Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 802

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алаг адуу овогт Батсүхийн Энхболдод холбогдох эрүүгийн 1806 0157 30660 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, А овогт Б ийн Э

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр орчимд явж байсан иргэн Б.Ц ийг таксинд суулган авч явж хүч хэрэглэхгүйгээр, Самсунг Галакси Эс 4 маркын гар утсыг дээрэмдсэн,

мөн 2018 оны 02 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр орчимд иргэн Б.Ц ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед найз Ө, Б хоёртой тэнд нэг караоке ороод тус тусдаа харих гээд явсан. Би гэр рүүгээ харих гээд Сансарын тунелээс уруудаад ертөнцийн зүгээр баруун тийш Чингис зочид буудлын тийшээ алхаж төв зам руу ороод такси барих гээд алхаж байтал үл таних 30 орчим насны эмэгтэй хүрч ирээд такси авах уу гэхээр нь би тэгье гэж хэлээд суусан. Тэгээд би 13 дугаар хороолол орье гэж хэлээд явсан бащетэр шууд хойшоо эргэж яваад нэг хороолол руу явсан, тэр үед би өөрийн найзууд руу утсаар ярих санаатай өөрийн Самсунг Эс 4 маркын гар утсаа гаргаад иртэл машины урд суудал дээр сууж байсан залуу нь миний утсыг шууд булаагаад авчихсан. Тэгээд тэр залуу намайг чи надад архи авч өг, өгөхгүй бол би чиний утсыг өгөхгүй гэсэн. Би утсаа авахын тулд архи өгөх гэтэл миний задгай мөнгө хүрээгүй юм. Гэтэл нөгөө залуу чи архи авч өгсөнгүй, мөнгө чинь хүрсэнгүй гээд намайг гар, хөлөөрөө цохиж зодсон ба тэр үед би хөл хальтирч мөсөн дээр унасан. Тэр залуу 160-165 орчим өндөртэй нэг талын нүд нь бага зэрэг хөхөрчихсөн, улаан өнгийн саравчтай малгайтай, 25-30 орчим насны залуу байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...02 дугаар сарын 13-ны өдөр орой 01 цаг болж байхад У, Х, К, Ч нарыг аваад Чингис зочид буудал руу уруудаад явж байхад нэг залуу зогсож байсан. Тэгээд У энд зогсчих гээд буугаад нөгөө залуутай хамт орж ирсэн. Нөгөө залуу 1 шил юм ууя гээд бид хэд Дарь Эхийн хүнсний дэлгүүр орсон, дэлгүүр дээр нөгөө залуу К хоёр буугаад маргалдаж эхэлсэн. Байж байтал замын цагдаа ирээд бид хэд нөгөө хоёрыг хаячаад буцаж ирээд Кг авсан. Нөгөө залуугаа яасан бэ гэсэн чинь нөгөөдөх чинь мөнгө байхгүй байсан байна гээд намайг цохихоор нь зодолдчихсон, тэгээд хаячаад хүрээд ирлээ гэсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹2546 дүгнэлтэд “Б.Ц ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 31-33 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын түнел орчимд явж байсан иргэн Б.Цийг таксинд суулган авч явж хүч хэрэглэхгүйгээр, Самсунг Галакси Эс 4 маркын гар утсыг дээрэмдсэн,

мөн 2018 оны 02 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын түнел орчимд иргэн Б.Ц ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Э д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна,

Шүүх шүүгдэгч Б.Э д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг болон үнийг төлөөгүй байх тул хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний үнэлгээг үндэслэн гар утасны үнэ 108.000 төгрөгийг Б.Энхболдоос гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан 2018 оны 5 сарын 4-ий өдрөөс хойш цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Б.Ц нь хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд “би шүүх хуралд суухгүй” гэсэн гэсэн байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно,