2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/09095

 

 

 

 

  

    2025              11            07                                              192/ШШ2025/09095

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, *** дугаар байрны ** тоот хаягт оршин суух, Боржигин ургийн овогт Л овогтой Г /РД:***/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн **дугаар хороо, Эрчим хүчний гудамж, өөрийн байранд байрлах “***дүгээр ****” ТӨХК /РД:***/-д холбогдох,

            Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ***дугаар байрны ***тоот хаягт оршин суух, Банди нар ургийн овогт Мээрэн овогтой А,

            Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмч ашигласны төлбөр 395,929,283 /гурван зуун ерэн таван сая есөн зуун хорин есөн мянга хоёр зуун наян гурван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, А.Д, гуравдагч этгээд М.А, гэрч Б.Г, Э.Б, Г.Бнар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

            1.1. Миний бүтээсэн “Нүүрс боловсруулах арга” нь механик аргын ангилалд хамаардаг, илчлэг багатай, чийглэг өндөртэй нүүрсийг өндөр хүчин чадлын ****ууд яаж ашиглах вэ гэдэг арга байгаа. Энэ шинэ бүтээлээ 2015 онд Оюуны өмчийн газраар баталгаажуулж, зохиогчийн эрхийн пАт авсан. 2012 оноос “***дүгээр ****” ТӨХК-д туршилтаар хэрэгжүүлж байгаад 201*оны 11 дүгээр сараас эхлээд албан ёсоор өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа.

            1.2. Тус бүтээлийг ашигласнаар 1 тонн нүүрсээр үйлдвэрлэж байгаа уурын хэмжээ нэмэгдэж, **эрчим хүчний үйлдвэрлэл өссөн, зөв бүтэцтэй нүүрс хэрэглэснээр тоног төхөөрөмжийн гэмтэл буурсан гэсэн үндсэн 2 ашигтай үзүүлэлт бий болсон.

            1.3. Ажил олгогч “***дүгээр ****” ТӨХК-ийн 2019 оны 0*дүгээр сарын 11-ний өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэж гаргасан тооцоолол, пАт ашигласны төлбөрт 12,045,240 төгрөг олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            1.4. Хариуцагч нь миний гаргасан тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй маргаад байсан учраас шинжээчийн дүгнэлтээр эдийн засгийн тооцоо хийлгэж, гаргасан дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Монгол улсын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс томилогдон ажилласан “А” ХХК, Д.Бнарын “Цахилгаан, **эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал” болон бусад хууль тогтоомжийг баримтлан шинжилгээ хийж гаргасан №*** дугаартай шинжээчийн дүгнэлтийн ** дүгээр хуудсанд байгаа тооцооллын дагуу:

            2016-20**онуудын нэг жилийн дундаж **эрчим хүчний үйлдвэрлэлийн ашиг жил бүр 206,030,561 төгрөг, тоног төхөөрөмжийн гэмтэл буурснаар жил бүр гарч байгаа хэмнэлт 160,570,627 төгрөг байна. Иймд энэ хоёр төрлийн ашгийг нэгтгэснээр жил бүр гарч байгаа 366,601,188 төгрөгийн цэвэр ашгаас Монгол улсын ПАтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, 16.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан жил бүрийн ашгийн 18 хувиар буюу 1 жилд 66,000,000 төгрөг байхаар тооцож, 6 жилийн /2016-2021/ төлбөр болох 395,929,283 төгрөгийг нэг мөр олгуулахаар шаардаж байна.

            1.5. Нүүрсийг холигдож байгаа гэдэг утгаар нь манайхан “нүүрс холих” гэж яриад, хурлын протоколууд дээрээ холих гэдэг үгийг хэрэглээд байгаа болохоос биш үнэндээ нүүрсээ боловсруулаад түлж байгаа арга юм. Хоёр өөр төрлийн чулууг нэг төрөл болгож авахын тулд боловсруулалт хийгдэж байна. Хүмүүс хэрэглээний үгээрээ холих гэж яриад байгаа. Би ч ялгаагүй холих гэдэг үгийг хэрэглэж байсан. Яг Оюуны өмчийн газар өргөдлөө өгөхөд олон буцаасан. Тэр бүрийн үр дүнд миний сонгон авч хэрэглэсэн үг нь эцэстээ холих аргаар боловсруулж байгаа учраас боловсруулах арга гэхэд ямар ч утгын бөгөөд үгийн ялгаа гарахгүй.

Хариуцагч талын үндэслэл болгоод байгаа багш нарын дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс 3 шинжээч томилсон байхад 2 нь гарын үсэг зурсан учраас үнэлэхгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэсэн байгаа. Би пАтаа авангуутаа **ын пАтын мэргэжилтэнд аваачиж өгч бүртгүүлсэн. ПАтын томъёололд дурдсан тоноглолууд бүгд ** дээр байгаа. Үрлэн тээрэм нь 1-8 дугаар зууханд байсан. Тэрийг нь Япон болон Австрали улсын хөрөнгө оруулалтаар босоо тээрмээр сольчихсон. Нэхэмжлэлээр шаардаж байгаа 18 хувь гэдгийг би өөрөө гаргасан. ПАтын тухай хуульд миний пАтыг ашиглаж байгаа бол би ашиг хүртэх эрхтэй гэж заасан байсан...гэв.

            2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

            2.1. “***дүгээр ****” ТӨХК нь 8 зуух, 7 турбогенератортай, суурилагдсан хүчин чадал цахилгаанд 772 МВт хүчин чадалтай, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага юм. 1-*дүгээр зууханд Багануурын нүүрс, 5-8 дугаар зууханд **-**нүүрс түлдэг байсан.

            2.2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа гол баримт нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** тоот тушаалаар олгогдсон ***дугаар бүхий “Нүүрс боловсруулах арга” нэртэй шинэ бүтээлийн пАт. Энэ пАтын арын нүүрэнд тухайн нүүрс боловсруулах аргын тоног төхөөрөмж, технологийн талаар тодорхой дурдсан байна. Нэхэмжлэгч пАт дээр бичигдсэн томъёолол нь **ад байгаа тоноглол дээр зориулж гаргасан шинэ арга гэж тайлбарлах боловч **ад огт байхгүй тоноглолуудад тулгуурлаж гаргасан аргаа хариуцагч талыг хэрэглээд ашигтай ажиллаж байгаа мэтээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байна.

            2.3. Нэхэмжлэгч 2019 оны 0*дүгээр сарын 11-ний өдрийн Техникийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэл болгодог. Уг хуралдааны тэмдэглэлийг шийдвэрлэх асуудал нь “Холимог нүүрс түлэх үед гарсан үр ашиг, түүний санаачлагчид урамшуулал олгох тухай” гэсэн байгаа. Энэ хуралдааны тэмдэглэл болон үр ашгийн тооцооллуудад тухайн пАтад дурдагдсан арга, технологийг **ын хэмжээнд байгаа 8 зуухны тухайд биш, чанар муу нүүрс түлдэг байсан 5-8 дугаар зуухны үзүүлэлт нүүрс хольж түлснээр сайжирсэн үзүүлэлт гарсан. Харин Түлш дамжуулах цех дээр нүүрс холихтой холбоотой эдийн засгийн үзүүлэлтүүд өсөж, хүндрэл учирсан талаар тэмдэглэгдсэн байгаа. Хурлаар арга технологийг ** хэрэглэсэн талаар дурдааүй. Харин санаа гаргасан учраас санаа гаргасан ажилтнуудыг урамшуулах талаар хэлэлцсэн.

            2.4. Нэхэмжлэгч Л.Г нь **ад 20**оныг хүртэл ажилласан. Гуравдагч этгээд М.А одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд нүүрс хольж түлэх аргыг хэрэгжүүлж эхлэх үед **ын ерөнхий инженерээр ажиллаж байсан. Нэхэмжлэлийн үндэслэл болсон баримтад дурдсан аргыг хариуцагч тал хэрэглэсэн болон хэрэглэж байгаа нь бодит баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй байна.

            2.5. Оюуны өмчийн газраас ирсэн нэмэлт материалаас харахад 2015 оны 10 дугаар сарын 30-нд өгсөн өргөдөл дээр шинэ бүтээлийн нэр “холимог нүүрс” гэсэн байна. Энэ нь ямар нэг арга ажиллагаа хийгээгүй, гаргаж авсан бүтээгдэхүүн “холимог нүүрс” байна. Энэ бэлдсэн материалыг 2 жилийн хугацаанд Оюуны өмчийн газар Л.Гд хоёроос дээш удаа мэдэгдэл хүргүүлж, гаргасан мэдүүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байна. Үүний дагуу 2017 онд материалаа нэмж өгсөн гэж харагдана. ПАтын тухай хуулийн *дүгээр зүйлд зааснаар дурдсан томъёололд тааруулж гаргахыг зөвлөж, үүний дагуу пАтыг бүртгэсэн байгаа юм.

            2.6. Нүүрсийг ** хольж түлж байгаа, энэ талаар санаачилгыг нэхэмжлэгч гаргасан нь үнэн. Гэхдээ ***дугаар пАт дээр бичигдээд байгаа арга болоод технологийг хариуцагч хэрэглээгүй гэж тайлбарлан маргаж, нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байгаа...гэв. 

            3. Гуравдагч этгээдийн тайлбар:

3.1. Би 2009-2017 он хүртэл “***дүгээр ****” ТӨХК-ийн ерөнхий инженерээр ажилласан. **ын 8 зуух дээр ямар их хүндрэлүүд гарч байсныг мэднэ. Байнга халж цоордог ба энэ хүндрэлээс гарахын тулд 1 зуухыг 2 жил хүртэл ажиллуулахгүй байх тохиолдол ч гарч байсан. Л.Г лабораторийн туршилт хийгээд санал санаачилга гаргасан. Би нэг зуухан дээр нь туршуулсан. Эхний ээлжинд 50, 50 хувиар түлээд яахыг харахаар техникийн хэмжээнд судлах хэрэгтэй болсон. 2013 оны 01 дүгээр сард н.Эдаргатай Элдэвийн уурхайд очиж нүүрс баяжуулаад түлэхэд яахыг судлахын тулд ажлын хэсэг гаргасан. Хятад улс руу яваад Элдэвийн уурхайд хуурай баяжуулах технологийг очиж үзсэн. Үүний дагуу Хятад улс руу очиж судлахад 2,000,000,000 гаруй төгрөгийн өртөгтэй байсан учраас тэр нь зогссон.

3.2. Харин Л.Г инженерийн судалгааг үргэлжлүүлэхээр болсон. “***дүгээр ****” ТӨХК Л.Ггаргасан судалгааг нь үндэслээд мөнгөн урамшуулал өгөх ёстой. Дараагийн хүмүүстэй гэрээг нь хийж байх ёстой. Өөрсдийн инженерүүдийн гаргасан зүйлийг үнэлж, зөв тооцоолох хэрэгтэй. Л.Г бид хоёр хуйвалдаад, энэ хүнийг урдаа тавьчихаад явж байгаа юм байхгүй. Намайг ерөнхий инженер байх үед инженерүүдийнхээ санал санаачилгыг дэмжиж явсны үр дүнд ** өнөөдрийн хэмжээнд байгаа шүү. Би ерөнхий инженер байсны хувьд тухайн пАтад миний нэр орсон. Тиймээс энэ пАтын дагуу надад хариуцагчаас шаардах зүйл байхгүй.

3.3. **ын 2014.11-2015.05 хүртэл тайланд Л.Гсанаачилсан энэ ажлыг тусгаж, Онцлох 10 ажилд энэ хүний хийсэн ажлыг оруулаад, ажил хэрэг болгоод өвлийн их ачааллын үед уг туршилтыг хэрэглэсэн ба Л.Ггаргасан арга механизмыг ашигласан гэдэг нь эндээс харагддаг. 2015-2017 онуудын ажилд хэрэгжээд, түүнийг сайжруулсан дараагийн ажлууд орж ирж байгаа юм. Санааг нь хүлээн зөвшөөрч байна гээд байна. ПАт дээр тавьсан порц хийгдэх үйлдэл дээр сөрөг тээврийн үйл ажиллагаа хүндрээд байсан учраас гэрч Б.Г болон бусад хүмүүсийн техникийн хувьд улам сайжруулж гаргасан техникийн пАт гараад ашиглагдаж байгаа.

3.4. Миний хувьд өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн гаргасан санаа, бодит үйлдлүүд нь хэрэгжээд явж байгаа гэдгийг нотолно. Ямар хэмжээний нүүрс түлээд байгааг туузан дээр хэмжүүр нь байдаг, тэндээсээ хэмждэг юм. Манай **ын 2009-2018 он хүртэлх бүх шинэчлэл өөрчлөлт, шинэ техник технологи, инновацийг дэмжиж байсан нь үнэн. Хийж хэрэгжүүлж байгаа маш олон ажлууд байдаг. ПАтад бичигдсэн үгээр тоглоод явж болно. Томъёоллын хувьд алхан бутлагч байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тухайн үед ажиллаагүй, мэдэхгүй байж үг өгүүлбэр дээр ажиллаад байна. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт хийсэн зүйлийг яагаад 12,000,000 төгрөгөөр үнэлнэ гээд байгааг ойлгохгүй байна. Тайлангууд дээр тухайн үедээ санал санаачилга зэрэг жижиг зүйлүүд ордоггүй байсан.

            3.5.      Үнс үлээлгийн систем орохоор болохгүй гээд байна. Тийм бол энэ хүний аргачлалыг ашиглахгүйгээр өмнөх шигээ хувь хэмжээ тогтоохгүй, бүр анхныхаараа түлвэл ямар ч аппарат тавьсан байлаа гээд шугам хоолойнууд нь хагараад дуусна. Үгэн дээр тоглож хүний хийсэн бүтээснийг үгүйсгээд байна. 2015 онд техникийн зөвлөлийн хурал 3 удаа хуралдаад нэхэмжлэгчийн хийж байгаа ажлыг улам сайжруулж түлш дамжуулах цех дээр нэмэлт сайжруулалт хийж байсан. Нүүрс холих технологийг сайжруулахаар хийсэн ажил учир болно гэдгийг нь шийдээд хэрэгжүүлсэн. Хүний хийсэн бүтээсэн зүйлийг хэрэглэж байгааг яагаад эсэргүүцээд байгааг гайхаж байна. Инженерээ гомдоогоод 6 жил явж байгааг ойлгохгүй байна. Өнөөдөр хэрэглэж байгаа, үгүйг нь ** дээрээ ярилцаад шийдэх боломжтой шүү дээ...гэв.

            4. Нэхэмжлэгч талын нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-2/, Л.Гиргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-3/, Л.Ггаргасан үр ашгийн тооцооны товчлол /1-р хх-11-12/, Шинэ бүтээлийн зохигчийн шагнал олгуулах тухай Л.Гхүсэлт /1-р хх-14-16/, шинжээчийн зардал төлсөн төлбөрийн баримт /1-р хх-104/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20**оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2406 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /1-р хх-165-168/, Итгэмжлэл /2-р хх-55/, 2010 оны лабораторийн туршилтыг харуулсан фото зургууд /3-р хх-215/

            5. Хариуцагч талын нотлох баримтууд: Итгэмжлэл /1-р хх-23, 193, 198-199, 247, 2-р хх-77-78, 146, 191, 3-р хх+-204/, “***дүгээр ****” ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-24/, “***дүгээр ****” ТӨХК-д хэрэгжсэн төсөл, шинэчлэлт, өргөтгөлийн ажлуудтай холбоотой гарсан үр ашгийн тайлбар /1-р хх-130-133/, 72 цагийн иж бүрэн туршилт амжилттай дуусч, турбоагрегат түүний иж бүрдэл тоног төхөөрөмжийг баталгаат хугацааны, үйлдвэрийн ашиглалтанд хүлээн авах акт /1-р хх-134-157/, Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 60/2015 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 49/2019 дугаар актууд /1-р хх-158-164/, Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд /2-р хх-152-185/

            6. Гуравдагч этгээдийн нотлох баримтууд: М.Агийн 2009-2016 онуудад “***дүгээр ****” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал, Ерөнхий инженерээр ажиллах үеийн хийсэн ажлууд, бүтээлийн жагсаалтууд бүхий тайлбар /3-р хх-195-203/, Эрчим хүч сэтгүүлийн 2015-*(134) дугаар /3-р хх/

            7. Зохигчийн хүсэлтээр, шүүхээс бүрдүүлсэн баримтууд: №***дугаартай Шинэ бүтээлийн пАт /1-р хх-49/, ***дугаар Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийг ашигласнаар гарсан үр ашгийн тооцоо /1-р хх-50-51/, Нүүрс холих ажиллагааны үр дүнд зууханд гарсан үр ашиг /1-р хх-52-58/, “***дүгээр ****” ТӨХК-ийн Техникийн зөвлөлийн 2019 оны 0*дүгээр сарын 11-ний өдрийн 10/19 дугаар хурлын тэмдэглэл /1-р хх-59-62/, Үр ашгийн тооцоонд өгөх санал /1-р хх-63-64/, Л.Гтай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14261 дугаар Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-68-69/, Шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-106-118, 183-187, 2-р хх-50-54, 95-97, 118-126, 136-137/, Оюуны өмчийн газраас ирүүлсэн ***дугаар пАт авахад бүрдүүлсэн баримтууд /2-р хх-233-250, 3-р хх-1-16/, “***дүгээр ****” ТӨХК-ийн 2013-2017 оны жилийн эцсийн тайлангууд /3-р хх-19-194/, гэрчээр Б.Г, Э.Б, Г.Бнарыг асуусан.

            Хэрэгт авагдсан бичмэл баримтууд, зохигчид болон гэрчүүдийн мэдүүлэг тайлбар зэргийг харьцуулан дүгнээд

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Л.Гнэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            2. Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч “***дүгээр ****” ТӨХК-д холбогдуулан, өөрийн оюуны өмчийг 2016-2021 оны хооронд ашигласны төлбөрт 395,929,283 төгрөг гаргуулах, пАт ашиглах лицензийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг: “хариуцагч байгууллагад хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа зохион бүтээсэн шинэ бүтээлийн пАтыг хариуцагч ашиглан, пАтын аргачлалыг 2016-2021 оныг хүртэл болон өнөөдрийг хүртэл хугацаанд ашиглаж байгаа учир энэ хугацааны эдийн засгийн хэмнэлтээс олсон нийт ашгийн 18%-ийн төлбөр болох 395,929,283 төгрөгийг шаардана” гэж тодорхойлж байна.

2.2. Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад “***дүгээр ****” ТӨХК-д пАт ашиглах лицензийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тухайн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            3. Хариуцагч “***дүгээр ****” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “Л.Г нүүрс холих шинэ санаа гаргасныг хүлээн зөвшөөрч уг санааг нь үнэлэн 12,045,240 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн ч аваагүй. Энэ хэмжээгээр зөвшөөрч, тохиролцох боломжтой. ***дугаартай пАтын томъёололд нь заасан аргачлалаар нүүрс боловсруулах боломжгүй, уг пАтад дурдсан тоног төхөөрөмжүүдийг ** ашигладаггүй, пАтыг ашиглаагүй учраас төлбөр төлөх үүрэг хүлээхгүй, нийт ашгийн 18%-ийг тооцохдоо юуг үндэслэж шаардсан нь тодорхой бус учраас хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

            4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Агийн зүгээс “ПАтыг хамтран эзэмшдэг боловч жинхэнэ эзэмшигч нь Л.Г бөгөөд тухайн үед ерөнхий инженерээр ажиллаж байсан учраас хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн. Хариуцагч тал үг үсгийн хүрээнд тайлбар хийж үгүйсгэж байгаа боловч пАтад дурдсан технологийг одоо ч хэрэгжүүлж байгаа” гэж тайлбарлав.

            5. Зохигчид “***дүгээр ****” ТӨХК-иас Л.Ггаргасан шинэ санааг үнэлэн урамшуулал 12,045,240 төгрөг олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч аваагүй, 201*оны 11 дүгээр сараас **ад нүүрс холих технологиор хольж түлэх ажил эхэлсэн, үүнээс өмнө Багануур, **-**нүүрсийг холихгүй түлдэг байсан, “Нүүрс боловсруулах аргачлал” шинэ бүтээлийн пАтыг нэхэмжлэгч эзэмшдэг, гуравдагч этгээд хамтран эзэмшдэг зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

            6. Харин Л.Гэзэмшиж буй ***тоот пАтыг “***дүгээр ****” ашиглаж байгаа эсэх, нүүрс холих технологи нь пАтын томъёололд заасан арга мөн эсэх, шинэ бүтээлийн пАтын аргачлалыг хариуцагч ашиглаж эдийн засгийн ашигтай байдал бий болж хэмнэлт гарсан эсэх, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ашгаас 18%-ийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар маргаантай байна.

7. Хэргийн үйл баримт:

7.1. “***дүгээр ****” ТӨХК нь 8 зуух, 7 турбогенератортай, суурилагдсан хүчин чадал цахилгаанд 772 МВт хүчин чадалтай, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага бөгөөд **ын 1-*дүгээр зууханд Багануурын, 5-8 дугаар зууханд **-**нүүрсийг хооронд нь холихгүйгээр түлдэг байсан. Л.Ггаргасан санаачилгын дагуу 201*оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зуухны горимд өөрчлөлт оруулан нүүрсийг туузан дамжлага дээр хольж түлдэг болсон талаар зохигчид тайлбарласан.

7.2. Багануур, **-**нүүрсийг хольж боловсруулах аргыг судлах судалгааны ажлын хэсэгт Л.Г, М.А нар оролцож ажиллан, Техникийн зөвлөлийн хуралдаанаар судалгааны тайланг хэлэлцүүлж, улмаар тухайн ажлыг хэрэгжүүлсэн тухай нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй бөгөөд тэдний тайлбар нь Техникийн зөвлөлийн 2013, 2015 онуудын хуралдааны тэмдэглэлүүд болон “***дүгээр ****” ТӨХК-ийн 201*оны үйл ажиллагааны тайлангийн онцлох 10 ажлын нэгээр шалгарч, тайланд тусгагдсан, мөн ШУТИС-ийн эрхлэн гаргадаг “Эрчим хүч & Engineering” сэтгүүлийн ** дугаарт Л.Гсанаачилсан уг шинэ аргын талаар нийтлэгдсэн зэргээр тогтоогдож байна. /2-р хх-163-185, 182, 3-р хх-97/

7.3. Л.Г нь ерөнхий инженер М.Агийн удирдлага дор судалгааны ажил хийж, улмаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Оюуны өмчийн газарт шинэ бүтээлийн өргөдөл гаргаж, эхний мэдүүлэгт шинэ бүтээлийн нэрийг “Холимог нүүрс” гэж тодорхойлсныг Оюуны өмчийн газраас шалгаж, нэмэлт өөрчлөлт оруулах мэдэгдэл өгч, улмаар “Нүүрс боловсруулах арга” болгон өөрчилж пАтын тайлан, томъёоллыг шинэчилж гаргаснаар 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн *** тоот тушаалаар Л.Г, М.А нарт ***дугаар пАтийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс **жилийн хугацаатай олгож, улсын бүртгэлийн 5693 дугаарт бүртгэжээ. /1-р хх-49, 2-р хх-233-250, 3-р хх-1-16/

7.4.  Хариуцагч талаас нэхэмжлэгчийн оюуны бүтээлийг буюу пАтыг ашиглаагүй, уг пАтын томъёоллуудын дагуу нүүрс боловсруулах боломжгүй, тухайн шинэ бүтээлийн пАт нь нүүрс холих шинэ санаанаас өөр гэж тайлбарлан маргаж байгаа боловч хэрэгт нотлох баримтаар цугларсан дараах баримтуудаар хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна. Үүнд:

а/ “***дүгээр ****” ТӨХК-ийн Техникийн зөвлөлийн хурлын 2019 оны 0*дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр “..Л.Г, М.А нарын “Нүүрс боловсруулах арга” нэртэй ***тоот Монгол улсын шинэ бүтээлийн пАтыг ПАтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5, 16.8 дахь хэсэгт заасныг үндэслэн 12,045,240 төгрөгийн төлбөр төлж “***дүгээр ****” ТӨХК-д пАтыг шилжүүлэх нөхцөлтэйгөөр олгох нь зүйтэй...” гэж шийдвэрлэсэн. /1-р хх-62/

б/ Нэхэмжлэгч Л.Г нүүрс холих технологи буюу нүүрс боловсруулах арга гэх шинэ бүтээлийн судалгаа хийж ажиллан, энэ талаар ажил олгогчоос гаргадаг сэтгүүлд нийтлүүлж, 2014-2016 оны тайлангийн “Онцлох 10 ажилд” дурдагдаж, улмаар түүний гаргасан судалгааны үр дүнд нүүрс хольж түлснээр ** ашигтай байсан талаар 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн, улмаар тухайн ажлыг улам боловсронгуй болгох шаардлагатай болсноор 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар шинэ санаануудыг хэлэлцэж, гэрч Б.Гийн пАтын ажил эхэлсэн гэж үзэхээр байна. /2-р хх-163, 170/

7.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтүүд:

а/ Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс томилогдсон шинжээч “А” ХХК, Д.Бнарт “Нүүрс боловсруулах арга”-ыг “***дүгээр ****” ТӨХК ашигласнаар 2016-20**онуудад үйлдвэрлэсэн **эрчим хүчний өссөн бодит ашиг, төхөөрөмжийн гэмтэл буурсан үр ашиг зэргийг түлшээр болон төгрөгөөр тооцохыг даалгасан.

Шинжээчийн дүгнэлтээр “***дүгээр ****” ТӨХК-д тухайн аргыг ашигласнаар 2016-20**онуудад жил бүр 206,030,561 төгрөгийн **эрчим хүчний ашиг, тоног төхөөрөмжийн гэмтэл буурснаар жил бүр 160,570,627 төгрөг, нийт 366,601,188 төгрөгийн хэмнэлт бий болсон гэж дүгнэсэн байна. /1-р хх-109-118/

б/ Шинжлэх ухаан технологийн сургуулийн харьяа, Эрчим хүчний сургуулийг шинжээчээр томилж, “Нүүрс боловсруулах арга” шинэ бүтээлийг ашигласнаар нүүрсний хэмнэлт гарч байгаа эсэх, **дулаан, эрчим хүчний боловсруулалтын хэмжээ нэмэгддэг эсэх, **ын дотоод хэрэгцээний **эрчим хүчний хэмжээ нэмэгддэг эсэх, түлш дамжлагын өртөг зардал хэмнэгддэг эсэх, жишмэл түлшний зарцуулалтын хэтрэлт, хэмнэлт гардаг эсэхийг тогтоохыг даалгасан.

Эрчим хүчний сургууль нь дүгнэлт гаргуулахаар тус сургуулийн **инженерийн салбарын ахлах багш, доктор А.Т, цагийн багш Монгол улсын зөвлөх инженер С.Цэцгээ, цагийн багш Монгол улсын зөвлөх инженер ДЦС-3 ТӨХК ЗХНА-ны сургалтын инженер Д.Бнарыг томилсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг А.Т, С.Цнар гаргаж, “Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийг ашигласнаар нүүрсний хэмнэлт гарахгүй, ...**ын дотоод хэрэгцээний ЦЭХ 312082 мян.кВт.ц хэмжээгээр нэмэгдсэн, ...түлш дамжлагын өртөг зардал нэмэгдэнэ, ...жишмэл түлшний зарцуулалтын хэтрэлт, хэмнэлт гардаг эсэхэд дүгнэлт хийх боломжгүй...” гэж дүгнэсэн.

Гэвч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 01438 дугаар магадлалд дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргахад томилогдсон шинжээч Д.Боролцоогүй талаар анхан шатны шүүх тодруулах ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл болсон байна.

Зохигчид дээрх шинжээчийн дүгнэлтийн талаар буюу шинжээч Д.Бдүгнэлт гаргахад оролцоогүй учир шалтгааныг тодруулах талаар хүсэлт гаргаагүй, шүүхээс томилогдсон шинжээчид бүгд оролцож дүгнэлт гаргаагүй учир тухайн дүгнэлтийг нотолгооны ач холбогдолгүй баримт гэж үзэх үндэслэлтэй.

в/ Оюуны өмчийн газрыг шинжээчээр томилж, “Нүүрс боловсруулах арга” шинэ бүтээлийн ***пАтийг 2 өөр нүүрсийг хольж түлэх тухай санааг заасан пАт гэж, эсвэл нүүрсийг хэрхэн яаж холих тухай заасан технологийн пАт гэж ойлгох эсэх, мөн “***дүгээр ****” ТӨХК-ийн нүүрс хольж буй өнөөгийн арга технологи нь ***пАттай технологи эсэх, уг технологийг ** хэрэглэсэн эсэхийг тогтоохыг даалгасан.

Шинжээчийн дүгнэлтээр: “...Шинэ бүтээлийн томъёолол нь бүхэлдээ нүүрс холих арга ажиллагаанд хамаарч байх бөгөөд Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийн ***дугаартай пАт нь нүүрсийг хэрхэн яаж холих тухай заасан технологийн пАтад хамаарч байна. ...**ын нүүрсийг хольж буй өнөөгийн арга технологи нь ***дугаартай пАттай технологи мөн эсэх, уг пАтын технологийг ** хэрэглэсэн эсэхийг хариулах боломжгүй” гэж дүгнэсэн байна. /2-р хх-51-52/

г/ Эрчим хүчний үндэсний төвийг шинжээчээр томилж, “***дүгээр ****” ТӨХК-ийг Л.Г“Нүүрс боловсруулах арга” шинэ бүтээлийн ***пАтаар баталгаажсан технологийг хэрэглэдэг, хэрэглэж байгаа эсэхийг тогтоохыг даалгасан.

Шинжээчийн дүгнэлтээр: “...Л.Г нарын ***дугаар пАттай нүүрс холих технологийг “***” ТӨХК нь 201*оны 11 дүгээр сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл туршилтын 6 сарын хугацаанд ашигласан болох нь Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр болон холбогдох материалууд, газар дээр нь очиж судалж үзсэнээр батлагдаж байна. “***” ТӨХК нь 2015 оны 08 дугаар сард хуралдсан Техникийн зөвлөлийн хурлаар дэмжигдсэн шилжих туузан дамжуулга гэдэг төхөөрөмжийг ЛП7, ЛП8, ЛП9 байршлын дугаартай суурилуулж ашиглаж эхэлсэн байна. 2015 оны 10 дугаар сараас эхлэн өнөөдрийн байдлаар шилжих байрлалтай туузан тэжээгч нэртэй төхөөрөмжийг ашиглан нүүрсээ хольж байгаа тул Л.Г нарын ***дугаартай пАтад заагдсан нүүрс холих технологиос өөр технологийг ашиглаж байна” гэж дүгнэсэн байна. /2-р хх-95-97/

д/ Оюуны өмчийн газрыг шинжээчээр томилж, шинжээчид 10-0005025 дугаар пАтад томъёолсон төхөөрөмж нь нүүрс боловсруулах арга мөн эсэхийг тогтоохыг даалгасан.

Шинжээчийн дүгнэлтээр: ПАтын олон улсын В 65G 15/42 ангилалд хамаарах “Шилжих байрлалтай туузан тэжээгч” нэртэй төхөөрөмж нь C 10L 9/00 ангиллын “Нүүрс боловсруулах арга” нэртэй арга биш болно гэж дүгнэжээ. /2-р хх-136-137/

7.8. Шинжээчийн дүгнэлтүүдээр Л.Гсанаачилсан шинэ бүтээлийн пАт нь нүүрсийг хэрхэн яаж холих тухай заасан технологийн пАтад хамаарах бөгөөд “***дүгээр ****” ТӨХК нь Л.Г“Нүүрс боловсруулах арга” шинэ бүтээлийн пАтыг ашиглаж, 2016-20**онуудад жил бүр 206,030,561 төгрөгийн **эрчим хүчний ашиг, тоног төхөөрөмжийн гэмтэл буурснаар жил бүр 160,570,627 төгрөг, нийт 366,601,188 төгрөгийн хэмнэлт бий болсон.

Мөн тухайн пАтын технологийг 201*оны 11 дүгээр сараас эхлэн ашиглаж байгаад нүүрс хольж боловсруулах технологийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулах 10-0005025 дугаар “Шилжих байрлалтай туузан тэжээгч” нэртэй пАт бүхий шилжих туузан дамжуулга гэдэг төхөөрөмжийг ЛП7, ЛП8, ЛП9 байршлын дугаартай суурилуулан ашиглаж байгаа нь тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

8. Шүүх дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнээд хариуцагч “***дүгээр ****” ТӨХК нь нэхэмжлэгч Л.Г“Нүүрс боловсруулах арга” шинэ бүтээлийн пАтыг 201*оны 11 дүгээр сараас эхлэн ашиглаж байгаа гэж үзлээ.

9. Л.Г нь “***дүгээр ****” ТӨХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах үедээ энэхүү шинэ бүтээлийг бүтээсэн болох нь тогтоогдсон ба ПАтын тухай 2006 оны хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт “...шинэ бүтээлийг бүтээснээс хойш 6 сарын дотор ажил олгогч мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Оюуны өмчийн газарт мэдүүлэг гаргасан байна.

9.1. Тиймээс хариуцагч нь ПАтын тухай 2006 оны хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт заасны дагуу Л.Гбүтээлийг ашиглахдаа түүнд гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлөх үүрэг хүлээх ба нэхэмжлэгч хуулийн уг зохицуулалтын дагуу төлбөр шаардах эрхтэй.

9.2. Талууд энэ талаар харилцан тохиролцоогүй буюу нэхэмжлэгчийн зүгээс пАт аваад байгууллагын пАт хариуцсан ажилтанд мэдэгдсэн гэж тайлбарласан боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй.

Харин нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хандан 2019 онд өргөдөл гаргаж, Техникийн зөвлөлийн 2019 оны 0*дүгээр сарын 11-ний өдрийн 10/19 дугаар хуралдаанаас “Нүүрс боловсруулах арга” нэртэй ***тоот шинэ бүтээлийн пАтыг шилжүүлэх нөхцөлтэйгөөр 12,045,240 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

10. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 395,929,283 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийн тооцооллыг шинжээч “А” ХХК, Б.Бнарын гаргасан “жил бүрийн 366,601,188 төгрөгийн хэмнэлт бий болгосон” гэх дүгнэлтийг үндэслэж, тухайн үнийн дүнгийн 18 хувь буюу 66,000,000 төгрөгийг 2015-20**он хүртэл хугацаанд тооцож шаардаж байгаа талаар тайлбарласан.

10.1. Гэвч ямар үндэслэлээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон жил бүрийн хэмнэлтээс 18 хувиар тооцсон талаар тайлбарлаагүй, энэ талаар холбогдох хуулиудад нарийвчлан зохицуулаагүй байх тул хариуцагч “***дүгээр ****” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас маргаагүй, Техникийн зөвлөлийн хуралдаанаар Л.Гд олгохоор шийдвэрлэсэн дүн болох 12,045,240 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлэх нь зүйтэй гэж үзлээ.

11. Энэхүү хэргийг шийдвэрлэснээр ***дугаар пАтыг хамтран эзэмшигч М.Агийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй талаар тэрээр шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож тайлбарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. ПАтын тухай 2006 оны хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “****дүгээр ****” ТӨХК-иас 12,045,240 /арван хоёр сая дөчин таван мянга хоёр зуун дөчин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 383,884,043 /гурван зуун наян гурван сая найман зуун наян дөрвөн мянга дөчин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “***дүгээр ****” ТӨХК-д пАт ашиглах лицензийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч Л.Г татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь хэсэгт зааснаар пАт, зохиогчийн эрхтэй холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “***дүгээр ****” ТӨХК-иас 207,67*төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Гд олгосугай.

            4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 1*хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА