Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 246

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          нарийн бичгийн дарга  Б.Билгүүн,  

          улсын яллагч М.Эрдэнэзаяа,

          шүүгдэгч Ц.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Ц.Н  яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706009480409 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Ц.Н

           Яллах дүгнэлтэнд дурьдсанаар :

          Ц.Ннь 2017 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбын рашааны орчимд иргэн Н.Дэлгэрмандахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Нмэдүүлэхдээ: ... гэв.

        Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Л.Дэлгэрмандахын:.. 2017 оны 07 дугаар сарын 11-ны өдөр Энхтайван гэх өмнө нь хөрш байсан эгчийн гэрт БЗД-ийн 21-р хороо Дамба Рашааны хойно байрлах гэрт нь очиж 12-ны өдөр хүртэл хоноод байж байсан. 2017 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ойролцоогоор 22 цагийн үед Энхтайван эгч хүнтэй уулзана гээд гарсан. Тэгээд ирэхгүй байсан. Манай охин ээж та хаана байгаа юм бэ гэртээ хүрээд ир гэж дуудахаар нь би гараад явах гэхэд мөнгө байгаагүй. Энхтайван эгчээс мөнгө авах гээд араас нь Дамбын Рашаан дээр очсон. Хамт амьдардаг нэг настай хөгшин надад Дамбын рашаан явсан талаар хэлсэн. Тэгээд намайг Дамбын рашаан дээр очиход нилээн хэдэн хүн тойроод суусан байсан. Миний танихаас Энхтайван эгчээ би 13-р хороолол орох гэсэн юм охин дуудаад байна явах гэсэн мөнгө байдаггүй ээ гэж хэлэхэд. Хажууд нь Баагий Батбаяр гэх залуу надад автобусанд нэмэрлэх мөнгө байгаа, би автобусны буудал хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд би Баагий гэх залууг дагаад Дамбын рашаанаас засмал зам руу такси барих гээд зогсож байхад араас хүзүүнд зүүсэн алчуур татаж унагаагаад өшиглөөд зодож эхэлсэн. Тэр үед Баагий гэх залуу боль гэж хэлэхгүй байсан. Хүүе миний дүү чи намайг авраач ээ аллаа гэж уйлаад орилоод гүйхэд одоо боль гээд намайг зодсон хүн Баагий хоёр хаашаа юм бүү мэд явчихсан. Тэгээд би колонк ороод хүргээд өг эсвэл түргэн дуудаад өг гэхэд юу гэж түргэн дууддаг юм эндээс яв гэж хэлсэн. Бас нэг хоёр хүн байхаар нь тусламж гуйхад ална шүү пизда минь гэж хэлэхээр нь буцаж алхаад Энхтайван эгчийн гэрт ороод цаг хэд болж байна гэж асуухад 2 цаг болж байна гэж хэлсэн. Гэрт өөр ямар нэг илүү хүн байгаагүй. Би болсон явдлын талаар хэлэхэд өглөө учрыг нь олоё юу болоод байгаа юм Баагийтай очиж уулзана гээд парацетамол уугаад унтсан. Маргааш өглөө нь Энхтайван эгч очиж уулзаж ирээд чамайг зодсон залуу Баянзүрх дүүрэг дээр байцаагдаж байгаа гэж хэлсэн. Тэгээд тус залууг хайгаад Цэндийн Нармандах гэх 44 настай хүн гэж мэдсэн. Одоо бас нэг эмэгтэй хүнийг зодсон хэргээр Баянзүрх дүүргийн шүүгч Оюунбилэг дээр байсан. 218 тоотод би орж тус хүнийг сурагласан. 2017 оны 7-р сарын 21-ний орой 86129111 гэсэн дугаараас над руу залгаад яаж тохирох юм гэж надаас асуугаад одоо утас нь холбогдохгүй байгаа гэв гэх мэдүүлэг /хх-ийн 17-20-р тал/,

           Мөрдөн байцаалтанд Ц.Н: Би 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан найзуудын хамт баяр тэмдэглэж архи уусан. Тухайн өдөр би өглөөнөөс орой хүртэл гэртээ болон найзындаа архи ууж байгаад хамгийн сүүлд нь мөнгөө шавхаж дэлгүүрээс нэг шил архи авч Дамбын рашааны хойд талд очиж суусан. Тэгээд архи ууж дуусчихаад ойролцоогоор 23 цагийн үед гэртээ харих гээд Дамбын рашааны хажуугийн замаар алхаж явахад рашааны хашаанаас үл таних нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүн гарч ирээд миний урд алхаж явсан. Тэгэхээр нь би тэдгээр хүмүүсийн хажуугаар гарах гэхэд сүүлд нэрийг нь мэдсэн хохирогч эмэгтэй болох Дэлгэрмандах нь архичин минь чи яах гэж араас дагаад байгаа юм бэ гэж хэлэхээр нь би зайл пизда минь чамаас би архи гуйгаагүй шүү гэж хэлээд түлхээд эргээд харахаар нь өшиглөсөн. Тэгээд би цаашаагаа гудамж руу орж харих гээд явсан. тэгтэл 3-4 хоногийн дараагаар Дэлгэрмандах нь Баянзүрх дүүргийн шүүхэд надад холбогдуулан өргөдөл өгсөн байсан. Тухайн үед Оюунбилэг нь Дэлгэрмандах гэж хүн өргөдөл өгсөн. Тэр хүнтэйгээ уулзаж учраа ол, хэрэг чинь удахгүй шийдэгдэх гэж байхад гэж хэлсэн. Тэгээд би шүүгчийн туслах Оюунбилэгээс Дэлгэрмандахын өргөдөл дээрх утасны дугаарыг нь авч түүнтэй утсаар яриад учраа олъё өргөдөлөө авчих гэж хэлэхэд би Сэлэнгэ аймагт байна, чамтай уулзаж яах юм бэ, хуулийн дагуу шийддэг газраар нь шийдүүлнэ гэж хэлээд намайг огт тоохгүй байсан ба би хэд хоногийн дараагаар дахин Дэлгэрмандахын гар утас руу нь залгаж уулзах гэхэд согтуу эрэгтэ хүн Дэлгэрмандахын утсыг авч чамтай уулзах юм байхгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг / хх-н  68-р тал/

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  хүний биед хийсэн  шүүх  эмнэлэгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 10815 тоот дүгнэлтэнд:

           1. Л.Дэлгэрхишигийн биед духанд шарх, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

           3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/,

          - Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-ийн 48-р тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

         Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Нармандахыг 2017 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбын рашааны орчимд иргэн Н.Дэлгэрмандахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар   Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан  гэмт хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр  хуульчилсан тул Ц.Н холбогдох гэм буруугийн үйлдлийг хялбаршуулсан журмаар   шийдвэрлэх  үндэстэй байна.

         Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбын рашааны орчимд иргэн Н.Дэлгэрмандахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг   гэмт хэрэг үйлдсэн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох  баримтуудаар  тогтоогдож  байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй байна.

 Хохирогч Н.Дэлгэрмандах нь 1.200.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байх  боловч хавтас хэрэгт холбогдох нотлох баримт ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Х овогт Ц.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Н 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.  

       4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Н оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5.Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Н урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

              

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