Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 307

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж, 

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-,

шүүгдэгч О.Г-, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С- овогт О-ийн Г-т холбогдох эрүүгийн 201526031108 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, ………..  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 221 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаао 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, мөн хугацаагаар тэнссэн,

- Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 100 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 275 дугаар зүйлд зааснаар 1 жилийн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялд нэмж бүгд 2 жилийн хугацаагаар тогтоосон, 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хугаанаас өмнө суллагдсан,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, С- овогт О-ийн Г-г /РД:………./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч О.Г- нь “...” ХХК-нд түгээгч, жолоочоор ажиллаж байхдаа 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд “...” гэх тус компанитай харилцаж байсан байгууллагын нэрийг ашиглаж хуурамч харилцагч бий болгон “...”, “...”, “...”, ... бөөний төв зэрэг харилцагч байгууллагуудын нэрээр бараа борлуулж, борлуулалтын мөнгө болох 25.502.020 төгрөгийг байгууллагад тушаалгүй албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг болон эрүүгийн 201526031108 дугаартай хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч О.Г-ийг гэм буруутайд тооцсон талаар:

 

          Шүүгдэгч О.Г- нь “...” ХХК-нд түгээгч-тогоочоор ажиллаж байхдаа 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд “...” ХХК-ний харилцагч  “...”, “...”, “...”, “...”, “...” бөөний төв зэрэг байгууллагуудын нэрээр бараа авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 25.502.020 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ын “... О.Г- нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 4 жил 8 сар түгээгч-жолоочоор ажиллаж байсан. О.Г-ийн ажил албан тушаалын тодорхойлолтонд зааснаар гүйцэтгэх үүрэг нь харилцагч нарт бараа бүтээгдэхүүнийг түгээж, төлбөр тооцоог тухайн өдрийн 20 цаг гэхэд компанид тушаах, банкаар шилжүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, барьцааны гэрээ байгуулдаг. О.Г- нь 2015 оны 06 дугаар сарын 05-наас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд манай компанид 25.502.020 төгрөгийн хохирол учруулж, уг борлуулалтын мөнгийг авч өөртөө ашигласан байдаг. Энэ үйлдэл нь тухайн үедээ яагаад илрээгүй вэ гэхээр хяналт тавих үүрэгтэй худалдааны төлөөлөгч, тооцооны нягтлан хамтран оролцож нуусан учир компанид мэдэгдээгүй. 2015 оны 10 дугаар сард орох ёстой мөнгө орохгүй удаад байсан бөгөөд өөрсдөө энэ тухайгаа хэлсэн байдаг. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр компани бүрэлдэхүүнтэй хурал хийгээд О.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Уг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй байсан тул харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шалгуулсан бөгөөд 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж ойлгож байна. Хохирол төлөгдөөгүй тул манай компани маш их гомдолтой байгаа. Үндсэн хохирол 25.502.020 ба үүнээс 1.000.000 төгрөгийг хохиролд төлсөн. Мөн “Улаанбаатар аудит корпораци” ХХК-аар дүгнэлт гаргуулсан 909.000 төгрөгийг О.Г-оос гаргуулах саналтай байна. Иймд зохих хуулийн дагуу хариуцлага тооцож манай компанид учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргаж өгнө үү...гэх мэдүүлэг, /хх-ийн 2-р хавтас 164-р хуудас/,

 

           Гэрч Х.А-гийн “... Тухайн үед зах, бөөний төвийн худалдааны төлөөлөгчөөр Ялалт ажиллаж байсан. О.Г-т үлдэгдэл гарахаар нь худалдааны төлөөлөгч Ялалттай уулзаж шаардлага тавихад “удахгүй мөнгөө оруулж ирнэ” гэж хэлсэн. Ялалтаас О.Г- хөдөө бараа нийлүүлдэгийг мэдсэн. О.Г-той уулзахад бараагаа хөдөө хүнд ачуулдаг. Төлбөр мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлсэн. 2015 оны 07 дугаар сард О.Г- 5.000.000 төгрөгийн төлбөр төлсөн боловч дахиад тухайн газарт зээл гарсан. Би “...”, “...” гэх идэвхигүй харилцагчийг мэдэхгүй. 2015 оны 06 дугаар сард О.Г-, Ялалт нар өртэй гарсан ба би тэр хоёрыг нэг сар харъя гэж боломж олгосон. Учир нь Ялалт, Г-г нар нь тухайн байгууллагад удаан жил ажилласан, хоёулаа барьцааны эд хөрөнгөтэй байсан тул итгэл хүлээлгэсэн. ... Хүрэлхүү худалдааны төлөөлөгчтэй ажил хүлээлцээд удаагүй байтал бараа хассан асуудал гарсан. Энэ талаар Хүрэлхүүд хэлэхэд Г-г ах гуйгаад байхаар нь барааг өгсөн. Төлбөрийг удахгүй төлнө гэсэн гэж хэлсэн. Би санхүү талаасаа хяналт тавих үүрэгтэй. ... бөөний төв дээр хүргэгдээгүй барааг би шилжүүлсэн гэж байгууллагын удирдлагадаа өөрөө хэлсэн. Миний хийсэн алдаа. ... “...”, “...” хоёр харилцагч дээр тооцоо нийлсэн акт хийх эрхгүй. Нягтлан Мөнхзул тооцоо нийлсэн акт хийсэн. Би сарын үлдэгдэлтэй бол тооцоо нийлэх, санхүүгийн холбоотой хяналт тавих үүрэгтэй. Худалдааны төлөөлөгчөөс шивсэн падааныг би бичихгүй шууд команд өгч хэвлэж гаргадаг. Эхний захиалсан барааны төлбөр тооцоо орж ирээгүй тохиолдолд дараагийн захиалгыг цуцлах эрх надад байгаа боловч би С.Ялалт, О.Г- нарт итгэл хүлээлгэсэн. ... Намчингийн харилцагчид барааны төлбөрийг бэлнээр төлөөд Г-г авсан гэж Намчин надад хэлсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 1-р хавтас 10, 82-р хуудас, 2-р хавтас 83-85, 168-р хуудас/

 

      Гэрч Д.Т- ... Нарантуулын ойролцоо байрлах “...”, “Замбуулай” зэрэг харилцагч нарт захиалсан барааг нь хүргэж өгдөг байсан. Мөн захиалгын дагуу зарим бараануудыг Нарантуул зах дээр ачаа ачдаг том оврын автомашинуудад хүргэж өгөөд, орон нутаг руу явуулдаг байсан. ... Улсын дугаар болон жолоочийн нэрийг мэдэхгүй, анзаарч харж байгаагүй. Санаж байгаагаар ХӨ гэсэн серийн дугаартай том оврын ачааны машинууд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 205-207-р хуудас/,

 

Гэрч Д.Т- ... Түгээгч-жолооч нь худалдааны төлөөлөгчийн авсан захиалгын дагуу агуулахаас падаанаар барааг авч ачаад гарсан падааны хаягийн дагуу харилцагч нарт хүргэж өгөх үүрэгтэй. Түгээгч-жолооч нь падаан дээр бичигдсэн барааг төрөл нэрсийн дагуу харилцагч нарт хүлээлгэж өгөөд мөнгийг нь тэр дор нь аваад орой нь кассанд юм уу, банкинд мөнгөө тушаана. Бараа падаанаар агуулахаас гарна, падаан дээр түгээгч-жолооч, худалдааны төлөөлөгчийн нэр байна. Би 2015 оны 08 дугаар сард Г-гоос дайвар бараа авсан. Түгээгч-жолооч нар ажилдаа гарахдаа даацандаа тохирсон бараа ачих ёстой бөгөөд бага юм уу, их ачаатай гарч болдоггүй юм. Тийм учраас тухайн өдөр би даацандаа ачаагаа хүргэхийн тулд Г-гоос дайвар ачаа авсан. Г-г надад “нэг айлын л бараа аваад явчих, би үлдэгдэл бараагаа аваад явъя” гэхээр нь би нэг айлын бараа ачиж яваад АССЕТ худалдааны төв дээр буулгасан. Цаана нь миний нэрээр агуулахаас гарсан 2 айлын барааг Г-г ачаад явж байгаа. Би маргааш өглөө нь ачилтын хуудас нэг айлын зарлагын падаантай нь хамт Г-гт өгөөд “нөгөө хоёртойгоо нийлүүлээд санхүүд өгөөрэй” гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 13-р хуудас/,

 

Гэрч Э.Н- “...Би 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр О.Г-той тааралдсан ба миний шүд өвдөөд эмнэлэг явах шаардлагатай болсон тул бараагаа өгсөн. Тухайн бараа нь янз бүрийн 5.200.000 төгрөгийн бараа байсан. Барааны төлбөр тооцоог тушаагаагүйг мэдээд О.Г-той холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Барааны төлбөрийг “...”-ийн нэрээр тушаасан талаар мэдэхгүй байна. Бараагаа бусдад шилжүүлэхдээ түгээлтийн албаны даргаас зөвшөөрөл авах ёстой. Харин тухайн үед дур мэдээд сольсон. Хүргэж өгөх ёстой байсан бараа ... бөөний төвийн бараа мөн байсныг санахгүй байна. Шилжүүлсэн барааны төлбөр тооцоог бэлнээр болон дансаар авдаг байсан. Нийт 5.200.000 төгрөгний бараа шилжүүлсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 1-р хавтас 14-р хуудас, 2-р хавтас 78-79, 166-р хуудас/

 

Гэрч С.Я- “... О.Г- 2014 онд манай ах Хөвсгөл аймагт бөөний төвтэй гээд сүү, мульт жүүс захиалаад өг гэж гуйсан. Барааны төлбөр  дараа сард орж ирдэг байсан ба 2015 оны 06 дугаар сараас эхэлж мөнгө нь орж ирэхээ больсон. Би О.Г-той хамт ажилладаг, мөн барьцаа хөрөнгөтэй зэрэгт нь итгэж бараа өгдөг байсан. Би борлуулалтын урамшуулал авах гэж О.Г-т падаан шивж өгч байгаагүй. О.Г-т падаан бичиж өгч бараа шахдаг байсан нь худлаа. О.Г-ийн төлбөр мөнгө орж ирэхгүй байгаа талаар байгууллагын удирдлагуудад хэлвэл О.Г-т ажлын хариуцлага оногдуулах байх гэж бодсон. Гэтэл мөнгө орж ирэхгүй удаад байсан учраас бид байгууллагын удирдлагуудад мэдэгдсэн. Тухайн үед “...” идэвхигүй харилцагч байсан. “...”-ийн нэр дээр барааны төлбөрийг төлж байсан нь үнэн. Сардаа 1-2 удаа сүү аваад төлбөрийг сардаа багтаагаад төлдөг байсан. Би 2015 оны 06 дугаар сард жижиглэнгийн хэсэг рүү шилжсэн. Падаан шивэлтийг манай байгууллагын оператор хийдэг. О.Г-ийн ах нь орон нутагт харъяалагддаг учир сардаа тооцоог тэглэх шаардлагатай. Би бөөний төлөөлөгч тул зээлээр бараа авах эрхтэй тул тусалсан. Худалдааны төлөөлөгч харилцагч нартайгаа харилцах ёстой боловч би О.Г-ийн ахтай уулзаж байгаагүй. О.Г- нь өөрөө миний харилцагч болоод байсан.  О.Г- “төлбөр нь удахгүй ороод ирнэ” гэхээр нь итгэсэн. Худалдааны төлөөлөгч нэг харилцагчид 10.000.000 төгрөгийн зээлийн эрх олгох эрхтэй. О.Г- “...” ХХК-нд 25.000.000 төгрөгний хохирол учруулахад миний буруутай үйлдэл байхгүй гэж бодож байна. ... Би Алтанчулуу гэдэг хүнийг мэдэхгүй гэх мэдүүлэг, /хх-ийн 1-р хавтас 15, 83-р хуудас, 2-р хавтас 10-13, 167-р хуудас/,

 

Гэрч Б.Б- ...  О.Г- “...” гэдэг газрын 150 ширхэг мульт жүүсийг Нарантуул зах дээр түрдэг тэргэн дээр авч үлдэхээр нь “мөнгийг нь яах вэ” гэхэд “дансаар хийчихнэ” гэж хэлсэн. Дараа нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр О.Г- нь над руу залгаад “би Ялалт худалдааны төлөөлөгчөөр 100 пакет сүүний баримт гаргуулчихлаа, чи Нарантуул зах дээр машинд аваачаад өгчих” гэхээр нь би О.Г-ийн хэлснээр аваачиж өгсөн. ... О.Г- нь дээрх бараануудын тооцоог яаж, хэзээ хийсэн талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 118-р хуудас/,

 

Гэрч Б.М- “... Тухайн үед “...” манай харилцагч байсан ба би мульт жүүс, өглөө сүү зэрэг бараануудыг Нарантуул захын орон нутаг руу бараа ачдаг хэсэг дээр хүргэж өгөөд Хөвсгөл гэсэн дугаартай машинд ачуулдаг байсан. “...” харилцагч руу сард 2-4 удаа бараа явуулдаг байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 1-р хавтас 208-210, 2-р хавтас 169-р хуудас/

 

Гэрч Б.Э- ... Би энд ажиллаад 10 жил болж байна. Энэ хугацаанд 187-р лангуунд Алтанчулуу гэх залуу байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 214-215-р хуудас/,

 

Шинжээч С.... шүүхийн хэлэлцүүлэгт ... Би мөрдөгчийн шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэж дүгнэлтээ гаргасан гэх мэдүүлэг, /хх-ийн 2-р хавтас 170-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн №141 дугаартай дүгнэлтэнд:  

1. “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гаргасан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны тохиролцсон горимоор гүйцэтгэсэн гэрээт ажлын тайлан нь үндэслэлтэй байна.

2. “...” ХХК-нд түгээгчээр ажиллаж байсан О.Г- нь 2015 оны 06 дугаар сарын 05-наас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд борлуулсан барааны орлогоос

“...“ буюу захын бөөний харилцагчтай үүссэн тооцооноос 10.640.000 төгрөг, үүнээс 2015.06.05-ны өдөр 2.520.000 төгрөг, 2015.06.16-ны өдөр 1.600.000 төгрөг, 2015.06.26-ны өдөр 1.600.000 төгрөг, 2015.08.03-ны өдөр 2.400.000 төгрөг, 2015.08.04-ний өдөр 2.520.000 төгрөг,

Борлуулсан барааны орлогооос

“...” хүнсний дэлгүүртэй үүссэн тооцооноос 5.760.000 төгрөг, үүнээс 2015.08.15-ны өдөр 2.560.000 төгрөг, 2015.08.20-ны өдөр 1.600.000 төгрөг, 2015.09.01-ний өдөр 1.600.000 төгрөг,

Борлуулсан барааны орлогоос

“...” хүнсний дэлгүүртэй үүссэн тооцооноос 2.520.000 төгрөг, үүнээс 2015.09.15-ны өдөр 2.520.000 төгрөг,

Борлуулсан барааны орлогоос

Захын бөөний харилцагч “...”-тэй үүссэн тооцооноос 1.326.000 төгрөг, үүнээс 2015.08.04-ний өдөр 1.326.000 төгрөг,

Борлуулсан барааны орлогоос

Захын бөөний харилцагч “... бөөний төв” хүнсний дэлгүүртэй үүссэн тооцооноос 5.256.020 төгрөг, үүнээс 2015.09.16-ны өдөр 5.256.020 төгрөг нийт 25.502.020 төгрөгийг борлуулалтын орлогоос дутуу тушаасан байна. Иймд О.Г- нь “...” ХХК-нд 25.502.020 төгрөгийг төлж барагдуулахаар байна.

3. “...” ХХК-ийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь Санхүүгийн тайлагналын Олон улсын стандарт түүнтэй нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журам болон нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу үнэн зөв хөтөлсөн байна.

4. Бараа материалын борлуулалтын орлогоос нийт 25.502.020 төгрөгийг “...” ХХК-нд дутуу тушаасан байна. 

5. Эдийн засгийн шинжилгээний явцад дутагдал өөр бусад зүйл шинээр илрээгүй болно...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 55-58-р хуудас/,

 

Шүүгдэгч О.Г- шүүхийн хэлэлцүүлэгт ... Би “...” ХХК-нд 2011 онд ажилд орсон. Намайг “...”, “...”, “...” дэлгүүрүүдэд хуурамчаар падаан үүсгэсэн гэж байгаа боловч худалдааны төлөөлөгч С.Ялалтын зөвшөөрсний дагуу барааг гаргасан. Би Хөвсгөл аймагт байдаг найз Алтанчулууд сард 2-3 удаа бараа явуулдаг байсан. Алтанчулуу нь 2014 оноос бараа авч төлбөрийг төлдөг байсан. Би барааны мөнгөнөөс өөртөө авч завшсан зүйл байхгүй. Алтанчулуугаас барааны мөнгийг авч төлнө. Намчингийн барааны мөнгийг “...”-ийн нэр дээр тушаасан гэх мэдүүлэг, /хх-ийн 2-р хавтас 162-р хуудас/,

         “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн тайлан /хх-ийн 1-р хавтас 28-30-р хуудас/,

Хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 73-74-р хуудас/,

Хохирол барагдуулах тухай хэлцэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч О.Г- “...” ХХК-д түгээгч-жолоочоор ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгийг завшсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Тодруулбал, тэрээр  2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 25.502.020 төгрөгийн барааг завшиж, үрэгдүүлсэн буюу бусдад шилжүүлэн өгч дээрх дутагдал гарсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн санхүүгийн шинжээчийн 141 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байх ба шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            “...” ХХК-ийн худалдааны төлөөлөгч нь харилцагч байсан байгууллагын нэрээр бараа захиалж өгч, өмнөх сарын тооцоог барагдуулаагүй байхад дахин захиалга хийсэн, тооцооны нягтлан бодогч нь харилцагчийн авлагын үлдэгдлийн мэдээг тухай бүр гаргаж, сарын эцсийн тооцоо нийлсэн акт үйлдээгүй зэргээр ажил, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас шүүгдэгч О.Г- нь 25.502.020 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиран зарцуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

            Түүнчлэн энэ хэргийн хохирогч “...” ХХК-ийн холбогдох албан тушаалтны хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эд хөрөнгөө хамгаалах, хянах үүрэгтээ хайнга хариуцлагагүй хандсан нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлжээ.

 

            Иймд шүүгдэгч О.Г-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

            2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

 

            Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс дээрх зүйлд тодорхойлсон шинжийг агуулсан хөрөнгө завших гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, агуулга болоод хорих ялын доод болон дээд хэмжээг багасган хөнгөрүүлж тогтоосон байх тул О.Г-ийн үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.

 

            Шүүгдэгч О.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас “О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “О.Г- нь хохирлын тодорхой хувийг төлсөн, хохирлоо төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

          Шүүгдэгч О.Г- нь энэ гэмт хэрэг шалгагдаж байхдаа буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн баримт хавтаст хэрэгт авагджээ. /хх-ийн 109-112-р хуудас/

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Г-т холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх учиртай.

 

          Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан О.Г-т холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэх шийдвэр гаргаагүй төдийгүй О.Г-ийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “О.Г-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

         Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж шүүгдэгч О.Г-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Иргэний хуульд зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

            Гэмт хэргийн улмаас “...” ХХК-д учирсан хохирол 25.502.020 төгрөг, “Улаанбаатар аудит корпораци” ХХК-аар дүгнэлт гаргуулсан зардал 909.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба “Улаанбаатар аудит корпораци” ХХК-аар дүгнэлт гаргуулсан 909.000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Шүүгдэгч О.Г-оос мөрдөн байцаалтын шатанд төлсөн 1.000.000 төгрөг, шүүхийн шатанд 17.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 7.502.020 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр 800.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 302.020 төгрөг төлж, хохирлыг барагдуулахаар “...” ХХК-тай “Хохирол барагдуулах тухай хэлцэл байгуулсан байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл ...оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасныг баримтлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Г-т 2019 оны 05 дугаар сарын 20-ны дотор “...” ХХК-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 7.502.020 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

     

          Хавтаст хэрэгт “...” ХХК болон О.Г- нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ /хх-ийн 1-р хавтас 199, 201-р хуудас/ авагдсан боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017647 дугаартай гэрчилгээгээр “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, нуурын 7-р гудамжны 72 тоот” үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь иргэн Б.Д-, Ч.О-, Д.Т- нар болох нь тогтоогдож байх ба дээрх үл хөдлөх хөрөнгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжлээгүй болно.

           Шүүгдэгч О.Г- дээрх үл хөдлөх хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзэхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэж барьцаа хөрөнгөөс хохирогчид учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч О.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний  баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдав.