Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 810

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Ашигт талтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05-р сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээс “Э*******” компанид Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг “ДӨТ” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсгийг хүчингүй болгуулж, Э******* ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан NE- өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших “ДӨТ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 тоот шийдвэрээс “Д” компанид Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “Хүрэн Уул” нэртэй талбайд XY- тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хэсгээс “Э*******” ХХК-тай давхацсан хэсэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Э*******” ХХК нь Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “*******” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэжээ. 

 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: Манай компани 2011 оноос уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Төр засгаас хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор шийдвэрлэж, эхний удаадаа нутгийн баруун бүсэд олгож эхэлсэн. Үүний дагуу манай компани Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших "ДӨТ нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 1-р сарын 27-ны өдөр гаргасан АМГ-аас дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн хуулийн дагуу орон нутгийн санал авахаар явуулсан боловч Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******аас 2015 оны 5 сарын 12-ны өдрийн 6/3573 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан тоотоор ******* нэртэй газарт Говь-Алтай аймгийн Засаг даргаас Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /ИТХ-ын Тэргүүлэгчдийн санал, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн санал, сумын иргэдийн саналыг үндэслэн дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн учир Ашигт малтмалын тухай хуулийн 19-р зүйлийн 19.5 дах хэсгийг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсэнээр дээрх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгохгүй юм байна гэж ойлгосон.

Гэтэл уг газарт “Д" хэмээх өөр компани хайгуулын тусгай зөвшөөрөл

авсан тухай мэдэж АМГ-т гомдол гаргасан боловч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь тус аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжээгүй саналыг үндэслэн тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй саналыг 2015 оны 4-р сарын 28-ны өдөр Кадастрын хэлтэст ирүүлсэн. Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05-р сарын 12-ны өдрийн 366 дугаартай шийдвэр нь үндэслэлтэй байх тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2015 оны 12-р сарын 04-ний өдөр АМГ-аас өгсөн. АМГ нь ямар үндэслэлээр манай компанийн тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан өдрөөс хойш мөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан. “Д" компанид тусгай зөвшөөрөл олгосон тухайгаа огт дурдаагүй юм.

Нэг. “Манай компани хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаснаас хойш хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан “Д” гэдэг компанид Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн АМГ-ын Кадастрын хэлтсийн 2015 оны 6-р сарын 11-ний өдрийн 460 тоот шийдвэрийн “Д” компанид холбогдох хэсэг нь түрүүлж өргөдөл гарган бүртгүүлсэн манай компанийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл авах хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. АМТХуулийн 18.1-д "... хуулийн шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэсэн заалтыг АМГазарын Кадастрын хэлтэс зөрчсөн. Өөрөөр хэлбэл уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бол хамгийн түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд олгох хуулийн заалттайг мэдсээр атлаа зөрчиж, сүүлд нь өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон АМГ-ын Кадастрын хэлтсийн шийдвэр нь хууль бус бөгөөд хамгийн түрүүлж өргөдөл гаргаж бүртгүүлэн хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхтэй манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон.

Хоёр. Төр засгийн шийдвэрээр Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор болж, 2015 оны 1 сараас эхлэн АМГ-ын Кадастрын хэлтэс энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн АМГ-ын Кадастрын хэлтэс нь Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах журмыг шинэчилсэн бөгөөд сонирхол бүхий компаниуд:

- АМГ-ын Кадастрын хэлтэст 280 000 төгрөг төлж цахим системд нэвтрэх VPN

төхөөрөмжийг худалдан авна.

- Цахим системд нэвтрэхийн тулд 500 000 төгрөг төлж, 2 удаа цахим системд

нэвтрэх эрхтэй болно,

- Цахим системд нэвтэрч дугаар авсан бол өргөдлөө биечлэн аваачиж өгөхдөө

өргөдлийн үйлчилгээний хөлс 250 000 төгрөгийг тус тус төлөх бөгөөд үүний эцэст өргөдлөө цахим системээс авсан дугаар болон цагийн хуваарийн дагуу АМГ-ын Кадастрын хэлтэст гаргах эрхтэй болдог.

Энэ нь хэдийгээр өргөдөл гаргах оочер дугаар үүсдэг гэх мэт хүндрэлтэй асуудлыг зөвөөр шийдвэрлэсэн мэт боловч тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж байгаа компаниудын хувьд зарим талаар хохиролтой нөхцөл байдлыг бий болгосон юм. Цахимаар өргөдлийн дугаар авахын тулд компаниуд өөрийн сонирхсон талбайн

мэдээллийг заавал дэлгэрэнгүйгээр буюу орон нутаг /аймаг сум, талбайн нэр/,

талбайн солбилцол, талбайн хэмжээ зэрэг бүх мэдээллийг оруулж байж дугаар авах боломжтой болсон бөгөөд өргөдлөө АМГ-ын Кадастрын хэлтэст биечлэн аваачиж өгөхөөс өмнө буюу дугаар авахаар мэдээллээ шивмэгц тухай компанийн сонирхож буй талбайн мэдээлэл бусдад алдагдах бүрэн боломжтой болсон. Гэтэл бүх төлбөрииг төлж, мэдээллээ шивж оруулснаар хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхийг шууд олж авах нь “тэнгэрээс од шүүрэх” -тэй адил явдал бөгөөд эхний 30 /сүүлдээ 120 болгож өөрчилсөн/ компани л дугаар авч чаддаг юм. Дугаар авч чадаагүй ч тухайн компани нь тусгай зөвшөөрөл хүссэн талбайн мэдээллээ шивж оруулаад хоцорч байгаа тул нийтэд ил болдог.

“Д” компанийн хувьд манай компаниас сүүлд өргөдөл гаргахдаа яг манай компанийн өргөдөл гаргасан солбицлоор нэрийг нь өөрчлөн хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байгаа юм.

Иймээс Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “ДӨТ” нэртэй талбайд

АМТХуулийн 18.1 заасан шаардлагыг хангасан өргөдлийг “Э*******” компани нь “Д” компаниас түрүүлж гаргасан бөгөөд тус талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой этгээд нь “Э*******” компани болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг гаргаж баигаа юм. АМГ-ын Кадастрын хэлтсээс манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаад АМТХуулийн 19.3-т зааснаар орон нутгийн саналыг авахаар явуулсан байгаа тул АМТХуулийн 19.2.2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн холбогдох саналыг авахаар тухайн аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдсэн байна гэж ойлгогдож байна.

Гурав. АМГ-ын Кадастрын хэлтэс нь 2015 оны 5-р сарын 12-ны өдөр 366-р

шийдвэрээр “Д*******” компанид "ДӨТ” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг татгалзаж шийдвэрлэсэн атлаа 1 сар хүрэхгүй хугацааны дараа буюу 6-р сарын 11-ний өдөр яг тухаин талбайд “Д” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн. Ер нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг АМГ-т гаргаснаас хойш манай өргөдлийн дагуу яг ямар ажиллагаа хийгдэж байгаа, ямар шатандаа явааг мэдэх боломж тэр бүр бидэнд байдаггүй. Манай компанийн хувьд 2015 оны 1-р сарын 27-ны өдөр зохих журмын дагуу өргөдлөө өгснөөс хойш 5-р сарын 12-ны өдөр өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухайг мэдэгдсэн хариуг авсан байгаа. Тухайн үедээ Төр захиргааны байгууллагын шийдвэрийг хүндлэн хууль ёсны гэж итгэж хүлээж авсан. Гэтэл энэ шийдвэрээ гаргаснаасаа хойш 1 сарын дараа тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг “Д” компанид олгох шийдвэр гаргасан байгаа нь АМТХуулийн 7-р зүйлийн 7.4-д заасан “нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно”, ийнхүү олгохдоо 18-р зүйлиин 18.1-д зааснаар “хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд олгоно” гэсний дагуу “Э*******” компанид олгохоос татгалзсан шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байгаагүйг нотолж байна. Энэхүү хууль бус шиидвэр нь манай компани дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хууль ёсны эрх ашгийг хязгаарласан бөгөөд энэхүү шийдвэрийн хууль бус болохыг хүлээн зөвшөөрснөөр манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх нээгдэх юм. АМГ-ын Кадастрын хэлтэс нь “Д" компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шиидвэр гаргачихаад түрүүлж өргөдөл гаргаснаараа тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хуулийн дагуу хамгийн түрүүлж олж авсан "Э*******" компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргахгүй байгааг хууль бус гэж үзэж баина. Мөн Кадастрын хэлтэс нь “Э*******" компанийн хувьд шийдвэр гаргахдаа 19.5-д заасан Аймгиин Засаг дарга нь “хуульд заасан үндэслэлээр татгалзсан эсэхийг" шалгаагүй зэрэг эс үйлдэхүйн нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй бөгөөд орон нутгийн татгалзсан шалтгаан нь бидэнд одоо болтол тодорхойгүй байгаа юм.

Иймээс АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5-р сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээс “Э*******" компанид Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг “ДӨТ" нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх, АМТХуулийн дагуу “Э*******” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг АМГ-ын Кадастрын хэлтэст даалгах шаардлага гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ““Э*******” компанийн нэхэмжпэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг шийдвэрлэх явцад хариуцагчийн зүгээс шинээр гаргаж өгсөн нотлох баримттай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг доорх байдлаар өөрчилж байна

1. АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5-р сарын 12-ны өдрийн 366 дугаар Шийдвэрээс “Э*******” компанид Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг “ДӨТ" нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсгийг хүчингүй болгож, “Э*******” компанийн 2015 оны 1-р сарын 27-ны өдөр гаргасан NЕ- өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших “ДӨТ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах,

2. АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6-р сарын 11-ний өдрийн 460 тоот шийдвэрээс “ДОМОГТ ХЭЭР” компанид Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “ХҮРЭН УУЛ” нэртэй талбайд ХҮ- тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хэсгээс “Э*******" компанитай давхацсан хэсэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох,

3. “Э*******” ХХК нь Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “ДӨТ” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх.

Манай компани 2011 оноос уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм. Төр засгаас Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор шийдвэрлэж, эхний удаадаа нутгийн баруун бүсэд олгож эхэлсэн. Үүний дагуу манай компани Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших “ДӨТ” нэртэй тайлбад хайгуулийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 1-р сарын 27-ны өдөр гаргасан. АМГ-аас дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн хуулийн дагуу орон нутгийн санал авахаар явуулсан боловч Кадастрын хэлтсийн дарга Н.Ч******* 2015 оны 5 сарын 12-ны өдрийн 6/3573 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотоор “*******" Говь-Алтай аймгийн Засаг даргаас “Говь-Алтай аймгийн Иргэдийн хурал /ИТХ/-ын Тэргүүлэгчдийн санал, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн санал, сумын иргэдийн саналыг үндэслэн дэмжихгүй" гэсэн санал ирүүлсэн учир Ашигт малтмалын 19-р зүйлийн 19.5 дах хэсгийг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсэнээр дээрх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгохгүй юм байна гэж ойлгосон.Гэтэл уг газарт “Д" хэмээх өөр компани хайгуулын тусгай зөвшөөрөл авсан тухай мэдэж АМГ-т гомдол гаргасан боловч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь тус аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэмжээгүй саналыг үндэслэн тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй саналыг 2015 оны 4-р сарын 28-ны өдөр кадастрын хэлтэст ирүүлсэн. Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05-р сарын 12-ны өдрийн 366 дугаартай шийдвэр нь үндэслэлтэй байх тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй...” гэсэн хариуг 2015 оны 12 сарын 04-ний өдөр АМГ-аас өгсөн. АМГ нь ямар үндэслэлээр манай компанийн тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан өдрөөс хойш мөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан “Д” компанид тусгай зөвшөөрөл олгосон тухайгаа огт дурдаагүй юм.

Нэг. Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тогтоолд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарыг төрөөс тусгайлан тогтоож, олон нийтэд цахимаар зарласан. Энэ хил хязгаарын хүрээнд манай компани Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших “ДӨТ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хандаж, АМГ-ын Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээн үзэж, орон нутгаас санал авахаар явуулсан байна. Гэтэл орон нутаг дэмжихгүй гэсэн хариу өгсөн үндэслэлээр 2015 оны 5-р сарын 10-ны өдөр 366 тоот шийдвэрээр “Э*******” компанид NЕ - тоот өргөдлийн дагуу хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн юм. Энэ хариу гарахаас өмнө 2015 оны 04 сарын 3-ны өдөр Кадастрын хэлтэст хандаж, манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь хуулиар ашигт малтмал хайхыг хориглосон хязгаарласан талбайд хамаарахгүй тухай мөн мэдэгдэж байсан.

      “Э*******” компанид холбогдох нотлох баримтыг гаргаж өгөхийг Кадастрын газраас шаардаж үзлэг хүртэл хийсэн боловч 'Э*******” компанид холбогдолтой хувийн хэрэг нь олдохгүй байсаар 2016 оны 6-р сарын 20-нд зарлагдсан хурал дээр хариуцагчаас “Э*******” компанид холбогдох баримтыг авчирч өгсөн. Энэ нотлох баримт дотор Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 4-р сарын 28-ны ирсэн 105 тоот санал байгаа бөгөөд “санал өгөх боломжгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсье” гэсэн байна. Энэ саналын дагуу АМГ-ын Кадастрын хэлтэс “Э*******” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэх бүрэн эрхтэй байсан.

МУ-ын Дээд шүүхээс ямар тохиолдолд татгалзсан хариу өгч болохыг тодорхой заасан бөгөөд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд хэмээн тодорхойлсон байгаа. Ийм үндэслэл байхгүй байхад Засаг дарга “дэмжихгүй” хариу өгөх хууль зүйн үндэслэлгүй атал хууль зүйн үндэслэлгүй саналыг үндэслэн 366-р шийдвэрийг гаргасан. Мөн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврыг хариуцагчаас нотлох баримтаар гаргасан ба энэхүү зааврын 4.5-д “Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 3 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, мэдэгдлийн боловсруулан, өргөдөл гаргагчид хүлээлгэн өгөхөөр” заасан. АМГ-ын Кадастрын хэлтэс энэ заавраа ч зөрчсөн байгаа. Иймээс АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5-р сарын 12-ны өдрийн 366 дугаартай шийдвэрээс “Э*******” компанид NЕ- өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших “ДӨТ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсгийг хүчингүй болгож, “Э*******” компанид NЕ - өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших “ДӨТ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах үндэслэлтэй байна.

Хоёр. Манай компани 2015 оны 1-р сарын 27-ны өдөр “ДӨТ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаснаас хойш тухайн талбайтай давхцуулан “Д” гэдэг компанид Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор АМГ-ын Кадастрын хэлтсийн 2015 оны 6-р сарын 11-ний өдрийн 460 тоот шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь түрүүлж өргөдөл гарган бүртгүүлсэн манай компанийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл авах хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. АМТХуулийн 18.1-6 “..... хуулийн шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" гэсэн заалтыг ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс зөрчсөн. Өөрөөр хэлбэл уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бол хамгийн түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд олгох хуулийн заалттайг мэдсээр атлаа зөрчиж, сүүлд нь өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон АМГ-ын Кадастрын хэлтсийн шийдвэр нь хууль бус бөгөөд “хамгийн түрүүлж өргөдөл гаргаж бүртгүүлэн хайгуулын зөвшөөрөл авах” эрхтэй манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон тул хүчингүй болгох үндэслэлтэй юм.

Гурав. Төр засгийн шийдвэрээр Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор болж, 2015 оноос эхлэн АМГ-ын Кадастрын хэлтэс энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. АМГ-ын кадастрын хэлтэс нь Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах журмыг шинэчилсэн сонирхол бүхий компаниуд:

- АМГ-ын Кадастрын хэлтэст 280 000 төгрөгтөлж цахим системд нэвтрэх VPN төхөөрөмжийг худалдан авна,

- Цахим системд нэвтрэхийн тулд 500 000 төгрөг төлж, 2 удаа цахим системд нэвтрэх эрхтэй болно.

- Цахим системд нэвтэрч дугаар авсан бол өргөдлөө биечлэн аваачиж өөхдөө өргөдлийн үйлчилгээний хөлс 250 000 төгрөгийг тус тус төлөх бөгөөд үүний эцэст өргөдлөө цахим системээс гарсан дугаар болон цагийн хуваарийн дагуу АМГ-ын Кадастрын хэлтэст гаргах эрхтэй болдог. 

Энэ нь хэдийгээр өргөдөл гаргах оочер дугаар үүсдэг гэх мэт хүндрэлтэй асуудлыг зөвөөр шийдвэрлэсэн мэт боловч тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж байгаа компаниудын хувьд зарим талаар хохиролтой нөхцөл байдлыг бий болгосон юм. Цахимаар өргөдлийн дугаар авахын тулд компаниуд өөрийн сонирхсон талбайн мэдээллийг заавал дэлгэрэнгүйгээр буюу орон нутаг /аймаг сум, талбайн нэр/, талбайн солбилцол, талбайн хэмжээ зэрэг бүх мэдээллийг оруулж байж дугаар авах боломжтой болсон бөгөөд өргөдлөө АМГ-ын Кадастрын хэлтэст биечлэн аваачиж өгөхөөс өмнө буюу дугаар авахаар мэдээллээ шивмэгц тухай компанийн сонирхож буй талбайн мэдээлэл бусдад алдагдах бүрэн боломжтой болсон. Гэтэл бүх төлбөрийг төлж мэдээллээ шивж оруулснаар хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхийг шууд авах нь “тэнгэрээс од шүүрэх”-тэй адил явдал бөгөөд эхний 30 /сүүлдээ 120 болгож өөрчилсөн/ компани л дугаар авч чаддаг юм. Дугаар авч чадаагүй ч тухайн компани нь тусгай зөвшөөрөл хүссэн талбайн мэдээллээ шивж оруулаад хоцорч байгаа тул нийтэд ил болдог. “Д” компанийн хувьд манай компаниас сүүлд өргөдөл гаргахдаа яг манай компанийн өргөдөл гаргасан солбицлоор нэрийг нь өөрчлөн хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байгаа юм. Иймээс Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “ДӨТ” нэртэй талбайд хуулийн 18.1 заасан шаардлагыг хангасан өргөдлийг “Э*******” компани нь “Д "компаниас түрүүлж гаргасан бөгөөд тус талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой этгээд нь “Э*******” компани болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг гаргаж байгаа юм. Нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын хуулиар олгогдсон хамгийн түрүүнд өргөдөл гаргаж хуулийн шаардлага хангасан этгээд хайгуулийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй байна гэдэг эрхийг зөрчсөн учраас хамгаалуулахаар шүүхэд хандсан. 2015 оны 1 сарын 27-ны өдөр “Э*******” ХХК нь Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших ******* нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар ёс журмын дагуу өргөдөл гаргасан. Тухайн үед ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс “Э*******” ХХК –ийн ******* нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаад олгох боломжтой гэж үзэн орон нутагруу санал авахаар явуулсан. Энэ асуудал шийдэгдэхгүй байгаад байсан. Энэ хооронд орон нутгаас нэхэмжпэгч талд хариу ирүүлээгүй. 2015 оны 5 сарын 12-ны өдөр ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс ******* нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсныг мэдэгдсэн мэдэгдэл ирсэн. Тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохүй юм байна гэж ойлгосон. Учир нь 2015оны 4 сарын 3-ны өдөр яагаад хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдэгдэхгүй байна? хуулиар хоргилсон талбайтай давхцаагүй гэсэн өргөдлийг “Э*******” ХХК-с ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст гаргасан. 2015 оны 5 сарын 12-ны өдөр 366 тоот тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан. 2015 оны 10 сарын 19-ний өдөр тухайн талбайд “Д" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл

байна гэдгийг мэдсэн. Ашигт малтмалын газарт гомдол гаргасан. “Эм Эм И ЖИ” ХХК

хамгийн түрүүнд өргөдөл гаргасан учир хамгийн түрүүнд тусгай зөвшөөрөл авах эрх

бүхий этгээд мөн гэж гомдол гаргасан. Ашигт малтмалын газраас нэгэнт “Эм Эм И ЖИ” ХХК-д татгалзсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд материал бүрдүүлэх явцад “Домог Хээр” ХХК 2015 оны 6 сарын 11-ний өдөр 460 тоот шийдвэрээр “Э*******” ХХК-ний өргөдөл гаргаж байсан талбайтай хэсэгчлэн тогтоож хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна гэдэг нь тодорхой болсон.

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн 366, 460 тоот шийдвэр нь ашигт

малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан байгаа хамгийн түрүүнд өргөдөл

гаргасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй гэсэн хуулийг

зөрчсөнөөрөө “Эм Эм И ЖИ” ХХК-ий хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж байна. Ашигт

малтмалын тухай хуулийн 18.1-т заасан байгаа. Тус хуулийн 7.1, 17.2-т заасан

шаардлагыг хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд

хайгуулийн тусгай зөвшөөрөл олгоно гэнэ. 366 тоот шийдвэр гаргах болсон үндэслэлийг ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс дурдахдаа орон нутгаас дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн гэсэн тайлбарыг гаргасан. Гэвч ашигт малтмалын тухай хуулийн 19 болон дээд шүүхийн тайлбар байгаа орон нутаг ямар үндэслэлээр татгалзсан хариу өгч болох вэ гэдэг. Үүнд хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх хайх ашиглахыг хориглосон хязгаарласан түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн компанид холбогдох хуулийн дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэн татгалзсан хариу өгч болохоос биш бусад ямар 1 үндэслэлээр татгалзсан хариу өгөх хуулийн заалт байхгүй. Энэ тухай 2012 оны 4 сарын 26-ны өдрийн 9 тоот Монгол улсын дээд шүүхийн тогтоол байгаа.

Мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны

дотоод заавар нотлох баримтаар авагдсан. Энэ зааврын 4.5-д аймаг

нийслэлийн засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн

тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3

өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг боловсруулж

холбогдох нэгжийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэж өгнө. “Эм Эм И ЖИ” ХХК-ий эрх ашиг үндэслэлгүй зөрчигдсөн. Кадастрын хэлтсээс баримт гаргуулж авсан. Баримтанд “Эм Эм И ЖИ” ХХК 2015 оны 4 сарын 3-нд хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийн дагуу ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс орон нутагруу дахин санал авахаар явуулсан. 2015 оны 4 сарын 28-нд аймгийн засаг даргаас хариу ирсэн “санал өгөх боломжгүй тул хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсэж байна" гэсэн хариу ирсэн. Орон нутгаас дэмжээгүй гэдэг санал бол ирээгүй гэж үзэж байна. 2015 оны 5 сарын 12-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан. Хуулийн заалтууд болон цугларсан нотлох баримтаас харахад ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 366, 460 тоот шийдвэрийг хууль зөрчин гарсан ба “Э*******” ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байгаа учир 366 тоот шийдвэрээс “Эм Эм И ЖИ” ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгох мөн 460 тоот шийдвэрээс “Эм Эм И ЖИ” ХХК-ий өргөдөл хүссэн талбайтай давхардсан холбогдох хэсэг хүчингүй болгох мөн ******* нэртэй талбайд “Эм Эм И ЖИ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн шаардлага хангасан этгээд байсан гэдгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага бол тодорхой байгаа. Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн 366, 460 тоот шийдвэрээс тодорхой хэсгүүдийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага байгаа. Хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхтэй гэсэн эрх маань зөрчигдөж байна. Хавтаст хэрэг дотор яг энэ газартай холбоотой манайх түрүүлээд өргөдөл гаргасан гэдэг нотлох баримт байхгүй байгаа. Түүх соёлын өв байхад “Д” ХХК эзэмшиж болоод “Э*******” ХХК эзэмшиж болохгүй гэсэн хуулийн зүйл заалт хаана байна? Хэрвээ “Э*******” ХХК-ийн Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт ******* нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүсээд тэнд үнэхээр хуулийн дагуу олгох боломжтой байсан бол бусдад ч гэсэн олгогдохгүй л байх ёстой. Гэвч орон нутгаас шийдвэрлэх боломжгүй байна хуулийн дагуу шийдвэрлээч гэсэн хариуг 2015 оны 4 сарын 28-ны өдөр өгөхөд кадастрын хэлтэс татгалзсан хариуг 2015 оны 5 сарын 12-нд өгсөн. Энэ нь “Э*******” ХХК нь хууль ёсны түрүүлж эзэмших эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ шийдвэрүүдийг хүчингүй болгосон нь ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх нь нээгдэнэ.

“Э*******” ХХК нь орон нутгийн шийдвэртэй маргаагүй. Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст бүрэн эрхтэй. Хэрвээ хуулийн үндэслэлгүйгээр дэмжээгүй санал өгвөл тусгай зөвшөөрлийн олгох эрх байгаа. Хуулийн заавар байгаа, дотоод заавар дээр нь байгаа, дээд шүүхийн тогтоолоор ч мөн тогтоосон байгаа. Үүний дагуу ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс олгох боломжтой байтал тэр үүргээ биелүүлээгүй. Үүний дараа “Д” ХХК 2015 оны 5 сарын 19-нд өргөдөл гаргаад 6 сарын 11-нд тусгай зөвшөөрөл олгохоор шийдсэн байгаа. Энэ явдал нь “Э*******” ХХК-ийн эрхийг зөрчиж байна” гэжээ.

2.Хариуцагчийн хариу тайлбарт

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт: “Эм эм и жи” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох дараахь 3 нэхэмжпэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд

1.Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний 460 тоот

шийдвэрээс "Д” ХХК-нд Говь-Аптай аймгийн ******* сумын нутаг дахь

‘Хүрэн уул" нэртэй талбайд Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон

хэсгийг хүчингүй болгох;

 2.“Эм эм и жи” ХХК нь Говь-Аптай аймгийн ******* сумын нутаг дахь “*******”

нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд гаргасан

хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж эрх зүйн харилцаа

байгааг тогтоож хүлээн зөвшөөрөх;

3.Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366

дугаар шийдвэрээс “Эм эм и жи” ХХК-нд Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дахь

“*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь

хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Ашигт малтмалын тухай хуулийн

дагуу “Эм эм и жи” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг

Кадастрын хэлтэст даалгах.

Нэг. “Эм эм и жи” ХХК нь Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт

5572.79 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015

оны 01 дүгээр сарын 27-ны өдийн NЕ- дугаартай өргөдлийг хүлээн авч

бүртгэсэн байна.

Уг өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ

хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны

шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх,

ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн

хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд

дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3

дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/368 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Говь-алтай аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээж авсан даруй авсан

даруй Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан

хугацаанд тус сумын нутагт нэхэмжлэгчийн гаргасан тусгай зөвшөөрлийн талбайд

хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг 2015 оны 02 дугаар сарын

26-ны өдөр Кадастрын хэлтэс ирүүлсэн байна.

Дээрх Засаг даргын татгалзсан саналдаа Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1

дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, Монгол

улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30

дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн тухайн сумын иргэд

хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй гэж дурдсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Аймаг,

нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай

зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг үндэслэн “Эм эм и жи”

ХХК-ийн NЕ- дугаартай өргөдлийн талбайд ашигт малтмалын хайгуулын

тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын

2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаартай шийдвэр гарсан нь

үндэслэлтэй байна.

Хоёр. Энэ шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа буюу 2015 оны 05 дугаар

сарын 19-ний өдөр дээрх “Эм эм и жи” ХХК-ийн өргөдлийн талбайтай хэсэгчилэн

давхцуулан “Д” ХХК-нь Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт “*******”

нэртэй 11248.06 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч

өргөдөл гаргасан.

“Д” ХХК-ийн өргөдөл нь NЕ-******* өргөдлийн дугаарт бүртгэгдсэн

бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08.30 цагт өргөдлийг материалын

хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт маптмалын тухай хуулийн 19

дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Уг өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны

шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх,

ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн; хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд

дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/3853 тоот; албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Говь-Алтай аймгийн засаг дарга энэ албан бичгийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд багтаан “Д” ХХК-ийн өргөдлийн NЕ-******* дугаартай талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн саналыг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай саналын хуудасыг Кадастрын хэлтэст ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасныг

үндэслэн “Д” ХХК-ийн NЕ-******* өргөдлийн талбайд ашигт малтмалын

хайгуулын ХУ- дугаартай тусгай зөвшөөрөл олгохыг шийдвэрлэсэн Кадастрын

хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаартай шийдвэр

гарсан нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан тайлбартаа: “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн дараах 3 нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд

1. Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366

дугаар шийдвэрээс “Эм эм и жи” ХХК-нд Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дахь “*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсгийг

хүчингүй болгож, “Эм эм и жи” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр

гаргасан NЕ- дугаартай өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн ******* сумын

нутаг дэвсгэрт орших “*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг

даалгах,

2. Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний 460 тоот

шийдвэрээс "Д” ХХК-нд Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дахь “Хүрэн уул” нэртэй талбайд Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон

хэсгээс “Эм эм и жи” ХХК-тай давхцсан хэсэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох;

3. “Эм эм и жи” ХХК нь Говь-Аптай аймгийн ******* сумын нутаг дахь “*******”

нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан

хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж эрх зүйн харилцаа

байгааг тогтоож хүлээн зөвшөөрөх.

Нэг. “Эм эм и жи” ХХК-ийн NЕ- дугаартай өргөдлийг бүртгэсэн даруйд

өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан

шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд

дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу

хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр

нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй

байгаа нь тогтоогдсон.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3

дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/388 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Говь-алтай аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээж авсан даруй Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд тус сумын нутагт нэхэмжлэгчийн гаргасан тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Кадастрын хэлтэс ирүүлсэн байна.

Дээрх Засаг даргын татгалзсан саналдаа Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1

дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, Монгол

улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30

дугаар зүйлийн 30,1.13 дахь хэсэгт тус тус зааныг үндэслэн тухай сумын иргэд

хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй гэж дурдсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Аймаг,

нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай

зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг үндэслэн “Эм эм и жи”

ХХК-ийн NЕ- дугаартай өргөдлийн талбайд ашигт малтмалын хайгуулын

тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын

2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаартай шийдвэр гарсан нь

үндэслэлтэй байна.

Хоёр. Энэ шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа буюу 2015 оны 05 дугаар

сарын 19-ний өдөр дээрх “Эм эм и жи” ХХК-ийн өргөдлийн талбайтай хэсэгчилэн

давхцуулан “Д” ХХК-нь Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт “*******”

нэртэй 11248,06 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч

өргөдөл гаргасан.

“Д" ХХК-ийн өргөдөл нь NЕ-******* өргөдлийн дугаарт бүртгэгдсэн

бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08.30 цагт өргөдлийг материалын

хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19

дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Уг өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ

хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны

шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх,

ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн

хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд

дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3

дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зевшөөрөл олгох

боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/3853 тоот

албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Говь-Алтай аймгийн засаг дарга энэ албан бичгийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд багтаан “Д” ХХК-ийн өргөдлийн МЕ-******* дугаартай талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн саналыг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаартай саналын хуудасыг Кадастрын хэлтэст ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасныг

үндэслэн “Д” ХХК-ийн NЕ-******* өргөдлийн талбайд ашигт малтмалын

хайгуулын Х\/- дугаартай тусгай зөвшөөрөл олгохыг шийдвэрлэсэн Кадастрын

хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаартай шийдвэр

гарсан нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э*******” ХХК нь 2015 онд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Говь-Алтай аймгийн ******* сумын ******* талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдлөө ирүүлсэн. Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст тоот бүртгэлд аваад анхан шатны шүүлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 17.2.2-д тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх , ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар 1 байдлаар давхцаагүй. Тус хуулийн 17.2.3 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар 1 байдлаар давхцаагүй гэж үзээд Говь-Алтай аймгийн Засаг даргад Ашигт малтмалын тухай хуулийн 18.2 19.3-т заасны дагуу бичгээр хүргүүлсэн. 

Говь-Алтай аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан хугацааны дагуу хариу ирсэн. Татгалзсан үндэслэл нь үндсэн хууль, ашигт малтмалын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуультай холбогдох заалтуудыг тавиад дэмжээгүй учир татгалзсан. Татгалзсан хариу ирсэн учир ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 5 сарын 12-нд 366 тоот шийдвэр гарсан. Энэ шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.

Бичгээр өгсөн тайлбартаа дурдсан байгаа. 2015 оны 5 сарын 19-нд “Э*******” ХХК-ийн тодорхойлсон ******* гэсэн талбайтай хэсэгчлэн давардсан Хүрэн уул нэртэй талбайд “Д” ХХК өргөдөл гаргасан. Өргөдлийн мөн түрүүний адилаар бүртгэлд аваад анхан шатны шүүлт хийхэд ямар 1 байдлаар давхардаагүй 17.2, 17.2.3 гэсэн заалтуудыг хангасан байсан учир мэдэгдлээ бичгээр хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 -т заасан хугацаанд Говь-Алтай аймгаас 2015 оны 4 сарын 2-нд тэнцсэн хариу ирсэн. Орон нутгаас тэнцсэн хариу ирсэн учир 2015 оны 6 сарын 15-нд ашигт малтмалын тухай хуулийн 19.6-д заасныг үндэслээд “Д” ХХК-д Говь-Алтай аймгийн ******* сумын Хүрэн уул гэдэг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод 460 тоот шийдвэр гарсан. Ийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсч байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Э*******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргав.

 “Д” ХХК нь Говь-алтай аймгийн ******* сумын нутаг “Хүрэн уул”

нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан. Өргөдлийг

АМГ-ын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 17-р зүйлд заасан

хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага, 18-р зүйлд заасан

хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам гэсэн шаардлагыг

хангасан хуулийн этгээд болохын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 19-р

зүйлд заасныг баримтлан хянан шийдвэрлэж, АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХУ- тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон болно.

Харин нэхэмжлэгч “Э*******” ХХК-д АМГ-ын Кадастрын хэлтсээс

Говь-Алтай аймгийн Засаг дарга, “Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн

хурал /ИТХ/-ын Тэргүүлэгчдийн санал”, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн санал,

сумын иргэдийн “Дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэж 2015 оны 5 дугаар сарын

12-ны өдрийн 366 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан

шийдвэрийг гаргасан байдаг. Гэтэл манай компани Ашигт малтмалын тухай

хуульд заасан шаардлагыг хангаж, зохих журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан нь

нэхэмжлэгчийн тус талбайд гаргасан өргөдлийг хүлээн авахаас татгалзсантай ямар

ч холбоогүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр би нэхэмжлэгч “Э*******” ХХК-ний өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэгт: Аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар

зүйлийн 12.1.1 дэх “ашигт малтмалын тухай хууль, тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт “газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих, ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөл аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж хуулиар эрх олгосон байна. Энэ эрхийнхээ

хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1-ний 317 дугаар “Дэмжихгүй” гэсэн саналыг хавтаст хэрэгт авагдсан дараах иргэдийн

төлөөлөгчид, нутгийн өөрөө удирдах байгууллагын саналыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэнийг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Үүнд:

1. Говь-Алтай аймгийн засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 26 өдрийн 1\317 дугаар албан бичиг,

2. 2015 оны 02 дугаар сарын 26 өдрийн 66 дугаар “Ашигт малгмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”,

3. Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 02 сарын 10 өдрийн 05 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичиг,

4. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16 өдрийн 04 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичиг,

5. Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 16 өдрийн 10 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, 

6. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 16 өдрийн 1\100 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн шийдвэрлэсэн тул “Э*******” ХХК-д аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас АМТ хуулийн 19.4-т заасныг үндэслэн “дэмжихгүй” гэсэн санал өгч түүнийг нь үндэслэн АМГ-ын Кадастрын хэлтсээс татгалзсан хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёрт: Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ

хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан байдаг бөгөөд тухайн талбайд эхэлж гаргасан “Э*******” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарсны дараа тухайн талбайд давхцуулан өөр өргөдөл авахгүй байхыг хуулиар хязгаарлаагүй байна. 

Иймээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан “Д” ХХК-ийн Говь-Алтай аймгийн ******* сумын Хүрэн Уул нэртэй талбайд хайгуулын тусгай

зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж үзээд 2015 оны 05 сарын 19 өдөр өргөдлийн дугаарт бүртгэсэн. Ийнхүү “Д” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг АМГКХ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар санал авахаар Говь-Алтай аймгийн засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Аймгийн Засаг дарга нь 2015 оны 06 сарын 02 өдрийн 163 дугаартай “Говь-Алтай аймгийн ******* сумын Хүрэн Уул нэртэй талбайд “Д” ХХК-д хайгуулын

тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн саналын хуудсыг Кадастрын хэлтэс ирүүлсэн тул

“Д” ХХК-д ХҮ- тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Гуравдагч этгээд “Д” ХХК нь холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлэн тусгай зөвшөөрөл авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь “Ашигт талтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05-р сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээс “Э*******” компанид Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг “ДӨТ” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсгийг хүчингүй болгуулж, Э******* ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан NE- өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших “ДӨТ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 тоот шийдвэрээс “Д” компанид Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “Хүрэн Уул” нэртэй талбайд XY- тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хэсгээс “Э*******” ХХК-тай давхацсан хэсэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Э*******” ХХК нь Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “*******” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

“Э*******” ХХК нь Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дахь “*******” нэртэй талбайд 5552.79 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE- дугаартай өргөдлийг 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргажээ. (хх 97)

Ашигт малтмалын газар нэхэмжлэгчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийснээр хүсэлтэд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж тус газрын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/368 дугаар албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлжээ. 

Говь-Алтай аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээн авч нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлжээ. (хх 103,105)

Нэхэмжлэгч компани 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15/10 дугаар албан бичгээр “... өргөдлийн NE- дугаарт бүртгэгдсэн ******* нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлаар орон нутгийн саналыг дахин авч өгөх” тухай хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 6/2274 дүгээр албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад дахин хүргүүлжээ. Улмаар Засаг даргаас “...ашигт малтмал хайхыг хүсэж гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох тухайд санал өгөх боломжгүй, танай байгууллага хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсье” гэсэн хариуг ирүүлжээ.

Гэтэл хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын эхний “дэмжихгүй” саналыг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 тоот шийдвэр /хх 67/-ээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Харин гуравдагч этгээд “Д” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн газартай хэсэгчлэн давхцуулж Говь-Алтай аймгийн ******* сумын Хүрэн уул нэртэй газар 11248.06 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргажээ. (хх 38)

 Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс “Домог хээр” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тул аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/3853 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

Говь-Алтай аймгийн Засаг дарга мэдэгдлийг хүлээн авч “Д” ХХК-ийн өргөдлийн NE-******* дугаартай талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжсэн” саналаа 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирүүлжээ. Уг саналыг үндэслэж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр “Д” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, XV- дугаартай гэрчилгээ олгожээ. (хх 41, 44, 62) 

Нэхэмжлэгч “манай компанийн өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан атлаа 1 сарын дараа тухайн газарт давхцуулан “Д” ХХК-нд тусгай зөвшөөрөл олгож байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг зөрчиж манай компанийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл авах хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн” хэмээн маргажээ.

1. Ашигт талтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05-р сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээс “Э*******” компанид Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг “ДӨТ” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хариуцагч “Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэх саналаа ирүүлсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр “Э*******” ХХК-нд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй” хэмээн маргажээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 366 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3, 19.5 дах заалт, Говь-Алтай аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэх саналыг тус тус үндэслэж “Э*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байх боловч тус 366 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй саналыг үндэслэж гарсан шийдвэр байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэжээ. Улсын Дээд шүүхийн 2010 оны “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолд “энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж заажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан буюу “Э*******” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбай нь мөн хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй, түүнчлэн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй болох нь хариуцагчийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн  6/368, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 6/2274 дүгээр албан бичгүүдээр нотлогджээ. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргын “хууль зүйн үндэслэлгүй” саналыг үндэслэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. 

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “Э*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч анхан шатны шүүлт хийн тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайтай давхцалгүй болохыг тогтоосон тул түүхийн болон одоо үеийн өвөг дээдсийн булш бунхан бүхий газар, сумын төвийн эдэлбэр газартай давхацсан гэх шалтгаан хууль зүйн үндэслэлгүй болохыг мэдэж байсан гэж үзнэ.

Гэтэл “Э*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шалтгаан арилаагүй, мөн талбайд давхцуулан дахин хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Д” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах “шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх” зарчимд нийцээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, ...энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, мөн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Дээрх шийдвэрийн талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь Говь-Алтай аймгийн Засаг даргын санал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд хяналт тавьж холбогдох арга хэмжээг авах үүрэгтэй байна. Гэтэл хариуцагч дээрх үүргээ хэрэгжүүлэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газрын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 6/2274 дүгээр мэдэгдлээр Говь-Алтай аймгийн Засаг даргад дахин саналын хуудсыг хүргүүлсэн. Тус аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 105 дугаар саналаар “...санал өгөх боломжгүй, танай байгууллага хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсье” гэж мэдэгдсэн байхад Засаг даргын анхны саналыг үндэслэн нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй болжээ.

Иймд хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, “Ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.5 дах заалтыг тус тус зөрчсөн байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05-р сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээс “Э*******” холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 тоот шийдвэрээс “Д” компанид Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “Хүрэн Уул” нэртэй талбайд XY- тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хэсгээс “Э*******” ХХК-тай давхацсан хэсэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Э******* ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан NE- өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших “ДӨТ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлагын тухайд:

Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар “Э*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг  “дэмжихгүй” гэх, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 105 дугаар “танай байгууллага хуулийн дагуу шийдвэрлэ” гэх саналуудыг тус тус Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн. Харин хариуцагч эхний саналыг үндэслэж 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийг гаргажээ. Улмаар татгалзсан шийдвэр гарснаас 7 хоногийн дараа маргаан бүхий газарт давхцуулан гаргасан “Д” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 460 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгожээ.  

Гуравдагч этгээд “Д” ХХК нь “...“Хүрэн уул нэртэй 11248.06 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг гаргасан...” гэж тайлбарлаж байгаа боловч тус талбай нь “Э*******” ХХК-ийн өргөдлийн талбайн солбилцлуудтай хэсэгчлэн давхцаж байгаа нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/1030 дугаар албан бичгээр ирүүлсэн кадастрын тойм зургаар нотлогдож байна. (хх )

Үүнээс дүгнэвэл маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, Засаг даргын саналаар тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн нь нэгэнт тогтоогдсон байхад хариуцагч цаг хугацааны хувьд түрүүлж өргөдөл гаргасан нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, “Д” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “хуулийн шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 дах заалтад заасны дагуу хариуцагч нь “ашигт малтмалын хайгуулын ...тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэсэн чиг үүргийг хэрэгжүүлж, “Э*******” болон “Д” ХХК-д холбогдох 2015 оны 366, 460 дугаар шийдвэрийг гаргахдаа шударга ёс, эрх тэгш байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

Нөгөөтэйгүүр хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй гэж заасныг зөрчиж нутгийн өөрөө удирдах байгууллага, аймгийн Засаг даргын үзэмжээр нэг хуулийн этгээдэд дэмжихгүй санал өгч, нөгөө хуулийн этгээдэд дэмжсэн санал өгч тусгай зөвшөөрөл олгох боломж олгож байгаа хууль бус үйлдлийг анхаараагүй. 

Мөн нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн байхад үүрэг болгосон мэтээр даган биелүүлж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэснийг тус тус зөрчжээ.

Үүний учир Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны  06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгээс “Э*******” ХХК-тай давхацсан хэсгийг хүчингүй болгож, “Э*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй гэж дүгнэв. 

3. “Э*******” ХХК нь Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:

Тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/11150 дугаар албан бичгээр маргаан бүхий талбайд өөр хуулийн этгээд хайгуулын тасгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан эсэх, уг компаниас түрүүлж өргөдөл гаргасан иргэн, хуулийн этгээд байгаа эсэх талаарх лавлагааг шаардсан. 

Гэтэл Ашигт малтмалын газрын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/1030 дугаар албан бичгээр хамгийн түрүүлж өргөдөл гаргасан хуулийн этгээд гэх “Д*******” ХХК-ийн өргөдлийн маягтыг ирүүлжээ. Гэтэл уг компанийн тусгай зөвшөөрөл хүссэн талбай нэхэмжлэгчийн маргаж байгаа талбай биш болох нь “Д*******” ХХК-ийн кадастрын зургаар тогтоогдсон болно.

Иймд “Э*******” ХХК-ийн өргөдөл гаргасан Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах ******* нэртэй талбайд уг компаниас түрүүлж өргөдөл гаргасан иргэн, хуулийн этгээд байхгүй, “Д” ХХК-иас 4 сарын өмнө өргөдөл гаргасан зэргээс үзвэл нэхэмжлэгч компани маргаан бүхий талбайд түрүүлж өргөдөл гаргасан этгээд болох нь нотлогдож байна.

Дээрхээс дүгнэвэл хариуцагчийн дээрх үйлдлүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийн “Ашигт талтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05-р сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээс “Э*******” компанид Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг “ДӨТ” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсгийг хүчингүй болгуулж, Э******* ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан NE- өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших “ДӨТ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 тоот шийдвэрээс “Д” компанид Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “Хүрэн Уул” нэртэй талбайд XY- тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хэсгээс “Э*******” ХХК-тай давхацсан хэсэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Э*******” ХХК нь Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “*******” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх” шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.5, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, 18 дугаар зүйлийн 18.1, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг заасныг тус тус баримтлан “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт талтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05-р сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээс “Э*******” компанид Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг “ДӨТ” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсгийг хүчингүй болгож, “Э*******” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан NE- өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн ******* сумын нутагт орших “ДӨТ” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 тоот шийдвэрээс “Д” компанид Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “Хүрэн Уул” нэртэй талбайд XY- тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хэсгээс “Э*******” ХХК-тай давхацсан хэсгийг хүчингүй болгож, “Э*******” ХХК нь Говь-Алтай аймгийн ******* сумын нутаг дах “*******” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.     

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.САРАНГЭРЭЛ