Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 955

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч В.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* нарыг оролцуулан иргэн В.О*******гий нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэс холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр нь хүлээн зөвшөөрч байна” гэв.

Нэхэмжлэгч В.Охүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлсан саналгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:  

Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь холбогдуулан гаргасан иргэн В.О*******гийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст “Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээрх хаяг болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамж, Женерал таун, 201/3, 201/4 тоот хаягт бүртгэхийг мөн шинээр иргэний үнэмлэх авахаар холбогдох хураамж төлсөн тул шинэ хаягаар иргэний үнэмлэхийг дахин гаргаж өгөхийг Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу иргэн В.О*******гийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст холбогдох “...Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээрх хаяг болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамж, Женерал таун, 201/3, 201/4 тоот хаягт бүртгэхийг мөн шинээр иргэний үнэмлэх авахаар холбогдох хураамж төлсөн тул шинэ хаягаар иргэний үнэмлэхийг дахин гаргаж өгөхийг Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан “Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээрх хаяг болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингаравын гудамж, Женерал таун, 201/3, 201/4 тоот хаягт бүртгэхийг мөн шинээр иргэний үнэмлэх авахаар холбогдох хураамж төлсөн тул шинэ хаягаар иргэний үнэмлэхийг дахин гаргаж өгөхийг Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

4. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АДЪЯАСҮРЭН