Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2015/0953/З |
Дугаар | 221/МА2018/0310 |
Огноо | 2018-05-31 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2018/0310
2018 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 221/МА2018/0310 | Улаанбаатар хот |
Л.Н, Б.З, Б.З
нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Л.Н, түүний өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гуравдагч этгээд Ё.Д, Т.Ө, гуравдагч этгээд Ё.Д, Д.О нарын өмгөөлөгч М.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0098 дугаар шийдвэртэй, Л.Н, Б.З, Б.З нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Л.Н, түүний өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0098 дугаар шийдвэрээр: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн Б.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Л.Н, Б.З, Б.З нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн иргэн Ё.Д, Б.Ц, Д.О нарын газар эзэмшүүлэх А/104 дүгээр захирамж, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн иргэнд хууль бусаар газар олгосон Т.Ө-ы А/172 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Т.Ө-д олгосон 500 м.кв талбай бүхий газрыг Л.Н-д, харин Ё.Д, Д.О нарт олгосон 500 м.кв, 700 м.кв бүхий газрыг Б.З, Б.З нарт олгуулах шийдвэрийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Л.Но, түүний өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нар давж заалдах гомдолдоо: “...1991 оноос одоог хүртэлх хуагцаанд эзэмшиж, ашиглаж байсан газраа тэргүүн ээлжинд эзэмших эрхтэй гэж үзэн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх тухайн газарт өмнө нь амьдарч байсан гэх тайлбар нь газрыг эзэмших эрхийг шууд бий болгохгүй, хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж тэргүүн эзэмшилд шийдвэрлүүлэх субъект биш гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлэг, 2005, 2006 онд тухайн газрыг эзэмшихээр гаргаж байсан хүсэлтүүд, тухайн үеийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, кадастрын зураг, барьсан хашаа, байшин, оршин сууж буй иргэний үнэмлэхийн хаяг, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр зэргийг анхан шатны шүүх бодьтой үнэлж дүгнэлгүй шийдвэрлэсэн. Үүнээс гадна өмнө энэхүү асуудлыг шийдвэрлэж байсан захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтүүдийг ч үгүйсгэн шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0098 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч Л.Н, түүний өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 26-668в тоот хаягт байршилтай 387 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар Б.Б-т эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тухайн газар дээр иргэн Л.Н хашаа барьсан, бусдын газартай давхцсан гэх үндэслэлээр мөн даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Б-ийн дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Улмаар хариуцагчийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 26-668в /26-668а гэх боловч кадастрын зураг 26-668в гэх хаягт гарсан, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй/ тоот хаягт байршилтай 387 м.кв газрыг нэхэмжлэгч Л.Н-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000592228 дугаартай гэрчилгээг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгожээ.
Нэхэмжлэгч Л.Н-гийн хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын А/438 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон, уг газар эзэмшүүлсэн захирамжтай маргаагүй, дахин газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй тул нэхэмжлэгч маргаан бүхий газруудад өөр газар нэмж эзэмших эрхтэй гэж үзэн түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй бөгөөд анхан шатны шүүх Л.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин нэхэмжлэгч гуравдагч этгээд Б.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 он 9 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0693 дугаар магадлалд “...нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, ...нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бол үр дагаврыг танилцуулж, батлах...” гэж заасны дагуу шүүгчийн захирамжийн үр дагаврыг нэхэмжлэгч Л.Н, түүний өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нарт танилцуулж гарын үсэг зуруулсан боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Б.Б-ийн нэрийг Б.Б гэж буруу бичсэн тул энэ хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны А/104 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 26-668а тоотод байрлах 500 м.кв газрыг Б.Ц-д, Жанжины 26-668б тоотод байрлах 500 м.кв газрыг Д.О-т, Жанжины 26-668 тоотод байрлах 700 м.кв газрыг Ё.Д нарт 15 жилийн хугацаатайгаар иргэний ахуйн зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б.Ц Т.Ө нар 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Газрын харилцааны албанд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр А/172 дугаар захирамжаар Б.Ц-гийн эзэмшлийн 500 м.кв газрыг Т.Ө-д шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд Д.О “...2010 оноос хойш амьдарч байна...” Б.Ц “Уг газар дээрээ 7-8 жил амьдарч байгаа...” гэж газар эзэмших хүсэлт гаргасан боловч тухайн газар дээрээ хүсэлт гаргахаас өмнө олон жил амьдарч байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, иргэний үнэмлэхний лавлагаа, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан Ё.Д-ын “...2015 онд Д.О гэдэг хүн гэрчилгээ бариад ирсэн. Тэгээд гэр барьж амьдарсан..” гэх тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан бөгөөд гуравдагч этгээд нарын хувьд тухайн газар дээрээ амьдарч байгаагүй, тэдгээрт уг газрыг зайлшгүй авах хэрэгцээ шаардлага байхгүй байсан гэдэг нь дээрх газрыг гуравдагч этгээд Б.Ц нь Т.Ө-д худалдсан байдлаар тогтоогдох бөгөөд нэхэмжлэгч Б.З, Б.З нараас түрүүлж тухайн газрыг эзэмших хүсэлттэй байсан гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч Б.З, Б.З нарын хувьд гуравдагч этгээд Б.Ц, Б.О нараас өмнө тухайн газартаа амьдарч улмаар тухайн газраа эзэмших хүсэл сонирхолтой байсан гэдэг нь иргэний үнэмлэхийн хуулбар /2001 онд олгосон, шилжиж ирсэн хаягийн бүртгэл/, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 26/48 дугаар албан бичиг, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч Б.Ц, Д.О нарын гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.3-д “.газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүх “2005-2006 онд газар эзэмших тухай хүсэлт гаргасан гэх боловч бүртгэлд байхгүй” гэх үндэслэлээр Б.З, Б.З нарыг газар эзэмших эрхгүй гэж үзсэн нь буруу юм.
Ё.Д-ын хувьд маргаан бүхий газарт 2010 оноос хойш амьдарч байсан гэдэг нь гэрчийн мэдүүлэг, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, нэхэмжлэгчийн “Ё.Д нар 2010 оны 7 дугаар сард Баянхонгор аймгаас нүүж ирсэн...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд тэрээр маргаан бүхий газрыг бодитоор ашиглаж, тордож, тухайн газраа эзэмших сонирхолтой байсан тул түүнийг газар эзэмших эрхгүй этгээд гэж үзэхээргүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой байхаас гадна нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээж байгаа нь тодорхой байх шаардлагатай.
Нэхэмжлэгч Б.З, Б.З, гуравдагч этгээд Ё.Д нар маргаан бүхий Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 26-668, 26-668а, 26-668б тоотод газруудыг эзэмших эрхтэй боловч тухайн газарт нэхэмжлэгчийн барьсан гэх байшин /Ё.Д-ын эзэмшиж буй газарт байрладаг гэх/, бусад эд хөрөнгүүд хаана нь байрлаж байгааг тодруулж, газрын хил заагийг тогтоосны үндсэнд хариуцагч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд дээрх газруудыг тэнцүү хэмжээгээр нэхэмжлэгч Б.З, Б.З, гуравдагч этгээд Ё.Д нарт олгож, эзэмшүүлэх нь зүйтэй.
Түүнчлэн хэрэгт авагдсан 2769 м.кв газрын хэмжээтэй кадастрын зураг, Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн агаарын зургийг кадастрын зурагтай давхцуулсан зураг зэргээс үзвэл 2006 оноос 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дээрх нэгж талбарын 18649309052722 дугаартай газар нь хэмжээний хувьд өөрчлөгдөөгүй, тойруулан хашаа барьсан байдалтай байх бөгөөд гуравдагч этгээд Ё.Д “...2010 онд нүүж ирэхэд хашаа, байшин, малын саравч байсан...”, нэхэмжлэгч Л.Н “...бид тухайн газарт амьдарч байгаад нүүсэн, газар эзэмших хүсэлт гаргахад төмөр замтай ойр гээд өргөдөл хүлээн аваагүй...” гэх тайлбаруудаас үзвэл Л.Н, Б.З, Б.З нарын амьдарч, эзэмшиж байсан газар дээр Ё.Д амьдрах болсон нь эдгээр тайлбар, баримтуудаар тогтоогдож байна.
Мөн хариуцагч гуравдагч этгээдүүдэд нэг өдөр захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Б.Б-т газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгосноор Л.Н-г тухайн газрыг эзэмшиж байсан, эзэмших эрхтэй хэмээн олгосон гэж ойлгогдож байх тул Б.З, Б.З нар ч мөн тухайн газарт 2006 онд өргөдөл гаргаж байсан, газрын албанд бүртгүүлээгүй боловч тухайн газрыг эзэмших, ашиглах сонирхол цаг хугацааны хувьд тэргүүн ээлжинд үүссэн байсан гэж дүгнэв.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэр гаргана гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/104 дүгээр захирамжийн иргэн Ё.Д, Б.Ц, Д.О нарт холбогдох хэсгийг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр А/172 дугаар захирамжийн Т.Ө-д холбогдох хэсгийг тус тус хариуцагчаас нэхэмжлэгч Б.З, Б.З, гуравдагч этгээд Ё.Д нарт Жанжины 26-668, 26-668а, 26-668б тоотод газруудыг тэнцүү хэмжээгээр хуваан эзэмшүүлэх шийдвэр гаргах хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА