Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 567

 

                                                       

 

 

 

 

 

 

                                                        Б.Эод холбогдох эрүүгийн

                 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

нарийн бичгийн дарга Б.Нямдавааг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 627 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Г.Эрдэнийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны 69 дүгээртэй улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Эод холбогдох эрүүгийн 18060157300660 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Алаг адуу овогт Батсүхийн Э, 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: /,

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунел орчимд явж байсан иргэн Б.Цийг таксинд суулган авч явж хүч хэрэглэхгүйгээр, “Samsung Galaxy S4” маркийн гар утсыг дээрэмдсэн,

мөн 2018 оны 02 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунел орчимд иргэн Б.Цийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Алаг адуу овогт Батсүхийн Эыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 10 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оноосон 10 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж Б.Эын нийт эдлэх ялыг 11 сарын хугацаагаар тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Эыг цагдан хорьж, 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Эоос 108.000 төгрөг гаргуулж, хохирогч Хутагт овогт Батцэрэнгийн Ц /РД:Е385120313/-д олгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх шийдвэрийнхээ тодорхойлох болон тогтоох хэсэгтээ шүүгдэгч Б.Эод оногдуулсан 11 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагын алинд нь тусгаарлаж эдлүүлэх талаар хорих байгууллагын дэглэмийг зааж өгөөгүй нь Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан болон мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл” гэж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэм” гэж тус тус заасан шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 627 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос Б.Эыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунел орчимд явж байсан иргэн Б.Цийг таксинд суулган авч явж хүч хэрэглэхгүйгээр, “Samsung Galaxy S4” маркийн гар утсыг дээрэмдсэн, мөн 2018 оны 02 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунел орчимд иргэн Б.Цийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус буруутган үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Алаг адуу овогт Батсүхийн Эыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 10 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оноосон 10 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж Б.Эын нийт эдлэх ялыг 11 сарын хугацаагаар тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Эыг цагдан хорьж, 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Эоос 108.000 төгрөг гаргуулж, хохирогч Хутагт овогт Батцэрэнгийн Ц /РД:Е385120313/-д олгож шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заажээ.

 

Гэтэл анхан шатны шүүх Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 10 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оноосон 10 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж Б.Эын нийт эдлэх ялыг 11 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт түүнд оногдуулсан 11 сарын хугацаагаар хорих ялыг хуульд заасан нээлттэй болон хаалттай хорих байгууллагын алинд нь эдлүүлэх талаар заагаагүй, түүнчлэн тодорхойлох хэсэгтээ огт дүгнэлт хийгээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

 

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх Б.Эод холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болох буюу 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Б.Цид түүний утас руу залгаж мэдэгдэхэд утас нь холбогдохгүй байсан гэх тэмдэглэлээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэснийг зөрчжээ.

 

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох” эрхийг хангаагүй байна. 

 

Иймд анхан шатны шүүхийн хийгээгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс нөхөн, таамаглан хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 627 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь: