хохироож байна. Гэрээний дагуу хоёр техник тус бүрийн түрээсийг сар тутам 15 000 000 төгрөгөөр тооцоход Ашид алтай майнинг ХХК нь 7 сар 4 хоног түрээсэлсэн байна. Түрээсэлсэн сар бүр техник бүрийг 15 000 000 төгрөгөөр тооцоход түрээсэлсэн нэг техникийн түрээсийн төлбөр 107 000 000 төгрөг, хоёр техникийн түрээсийн төлбөр нийт 214 000 000 төгрөг болж байна.

Үүнээс Ашид алтай майнинг ХХКийн түрээсийн төлбөрт төлсөн 45 000 000 төгрөгийг хасаад 169 000 000 төгрөгийг манай компанид төлөх үлдэгдэлтэй байна. Мөн хоёр авто ачигчийг анх хүлээлгэж өгснөөс хурааж авах хүртэл нийт 10 сар 9 хоногийн хугацаанд хариуцагч авто ачигчуудыг эзэмшил, ашиглалтдаа байлгаж байсан тул эзэмшиж, ашиглаж байсан нийт хугацаагаар нь тооцоход хоёр авто ачигчийн нийт түрээсийн төлбөр 309 000 000 төгрөг болж байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 45 000 000 төгрөгийг хасаад 264 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарын 2015 ны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3-т болон Я.Цэдэнбалын Монтрак фотон ХХК-д гаргаж өгсөн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн баталгаанд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Я.Цэдэнбал өөрийн өмчлөлийн 0366 УНЗ улсын дугаартай хаммер маркийн суудлын автомашин болон 9955 УНТ улсын дугаартай ланд круйзер маркийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашид алтай майнинг ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Манай компани нь Монтрак фотон ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан CXG 00955K001B1703, CXG00951C001D1118 тус бүр арлын дугаартай шар өнгийн авто ачигч 2 ширхгийг нэг ширхгийг 100 000 000 төгрөг нөгөө тээврийн хэрэгслийг 80 000 000 төгрөгөөр нийт үнийн дүн нь 180 000 000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Уг төлбөр тооцооноос 45 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд уг хоёр тээврийн хэрэгслийг гэрээнд зааснаар төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд ашиглах эрхтэй байсан. Ингээд тус тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд ашиглахын тулд тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэж шаардсан боловч өгөхгүй арга саам хийгээд байсан. Манай компани Ховд явахдаа орон нутгийн постууд өнгөрөх гээд байгаа учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгөхийг шаардаж харин төлбөр тооцоо дууссаны дараа манай компанийн нэр дээр шилжүүлж авна гэдгээ хэлсэн. Гэтэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэх тоолонд удахгүй өгнө гэсээр байгаад арга буюу Ховд аймаг руу явуулсан ба замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй байлгаад байсан. Улмаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ өгөхгүй байсан явдал нь нэхэмжлэгч компани нь энэхүү хоёр тээврийн хэрэгслийг өмчлөх захиран зарцуулах эрхтэйд эргэлзээ төрж эхэлсэн ба энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэж бид өөр тээврийн хэрэгсэл ашиглах хэмжээнд хүрч байсан. Улмаар Монтрак фотон ХХК нь 2016 оны 7 дугаар 12-ны өдөр дээрх хоёр тээврийн хэрэгслээ хураан аваад одоо түрээсийн төлбөр гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Цэдэнбалын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Гэрээний 3.3-д ланд круйзер 200 болон хаммер маркийн автомашин барьцаалав гэж заасан боловч эдгээр нь одоо өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа болно. Мөн Я.Цэдэнбалтай барьцааны гэрээ хийгээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 156 дугаар зүйлийн 156.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ашид алтай майнинг ХХК-аас 264 000 000 төгрөг гаргуулах болон хариуцагч Я.Цэдэнбалд холбогдуулан гаргасан 0366 УНЗ улсын дугаартай хаммер маркийн автомашин, 9955 УНТ улсын дугаартай ланд круйзер маркийн суудлын автомашины барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Монтрак фотон ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Монтрак фотон ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 706 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкан дахь 2602045640 тоот данснаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ...Гэрээний 3.11 дэх заалтад "түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ" гэснийг түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үнэлэх боломжгүй. Иймээс нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдаагүй түрээсийн гэрээний үүргийг хариуцагч Ашид алтай майнинг ХХК-аас шаардсан нь үндэслэлгүй байна. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.Талууд 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулж, Монтрак фотон ХХК нь 100 000 000 төгрөгийн үнэ бүхий XG955H маркийн авто ачигч, 80 000 000 төгрөгийн үнэ бүхий XG451I1 маркийн авто ачигч, нийт 180 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 техникийг Ашид алтай майнинг ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Ашид алтай майнинг ХХКнь гэрээний төлбөрийг 30 хоногт 2 хувийн хүүгийн хамт 6 сарын хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн дотор гэрээний 3-р зүйлийн 3.10-т заасан хуваарийн дагуу хуваан толөх, гэрээний хугацаа дуусахад гэрээний төлбөр, хүү болон бусад шаардлагатай зардлыг оүрэн төлсөн бол техник тус бүрийг Ашид алтай майнинг ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, гэрээний төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй 14 хоног өнгөрсөн тохиолдолд гэрээг цуцалж, техникийг хураан авч, техник тус бүрийг ашигласан cap тутам түрээсийн нөхцөлөөр 1 сарын 15 000 000 төгрөгийн төлбөр тооцохоор харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож болохыг зохицуулсан ба гэрээний 3 дугаар зүйлийн 3.11 дэх хэсэгт төлбор төлөх хугацааг 14 хоногоос дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцалж түрээсийн төлбөрөөр тооцох, түрээсийн төлбөрийг авто ачигч нэг бүрийг 15 000 000 төгрөг байхаар буюу түрээсийн гэрээнд шилжих талаар тохиролцсон байдаг. Эдгээр тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааспаар талууд гэрээний агуулгыг чолоотж тодорхойлон хэлцэл хийх шаардлаплг хангасан байх тул зээлээр худалдах. худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргийн хугацаа хэтрүүлсзн тохиолдолд түрээсийн гэрээний үүргээр солих тухай дээрх тохиролцоо нь Иргэний хуульд нийцэх юм. Өөрөөр хэлбэл зээлээр худалдах, худалдам авах гэрээний үнийг толех хуваарийг 14 хоногоор хэтрүүлж, хуваарьт төлбөрийг төлөөгүй бол цаашид нэхэмжлэгч талд түрээсийн төлбөр шаардах зрх үүсэх агуулгатай тохиролцоог бичгээр хийсэн байдаг. Энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах тухай хуулиар тогтоосок хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

Гэрээнд зааснаар түрээсийн төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тооцогдох тул 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс техникийг хураан авсан 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл бугоу 10 cap 9 хоногийн хугацаанд түрээсийн зүйл тутамд 15 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгөөр тооцвол хариуцагч нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт 309 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсэх бөгөөд үүнээс нэхэмжлэгч талд телсөн 45 000 000 төгрөгийг хасч тооцвол түрээсийн төлбөрт үлдэгдэл 264 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 262 дугаар зүйлкйв 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талууд хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөөс тодорхойлох, өмнөх үүргийг солихоор урьдчилан тохиролцож болохыг хуулиар олгосон байхад талуудын хооронд хийгдсэн гэрээний харилцаанд түрээсийн гэрээний тохиролцоо хийгдээгүй мэтээр буруу дүгнэлт өгсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Мөн хариуцагчийн хувьд өндөр хүчин чадалтай 2 техникийг ямарч урьдчилгаа төлбөргүйгээр авч явсан байдаг бөгөөд бүхэл бүтэн 10 cap 9 хоногийн хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтдаа байлгаж, үр шимийг нь хүртсэн байдаг бөгөөд нэхэмжлэгчээс дээрх техникийн байгаа байршлыг нуун дарагдуулж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байсныг дурдах нь зүйтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Монтрак фотон ХХК нь хариуцагч Ашид алтай майнинг ХХК, Я.Цэдэнбал нарт холбогдуулан түрээсийн төлбөр 264 000 000 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Монтрак фотон ХХК болон Ашид алтай майнинг ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулж, CXG00955K001B1703, CXG00951C001D1118 тоот арлын дугаартай 2 ширхэг хүнд даацын машин механизмыг 180 000 000 төгрөгөөр харилцан тохирч шилжүүлсэн. Тус гэрээгээр Ашид алтай майнинг ХХК нь хуваарийн дагуу техникийн үнийг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч 45 000 000 төгрөгийг төлж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс уг техникүүдийг 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр буцаан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1хх-ийн 8-10, 59-60, 219-224 дүгээр тал/

Харин анхан шатны шүүх талуудын гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т зааснаар тайлбарлаж чадаагүй, тэдний хооронд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь алдаатай болжээ.

Гэрээний 3.10-т талууд эд хөрөнгийн үнийг тодорхой хуваарийн дагуу хүүгийн хамт төлөхөөр тохиролцжээ. Худалдан авагч дээрх гэрээнд заасан хуваарийн дагуу болон 2016 оны 01 дүгээр сараас хойш төлбөр төлөөгүй, зээлээр худалдах, худалдан авах гэрээний зүйлийг шилжүүлэн авсан хариуцагч тал үнийг төлөх үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Гэрээний 3.11-т ... 3.10-т заасан хуваараас 14 хоногоос дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцалж түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ. Түрээсийн сарын төлбөр техник нэг бүрийг гэрээ хийх үеийн зах зээлийн ханшаар сарын 15 000 000 /арван таван сая/ төгрөг болно гэж заасан.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дах хэсэгт талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож болохыг зохицуулсан бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.11-т түрээсийн гэрээнд шилжих талаар тохиролцжээ. Эдгээр тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлон хэлцэл хийсэн байх тул худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд түрээсийн гэрээний үүргээр солих тухай дээрх тохиролцоог хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх хугацааг 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байхаар гэрээнд заасан тул 3 дугаар сарын 17-ны өдөр төлбөрийг төлөөгүй бол цаашид түрээсийн төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх агуулгатай тохиролцоо хийсэн байна.

Гэрээнд зааснаар түрээсийн төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр буюу худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг зөрчснөөс хойш 14 дэх хоногоос эхлэн тооцогдоно. Иймд 2 техник хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан хугацааны түрээсийн төлбөрийг шаардсаныг буруутгах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан нөхцөлд талууд өгсөн, авснаа буцаах үр дагавар үүсэх бөгөөд гэрээний талууд энэ тохиолдолд техникийг ашигласан хугацаанд түрээсийн төлбөрийг тогтоож, төлөх нөхцөлөөр тохирсон нь гэрээг чөлөөтэй байгуулах талуудын зарчим болон бусдын эд хөрөнгийг ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй хуулийн агуулгад нийцсэн гэж үзнэ.

Харин түрээсийн зүйлийг 1 сарын хугацаанд түрээслэгчийн буруугүйгээр ашиглах боломжгүй байсан, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, өөрийн зардлаар засварлаж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-т зааснаар Эд хөрөнгийг шилжүүлэн авсан этгээд өөрийн буруугүйгээр ашиглах боломжгүй болсон тохиолдолд хөлс төлөхөөс татгалзах эрхтэй гэж зохицуулсан. Эд хөрөнгийг ашиглаагүй нэг сарын хугацааны төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хасч тооцно. Хариуцагч 249 000 000 /264 000 000-15 000 000/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч CXG 00955K001B1703, CXG00951C001D1118 арлын дугаартай 2 авто ачигчийг тээврийн хэрэгслэлийн гэрчилгээгүйгээс ашиглаагүй гэж тайлбарлах боловч тухайн техникүүдийг хүлээлцсэн актад заасан мото/цагийн заалтын зөрүү, талуудын тайлбар зэргээр няцаагдсан, тайлбар, татгалзлаа нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. /хх-ийн 59-60, 219-223 дугаар тал/

Анхан шатны шүүх Я.Цэдэнбалд холбогдох 03-66 УНЗ улсын дугаартай хаммер маркийн автомашин, 99-55 УНТ улсын дугаартай ланд круйзер маркийн суудлын автомашины барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг барьцааны гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангаагүй, барьцааны гэрээний дагуу талуудын хүсэл зориг, хүлээх эрх үүргийг тодорхойлон тохирсон гэж үзэхгүй, Иргэний хуулийн 156-157 дугаар зүйлд нийцээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/01475 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг баримтлан Ашид алтай майнинг ХХК-аас 249 000 000 төгрөгийг гаргуулж Монтрак фотон ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15 000 000 төгрөгт холбогдох хэсэг болон Цэдэнбалд холбогдуулан гаргасан 0366 УНЗ улсын дугаартай хаммер маркийн автомашин, 9955 УНТ улсын дугаартай ланд круйзер маркийн суудлын автомашины барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагудыг хэрэгсэхгүй болгосугай гэж найруулан, 2 дах заалтын данснаас буцаан гэсний дараа , хариуцагч Ашид алтай майнинг ХХК-аас 1 402 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 477 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Б.НАРМАНДАХ