Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1046

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б улсын яллагч Б.У, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ус  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Ц овогт А.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706037450032 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 

    Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Яллагдагч А.А нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000-н оюутны байрны хойд талын автобусны буудлын орчим Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Т.М албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.  

             Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.М мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-11, 139/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Р мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-13/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.С мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16, 140/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.М гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 143-144/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14558 дугаартай дүгнэлт /хх-н 20/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 25-26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28-29/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 33-34/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Уранцэцэгээс А.А нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000-н оюутны байрны хойд талын автобусны буудлын орчим Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Т албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.    

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

            Шүүгдэгч А.А 11 дүгээр сарын 22-ны өдөр эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Т.М албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, үүний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.М өгсөн: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүлд-116 чиглэлд автомашинд үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны суудал дээр согтуу хүмүүс орилоод байна гэж ирсэн ба дуудлагын дагуу очиж шалгахад Б гэх залуу гудамжинд пиздаануудаа гэж орилж байсан бөгөөд би цагдаа М.Р хамт яваад очиход цагдаа нар та мөнгөгүй мөнгө aвax гээд байна уу лаларуудаа гэж хэлсэн. Тэгээд уг залууг машинд суулгах гээд хамт явсан С гэх залуу нь миний нүдний шил рүү цохиж шил газар унагаасан бөгөөд хамт явсан А гэх эмэгтэй нь зүүн баруун өвдөг рүү нэг удаа өшиглөсөн. Уг эмэгтэй Б хоёрыг автомашинд суулгаад хэлтэс рүү аваад явсан. Авто машинд байхад Батцэрэн нь лалруудаа ядарсан надаас мөнгө авах гэлээ баячуудаа яаж ч чадахгүй байна гэж танхайрч машины цонх руу гараараа цохиж байсан. Миний баруун өвдөг хавдаж хөхөрсөн байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Б, А хоёрыг эрүүлжүүлэх байранд хийсэн болно. Надад өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-н 10/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Р өгсөн: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр сүлд 116 дугаар чиглэлд эргүүлийн офицер ахмад Т.М хамт үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд бид хоёр үүргээ гүйцэтгэж байгаад дуудлагагүй байсан учир Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны урд талын автобусны буудалд дээр албаны машинтайгаа зогсож байсан юм. Тэгээд би машинаасаа буугаад утасны нэгж авах гээд дэлгүүр рүү орсон юм. Намайг дэлгүүр дотор зогсож байтал гадна хүмүүс шуугилдаад л орилоод эхэлсэн юм. Би дэлгүүрээс гараад иртэл манай албаны машины ойролцоо 1 эмэгтэй 2 эрэгтэй хүн маргалдаад зогсож байсан ба тухайн үед М ахмад машинаасаа бууж байсан юм. Тэгээд нөгөө 2 залуугийн нэг согтуу залуу нь гудамжинд орилоод байхаар нь М ахмад бид хоёр тэр залууг машинд суулгаад авч явах гэтэл хажуунаас нь нөгөө эрүүл байсан залуу нь ирээд тэр согтуу залуугаа цагдаад өгч явуулахгүй гээд бариад авсан юм. Тэгж байтал нөгөө А гэх эмэгтэй нь ирээд М ахмадыг цүнхээрээ цохиод л дайраад байсан тэгснээ чи эмэгтэй хүнийг түлхлээ миний үсийг зулгаалаа гээд худлаа хэлж дайраад байсан юм. Тэр үед би нөгөө согтуу залууг нь машинд суулгах гэтэл нөгөө эрүүл залуу нь ирээд тэр согтуу залуугаа машинд суулгахгүй гээд зууралдаад байхаар нь би согтуу залууг нь тавиад эрүүл залууд нь хандаж тэгвэл чи машинд суучих бичиг баримтыг чинь шалгана гэж хэлээд барьж байсан юм. Тэр хооронд нөгөө согтуу залуу нь таксинд суугаад зугатаах гэж байхаар нь би очиж барьж аваад тэр согтуу залуу болон нөгөө А гэх эмэгтэй хоёрыг машинд суулгаж аваад хэлтэс рүү ирсэн. Тэгээд машинд ирж байхад М ахмад өө өвдөг эвгүй болчихлоо ямар гутлаар өшиглөөд хаячихваа гээд нөгөө А гэх эмэгтэйгээс асууж байсан юм. Гэтэл тэр эмэгтэй нь хохьчин энэ тэр гээд л машин дотор орилсоор байгаад хэлтэс дээр ирээд түүнийг эрүүлжүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.А яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхөр С найз Бн төрсөн өдөр болж байна гээд нөхөр бид хоёрыг дуудсан юм. Тэгээд нөхөр бид 2 орой 21 цагийн үед машинтайгаа явж Б байгаа газарт очиж уулзаад бид нар тус тусын машинаар явж 1000-н оюутны байрны хойд талын автобусны буудал дээр нэг караокед орж 1-2 цаг дуулж сууцгаасан ба караокед сууж байхдаа бид нар хүний нэг шил 0.5 граммын шилтэй пиво уусан юм. Тэгээд манай нөхөр бид хоёр дэлгүүр орж нэг ногоон шилтэй 0.75 граммын том архи авч Батцэрэнгийн төрсөн өдрийн бэлэг гэж өгсөн юм. Тэгээд тэр архийг задлаад Б болон түүний 3-н найз гээд бид 5 хувааж уусан ба манай нөхөр С болон Б эхнэр Д хоёр машин барьж байгаа гээд ерөөсөө архи дарс уугаагүй юм. ...Тэгээд цагдаа хүрч ирээд ямар нэгэн шаардлага тавилгүйгээр манай нөхөр С хоолойг нь багалзуурдаж аваад машин руугаа шахсан юм. Тэгээд цагдаа нар Б авч явна гээд байхаар нь манай нөхөр С нь Б аваад явчихаж болохгүй юм уу гэж асууж байсан юм. Тэгээд л манай нөхрийг багалзуурдаад байхаар нь би очоод Т.М дааг араас нь татсан юм. Гэтэл М эргэж хараад намайг үсдэж газар унагаасан юм. Тэгээд би та нар яагаад хүн дээрэлхэж байгаа юм бэ гэж хэлэхэд хоёулаа хэлтэс дээр очиж учраа ольё, машинд суу гэхээр нь би машинд нь суух гэж байхад бас л намайг татаж чангаагаад машин руугаа суулгаж хэлтэс дээрээ авч ирээд шууд намайг эрүүлжүүлсэн юм. Харин дараа нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр М өөртэй нь тааралдаж уулзахад 1000 оюутны байрны тэнд ямар нэгэн камер байхгүй гэж хэлсэн юм. Тэгээд би өөрөө 1000 оюутны байрны тэнд очиж камер байгаа эсэхийг үзэхэд уг караокены гадна 2 камер дотор талдаа 1 камер байсан юм байна лээ. Уг камерт болсон асуудал тод харагдахаар байсан ба тухайн үед хугацаа алдсан учир камерын бичлэг нь устчихсан юм байна лээ. М нь өөрөө тэнд камер байхгүй гэж хэлсэн нь ямар санаатай байсныг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 33-34/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14558 дугаар,

          1. Т.Мн биед баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,

          3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

          5. Дээрх гэмтлүүд нь 2017 оны 11 дүгээр 21-22-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-н 20/

            Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан Илтгэх хуудас /хх-6/, хохирогчийн хүсэлт /хх163/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, үүний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв. 

Шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Шүүхээс шүүгдэгч А.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй гэж үзэв.