Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 805

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна дж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: иргэн С.Оргил

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: М ХХК

Гуравдагч этгээд: Улаанбаатар хотын банк ХХК

Нэхэмжлэгчийн шаардлага: “Хан-Уул дүүргийн дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны хотхоны ******* дугаар байрны ******* тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, Г97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоолыг Сийн Оргилын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:  “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ ХГ2016/00621 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны хотхоны 1А буюу ******* дугаар байрны ******* тоот 132.22м.кв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот авто зогсоолыг иргэн Ухнаагийн Бын хууль ёсны өмч болохыг тогтоожээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны дүгээр сарын 03-ны өдрийн 7366 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХГ2016/******* дугаар тогтоолын тогтоох хэсэгт "У.Баас Хан-Уул дүүргийн дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны хотхоны 1А буюу ******* дугаар байрны ******* тоот 132.22м.кв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот авто зогсоолыг гаргуулан С.Оргилын өмчлөлд шилжүүлэх" гэж заасан байна.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээд заавал биелүүлэх хуулийн заалтаар иргэн У.Б, С.Оргил нар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай” гэрээ байгуулж дээрхи эд хөрөнгийн үнийг төлж дуусгасан баримтаар баталгаажуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шудрагаар олж авч, тэр эрх нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр баталгаажсан иргэн С.Оргил Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө үү хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлж үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамжид 28.750 төгрөг төлсөн байна. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газар тэмдэгтийн хураамжийг төлүүлж мэдүүлгийг хүлээн авсан боловч 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр татгалзсан хариу өгч буцаан чирэгдүүлсэнд гомдолтой байна.

Хариуцагч захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны хэргийн субьект болох учир иргэн С.Оргилын хууль ёсы эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Сийн Оргилын хууль ёсны өмч болох ХУД дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны хотхоны 1А буюу ******* дугаар байрны ******* тоот 132.22м.кв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн дүгээр хороо, /17025/, Ар зайсангийн гудамж ******* дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 20 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “М” ХХК /*******/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ******* дугаар гэрчилгээ, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, /17025/, Ар зайсангийн гудамж Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 20 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “М” ХХК /*******/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151031 дугаар гэрчилгээ тус тус олгосон байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтыг “М” ХХК мэдүүлэгт хавсаргаж өгснийг үндэслэн бүртгэсэн байна. “М” ХХК нь 20 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банктай ЗГ0001/0727 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдон эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн дүгээр хороо, /17025/, Ар зайсангийн гудамж ******* дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн дүгээр хороо, /17025/, Ар зайсангийн гудамж Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95 % гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг тус тус барьцаалж, 20 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ0001/0727 дугаар барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/612 дугаар албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 дугаар тогтоолыг ирүүлснийг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.

Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны хотхоны ******* дугаар байрны ******* тоот орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 дугаар авто зогсоолыг иргэн С.Оргил нь өөрийн өмчлөлдөө бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд мэдүүлгийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байна.

1. Хан-Уул дүүргийн дүгээр хороо, /17025/, Ар зайсангийн гудамж ******* дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 20 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “М” ХХК /*******/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ******* дугаар гэрчилгээ олгосон; Хан-Уул дүүргийн дүгээр хороо. /17025/, Ар зайсангийн гудамж Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгыг 20 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “М” ХХК /*******/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151031 тоот гэрчилгээ тус тус олгосон бөгөөд уг бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байна. Иймд “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасан тул уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг С.Оргилын өмчлөлд бүртгэх үндэслэлгүй болно.

2. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн дүгээр хороо, /17025/, Ар зайсангийн гудамж ******* дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгын, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн дүгээр хороо, /17025/, Ар зайсангийн гудамж Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилгын захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж, албан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно", Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтаны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэргүйгээр уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг С.Оргилын өмчлөлд шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.

3. Уг эд хөрөнгүүд нь Улаанбаатар хотын банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Улаанбаатар хотын банкнаас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна. Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн Барилга байгууламжийг ашиглалтад улсын оруулах комиссын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2015/570 тоот актаар “М” ХХК-ийн захиалгатай 264 автомашины дулаан зогсоолтой, 212 байр сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд агуулахыг ашиглалтад хүлээн аваагүй байх тул 1А-1-8 тоот агуулахыг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй байна.

Иймд иргэн С.Оргилын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж оролцож байна. Улаанбаатар хотын банк нь “М” ХХК-тай зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Энэ зээлийн болон зээлийн барьцааны гэрээний агуулга нь 30 хувийн болон 95 хувийн гүйцэтгэлтэй тухайн хотхоныг бүхэлд нь барьцаалсан. Яагаад бүхэлд нь гэхээр 100 хувийн гүйцэтгэлтэй болсон тохиолдолд тухайн орон сууцыг тоот бус бүрээр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах бөгөөд гаргаагүй. Гэтэл одоогийн байдлаар дуусаагүй барилгын гэрчилгээ бүхэлд нь гарсан байхад С.Оргилынх гэж тусад нь гэж ялгаж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө Улаанбаатар хотын банкны барьцаанд байгаа. Энэ эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах гэж байгаа тохиолдолд барьцаалагч этгээдээс заавал зөвшөөрөл авах хуулийн зохицуулалт байгаа. Энэ хуулийн зохицуулалтын дагуу Улсын бүртгэлийн газраас С.Оргилын өмчлөх эрхийн бүртгэлийн эрхийг хүлээн аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдаагаар худалдаалах шийдвэр гараад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлагаар худалдахаар тухайн эд хөрөнгийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн албан тоот байгаа. С.Оргил мэдүүлгээ өгсөн үүнээс өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан тоотоор шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн асуудал байгаа. Иймээс С.Оргилын нэхэмжлээд байгаа өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгаад байгаа үл хөдлөх эд хөрөнгө хууль шүүхийн  дагуу баталгаажсан захирамжийн дагуу түдгэлзсэн. Хуульд заасан журмын дагуу Улаанбаатар хотын банкны барьцаанд барьцаалагдсан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болж байгаа. Учир нь цаг хугацааны хувьд, хуулийн хувьд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.8, 18.1.10-д зааснаар түдгэлзүүлсэн тохиолдолд шилжилт хөдөлгөөнийг хориглоно гээд зааж өгсөн байгаа. Барьцаа болон түдгэлзүүлэх асуудал эрх үүсэхээс өмнө үүссэн. Иймээс эхний асуудал шийдэгдэж байж дараагийн асуудал шийдэгдэх хуулийн зохицуулалтын дагуу Улсын бүртгэлийн газар бүртгээгүй байгаа. Эдгээрээс харахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу тайлбар, албан тоотууд үндэслэлтэй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн төлөөлөгч Д.Болд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх, 106 дугаар зүйлийн 106.1 дэх, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18, 20 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй хопбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1, 4.1 дэх хэсэгт заасан иргэний эрхээр шүүхэд хандаж гаргасан байх тул манай талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрч биелүүлэх саналтай байгаагаа шүүхэд мэдүүлье.

Дээрхи эд хөрөнгө иргэн У.Бын хууль ёсны өмч мөн болохыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал. Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХГ2016/00621 дүгээр тогтоолоор тогтоогдсон байна.

Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны дүгээр сарын 03-ны өдрийн 7366 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХГ2016/******* дүгээр тогтоолын тогтоох хэсэгт “иргэн У.Баас ХУД дүгээр хороо Зайсан хороолол Ар Зайсан гудамж ******* тоот хаягт байршилтай орон сууцны ******* тоот 132.22 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот авто зогсоолыг гаргуулан иргэн С.Оргилын өмчлөлд шилжүүлэх” гэж тодорхой заасан байх тул дээрхи эд хөрөнгө нэхэмжлэгчийн хууль ёсны өмч болох нь нэгэнт тогтоогдсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шатны шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байх тул шүүхийн энэ хэрэгт оролцогчид болон шүүх өөрөө Үндсэн хуулийн энэ заалтыг даган биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу тайлбарт “Хан-Уул дүүргийн дүгээр хороо Зайсан хороолол Ар Зайсан гудамж ******* тоот хаягт байршилтай орон сууцны 3564 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 20 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Могул Скай” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээ олгосон” гэх тул манай компани өөрийн өмч хөрөнгөө Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд иймээс 20 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын банкинд барьцаалан 2.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт зааснаар өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй шаардлагаар хийсэн үйлдэл бөгөөд энэ үйлдлээрээ иргэн С.Оргилын өмчлөх эрхэд хохирол учруулж болохгүй бөгөөд түүний шаардлага болон Улсын дээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй болохоо шүүхийн өмнө хүлээн зөвшөөрч байна.

