Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

иргэдийн төлөөлөгч Ж.Цунцага,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х т холбогдох эрүүгийн 1811 00044 0109 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Х , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр сургуулийн зүүн хойд талын явган хүний гарц орчим М.С ийн халааснаас Самсунг Галакси Жи 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч М.С эд 480.000 төгрөгийн,

мөн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн үүдэнд хохирогч Г.Одгэрэлийн цүнхнээс Айфон Эс 6 Плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Одгэрэлд 680.000 төгрөгийн,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчим Г.Анхзаяагийн халааснаас Хувай В-5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Анхзаяад 304.000 төгрөгийн,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын автобусны буудлын орчим автобусаар зорчиж явсан хохирогч Д.Ганбатын цүнхнээс ЛЖ Жи-Про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Ганбатад 108.000 төгрөгийн,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын автобусны буудлын орчим автобусаар зорчиж явсан хохирогч Б.Мягмарнарангийн Самсунг Галакси Эс 3 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Б.Мягмарнаранд 96.000 төгрөгийн, нийт 1.668.000 төгрөгийн хохирол учруулсан буюу энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар амьдралын эх үүсвэрээ болгосон зүйл байхгүй байхад надад холбогдох хэргийг ингэж зүйлчилж, надад тулгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад амьдралын эх үүсвэрээ болгосон зүйл байхгүй. Амьдралдаа хэрэглэсэн зүйл байхгүй. Гурван хохирогчийн гар утсыг хулгайлсан үйлдлийг чин шударгаар хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 02, 12 дугаар сарын 25-ны өдрийн үйлдлийг би үнэхээр санахгүй байна. Би энэ 2 үйлдлийг хийгээгүй гэж хэлэхгүй,  хийсэн гэж хэлэхгүй. Би архи уугаад согтуу байсан учир огт санахгүй байгаа.  Тухайн үед маш их сэтгэл гутралд орсон, сэтгэл санааны цочролд орсон байсан. Мөн Зөрчлийн тухай хуулиар орох 2 үйлдэл байгааг яагаад Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэхгүй байна вэ. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Зөвхөн хэрэгт хавсаргасан гэрч нарын мэдүүлгээр намайг яллаж байгаад санал зөрөлдөж байна. Надад  хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би ганцаараа Баянзүрх дүүргийн 15 хороо Хавдар судлалын автобусны буудал дээр явж байгаад 15:00 цагийн үед байсан санагдаж байна, нэг эмэгтэйн халаасанд нь гар утас нь цухуйгаад харагдаад байхаар нь шахаж зогсож байгаад гар утсыг суйлж авсан. Гар утсыг нь авчихаад хойшоогоо алхаад явж байсан чинь араас энгийн хувцастай хоёр цагдаа ирээд намайг барьж  аваад үзлэг хийгээд гар утсыг хурааж аваад цагдаагийн газар ирсэн. Миний хулгайлж авсан гар утас шаргал өнгийн Huawei Y5 загварын гар утас байсан. ...2018 оны 01 сарын 15-ны өдөр би ганцаараа баруун 4 замаас 1 дүгээр хороолол орох гээд автобусанд суугаад явж байсан. 14:00-15:00 цагийн үед санагдаж байна. Тухайн үед настай ах Андууд билүү, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээрээс автобусанд орж ирээд суудал дээр суух үед нь урдаа үүрсэн байсан үүргэвчнээс цахилгааныг нь нээж байгаад хар өнгийн хамгаалалтын гэр, оосортой LG G-pro загварын гар утсыг нь суйлж аваад хүмүүс харчих гээд байхаар нь саравчтай малгайныхаа доор нуугаад эргэж харахад хажууд чихэвч зүүсэн залуу зогсож байсан. Тэгээд автобусны хаалга нээгдэх үед нь утсыг нь чихэвчнээс нь салгаад хулгайлж аваад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буусан. Автобуснаас буух гэж байхдаа тэр залуугийн гар утсыг хулгайлж аваад автобуснаас буугаад унтраагаад ханцуйндаа хийж байхад автобусны буудал дээр энгийн хувцастай цагдаа нарт баригдсан. Тэр залуугаас хулгайлсан гар утас цагаан өнгийн Самсунг галакси эс-3 маркийн утас байсан. ... Би шуналдаа хөтлөгдөөд бусдын эд зүйлсийг хулгайлж авсан. Баянзүрх дүүрэгт 15 дугаар хорооны Хавдар судлалын буудал дээр Хувай-5 гар утсыг авах үед согтуу байсан, бусад үйлдлүүд дээрээ эрүүл байсан.” гэх мэдүүлэг. /1-р хх 131, 213, 214, 215 дугаар хуудас/,

Хохирогч М.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1940 цагийн үед би ганцаараа Чингэлтэй дүүргийн 2-хороо, Бөмбөгөр худалдааны төвийн өмнөх “Монос” эмийн санд орж эм авч үйлчлүүлчихээд, тэндээсээ гараад ертөнцийн зүгээр урагшаа буюу 11 дүгээр бүрэн дунд сургуулийн зүүн хойд талын дөрвөн замын уулзварын дэргэд явган хүний замаар явж байхдаа гар утсаараа ярьчихаад өмсөж явсан бор саарал өнгөтэй, өвлийн урт куртикныхаа баруун талын халаасанд хийсэн Самсунг Жи 7 загварын шаргал өнгийн корпустай, 2017 оны 12 сарын 02-нд Мобиком худалдааны төвөөс лизингийн нөхцөлтэйгээр, шинээр нь 829.000 төгрөгөөр худалдаж  авсан гар утсаа халаасандаа хийгээд удаагүй байтал миний куртикны халааснаас хүн татах шиг болохоор нь эргээд хартал 30 орчим насны томдуу нүдтэй, жижигдүү толгойтой, 165 см орчим өндөртэй, туранхайдуу биетэй, бараан өнгийн богино куртиктай залуу их хурдан миний хажуугаар гараад зам хөндлөн яваад өгсөн. Би тэр залууг харвал одоо танина.” гэх мэдүүлэг. /1-р хх 16 дугаар хуудас/,

Хохирогч Г.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед би Улаанбаатар их дэлгүүрээс өөрийн төрсөн дүүгийнхээ эхнэр Б.Цэлмүүн, түүний ээж нь болох Г.Балт өөрийн төрсөн охин, 10 настай Б.Гэрэлт-Одын хамтаар гарч явсаар Улсын их дэлгүүрийн өмнөх Зочин буузны дэргэдэх зогсоол дээр унаж явсан машинаасаа буугаад, төв замын гарцаар чигээрээ хойшоо гарч явцгаасан. Тухайн үед охин бид хоёртой хамт явсан Г.Балт эгч, Б.Цэлмүүн нар явган хүний гарцаар гараад Их дэлгүүр лүү түрүүлээд орцгоосон байсан. Их дэлгүүрийн төв хаалгаар орох үед охин бид хоёрын дундаа хөтлөлцөөд, барьж явсан цүнх татагдах шиг болохоор нь эргэж харалгүй цүнхээ харчихаад том шилэн хаалгыг татаж онгойлгон дотогшоо орж нэгдүгээр давхрын гоёл чимэглэлийн лангуун дээр очоод цүнхээ шалгатал дотор нь байсан Ай фоне 6 эс, плас загварын ягаан өнгийн, жил гаруйн өмнө Мобиком худалдааны төвөөс худалдаж авсан, хуучивтар гар утас алга болчихсон байсан. ...Би хамгаалагч нартай уулзаж болсон нөхцөл байдлаа хэлж тайлбарлаад, Их дэлгүүрийн зургаа дугаар давхрын хяналтын камерын өрөөнд орж дүрс бичлэгийг ганцхан удаа богинохон хугацаанд үзэхэд охин бид хоёрыг хамтдаа Их дэлгүүрийн өмнөх гарцнаас чигээрээ хойшоо яваад шатаар өгсөөд явж байхад, араас бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн тонголзоод, бид хоёрын хойно гэтэж байгаа бүдэгдүү дүрс бичлэг харагдаж байсан ...” гэх мэдүүлэг. /1-р хх 59 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Анхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн орчим сургалтаа тараад “Хавдар судлалын үндэсний төв”-ийн автобусны буудлаас “Ч-10” чиглэлийн автобусанд суугаад Баянмонгол руу явж байхдаа дараагийн буудал орчим гар утсаа гадуур хувцасныхаа халаасанд үзэхэд миний гар утас байгаагүй. Тэгээд би буцаж “Хавдар судлалын үндэсний төв” –ийн автобусны буудал дээр ирээд 102 дугаарын утасруу хамаатныхаа хүүхдийн утсаар залгаж дуудлага өгсөн. Миний алдсан гар утас бол 2017 оны 09 сард “Тэди” төвийн нэг давхарт байрлах Мобикомоос цоо шинээр нь 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан Huawei Y5 маркийн гар утас байсан. Би алдсан гар утсаа олоод авсан болохоор гомдол санал байхгүй байна, гэхдээ миний гар утсыг хулгайлсан хүнд хуулийн хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг. /1-р хх 121 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15:00 цагийн үед гэрлүү харихаар явж байгаад Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын орчимд зүүж явсан жижиг цүнхнээсээ 90470624 дугаарын LGзагварын сүүлийн үеийн андриод үйлдлийн системтэй гар утсаа алдсан. Тухайн үед гар утсаа алдаад цагдаад утасдаж мэдэгдсэн бөгөөд өөрийн 90470624 дугаар луу залгахад нэг танихгүй хүн аваад таны утсыг оллоо, та дөрвөн замын Элба дэлгүүрийн хажууд Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр ирээд утсаа авна уу гэж ярьсан. Тэгээд би тэр даруй заасан газар нь ирээд өөрийн алдсан утсаа таниад хүлээн авсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 207 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Мягмарнарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн буудлаас автобусанд суугаад 3 дугаар эмнэлэг орох замдаа өмсөж явсан куртикны зүүн халааснаас Самсунг Эс-3 загварын гар утсаа хулгайд алдсан. Би тухайн үед автобусны урд талын хаалганы орчим зогсож байсан. Тухайн үед чихэвч зүүгээд дуу сонсоод явж байсан. Гэтэл гэнэт дуу явахаа болихоор нь утсаа тэмтрээд үзэхэд алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 221 дүгээр хуудас/,

Гэрч Б.Цэлмүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 18 цаг 30 минутын үед Улаанбаатар их дэлгүүрийн лангуун дээрээ сууж байтал манай бэр эгч Г.Одгэрэл, охин болон хадам ээж Норолхоо, нөхөр Баясгалан нарын хамт ирээд ...5 давхарлуу бид 2 хамт орж гутал үзэхэд Одгэрэл эгч гар утсаа гаргаж ирээд өмссөн гуталныхаа зургийг дарж байгаад бид 2 доошоо бууж лангуу руугаа эргэж ирээд би нэг дээл өмсөж үзэхэд Г.Одгэрэл эгч гар утсаа гаргаж ирээд зураг аваад надад хир байна гэж харуулчихаад утсаа цүнхэндээ хийгээд бид гадуур хувцасаа өмсөөд гарцгааж... Улсын их дэлгүүр орцгоосон. Их дэлгүүр ороод гоёл чимэглэлийн лангууны урд талд очсон чинь Г.Одгэрэл эгч лангуун дээр цүнхээ тавьж байгаад гар утсаа гаргаж ирэх гэтэл утас нь алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 67 дугаар хуудас/,

Гэрч Г.Орхонтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...4 замаас автобусанд суугаад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буусан юм. Тэгэхэд автобусны буудал дээр 2 хүн хоорондоо зодолдоод байсан, тэрийг хараад зогсож байтал куртикны малгайнаас нэг хүн зулгаагаад байсан харсан чинь энгийн хувцастай цагдаагийн ажилтан байсан. Тэгээд намайг буржак хочтой Даваадэмбэрэл, ногоон хочтой Хишигбаяр нарын хамт машинд суулгасан. Тэгээд Хишигбаярын биед цагдаагийн ажилтан үзлэг хийхэд Хишигбаяр надад хар өнгийн гэртэй LG G-pro загварын гар утсыг цагдаа нараас нуугаад өгсөн...” гэх мэдүүлэг. /1-р хх 231 дүгээр хуудас/,

Гэрч Э.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Х гэж хүнтэй 2014 оноос эхлэн найзалж байгаад 2015 оны 10 сарын 19-ний өдөр 2 ихэр хүүхэдтэй болсон. Бид 2 хамт амьдарч байгаад 2016 оны 05 сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. ...Б.Х нь хамт амьдарч байхдаа 2 хүүхэддээ болон надад хоолны мөнгө гэж нэг ч удаа авч ирж өгч байгаагүй, тогтсон ажил хийж байгаагүй... Би Б.Х ыг хулгай хийдэг талаар мэднэ. Хулгай хийхээ боль гэж удаа дараа хэлэхээр чамд ямар хамаатай юм бэ, үүнээс өөр хийж чадах юм байхгүй гэж хэлдэг юм...” гэх мэдүүлэг. /1-р хх 231 дүгээр хуудас/,

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус үнэлгээний комиссын үнэлгээ /1-р хх 28, 63 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 124, 125, 201, 202, 222, 223 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 127, 128, 211, 212, 226, 227 дугаар хуудас/,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл /1-р хх 164 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 146 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 139 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр сургуулийн зүүн хойд талын явган хүний гарц орчим М.С ийн халааснаас Самсунг Галакси Жи 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч М.С эд 480.000 төгрөгийн,

мөн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн үүдэнд хохирогч Г.Одгэрэлийн цүнхнээс Айфон Эс 6 Плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Одгэрэлд 680.000 төгрөгийн,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчим Г.Анхзаяагийн халааснаас Хувай В-5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Анхзаяад 304.000 төгрөгийн,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын автобусны буудлын орчим автобусаар зорчиж явсан хохирогч Д.Ганбатын цүнхнээс ЛЖ Жи-Про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Д.Ганбатад 108.000 төгрөгийн,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын автобусны буудлын орчим автобусаар зорчиж явсан хохирогч Б.Мягмарнарангийн Самсунг Галакси Эс 3 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Б.Мягмарнаранд 96.000 төгрөгийн, нийт 1.668.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Б.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би ганцаараа Баянзүрх дүүргийн 15 хороо Хавдар судлалын автобусны буудал дээр явж байгаад 15:00 цагийн үед байсан санагдаж байна, нэг эмэгтэйн халаасанд нь гар утас нь цухуйгаад харагдаад байхаар нь шахаж зогсож байгаад гар утсыг суйлж авсан. Миний хулгайлж авсан гар утас шаргал өнгийн Huawei Y5 загварын гар утас байсан. ...2018 оны 01 сарын 15-ны өдөр би ганцаараа баруун 4 замаас 1 дүгээр хороолол орох гээд автобусанд суугаад явж байсан. 14:00-15:00 цагийн үед санагдаж байна. Тухайн үед настай ах Андууд билүү, 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээрээс автобусанд орж ирээд суудал дээр суух үед нь урдаа үүрсэн байсан үүргэвчнээс цахилгааныг нь нээж байгаад хар өнгийн хамгаалалтын гэр, оосортой LG G-pro загварын гар утсыг нь суйлж аваад хүмүүс харчих гээд байхаар нь саравчтай малгайныхаа доор нуугаад эргэж харахад хажууд чихэвч зүүсэн залуу зогсож байсан. Тэгээд автобусны хаалга нээгдэх үед утсыг нь чихэвчнээс нь салгаад хулгайлж аваад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буусан. Тэр залуугаас хулгайлсан гар утас цагаан өнгийн Самсунг галакси эс-3 маркийн утас байсан. ...Би шуналдаа хөтлөгдөөд бусдын эд зүйлсийг хулгайлж авсан. Баянзүрх дүүрэгт 15 дугаар хорооны Хавдар судлалын буудал дээр Хувай-5 гар утсыг авах үед согтуу байсан, бусад үйлдлүүд дээрээ эрүүл байсан.” гэх мэдүүлэг. /1-р хх 131, 213, 214, 215 дугаар хуудас/,

Хохирогч М.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1940 цагийн үед би ганцаараа Чингэлтэй дүүргийн 2-хороо, Бөмбөгөр худалдааны төвийн өмнөх “Монос” эмийн санд орж эм авч үйлчлүүлчихээд, тэндээсээ гараад ертөнцийн зүгээр урагшаа буюу 11 дүгээр бүрэн дунд сургуулийн зүүн хойд талын дөрвөн замын уулзварын дэргэд явган хүний замаар явж байхдаа гар утсаараа ярьчихаад өмсөж явсан бор саарал өнгөтэй, өвлийн урт куртикныхаа баруун талын халаасанд хийсэн Самсунг Жи 7 загварын шаргал өнгийн корпустай, 2017 оны 12 сарын 02-нд Мобиком худалдааны төвөөс лизингийн нөхцөлтэйгээр, шинээр нь 829.000 төгрөгөөр худалдаж авсан гар утсаа халаасандаа хийгээд удаагүй байтал миний куртикны халааснаас хүн татах шиг болохоор нь эргээд хартал 30 орчим насны томдуу нүдтэй, жижигдүү толгойтой, 165 см орчим өндөртэй, туранхайдуу биетэй, бараан өнгийн богино куртиктай залуу их хурдан миний хажуугаар гараад зам хөндлөн яваад өгсөн. Би тэр залууг харвал одоо танина.” гэх мэдүүлэг. /1-р хх 16 дугаар хуудас/,

Хохирогч Г.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн үед би Улаанбаатар их дэлгүүрээс өөрийн төрсөн дүүгийнхээ эхнэр Б.Цэлмүүн, түүний ээж нь болох Г.Балт өөрийн төрсөн охин, 10 настай Б.Гэрэлт-Одын хамтаар гарч явсаар Улсын их дэлгүүрийн өмнөх Зочин буузны дэргэдэх зогсоол дээр унаж явсан машинаасаа буугаад, төв замын гарцаар чигээрээ хойшоо гарч явцгаасан. Тухайн үед охин бид хоёртой хамт явсан Г.Балт эгч, Б.Цэлмүүн нар явган хүний гарцаар гараад Их дэлгүүр лүү түрүүлээд орцгоосон байсан. Их дэлгүүрийн төв хаалгаар орох үед охин бид хоёрын дундаа хөтлөлцөөд, барьж явсан цүнх татагдах шиг болохоор нь эргэж харалгүй цүнхээ харчихаад том шилэн хаалгыг татаж онгойлгон дотогшоо орж нэгдүгээр давхрын гоёл чимэглэлийн лангуун дээр очоод цүнхээ шалгатал дотор нь байсан Ай фоне 6 эс, плас загварын ягаан өнгийн, жил гаруйн өмнө Мобиком худалдааны төвөөс худалдаж авсан, хуучивтар гар утас алга болчихсон байсан. ...Би хамгаалагч нартай уулзаж болсон нөхцөл байдлаа хэлж тайлбарлаад, Их дэлгүүрийн зурган дугаар давхрын хяналтын камерын өрөөнд орж дүрс бичлэгийг ганцхан удаа богинохон хугацаанд үзэхэд охин бид хоёрыг хамтдаа Их дэлгүүрийн өмнөх гарцнаас чигээрээ хойшоо яваад шатаар өгсөөд явж байхад, араас бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн тонголзоод, бид хоёрын хойно гэтэж байгаа бүдэгдүү дүрс бичлэг харагдаж байсан.” гэх мэдүүлэг. /1-р хх 59 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Анхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн орчим сургалтаа тараад “Хавдар судлалын үндэсний төв”-ийн автобусны буудлаас “Ч-10” чиглэлийн автобусанд суугаад Баянмонгол руу явж байхдаа дараагийн буудал орчим гар утсаа гадуур хувцасныхаа халаасанд үзэхэд миний гар утас байгаагүй. Тэгээд би буцаж “Хавдар судлалын үндэсний төв” –ийн автобусны буудал дээр ирээд 102 дугаарын утасруу хамаатныхаа хүүхдийн утсаар залгаж дуудлага өгсөн. Миний алдсан гар утас бол 2017 оны 09 сард “Тэди” төвийн нэг давхарт байрлах Мобикомоос цоо шинээр нь 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан Huawei Y5 маркийн гар утас байсан. Би алдсан гар утсаа олоод авсан болохоор гомдол санал байхгүй байна, гэхдээ миний гар утсыг хулгайлсан хүнд хуулийн хариуцлага тооцож өгнө үү.” гэх мэдүүлэг. /1-р хх 121 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15:00 цагийн үед гэрлүү харихаар явж байгаад Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын орчимд зүүж явсан жижиг цүнхнээсээ 90470624 дугаарын LGзагварын сүүлийн үеийн андриод үйлдлийн системтэй гар утсаа алдсан. Тухайн үед гар утсаа алдаад цагдаад утасдаж мэдэгдсэн бөгөөд өөрийн 90470624 дугаар луу залгахад нэг танихгүй хүн аваад таны утсыг оллоо, та дөрвөн замын Элба дэлгүүрийн хажууд Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр ирээд утсаа авна уу гэж ярьсан. Тэгээд би тэр даруй заасан газар нь ирээд өөрийн алдсан утсаа таниад хүлээн авсан.” гэх мэдүүлэг. /1-р хх 207 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Мягмарнарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн буудлаас автобусанд суугаад 3 дугаар эмнэлэг орох замдаа өмсөж явсан куртикны зүүн халааснаас Самсунг Эс-3 загварын гар утсаа хулгайд алдсан. Би тухайн үед автобусны урд талын хаалганы орчим зогсож байсан. Тухайн үед чихэвч зүүгээд дуу сонсоод явж байсан. Гэтэл гэнэт дуу явахаа болихоор нь утсаа тэмтрээд үзэхэд алга болсон байсан.” гэх мэдүүлэг. /1-р хх 221 дүгээр хуудас/,

Гэрч Б.Цэлмүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 18 цаг 30 минутын үед Улаанбатар их дэлгүүрийн лангуун дээрээ сууж байтал манай бэр эгч Г.Одгэрэл, охин болон хадам ээж Норолхоо, нөхөр Баясгалан нарын хамт ирээд ...5 давхарлуу бид 2 хамт орж гутал үзэхэд Одгэрэл эгч гар утсаа гаргаж ирээд өмссөн гуталныхаа зургийг дарж байгаад бид 2 доошоо бууж лангуу руугаа эргэж ирээд би нэг дээл өмсөж үзэхэд Г.Одгэрэл эгч гар утсаа гаргаж ирээд зураг аваад надад хир байна гэж харуулчихаад утсаа цүнхэндээ хийгээд бид гадуур хувцасаа өмсөөд гарцгааж... Улсын их дэлгүүр орцгоосон. Их дэлгүүр ороод гоёл чимэглэлийн лангууны урд талд очсон чинь Г.Одгэрэл эгч лангуун дээр цүнхээ тавьж байгаад гар утсаа гаргаж ирэх гэтэл утас нь алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг. /1-р хх 67 дугаар хуудас/,

Гэрч Г.Орхонтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...4 замаас автобусанд суугаад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буусан юм. Тэгэхэд автобусны буудал дээр 2 хүн хоорондоо зодолдоод байсан, тэрийг хараад зогсож байтал куртикны малгайнаас нэг хүн зулгаагаад байсан харсан чинь энгийн хувцастай цагдаагийн ажилтан байсан. Тэгээд намайг буржак хочтой Даваадэмбэрэл, ногоон хочтой Хишигбаяр нарын хамт машинд суулгасан. Тэгээд Хишигбаярын биед цагдаагийн ажилтан үзлэг хийхэд Хишигбаяр надад хар өнгийн гэртэй LG G-pro загварын гар утсыг цагдаа нараас нуугаад өгсөн.” гэх мэдүүлэг. /1-р хх 231 дүгээр хуудас/,

Гэрч Э.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Х гэж хүнтэй 2014 оноос эхлэн найзалж байгаад 2015 оны 10 сарын 19-ний өдөр 2 ихэр хүүхэдтэй болсон. Бид 2 хамт амьдарч байгаад 2016 оны 05 сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. ...Б.Х нь хамт амьдарч байхдаа 2 хүүхэддээ болон надад хоолны мөнгө гэж нэг ч удаа авч ирж өгч байгаагүй, тогтсон ажил хийж байгаагүй... Би Б.Х ыг хулгай хийдэг талаар мэднэ. Хулгай хийхээ боль гэж удаа дараа хэлэхээр чамд ямар хамаатай юм бэ, үүнээс өөр хийж чадах юм байхгүй гэж хэлдэг юм.” гэх мэдүүлэг. /1-р хх 231 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Х т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар амьдралын эх үүсвэрээ болгосон зүйл байхгүй байхад надад холбогдох хэргийг ингэж зүйлчилж,  тулгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Мөн Зөрчлийн тухай хуулиар орох 2 үйлдэл байгааг яагаад Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэхгүй байна вэ” гэж тайлбар гарган өөрөө өөрийгөө өмгөөлөн мэтгэлцэж байгаа боловч үүнийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Тухайлбал, шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд “Би бие муутай болохоор ажил хөдөлмөр эрхэлдэггүй, би мөнгө олох зорилгоор хүний эд зүйлсийг нууцаар хулгайлж авсан” /1-р хх 141, 214 дүгээр хуудас/, “...цалин орлого байхгүй, би улсад татвар төлдөггүй” /1-р хх 131 дүгээр хуудас/, “...зарж үрэх гээгүй, гар утастай болмоор санагдаад л авчихсан юм” /1-р хх 215 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд өгсөн байх ба тэрээр ажил, хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй болох нь гэрч Э.Энхзаяагийн “...Б.Х нь хамт амьдарч байхдаа 2 хүүхэддээ болон надад хоолны мөнгө гэж нэг ч удаа авч ирж өгч байгаагүй, тогтсон ажил хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх 231 дугаар хуудас/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл /1-р хх 164 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч нь ямар нэгэн орлогын эх үүсвэргүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй мөрдөн байцаалтад “би мөнгө олох зорилгоор хүний эд зүйлсийг хулгайлж авсан, ... гар утастай болмоор санагдаад авчихсан юм” гэж мэдүүлсэн, гэрч Э.Энхзаяагийн “Би Б.Х ыг хулгай хийдэг талаар мэднэ. Хулгай хийхээ боль гэж удаа дараа хэлэхээр чамд ямар хамаатай юм бэ, үүнээс өөр хийж чадах юм байхгүй гэж хэлдэг юм” гэх мэдүүлэг /1-р хх 231 дугаар хуудас/, удаа дараа хохирогч нарын гар утсыг хулгайлсан зэргээс дүгнэхэд Б.Х нь өөрийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангахын тулд хулгайн гэмт хэрэг байнга үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хэдийгээр “...би хохирогч Г.Анхзаяа, Д.Ганбат, Б.Мягмарнаран нарын гар утсыг буцаан өгсөн, би зарж борлуулж өөртөө зарцуулаагүй” гэж мэдүүлж байгаа ч тэрээр сайн дураараа гэмт хэрэг үйлдэхээс татгалзан хохирогч нарт гар утсыг буцаан өгөөгүй бөгөөд цагдаагийн алба хаагчдад саатуулагдан нэр бүхий 3 хохирогчийн гар утсыг хураалган буцаан өгсөн байдаг.

Б.Х нь удаа дараа “...хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл гутралд орсон байсан, согтуу байсан” гэх мэдүүлгийг өгдөг боловч сэтгэл гутралд орсон байсан, согтуу байсан зэрэг нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Мөн түүний гэмт хэрэг үйлдэхдээ согтуу байсан тул гэмт хэрэг үйлдсэнээ санахгүй байна гэх мэдүүлэг өөрийнх нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Баянзүрх дүүрэгт 15 дугаар хорооны Хавдар судлалын буудал дээр Хувай-5 гар утсыг авах үед согтуу байсан, бусад үйлдлүүд дээрээ эрүүл байсан” гэх мэдүүлгээр /1-р хавтас хх 215 дугаар хуудас/ үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч М.С э, Г.Одгэрэл нарын гар утсыг хулгайлснаа санахгүй байна” гэж мэдүүлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “Г.Одгэрэлийн цүнхнээс Айфоне Эс-6 плас загварын гар утас хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн” /1-р хх 80, 2-р хх 4-5/, “М.С ийн халааснаас Самсунг Галакси жи-7 загварын гар утас хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн” /1-р хх 27, 2-р хх 10-11/ мэдүүлгүүдийг тус тус өгчээ.

Шүүгдэгч Б.Х нь “хохирогч Д.Ганбат, Б.Мягмарнаран нарын гар утсыг хулгайлсан үйлдэл маань Эрүүгийн хэрэг биш, зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх хэрэг"  гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж байх боловч нэг өдөр нэг цаг хугацаанд хохирогч Д.Ганбатын гар утсыг хулгайлж 108.000 төгрөгний, Б.Мягмарнарангийн гар утсыг хулгайлж 96.000 төгрөгний хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, мөн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлтэд "хулгайлах гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй" гэж зааснаар Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээ хамаарахааргүй байна.

Шүүгдэгч Б.Х т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Х ын цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчээс гэм хорын хохиролд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож буй нийт 1.160.000 төгрөгийг гаргуулан, хохирогч М.С эд 480.000 төгрөг, хохирогч Г.О д 680.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.