Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01438

 




 

2022 оны 08 сарын 03 өдөр 

Дугаар 210/МА2022/01438

 




 

  Л.Гын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01823 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Гын хариуцагч “ДЦС” ТӨХК-д холбогдуулан гаргасан оюуны өмч ашигласны төлбөрт 395,929,283 төгрөг гаргуулах, пАт ашиглах лицензийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Га, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тулга, Ч.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Л.Га нь “Дулааны цахилгаан станц дөрөв” ТӨХК-д ашиглаж байгаа нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийн үр ашгийн тооцоог жишмэл түлшээр тооцон гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Уг шинэ бүтээл нь 2014 оны 11 дүгээр сараас тус цахилгаан станцад ашиглагдаж байгаа ба шинэ бүтээлийг ашигласнаар 1 тонн нүүрсээр үйлдвэрлэж байгаа уурын хэмжээ нэмэгдэж цахилгаан ЭХ үйлдвэрлэл өссөн, зөв бүтэцтэй нүүрс хэрэглэснээр тоног төхөөрөмжийн гэмтэл буурсан гэсэн үндсэн 2 ашигтай үзүүлэлт бий болсон. Л.Га нь тоног төхөөрөмжийн гэмтэл буурснаар жил бүр гарч байгаа 145,715,510 төгрөгийн үр ашгийн тооцоог хүлээн зөвшөөрч байгаа. 1 тонн нүүрсээр үйлдвэрлэж байгаа уурын үйлдвэрлэл нэмэгдсэнээр гарч байгаа ашгийг нэмэн тооцож, шинэ бүтээлийг ашиглалтын лицензийн гэрээгээр ашиглуулах хүсэлтэй байна. Тус станцын Судалгаа, хөгжлийн албаны тооцоолсон 1 тонн нүүрсээр үйлдвэрлэж байгаа уурын үйлдвэрлэл нэмэгдсэнээр гарч байгаа ашгийг тооцсон аргачлалтай санал нийлж байгаа боловч өгөгдөл болгон авч байгаа жишмэл түлшний үзүүлэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч байгууллага нь 3,200 ккал/кг-аас 3,500 ккал/кг хүртэл илчлэгтэй нүүрс түлж байгаа болохоос 7,000 ккал/кг илчлэгтэй, үнэ нь тодорхой бус, Монгол Улсад байдаггүй түлшийг хэрэглэдэггүй. Жишмэл түлш гэдэг ойлголтыг инженерийн тооцоонд мод, нүүрс, байгалийн хий, мазут гэх мэт олон төрлийн түлшний дулаан гаргах үзүүлэлтийг хооронд нь жишхэд хэрэглэж болох боловч тодорхой төрлийн түлшийг хэрэглэхэд гарч байгаа эдийн засгийн үр ашгийн тооцоог гүйцэтгэхэд ашиглах боломжгүй. Л.Га нь нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийн 4542 дугаартай пАтийг 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр МУОӨ, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/627 дугаар тушаалаар авсан. Нүүрс боловсруулах аргын ялгаа нь илчлэг өндөртэй, чийглэг багатай нүүрсийг илчлэг багатай, чийглэг ихтэй нүүрсийг тус тусад нь туузан дамжуулгаар тээвэрлэн, буух хоолойгоор дамжуулан нэг туузан дамжуулагч дээр 70:30, 50:50, 30:70 харьцаагаар буулган, анхан болон хоёр дахь шатны бутлагчаар дамжуулан 200-250 микрометр голчтой болтол нунтаглан, холих бөгөөд нүүрсний орцын хувийг туузан дамжуулга бүрд байрлуулсан туузан жингийн заалтаар хянана. Аргын томьёоллын 1-ийн ялгаа нь нүүрсний жинг мөн туузан дамжуулагчийн цахилгаан хөдөлгүүрт гүйдэл, хүчдэл, давтамжийг тохируулах инверторыг суурилуулж хурдыг өөрчлөх замаар хянана. Аргын томъёоллын 1-ийн ялгаа нь анхан шатны боловсруулалтанд холимог нүүрсийг алхан тээрэмд оруулж 20 мм голчтой болтол нунтагласан. Аргын томъёоллын ялгаа нь алхан тээрмээс гарсан нүүрсийг нүүрс хуримтлуулах бункерт хийж, нүүрс тэжээгчээр тээвэрлэн бултай эсвэл үрлэн тээрэмд нунтаглан хоёр дахь шатны боловсруулалтыг гүйцэтгэнэ гэж томъёолсон. Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийг хариуцагч “ДЦС” ТӨХК нь 2014 оноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа ЭХ сургуулиас томилогдсон шинжээчийн багийн дүгнэлтээр бодит үр ашгийн тооцоог мөнгөн дүнгээр болон нүүрсээр гаргаж өгөөгүй. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс томилогдон ажилласан “А” ХХК, Д.Бд нарын Шүүхийн шинжилгээний хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/114/141 тушаалаар батлагдсан Эдийн засгийн шинжилгээ хийх журам, ЭХ зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 231 дугаар тогтоолоор батлагдсан Цахилгаан, дулааны ЭХ үнэ тарифыг тогтоох аргачлал, бусад хууль тогтоомжийг баримтлан шинжилгээ хийж гаргасан №2021/001 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 9/11 дүгээр хуудсанд байгаа тооцооллын дагуу цахилгаан ЭХ үйлдвэрлэлийн ашиг (2016-аас 2020 онуудын 1 жилийн дундаж) жил бүр 206,030,561 төгрөг, тоног төхөөрөмжийн гэмтэл буурсанаар жил бүр гарч байгаа хэмнэлт (2016-аас 2020 онуудын 1 жилийн дундаж) 160,570,627 төгрөг байна. Иймд дээрх хоёр төрлийн ашгийг нэгтгэсэнээр жил бүр гарч байгаа 366,601,188 төгрөгийн цэвэр ашгаас ПАтийн тухай хуулийн 16.1.4, 16.1.5-д заасныг баримтлан ашгийн 18 хувиар тооцож, 66,000,000 төгрөгийн ашгийг жил бүр хуваарилах нөхцөлтэй пАт ашиглах лицензийн гэрээг цаашид байгуулах, пАт ашигласан 6 жилийн (2016-2021 он) төлбөр болох 395,929,283 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн пАт ашиглах лицензийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: ДЦС ТӨХК нь нийт 8 зуух, 7 турбо генератортай, 772 м.вт хүчин чадалтай цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага бөгөөд тус байгууллагын 1-4 дүгээр зууханд Багануурын нүүрс, 5-8 дугаар зууханд .....-гийн нүүрс түлдэг байсан. 2014 оны 11 дүгээр сард нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийн дагуу Багануур, .....гийн нүүрсийг холих аргачлалыг ашиглаж 1-8 дугаар зууханд холимог нүүрсийг татаж ашиглаж байна. Л.Га нь 2019 онд ДЦС ТӨХК-ийн Судалгаа, хөгжлийн албаны инженер Э.Гын хийсэн тооцоог суурь болгон ашигласан гэдэг. Уг тооцоо нь зөвхөн 5-8 дугаар зуухан дээр хийгдсэн тооцоо тул ашигтай гарах нь аргагүй. 5-8 зууханд .....гийн нүүрс түлдэг байсан ба нүүрсний илчлэг нэмэгдэж, чийглэгийг бууруулснаар дундаж ачаалал нэмэгдсэн. Гэвч дээрх тооцоололд Багануурын нүүрс түлдэг байсан 1-4 дүгээр зуухыг оруулаагүй, 1-4 дүгээр зуухны хувьд нүүрсний илчлэг буурч, чийглэг нэмэгдсэн, үүний үр дагаварт дундаж ачаалал буурсан. Судалгаа, хөгжпийн албаны инженер Э.Г болон Зуухан цехийн горимын инженер Г.Б нарын нүүрсний үр дүнг тооцсон тухай тайлбарт нүүрсийг холиж түлсэнээр 1-4 дүгээр зуухны тоноглолын үзүүлэлт буурч, 5-8 дугаар зууханд эерэг үзүүлэлтүүд гарсан. Нийт станцын хэмжээгээр тооцвол дээрх эерэг болон сөрөг үзүүлэлтүүдийн зөрүүгээр харьцуулахад үр дүн гарахгүй байсан тул ажлын хэсгийн хурлаас өгсөн саналын дагуу зөвхөн 5-8 дугаар зуухан дээр гарсан үр дүн, хэмнэлтийг тооцсон гэж тодорхой тусгасан. Нүүрсийг холих арга нь өндөр илчлэгтэй, чийг багатай нүүрсийг бага илчлэгтэй, чийг ихтэй нүүрстэй хольж хольсон нүүрсний дундаж илчлэг, чийгтэй нүүрсийг зууханд түлэх зарчимтай. Иймээс зуухны дундаж ачаалалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Нүүрсэнд ямар нэгэн боловсруулалтын арга хэрэглээгүй учраас илчлэг нэмэгдэхгүй, чийглэг буурахгүй. 1 тонн нүүрсээр үйлдвэрлэх уурын хэмжээ нэмэгдэхгүй. Үүнийг Үйлдвэрлэлийн албаны техникийн тооцооны инженер Э.Нийн хийсэн харьцуулсан тооцооноос харж болно. Нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийг ашигласнаар гарсан үр ашгийн тооцоонд 2011, 2012, 2013, 2016, 2017, 2018 онуудын 1 квт/ц цахилгаан эрчим хүч боловсруулахад шаардагдах уурын хувийн зарцуулалтын харьцуулалтаар үр ашгийн тооцоог хийсэн. Уурын хувийн зарцуулалтыг жил бүр бууруулах, эдийн засгийн хамгийн ашигтай горимоор ажиллах нь станцын хамгийн чухал зорилт бөгөөд бид жил бүр уурын хувийн зарцуулалтыг бууруулж ажилласан. Нүүрс боловсруулах аргыг ашигласнаар уурын хувийн зарцуулалтанд нөлөөлөл үзүүлэхгүй. Манай станцад хэрэгжсэн бүх төсөл хөтөлбөрүүд нь зуухны уурын хувийн зарцуулалтыг бууруулах, 1 тонн нүүрсээр үйлдвэрлэх уурын хэмжээг нэмэгдүүлэх, 1 квт/ц цахилгаан эрчим хүч боловсруулахад шаардагдах уурын зарцуулалтыг бууруулах, цахилгаан ЭХ үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлэхэд чухал нөлөөлсөн үзүүлэлтүүд юм. Зөв бүтэцтэй нүүрс хэрэглэснээр тоног төхөөрөмжийн гэмтэл буурсан гэдгийг шууд утгаар нь авах боломжгүй. Зуухны үнс, шлак тогтолт нүүрсийг хольж түлсэн ч үүснэ. Энэ асуудлыг шийдэх гарц нь үнс үлээлгийн төхөөрөмжийг суурилуулах явдал байсан. Нүүрс холих технологийг ашилласаны үр дүнд зуухны найдвартай ажиллагаа нэмэгдэж, тоноглолын зогсолт буурсан гэдэг бол бас л өрөөсгөл ойлголт. Үнс үлээлгийн төхөөрөмжийг ашигласнаар зуухны үе шатаас хамаарч зогсолтыг байхгүй болгосон. Жил бүр 2 зууханд их засвар, 2 зууханд дунд засврын ажил хийдэг. Үүний дагуу зуухны гэмтлийн судалгаа гаргаад гэмтлийн дагуу шаардлагатай шугам хоолой солих ажиллагаа хийгддэг. Нүүрс холих технологийг ашигласнаас шууд найдвартай ажиллагаа дээшилсэн гэж үзэх нь ямар ч эдийн засгийн хувьд боломжгүй гэж үзэж байна. Нүүрс холих арга нь Хятад, Солонгос, Япон зэрэг эрчим хүч импортлодог орнуудад хэрэгжиж байгаа арга бөгөөд Монгол үндэстний ахуйд гэр, байшингаа галлах хамгийн энгийн амьдралын бодит байдал дээр энэ арга хэрэглэгдсээр ирсэн нийтэд илэрхий болсон шийдэл гэж үзэж байна. ПАтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 51 дүгээр зүйлийн 51.2-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй учир төлбөр нэхэмжлэх эрх үүсэхгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан хариуцагч “ДЦС” ТӨХК-аас 322,741,070.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гад олгож, нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх 73,188,212.8 төгрөгт холбогдох хэсгийг болон пАт ашиглах лицензийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах гэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,701,455 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,771,655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. 

4.1. Нүүрс холих арга нь Хятад, Солонгос, Япон улсад нүүрс импортлодог орнуудад хэрэгжиж байгаа арга бөгөөд Монгол үндэстний ахуйд гэр, байшингаа галлах хамгийн энгийн амьдралын бодит байдал дээр энэ арга хэрэглэгдсээр ирсэн нийтэд илэрхий болсон шийдэл гэж үзэж байна. 

4.2. ПАтийн тухай хуулийн 51.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулаагүй учраас төлбөр нэхэмжлэх эрх үүсэхгүй. 

4.3. ПАтийн тухай хууль буюу тусгайлсан хуулийн зохицуулалттай үндэслэлүүд байсаар байхад шүүх Иргэний хуулийн 492.1 дэх хэсгийг баримталсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан. 

4.4. Шинжээчдийн дүгнэлт зөрүүтэй байсаар байхад ямар ашиг олсон гэж үзэж дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. 

4.5. Хөөн хэлэлцэх хугацааг тооцож дүгнээгүй. 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр пАт олгохоор шийдвэрлэсэн байхад 2016 оноос ашиг олсон мэтээр үндэслэлгүй төлбөр гаргасныг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Уг оюуны өмч нь Олон улсын С10L9-00 ангилалд хамаардаг хатуу түлшний шахалтыг сайжруулахын тулд тухайн хатуу түлшийг боловсруулах арга юм. Энэ аргыг 4-р цахилгаан станц хэрэглэж байгаа. Энэ аргыг хэрэглэх замдаа миний пАтын аргын томьёоллын 2-т заасны дагуу туузан дамжуулагчийн цахилгаан хөдөлгүүрт гүйдэл, хүчдэл, давтамжийг тохируулах инверторыг суурилуулж хурдыг өөрчлөх замаар нүүрсний зарцуулалтыг хянана гэснийг үндэслэн тухайн хүмүүс өөрийн гэсэн шийдлээ шингээж миний оюуны өмчийн аргын хүрээнд хийж надаас 5 жилийн дараа пАт авсан. 2017 онд пАт авсан нь үнэн боловч 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлгийг гаргасан. Энэ арга нь Дулааны цахилгаан станцад хэрэглэгдэх арга юм. Энгийн гэрийн зууханд уг нүүрсийг хэрэглэж болохгүй, асахгүй. 2014 оны 11 дүгээр сард ашиглаж эхэлснээс хойш 1 жилийн дараа оюуны өмчийн газарт хууль дүрмийн дагуу мэдүүлэг өгсөн. ПАт 2 жил гаруй хугацаанд судлагдан 2017 онд гарч ирсэн. Зөвхөн 4 зууханд ашиг олсон гэдэг нь үнэн. Сайн түлш хэрэглэдэг зууханд биш, муу түлш хэрэглэдэг зуухыг хэрхэн сайжруулах вэ гэдэгт хийгдсэн арга. Түүний дагуу 4 зууханд хэрэглэх үү, 8 зууханд хэрэглэх үү гэдэг нь станцын техникийн бодлогыг барьж байгаа хүмүүсийн шийдэх асуудал юм. Захиргаанд “8 зуухнаас 4 зууханд буюу тухайлсан зуухнуудад миний аргыг хэрэглэж олсон ашгаас тодорхой хувь хэмжээгээр урамшуулал олгоно уу” гэх хүсэлтийг 2-3 жил гаргасан. Ингээд шийдвэрлэгдэхгүй байсан учир шүүхэд хандсан гэжээ. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав. 

2. Нэхэмжлэгч Л.Гын хариуцагч “ДЦС” ТӨХК-д холбогдуулан гаргасан оюуны өмч ашигласны төлбөр 395,929,283 төгрөг гаргуулах, пАт ашиглах лицензийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ. 

3. Нэхэмжлэгч Л.Га, иргэн М.А нар “нүүрс боловсруулах арга” шинэ бүтээлийн 4542 дугаартай пАт эзэмшигчээр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдсэн, уг шинэ бүтээлийг хариуцагч “ДЦС” ТӨХК 2014 оноос одоог хүртэл үйл ажиллагаандаа ашиглаж байгаа, пАт хүчин төгөлдөр эсэх зэрэг үйл баримтын талаар талууд маргаангүй. Харин уг пАт нь шинэ бүтээлийн хувьд  цахилгаан станцад хэрэглэснээр эдийн засгийн хувьд  ашигтай байдал бий болж, хэмнэлт гарсан эсэх талаар маргаж байна. 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас “Нүүрс боловсруулах аргыг ашигласнаар 2016-2020 онуудад үйлдвэрлэсэн цахилгаан ЭХ өссөн бодит ашгийг түлшээр болон төгрөгөөр тооцох, мөн шинэ бүтээлийг ашигласнаар дээрх онуудад тоног төхөөрөмжийн гэмтэл буурсан үр ашгийг түлшээр болон төгрөгөөр тооцуулах”-аар шинжээч томилуулах хүсэлт гаргасан. 

“А” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 2016-2020 оны цахилгаан ЭХ илүү үйлдвэрлэлээс бий болсон бодит ашиг, тоног төхөөрөмжийн гэмтэл буурснаас үүссэн хэмнэлтийг жил тус бүрээр тооцоолон нийт 1,833,005,948.34 төгрөгийн ашиг, хэмнэлт бий болсон гэж дүгнэжээ. /хх109-119/

Хариуцагч дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн харьяа ЭХ сургуулийн дулааны инженерийн салбарын 3 багшийг шинжээчээр томилуулж, техникийн тооцоолол хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа ЭХ сургуулийг шинжээчээр томилсон, ЭХ сургууль нь А.Т, С.Ц, Д.Б нарыг уг хэрэгт шинжээчээр ажиллуулахаар шийдвэрлэжээ. /хх171-174, 179/

2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг томилогдсон 3 шинжээчийн 2  нь буюу А.Т, С.Ц нар гаргасан байна. Харин шинжээч Д.Б дүгнэлт гаргахад оролцоогүй учир шалтгаан нь тодорхойгүй, хэрэв дүгнэлт гаргасан 2 шинжээчээс өөр байрь суурьтай байсан бол тусдаа дүгнэлт гаргах боломжтой бөгөөд энэ талаар шүүх тодруулах ажиллагааг хийгээгүй.  /хх181-187/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно гэснийг шүүх анхаарч үзээгүй байна. 

Зүй нь шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлагад нийцсэн эсэх, уг пАтыг хэрэглэснээр цахилгаан ЭХ үйлдвэрлэлд гарсан ашиг, тоног төхөөрөмжийн гэмтэл буурснаас үүссэн хэмнэлтийн талаарх шинжээч нэгдсэн дүгнэлт гаргасан эсэх, хэрэв зөрүүтэй байвал дахин шинжээч томилох замаар тодруулах ажиллагааг хийх байжээ. 

Хариуцагчийн энэ талаар гаргасан “шинжээчдийн дүгнэлт зөрүүтэй байсаар атал нэг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлтэй.

5. Түүнчлэн, нүүрс боловсруулах арга шинэ бүтээлийн пАтыг нэхэмжлэгчээс гадна М.А эзэмших эрхтэй байх тул М.Аг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах эсэхийг тодруулах шаардлагатай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан. 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хэргийг эргэлзээгүйгээр шийдвэрлэх боломжгүй, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01823 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,771,655 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 


                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                  М.БАЯСГАЛАН

                                                                                              А.МӨНХЗУЛ