Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1096

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч Б.Г, хохирогч М.М, шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт М.Х-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706005790611 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч М.Х нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 18-02 тоот иргэн Ж.Э гэрийн цонхыг түлхэн орж, Панасоник маркийн 37 инчийн телевизор, Делл маркийн зөөврийн компьютер, Сони маркийн зургийн аппарат, зөөврийн хард диск, жи пи эс байршил тогтоогч, Моторола маркийн гар утас, хуримын хос бөгж, монетон хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.301.200 төгрөгийн хохирол учруулсан;

2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 18-02 тоотод оршин суух иргэн М.М гэрээс бэлнээр 1.720.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М мэдүүлэхдээ: “...

.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 13-18/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Э хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 22-24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд  хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 69-70/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М. өгсөн мэдүүлэг /хх-н 71/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 26-27/, хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-н 31-33/, М.Хүрэлбаатарын мөрдөн шалган ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 51-52, 83-84/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 37/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Г-с М.Х нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 18-02 тоот иргэн Ж.Э гэрийн цонхыг түлхэн орж, Панасоник маркийн 37 инчийн телевизор, Делл маркийн зөөврийн компьютер, Сони маркийн зургийн аппарат, зөөврийн хард диск, жи пи эс байршил тогтоогч, Моторола маркийн гар утас, хуримын хос бөгж, монетон хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.301.200 төгрөгийн хохирол учруулсан;

2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 18-02 тоотод оршин суух иргэн М.М гэрээс бэлнээр 1.720.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч М.Х 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 18-02 тоотод иргэн Ж.Э гэрийн цонхыг түлхэн орж Панасоник маркийн 37 инчийн телевизор, “Делл” маркийн зөөврийн компьютер, “Сони” маркийн зургийн аппарат, зөөврийн хард диск, жи пи эс байршил тогтоогч, “Моторола” маркийн гар утас, хуримын хос бөгж, монетон хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 2.301.200 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 18-02 тоотод оршин суух иргэн М.М гэрээс бэлнээр 1.720.000 төгрөгийг хулгайлсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ж өгсөн: “....2017 оны 7 дугаар сарын 23-ны 18 цаг 40 минутын үед гэртээ иртэл байшингийн цонх онгорхой, хаалга ямар нэгэн эвдрэлгүй байсан, гэрт орж ирээд харахад зурагт, ширээн дээр байсан зөөврийн компьютер зэрэг зүйл байхгүй болохоор нь хулгай орж гэж мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан юм. Дижитал аппарат нь 90.000 төгрөгийн үнэтэй, байршил заагч нь 850.000 төгрөгийн үнэтэй Ү-625Х загварын өнгөт дэлгэцтэй байршил тогтоогч байсан. Гар утас нь Mоторола маркийн 90.000 төгрөгөөр үнэлж байна. Цагдаа нарыг явсны дараа алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 500 GB-ийн зөөврийн хард диск алдагдсан 250.000 төгрөгөөр үнэлж байна. Дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга байсан тэрийг нэг нь 130.000 төгрөгийн үнэтэй, нөгөөдөх нь 170.000 төгрөгийн үнэтэй, эхнэр бид хоёрын хуримын монетон бөгж нийлээд 12 граммтай 320.000 төгрөгийн үнэтэй. Монетон 2 хос ээмэг алдагдсан байсан нийлүүлээд 180.000 төгрөгөөр үнэлж байна. Би ер нь бол 2 сая төгрөг авсан. Үлдсэн хохирлоо аваагүй байгаа. Одоо 2.5 сая төгрөг нэхэмжилж байна. Хулгай орсноос 3 хоногийн дараа М гуайтай уулзах гээд Хүрэлбаатарын амьдардаг өрөөнд ороход манай гэрээс тухайн үед алга болсон төмөр лаазтай боолт шрупны хайрцаг тэдний гэрт байж байсан. Тэгээд л Х манайхаас хулгай хийснийг  мэдсэн. Гомдолтой байна.." гэх мэдүүлэг /хх-н 22-24/;

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.М өгсөн: “...Та наанаа тайван унтаарай гэсэн тэгэхээр нь би орон дээрээ эргэж хараад зүүрмэглэж байхад хойд талд авдрын дээд талд байрлах шүүгээг нээчихсэн зогсож байсан тэгэхээр нь “хөөе чи юу хийгээд байгаа юм бэ” гэсэн чинь хамарт дусаадаг дусаалга хайж байна гэсэн тэгэхээр нь “наана чинь юу гэж байдаг юм” гэсэн чинь гараад явчихсан. Тэгсэн манай ач охин Алтангуа “хөөе өвөө  нэг л сэжиг бүхий гараад явчихлаа мөнгөө алдчихсан юм биш биз дээ” гэсэн. Тэгэхээр нь би босоод шүүгээний цаагуур нуусан цаасан конвертанд хийгээд гадуур нь даавуугаар ороочихсон байсан 1.720.000 төгрөгөө харсан чинь байхгүй байсан. Тэгээд манай охин Ариунболор нөхрийн хамт гарч  хайсан чинь олдохгүй байсан шөнийн 04 цаг хүртэл хайгаад олдоогүй. Тэгээд маргааш нь цагдаад дуудлага өгөөд гадуур хайж байхад шөнө нь ороод ирсэн. Тэгэхээр нь “мөнгө яасан бэ” гэсэн чинь “би 250.000 төгрөгөөр нь архи уучихсан бусад мөнгийг чинь шөнө орж ирээд танд өгсөн ш дээ” гэсэн.... Тэр мөнгө яасан бэ гэсэн чинь “би төрийн банкинд хийчихсэн” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.  захиран зарцуулах ямар ч эрх байхгүй. Хүрэлбаатар бид нартай хамт амьдарч байгаа.  байнга л архи ууж байдаг. Х одоо хаана байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Х алдсан мөнгөнөөс нэг ч төгрөг буцааж аваагүй." гэх мэдүүлэг /хх-н 69/;

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М. өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 71/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар М.Х өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 51-52, 83-84/;

 Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 26-27, 31-33/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Хүрэлбаатарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Х дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор байна.

Учир нь шүүгдэгч М.Х нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 18-02 тоот өөрийн гэрийн хашаанд амьдрах иргэн Ж.Э гэрийн цонхыг түлхэн орж, хэд хэдэн удаагийн үйлдлээр нэвтрэн орж нийт 2.301.200 төгрөгийн хохирол учруулж, мөн өөрийн гэртээ төрсөн эцэг болох М.Моёороос 1.720.000 төгрөгийг хулгайлж байгаа нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангаж байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэхээр байна.

   Иймд шүүгдэгч М.Хбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч М.Х нь гэмт хэргийн улмаас 71 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Х нь хохирогч Ж.Э 301.200 төгрөгийг төлөөгүй, харин хохирогч М.М 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс аваагүй боловч нэхэмжлэхгүй гэснийг дурдав.    

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

             Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.