Улаанбаатар хотын банктай байгуулсан ЗГ/0001/0727 тоот зээлийн болон ЗБГ0001/0727 тоот барьцааны гэрээ бол иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн бизнес үйл ажиллагааны ердийн үйлдэл байсан бөгөөд Иргэний хуулийн дүгээр зүйлийн .5 дахь хэсэгг зааснаар гарцаагүй байдлын улмаас тухайн нөхцөлд үүссэн гэм хор буюу гэрээний үүргээ өөрөө арилган биелүүлэх болно. Харин энэ харилцаанд тус компаниас орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гуравдагч этгээдэд гэм хор учруулж түүний хууль ёсны эрхийг зөрчиж болохгүй.

Иргэн С.Оргил нь тус компанитай байгуулан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан төрлийн шинжтэй учир мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан “Худалдах худалдан авах гэрээ”-ний заалтаар зохицуулагдахыг Улсын Дээд шүүх тогтоолдоо зөв хэрэглэсэн.

Иймээс манай компани нэхэмжлэгч иргэн С.Оргилын өмчлөлд эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх, энэ эд хөрөнгө барьцаалан шаардсан Улаанбаатар хотын банкны өмнө хүлээсэн үүргээ үүнээс тусгаарлан өөрөө хариуцан гүйцэтгэхээ шүүхэд тайлбарлан мэдүүлж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Оргилоос олгогдсон итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хан-Уул дүүргийн дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны "" хотхоны ******* дугаар байрны ******* тоот 132.22м.кв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, Г97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоолыг С.Оргилын өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны "" хотхоны ******* дугаар байрны 1А-1-8 тоот агуулахыг бүртгэхийг даалгуулах шаардлагаасаа татгалзсан хэдий ч С.Оргилоос түүнд олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрх олгогдоогүй байх тул нэхэмжжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг батлах хууль зүйн боломжгүй гэж үзлээ.   

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, улсын бүртгэлийн байгууллага маргаан бүхий орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр С.Оргилыг бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Хан-Уул дүүргийн дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамжны "" хотхоны ******* дугаар байрны ******* тоот 132.22м.кв 4 өрөө орон сууц, Г97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр С.Оргилыг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох "" хотхоны ******* дугаар байрны 1А-1-8 тоот агуулахын өмчлөгчөөр С.Оргилыг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Мэдээлэл технологийн хэлтсээс 20 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3/592, 3/593 тоотоор “М” ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн дүгээр хороонд баригдсан дуусаагүй барилгад /17025/ Ар зайсангийн гудамж *******,  гаражийн зориулалттай барилгад Г97 дугаар бүхий хаяг олгосон бөгөөд эдгээр барилга нь орон сууц захиалгын гэрээнд 1А байр гэж тусгагдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Ар зайсангийн гудамж /17025/ хотхоны ******* дугаартай, 3564 м.кв талбайтай, аялал жуучлалын цогцолборын зориулалттай, 30% гүйцэтгэлтэй барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт, мөн байршилд Г97 дугаартай, 2717 м.кв талбайтай, аялал жуучлалын цогцолборын зориулалттай, 95% гүйцэтгэлтэй барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт тус тус “М” ХХК /*******/-ийн өмчлөлд 20 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн *******, 000151031 дугаар гэрчилгээ олгожээ.

“А*******” ХХК, “М” ХХК хооронд 20 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” 1А/64 тоот гэрээгээр 1А байрны ******* тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууцыг барих ажлыг захиалагч “А*******” ХХК-ийн хөрөнгөөр гүйцэтгэгч “М” ХХК нь “Жугамт Өргөө” ХХК-иар хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “А*******” ХХК,  “М” ХХК, С.Оргил нарын хооронд байгуулсан “Орон сууцны захиалгын эрх шилжүүлэх” гэрээгээр 1А байрны ******* тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, 1А-19 тоот автомашины зогсоолын захиалагч “А*******” ХХК-ийн эрхийг С.Оргилд шилжүүлсэн байна.  

Иргэн У.Б, С.Оргил, “М” ХХК хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №1А/*******-н дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ”-ний “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр С.Оргил нь “М” ХХК-тай байгуулсан “Орон сууцны захиалгын гэрээ”-ний эрхээ У.Бд шилжүүлсэн бөгөөд энэ гэрээнд үндэслэн У.Б нь “М” ХХК-тай мөн өдөр №1А/64 дугаартай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, 2014 оны дүгээр сарын 10-ны өдөр №1А/*******-н дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр С.Оргилын автомашины зогсоолын эрхийг мөн шилжүүлэн авсан байна. Энэ гэрээний дагуу У.Б нь С.Оргилд орон сууц, авто зогсоолын төлбөрт 287.440.000 төгрөг төлсөн байдаг. 

Гэтэл уг орон сууц, авто зогсоол нь  “М” ХХК-ийн зээлийн төлбөрт Улаанбаатар хотын банкны барьцаанд байдаг, эрхийн доголдолтой гэх үндэслэлээр У.Бын нэхэмжлэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны дүгээр сарын 03-ны өдрийн 7366 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 04-р сарын 12-ний өдрийн 001/ХГ2016/*******-р тогтоолоор “С.Оргилоос 287.440.000 төгрөг гаргуулан У.Бт олгож, У.Баас Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны "" хотхоны 1А байрны ******* тоот 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот автомашины зогсоолыг гаргуулан С.Оргилын өмчлөлд шилжүүлэх"-ээр шийдвэрлэжээ.

Нэр бүхий иргэдийн нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай шаардлагатай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00621 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсний дотор У.Быг Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны "" хотхоны ******* дугаар байрны ******* тоот орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг “М” ХХК-д даалгасан байна.  

Улмаар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай” гэрээгээр У.Баас С.Оргилд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, эд хөрөнгийн үнийг төлжээ. Өөрөөр хэлбэл С.Оргилын өмчлөлд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд шилжсэн, энэ талаар талууд болон бусад этгээд маргаагүй байна.

“М” ХХК нь Улаанбаатар хотын банктай 20 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ЗБГ0001/0727 дугаар зээлийн барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн дүгээр хороо, /17025/, Ар зайсангийн гудамж, эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй, ******* дугаартай, 3564 м.кв талбайтай, 30% гүйцэтгэлтэй, аялал жуучлалын цогцолборын зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Г/97 дугаартай, 2717 м.кв талбайтай, 95 % гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг тус тус барьцаалж, энэхүү барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, дээрх барьцааны зүйлд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ******* дугаар байрны ******* тоот орон сууц, Г97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоол мөн бүртгэгджээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 6408 дугаар захирамжаар Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.900.654.164 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор Хан-Уул дүүргийн дүгээр хороо, /17025/, Ар зайсан гудамж, эрхийн улсын бүртгэлд Ү-22******* дугаарт бүртгэлтэй ******* дугаар байр, эрхийн улсын бүртгэлд Ү-******* дугаарт бүртгэлтэй Г97 дугаар байр болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст ханджээ.   

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 1046 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2015 оны 13 дугаар тогтоолоор зээлийн төлбөрт “М” ХХК-иас 2.055.460.140 /хоёр тэрбум тавин таван сая дөрвөн зуун жаран мянга нэг зуун дөч/ төгрөг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэн, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээгээр барьцаалсан орон сууцнуудыг бусдын өмчлөлд шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, мөн зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгуулах тухай “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн уг шийдвэрээр “М” ХХК дээрх төлбөрийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн дүгээр хороо, /17025/, Ар зайсан гудамж ******* дугаар байр, Г97 дугаар байрны автомашины зогсоолууд, үүнээс гадна Г95 дугаар байр, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байрны 37 тоот орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны 221 тоот орон сууц, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 143 дугаар байрны зоорийн давхрын 6 тоот нэг автомашины зогсоол зэргийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, энэ шийдвэрийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 дугаар тогтоолоор “М” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалан хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсны дотор нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ******* тоот орон сууц, ГГ-31 тоот авто машины зогсоол бүхий Хан-Уул дүүргийн дүгээр хороо, /17025/, Ар зайсан гудамж, эрхийн улсын бүртгэлд Ү-22******* дугаарт бүртгэлтэй ******* дугаар байр, эрхийн улсын бүртгэлд Ү-******* дугаарт бүртгэлтэй Г97 дугаар байр багтжээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хийхийг хориглоно” гэж зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Ар зайсангийн гудамжны ******* дугаар байрны ******* тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрх ашиг нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх” гэж зааснаар эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахын тул барьцаалагчаас зөвшөөрөл авсан байхыг шаардана, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно” тус тус үндэслэлээр хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага С.Оргилын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь уг барилгыг “дуусаагүй барилга” буюу дутуу гүйцэтгэлтэйгээр “М” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн талаарх мэдээллийг дээрх байгууллагуудад өгч аль хөрөнгийг ямар хэмжээнд шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар тодруулаагүй нь буруу байна. 

Учир нь хариуцагч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан “... цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ... байгууллагаас өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” бол эрхийн улсын бүртгэлд тэмдэглэл хийх үүргээ биелүүлэхдээ хэний ямар үл хөдлөх эд хөрөнгийн аль хэсгийг ямар хэмжээнд захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар заавал тодорхой зааж, өмчлөгчийн тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг хязгаарласан эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэх зайлшгүй шаардлагатай юм. 

Түүнчлэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр буюу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4010 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 1046 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2015 оны 13 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлийн шаардлагаас “...барьцаанд бариулсан орон сууцнуудыг бусдад шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага”-ыг хуульд нийцэхгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “М” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн байна. 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч орон сууцны үнийг “М” ХХК-д бүрэн төлсөн, “М” ХХК нь барилгыг барьж дуусган 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байнгын ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж дүгнэн нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоосон байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “өмчлөгч өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 109 дүгээр зүйлийн 109-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй”, 182 дугаар зүйлийн 182.1-д “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж зааснаар С.Оргил нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах, өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй, энэ эрхийг хязгаарлах үндэслэлгүй байна. 

Мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******, Ү-******* дугаарт *******, Г97 дугаар барилгуудын өмчлөгчөөр бүртгэгдсэн "М" ХХК нь нэхэмжлэгчид өмчлөх эрхээ шилжүүлснээ, өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхөө хүлээн зөвшөөрч илэрхийлсэн, Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т “Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй” гэж заасны дагуу иргэн С.Оргил нь өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй, нэг этгээдийн өмч, сууц бүрийг салган бүртгэх боломжгүй гэх хариуцагчийн тайлбар болон энэ үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь  үндэслэлгүй юм. 

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ******* тоот орон сууц бүхий Хан-Уул дүүргийн дүгээр хороо Зайсан хороолол, Ар зайсан гудамжны ******* дугаар байр нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт 30 хувийн гүйцэтгэлтэй, автомашины зогсоол бүхий Г97 дугаар барилга нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт 95 хувийн гүйцэтгэлтэйгээр тус тус  "М" ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, Улаанбаатар хотын банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх хэдий ч нэхэмжлэгч С.Оргил нь нь уг барьцааны гэрээний оролцогч биш, Улаанбаатар хотын банкны өмнө ямарваа үүрэг хүлээгээгүй байна. Харин “М” ХХК-ийн Улаанбаатар хотын банкны өмнө хүлээсэн барьцаагаар хангагдах зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээ хэвээр үлдсэн бөгөөд барьцааны гэрээтэй холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харъяаллын маргаан болно. 

Ийнхүү хариуцагч бүртгэлийн байгууллага нь нэхэмжлэгчийг орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байхад бүртгэхгүй байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулах эрх, цаашилбал өмчлөх эрх нь зөрчигдсөн байх  тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц, автомашины зогсоолд хамаарах зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Харин Хан-Уул дүүргийн дүгээр хороо Зайсан хороолол, Ар зайсан гудамжны ******* дугаар байр 1А-1-8 тоот агуулахыг улсын бүртгэлд салган бүртгэх үндэслэлгүй байна. Учир нь орон сууц захиалгын гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнд дээрх агуулах тусгагдаагүй, уг барилгыг ашиглалтад хүлээн авсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2015/570 дугаар актад барилгын зураг төслийн дагуу 264 автомашины дулаан зогсоолтой 212 орон сууц бүхий барилгыг хүлээн авсан, барилгын зураг төсөлд ******* дугаар байранд 1А-1-8 тоот агуулах тусгайлан тусгагдаагүй, өөрөөр хэлбэл ******* дугаар байранд 1А-1-8 тоот агуулахын зориулалттай хэсгийг улсын комисс хүлээн аваагүй, орон сууцны дундын өмчлөлийн эд зүйл гэж үзэхээр байх тул өмчлөлд салган бүртгэх боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар маргаагүй болно.   

Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь Хан-Уул дүүрэгт байрлах тул тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэлийн үйл ажиллагааг явуулах хэдий ч нийслэлийн хэмжээнд хийгдэж буй улсын бүртгэлтэй холбоотой маргаанд хариуцагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газар оролцох шаардлагатай гэсний дагуу хариуцагчийг тодорхойлсон, энэ талаар талууд маргаагүй болно.

 

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С.Оргилын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны "" хотхоны ******* дугаар байрны ******* тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, Г97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр С.Оргилыг бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоож,  "" хотхоны ******* дугаар байрны ******* тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, Г97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Авир овгийн Сийн Оргил /ХП*******/-г бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг "" хотхоны ******* дугаар байрны 1А-1-8 тоот агуулахыг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Оргилоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХАЛИУНА