Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Н.Г өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Г холбогдох эрүүгийн 1806 0403 91331 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Н.Г /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 байрны 46 тоотод иргэн Ч.Г биед хутгаар хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Ч.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 12-13 цагийн хооронд найз Энх-Амгалангийн хамт Гансүхийнд Гансүх, түүний эхнэр Г , тэд нарын найз гээд нэг залуу, тавуулаа архи ууцгаасан. Архи уугаад сууж байхад Гансүхийн эмэгтэй дүү орж ирээд биднийг гар гээд хөөсөн, Энх-Амгалан бид хоёр гадагшаа гараад саданд сууж байхад дүү нь гараад явахаар нь би ганцаараа Гансүхийн гэрт буцаад орсон, Энх-Амгалан гэр рүүгээ явлаа гээд явсан. Тэгээд Гансүхийн гэрийн үүдэнд очоод хаалгыг нь тогшиход Г  их ууртай хаалгаа тайлж өгсөн. Би нилээн согтсон байсан ба би үүдэнд нь зогсоод гэрт нь ороогүй байхад Г цаашаа гүйгээд буцаж ирэхдээ хутга барьчихаад урдаас хутгалаад байх шиг байсан ба би хутгалчихлаа гэж бодоогүй. Би өөрөө нилээн согтсон байсан учир зарим зүйлсийг санахгүй байна. Ямар ч байсан Г намайг зүүн өгзөгний дээхэн талд нэг удаа, зүүн суганы доор хавирганд нэг удаа, зүүн мөрөнд нэг удаа, нийт гурван удаа хутгалсан ...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹5900 дүгнэлтэд “Ч.Г биед зүүн мөр, цээжний зүүн хажуу хэсэг, бүсэлхийн зүүн хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 37 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн ¹3521 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна. Хар хүрмэнд гарсан 14 мм, 18 мм, 20 мм, хар хөх футболканд гарсан 10 мм, 13 мм, 13 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ир мөртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн зүсэгдэлтүүдийг хэрэг үйлдэгдэх хугацаанд гарсан эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ /хэргийн 83 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹748 дүгнэлтэд “2018.05.08-ны өдрийн №5900 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч Ч.Г 2018.05.08-ны өдрийн 5900 дугаартай шинжээчийн дүгнэлт гарснаас хойш авахуулсан 2018.05.28-ны өдрийн цээжний томографийн зурагт гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэжээ /хэргийн 86-87 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 61-66 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 106 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 байрны 46 тоотод иргэн Ч.Г биед хутгаар хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Г д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Н.Г д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэргийн 91 дүгээр хуудсанд хохирогч Г  нь “би Г тай эвлэрч хохирлын маргаангүй болсон тул Г д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.