Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/02049

 

 

 

 

 

 

 

 

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/02133 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*** ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, түүний өмгөөлөгч: Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, П.Отгонтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай З ХХК нь Ди эйч ти ХХК-ийн*** ХХК-аас 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний дагуу авсан 1 200 000 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2201038273 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамжны 27/1 тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулах, улсын бүртгэлийн Ү-2201031671 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж, 31/А тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахыг тус тус барьцаалсан.

Ди эйч ти XXК нь*** ХХК-тай дээрх зээлийн гэрээнээс гадна хэд хэдэн зээлийн гэрээ байгуулж, зээл авсан байсан ба 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ди эйч ти ХХК болон Орчлон констракшн ХХК-тай*** ХХК-ийн хооронд байгуулагдсан ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээгээр нотлогддог. Уг гэрээгээр 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, Ди эйч ти ХХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн зээлийн үлдэгдлүүдийг нэгтгэн дүгнэсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт нөхцөлд зааснаар*** ХХК-д барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болж хэвээр үлдсэн байдаг.

Хас банк ХХК нь Ди эйч ти ХХК-д холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 9 507 162 027 төгрөг, бусад авлагад 4 468 328 892 төгрөг, нийт 13 975 490 918 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлийн гаргасан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад Ди эйч ти ХХК нь*** ХХК-ийн нэхэмжилсэн 13 975 490 918 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 3 082 117 500 төгрөгт тооцон Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын 2,108.85 м.кв талбай, 1 дүгээр давхрын 174.2 м.кв талбайг тус тус нэхэмжлэгчийн өмчлөлд 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор шилжүүлж өгөх, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 893 373 418 төгрөгийг тохиролцсон хуваарийн дагуу төлж барагдуулах, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Ди эйч ти ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар эвлэрсэн байдаг.

Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Ди эйч ти ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээнд ажиллагааг гүйцэтгэж байгаа ба уг үл хөдлөх эд хөрөнгө нь 30 000 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар Ди эйч ти ХХК нь бидэнд мэдэгдсэн.

Хас банк ХХК нь дээрх байдлаар буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зөвхөн шүүгчийн захирамжид заасан Ди эйч ти ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах хүсэл зоригоо илэрхийлснээр бусад барьцааны зүйлээс татгалзсан байх тул*** ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Хас банк ХХК-ийн барьцааны эрх нь дуусгавар болсон ба З ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өнөөдрийг хүртэл барьцаанаас чөлөөлөхгүй, албан шаардлага хүргүүлсээр байхад огт хариу өгөөгүй.

Иймд*** ХХК болон З ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн БИ1440001377-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ,*** ХХК болон Ди эйч ти ХХК, З ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаалуулсан З ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038273 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамжны 27/1 тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулах болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031671 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж, 31/А тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахыг барьцаанаас чөлөөлөхийг*** ХХК-д даалгаж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн ипотекоос татгалзсан тухай улсын бүртгэлд бүртгүүлэхийг*** ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*** ХХК болон Ди эйч ти ХХК, Орчлон констракшн ХХК нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар З ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамжны 27/1 тоот хаягт байрлах 1,237 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031671 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж, 31/А тоот хаягт байрлах 1,237 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Зээлдэгч Ди эйч ти ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хугацаандаа зээлийн төлбөрийг төлөөгүй учир*** ХХК нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ди эйч ти ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 13 975 490 918 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Барьцааны зүйлээс татгалзах тохиолдолд хөрөнгийг буцаан олгож байгаа тал болох барьцаалагч нь барьцаалуулагч, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад энэ талаар хүсэл зоригоо бодитоор илэрхийлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай. Энэ тохиолдолд банкнаас нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдээс татгалзаж улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул банкийг барьцааны зүйлээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн шүүхэд зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа тухайн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлдээ дурдаагүй нь барьцааны зүйлээс татгалзсан гэж үзэх талаар хууль тогтоомжид заасан зүйл байхгүй.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалж буй банкны барьцааны эрх нь Ди эйч ти ХХК болон Орчлон констракшн ХХК-иудтай байгуулсан ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой баталгаат ипотекийн гэрээний дагуу үүссэн. Ди эйч ти ХХК нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 7 530 179 456 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа буюу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байна.

Мөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр банкны барьцааны эрх дуусгавар болоогүй тул барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэг хүлээхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч З ХХК-ийн хариуцагч*** ХХК-д холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038273 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж 27/1 тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031671 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж 31/А тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж,*** ХХК болон Ди эйч ти ХХК нарын хооронд 2015 оны 07 сарын 10-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001377 дугаартай зээлийн гэрээ,*** ХХК болон Ди эйч ти ХХК, Орчлон констракшн ХХК нарын нарын хооронд 2015 оны 11 сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ1440001531 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038273 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж 27/1 тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031671 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж 31/А тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч*** ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 сарын 14-ний өдөр төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*** ХХК-аас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгыг нэг мөр ойлгож биелүүлэх боломжгүй, хоёрдмол агуулгатай гэж үзэж байна

Анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй баримтыг байгаа мэтээр үнэлж, зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөс татгалзсан байна гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.*** ХХК нь дээр дурдаж буй үйл баримт болох барьцаа хөрөнгөөс татгалзаагүй болохоо нотлох зорилгоор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00846 дугаар захирамж бүхий хэргийг бүхэлд нь гаргуулах хүсэлт гаргасан боловч, шүүгч хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэн, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа уг хэргийн үйл баримтыг таамаглан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх*** ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болсон байна гэж дүгнэсэн атлаа яг ямар хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон болохыг тайлбарлаагүй.

Барьцаалагч нь барьцааны эрхээсээ татгалзсантай холбоотойгоор барьцааны эрх дуусгавар болох хуулийн үндэслэл нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасан Барьцаапагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн бол барьцааны эрх дуусгавар болно гэж, мөн хуулийн 173 дугаар зүйлийн 173.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага буюу ипотекоос татгалзаж, энэ тухай зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн бол ипотек тухайн эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, барьцааны зүйлээс татгалзах тохиолдолд хөрөнгийг буцаан олгож байгаа тал болох барьцаалагч нь барьцаалуулагч, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад энэ талаар хүсэл зоригоо бодитоор илэрхийлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай. Энэ тохиолдолд банкнаас нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдээс татгалзаж улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул банкийг барьцааны зүйлээс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүхэд зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа тухайн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлдээ дурдаагүй нь барьцааны зүйлээс татгалзсан гэж үзэх талаар хууль тогтоомжид заасан зүйл байхгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрт хуульд заасан бусад үндэслэл гэх бусад хууль тогтоомжтой давхар хэрэглэгдэх шинж бүхий зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг шүүгч хэт нэг тапыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан*** ХХК нь барьцааны эрхээ сонгосон буюу Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-д заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж нэхэмжпэлийн үндэслэлээ өөрчилсөн бөгөөд*** ХХК нь хариуцагчийн хувьд нэхэмжлэлийг гардан авч, хариу тайлбар гаргах талаар хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д эсрэг тапын шаардлага, тайлбар, татгалзап, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулаптыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шинжийг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч*** ХХК-д холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2201038273 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж 27/1 тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2201031671 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж 31/А тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хас банк ХХК нь З ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, уг гэрээгээр*** ХХК болон Ди эйч ти ХХК-ийн хооронд мөн өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд З ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201038273 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18341/ гудамж 27/1 тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2201031671 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Баруун туруун /18340/ гудамж 31/А тоот хаягт байрлах 1,237 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан байна.

 

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр*** ХХК болон Ди эйч ти ХХК, З ХХК-иудын хооронд баталгаат ипотекийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр*** ХХК болон Ди эйч ти ХХК, Орчлон констракшн ХХК -иудын хооронд мөн өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ди эйч ти ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байрлах, 25,060.33 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй барилга, З ХХК-ийн өмчлөлийн дээр дурдсан 2 үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ.

 

Анхан шатны шүүх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх хуулийн шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00846 дугаар захирамжаар*** ХХК-ийн нэхэмжлэлтэй Ди эйч ти ХХК-д холбогдох 13 975 490 918 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, хариуцагч Ди эйч ти ХХК нь нэхэмжлэгч*** ХХК-ийн нэхэмжилсэн 13 975 490 918 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 3 082 117 500 төгрөг тооцон барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхарын 2108,85 м.кв талбай 1 дүгээр давхарын 174,2 м.кв талбайг тус тус нэхэмжлэгчийн өмчлөлд 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор шилжүүлж өгөх, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 893 373 418 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулах, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа зүйл болох хариуцагч Ди эйч ти ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 23 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар талууд тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн*** ХХК-ийг барьцаа хөрөнгүүдээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч зарим хэсгийг нь төлбөрт тооцон, үлдэх хэсгээр нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрсэн нь бусад барьцаа хөрөнгө болох З ХХК-ийн өмчлөллийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийн хангуулах шаардлагаасаа татгалзсан гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан үндэслэл болон гэрээний талууд тохиролцсон нөхцөлд барьцааны эрх дуусгавар болно.*** ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 102/ШЗ2019/00846 дугаар захирамжид З ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө ороогүй байгаа нөхцөл байдал нь барьцааны эрхээс татгалзсан, дуусгавар болгосон гэх үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл,*** ХХК нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу З ХХК-д мэдэгдсэн буюу Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар барьцаанаас татгалзсан тухай хүсэл зоригоо илэрхийлсэн гэх байдал баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,*** ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай З ХХК-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/02133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул*** ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай З ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА