Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 1009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч Ч.Алтансүх,

хохирогч Б.Б

шүүгдэгч У.Ц түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Рэнцэнбямба нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Ц Б.Б нарт холбогдох эрүүгийн 1706 0376 90566 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, У.Ц /РД:/,

2. Монгол улсын иргэн, Б.Б /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч У.Ц нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ Б.Б бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан сондор хотхоноос зүүн урагш задгай талбайд иргэн Э.Э Айфон 6 маркийн 408.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн,

шүүгдэгч Б.Б нь У.Ц бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан сондор хотхоноос зүүн урагш задгай талбайд иргэн Э.Э Айфон 6 маркийн 408.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би 2017.12.03-ны өдөр 21 цаг 30 минутаас 22 цагийн үед бэлтгэлээ тараад “Сувдан сондор” хотхоноос зүүн урагш задгай газар явж байхад 3 залуу зогсож байсан. Би гар утсандаа чихэвч хийчихсэн дуу сонсоод явж байсан. Нэг нь надаас гал асуусан. Нөгөө залуу нь намайг араас боогоод бас нэг залуу нь намайг зодож байгаад халааснаас утас аваад явсан. Би араас нь дагаж хөөхөд гурвуулаа зугтааж, ард нь явсан танихгүй залууг би барьж авсан. Нөгөө 2 харанхуйд зугтаачихсан гэв.

Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017.12.03-ны өдөр 21 цаг 30 минутаас 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сувдан сондор” хотхоноос зүүн урагш задгай газар харихаар явж байтал үл таних 3 залуу зогсож байсан. Би хажуугаар нь зөрөөд явахад нэг танихгүй залуу гал асууж, нөгөө залуу нь араас миний ноосон малгайгаар нүүр бүтээж тэвэрч аваад хойш унагаж, дээрээс хэн нь мэдэгдэхгүй цээж рүү дэвсэж, нүүр рүү гараараа цохисон. Өндөрдүү залуу миний урдаас зүүн халаасанд байсан гар утсыг аваад явсан. Би араас нь урд зүг рүү дагаж хөөхөд гурвуулаа зугтааж, ард нь явсан танихгүй залууг би барьж авсан. Нөгөө 2 харанхуйд зугтаачихсан” гэх мэдүүлэг. /хх 21-22 дугаар дугаар/,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10 жилийн найз нар болох Бямбадоржийн Б , Ууганбаатарын Ц  бид гурав 21 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаранд байх У.Цэлмүүний гэрт уулзаж бид 3 заал авахаар Цагаан хуаран хотхоны араад шууд хойшоо төв зам буюу Жуковын автобусны буудлаар гарах гээд явж байтал манай хоёр найз түрүүлээд яваад өгсөн ба би араас нь дагаад явж байтал манай хоёр найзтай нэг баньд таарсан. Тэгээд тэр баньдтай юм ярьж байгаад хэрэлдэж байгаад ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би юу болоод байгааг нь мэдэхгүй хараад зогсож байтал нөгөө баньдыг нь унагааж байгаад цохиж зодоод байх шиг байсан. Би бол хараад зогсож байсан. Тэгтэл манай хоёр найз нөгөө хүүхдийг зодож байгаад  цаашаа зугтаасан. Тэгэхээр нь би юу болсон талаар мэдэхгүй араас гүйх гэтэл нөгөө зодуулж байсан баньд намайг ирээд бариад авсан. Би нөгөө баньдаас яасан юу болсон гээд байж байтал энгийн хувцастай цагдаа гэж өөрийгөө танилцуулсан хүн ирээд намайг барьж авсан. Тэр дээрэмдүүлсэн гэх хүүхдийн хамт намайг цагдаагийн газар авчирсан. Тэгээд цагдаа нар надаас мэдүүлэг авсан. Тухайн үед би айгаад юу ярьсан талаар санахгүй байна…” гэх мэдүүлэг. /хх 25-27 дугаар хуудас/,

Гэрч У.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байгаад фэйсбүүкээр өөрийн найз болох Батзориг, Б  хоёр руу заал авах уу гэж мессэж бичсэн. Тэгтэл манай хоёр найз зөвшөөрсөн. Ингээд орой байж байтал Батзориг ирсэн, 19 цагийн үед Б  орж ирсэн. Бид гурав заал авахаасаа өмнө хоол хийж идээд заал авъя гээд манайд хоол хийж идсэн. Ингээд хоол хийж байтал орой 21 цаг болсон тул заал авахаар оройтох юм байна гээд больсон. Орой болсон тул Б  гэрлүү явахаар болж бид гурав манай гэрээс гарсан. Тэгээд манай гэрээс хойш кино үйлдвэрийн автобусны буудал руу явж байхад Б  бид хоёр найз нөхдийн хүрээнд нэгнийгээ түлхээд тоглоод явж байсан. Харин Батзориг нь түрүүлээд явж байсан. Ингээд би Б ыг түлхтэл Б  хальтраад унах үед хажууд нь нэг залуу явж байсан ба нөгөө залууг Б  барьж аваад цуг унасан юм. Тэгтэл Б тай газар цуг унасан залуугийн гар утас болох айфоне 6  маркийн утас унахаар нь би аваад гүйгээд явсан. Харин араас Б  гүйсэн. Ингээд бид хоёр хашааны буланд уулзаад би Б д тэр залуугийн гар утсыг нь авчихлаа гэж үзүүлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад буцаагаад өгье гээд буцаж явтал нөгөө залуу дээр баахан хүмүүс болон цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд айгаад буцаж очиж чадаагүй. Ингээд Б  бид хоёр гэр лүүгээ явсан. Одоо надад гар утас нь байна гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын  06-ны өдөр сургууль дээр байж байтал манай найз Цэлмэн надруу яриад заал авах уу гэж асуусан. Тэгээд би тэгье гэж хэлсэн. Тэгтэл Ц  манайд хүрээд ир гэсэн. Ингээд би Ц ий гэр болох Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын ард байх гэрт нь 19 цаг өнгөрч байхад ирсэн. Ц ий гэрт Батзориг, Ц  хоёр байсан. Ингээд бид гурав хоол хийж идсээр байтал 21 цаг болсон тул заал авч чадаагүй. Ингээд орой болсон тул өнөөдөр заал авахаа больсон. Тэгээд би гэрлүүгээ явахаар болж харин манай хоёр найз намайг автобусанд суулгаж өгөхөөр гарсан. Ингээд Ц ий гэрээс гараад хойшоо кино үйлдвэрийн автобусны буудалруу чигтэй явж байсан ба Цэлмүүн бид хоёр хоорондоо ноцолдоод явж байсан ба Батзориг нь түрүүлээд явж байсан. Ингээд Цэлмүүн бид хоёр ноцолдож байтал Ц  намайг түлхсэн чинь би хойш яг унах гэж байтал тэр үед нэг залуу хажууд явж таараад нөгөө залууг би түшээд хамт хальтирч унасан. Тэгтэл Ц  нь гэнэт гүйгээд яваад өгсөн. Тэгэхээр нь би босоод Ц ий араас гүйсэн. Тэгээд Ц ийг хашааны тойрог дээр гүйцээд очсон чинь Ц  надад саяны хүний гар утас "газар унахаар нь авчихлаа гэж надад айфоне 6 маркийн гар утас үзүүлсэн. Тэгэхээр нь би болохгүй байх гар утсыг нь эргүүлээд өгье гээд буцаад явах гэсэн чинь манай найз Батзоригийг нөгөө утсаа алдсан баньд чинь бариад авчихсан бас машинтай хүмүүс ирчихсэн байхаар айгаад буцаж очиж чадаагүй хараад зогсож бэйсан. Тэгтэл Батзоригийг цагдаа нар ирээд аваад явсан тул Ц  бид хоёр "гэр гэрлүүгээ явсан. Уг хүний утас Ц д байгаа. Тэгээд Цагдаагийн газраас намайг дуудсан тул ирж мэдүүлэг өгч байна гэжээ. /хх-ийн 30 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр тал/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 39, 42 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41, 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч У.Ц нь Б.Б бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан сондор хотхоноос зүүн урагш задгай талбайд иргэн Э.Э Айфон 6 маркийн 408.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн,

шүүгдэгч Б.Б нь У.Ц бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан сондор хотхоноос зүүн урагш задгай талбайд иргэн Э.Э Айфон 6 маркийн 408.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тэдэнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч У.Ц Б.Б нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Э.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч У.Ц Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч У.Ц Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.