Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 745

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж *******, ******* тоотод оршин суух М******* овогтой Д*******ын Л******* /РЭ6*******8/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Иргэн Г.Д*******, Д.Б******* нарын өмчлөх эрхийн бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын /13361/ Б.Д*******ийн гудамж, -р байр, ******* тоот 1 өрөө орон сууцны Ү-22040 дугаарт бүртгэлтэй 000335*******4 тоот гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Д.Л*******г өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, гуравдагч этгээд Г.Д*******, Д.Б******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн төлөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч би дүү Н.Уийн хамт гадуур байр судлаад “Т” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын-13361 Б.Д*******ийн гудамж, байрны ******* тоот 1 өрөө 29 мкв орон сууцыг захиалахаар болж, Голомт банкнаас 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээл авч орон сууцны урьдчилгаа төлбөрт өгөхөөр 18,0 сая төгрөгийг өөрийн төрсөн дүү Н.Уийн Голомт банкны 11050 тоот дансанд шилжүүлсэн юм. Дүү Н.У энэ данснаасаа “Т” ХХК-ийн Голомт банкны 011*******092 тоот дансанд 14,0 сая төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн. Дүү Н.У нь нэгэнт өөрийн дансаар дамжуулан авсан миний мөнгөөр орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөхдөө өөрийн нэр дээр захиалгын гэрээг байгуулахаар тохирсон байсан. Гэрээний үлдэгдэл төлбөрийг би өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, байр, тоот 00256900 тоот гэрчилгээтэй, Ү-22030 улсын бүртгэлтэй орон сууцаа барьцаалан 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкнаас 47,6 сая төгрөгийн зээл авч төлсөн. Энэ мөнгийг Хаан банкин дахь өөрийн 511417 тоот данснаас дүү Н.Уийн Хаан банкны 5023 тоот данс руу “байрны үлдэгдэл төлбөр” хэмээн шилжүүлсэн юм. Тэр мөнгөөр Н.У байрны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Миний бие Хаан банкнаас авсан 47,6 сая төгрөгийн зээлийг хүүнийх нь хамт одоог хүртэл тасралтгүй төлж байгаа болно. Тухайн үед худалдан авсан орон сууц маань бүрэн ашиглалтанд ороогүй Улсын комисс хүлээж аваагүй, худалдан авагчидтай захиалгын гэрээ л байгуулж байсан. Би төрийн албанд ажилладаг, орон сууцанд амьдардаг, харин манай дүү Н.У нь бие муутай группт байдаг, нөхөр Д******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй, охин Д.Б******* нь оюутан байсан тул уг орон сууцаа ашиглалтанд ороход нь 2013 оны 9 дүгээр сард тэд нарыг байрандаа оруулсан. Гэтэл дүү Н.У нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нас барсан. “Т” ХХК нь байрыг ашиглалтанд оруулсан ч өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан тул компанийн удирдлагуудтай уулзаж дүүгээ нас барсан тухай мэдэгдсэн. Гэтэл орон сууц захиалгын гэрээний захиалагчийн нэрийг Г.Д*******, Д.Б******* хэмээн өөрчлөн Эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр өгсөн гэж мэдэгдсэн. Би уг нь дүүгээ нас бараад удаагүй учир энэ талаар асуудлыг хөөцөлдөөд яахав, нөхөр хүүхэд нь тэр орон сууцанд амьдарч л байг. Өнгөрсөнөөс хойш 1 жилийн дараа л өв нээгдэх асуудал яригдана гэж бодож байсан. 

Гэтэл 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүргэн дүү Г.Д*******, охин Д.Б******* нарын нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэн гэрчилгээ авсан байсан. Би энэхүү орон сууцны төлбөрийн урьдчилгааг төлөхөөр Голомт банкнаас, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр Хаан банкнаас зээл авч 100 хувь төлсөн бөгөөд уг зээлийг хүүний хамт одоо ч төлж байгаа учир миний өмчлөлийн орон сууц мөн гэж үзэж байна. Энэ байрны бүртгэлийг хүчингүй болгуулах асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэхээр Эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн газарт өргөдлөө өгсөн боловч “зохих журмын дагуу бүртгэлийг хийсэн” гэсэн хариуг өглөө. Иймд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Д*******ийн гудамж, дугаар байр, ******* тоот 1 өрөө орон сууцны Г.Д*******, Д.Б******* нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-22040 тоот улсын бүртгэлтэй 000335*******4 тоот гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Д.Л*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Д*******ийн гудамж, дугаар байрны ******* тоот орон сууцыг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, төлбөрийн тооцоо дууссан тухай албан бичиг, хөрөнгө оруулалт захиалгын гэрээ, план зураг, ерөнхий төлөвлөгөөний хэлтсийн хаягийн тодорхойлолт, фото зураг, иргэний үнэмлэх зэрэг нотлох баримтыг үндэслэн иргэн Г.Д*******, Д.Б******* нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22040 дугаарт бүртгэж 000335*******4 тоот гэрчилгээ олгосон байна. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гээгдүүлсэн үндэслэлээр тус байгууллагад мэдүүлэг гарган тухайн нотлох баримтуудыг үндэслэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/1 тоот тушаалыг үндэслэн 000479103 тоот гэрчилгээ олгосон байна. “Т” ХХК-ийн гаргасан жагсаалт нь холбогдох эрхийг бүртгэх талаар шаардлагатай бүх мэдээллийг багтаасан нотлох баримтыг бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 9 дэх заалтын дагуу жагсаалтын дугаар байрны ******* тоотод иргэн Г.Д******* /ИЭ710833/-ийн нэрээр ирүүлсэн байна. 

“Захиалгаар баригдсан орон сууцыг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэрэг дэх нотлох баримтыг хянан үзэхэд тухайн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22040 дугаарын бүртгэл нь холбогдох хууль дүрэм, журамд заасны дагуу хийгдсэн байна. Дээрх бүртгэл нь хууль тогтоомжид заасны дагуу нотлох баримтанд үндэслэгдэн хийгдсэн байх тул гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-22040 дугаарын бүртгэл, 000479103 тоот гэрчилгээг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд Д.Л*******гийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хянан шийдвэрлэх ажиллагаанд “Т” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд иргэн Г.Д*******, Д.Б******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Г.Д*******, Д.Б******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М миний бие иргэн Д.Л*******гийн нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Н.У нь “Т” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 2 хороо, Хоршооллын 13361, Б.Д*******ийн гудамж, байрны ******* тоот хаягаар байрших 29мкв бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авсан. 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Н.У нь нас барсан бөгөөд түүний нөхөр болох Г.Д*******, төрсөн охин Д.Б******* нар орон сууц захиалгын гэрээг шинэчлэн байгуулж өөрийн нэр дээр болгосон. Барилга ашиглалтанд ******* хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхийг бүртгүүлж орон сууцны гэрчилгээ авсан. Иргэн Д.Л******* нь Хаан банктай 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ОСИЗГ906 дугаартай 0 сарын хугацаатай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-ний хавсралт гэрээ болох “Барьцааны гэрээ” байгуулж одоо амьдарч байгаа орон сууцыг худалдаж авсан. 

Иргэн Д.Л******* нь зээлээр авсан одоо амьдарч байгаа орон сууцыг иргэн Н.Утэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан бөгөөд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлж үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлсөн. Н.У нь худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* ирсэн төлбөрөөр шинээр баригдаж буй орон сууцанд захиалга өгч худалдан авсан. Үүнээс үзэхэд Д.Л******* нь өөрийн төрсөн дүү болох Н.Уийг нас барсныг далимдуулж талийгаачийн нөхөр Г.Д*******, охин Д.Б******* нараас хууль бусаар өмчлөх эрхийг шаардаж байна. Өмнө нь Д.Б*******г гэртээ нялх хүүхэдтэй байхад нь гэрт нь дайран ******* байрны гэрчилгээг булаан авч зээлийн барьцаанд тавихыг шаардсан бөгөөд одоог хүртэл гэрчилгээг нь өгөөгүй болно. Үүнтэй холбогдуулж Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 хэлтэст өргөдөл гаргаж байсан. Иргэн Д.Л******* нь иргэн Н.Утэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж одоо амьдарч байгаа орон сууцыг банкны орон сууцны зээлээр худалдан авсан ба Н.У нас барсныг далимдуулж Г.Д*******, Д.Б******* нарын өмчлөлийн орон сууцыг хууль бус аргаар удаа дараа өөрийн болгох гэж оролдож байна. Иргэн Д.Л******* нь иргэн Г.Д*******, Д.Б******* нарын өмчлөлийн орон сууцны өмчлөлийг шаардах эрхтэй эсэхийг нотолсон баримт байхгүй буюу шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компанийн Баянзүрх дүүргийн 2-р хороонд барьж ашиглалтанд оруулсан дугаар байрны ******* тоот 1 өрөө байрыг 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Н.У /РД: УС74/-тэй гэрээ хийн худалдан авч, байрны төлбөр 44.000.000 /дөчин дөрвөн сая/ төгрөгийг өөрийн биеэр барагдуулсан бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Г.Д*******, төрсөн охин Д.Б******* нар нь ирж уг байрны эзэн Н.У нас барсан тул эзэмших эрхийн гэрчилгээг охин Д.Б*******гийн нэр дээр гаргаж өгнө үү гэж хүсэлт тавьсан учир холбогдох бичиг баримттай нь танилцан гэрээг Д.Б*******гийн нэр дээр шинэчлэн хийсэн болно” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Л******* нь эвлэрэх саналдаа: 

1. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын Б.Д*******ийн гудамж, дугаар байрны ******* тоотын Ү-22004 дугаарт бүртгэлтэй 000335*******4 тоот гэрчилгээтэй 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.Л*******г нэмж бүртгүүлэх, 

2. Хаан банкнаас 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр авсан ОСИЗГ/906 тоот зээлийн гэрээнд барьцаалуулсан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 хорооллын 5а байрны тоотын 1 өрөө Ү-22030 тоот улсын бүртгэлтэй орон сууцыг чөлөөлүүлж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын Б.Д*******ийн гудамж, дугаар байрны ******* тоотын Ү-22004 тоот улсын бүртгэлтэй 000335*******4 тоот гэрчилгээтэй 1 өрөө орон сууцыг сольж барьцаалуулах,

Энэ саналыг хүлээж авбал нас барсан дүүгээ бодож Д.Б*******гаас орон сууцыг авна гэж маргахгүй, миний нэр дээр зээл байгаа учраас би зээлээ төлж дуусгана гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Л******* нь шүүхэд “Иргэн Г.Д*******, Д.Б******* нарын өмчлөх эрхийн бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын /13361/ Б.Д*******ийн гудамж, -р байр, ******* тоот 1 өрөө орон сууцны Ү-22040 дугаарт бүртгэлтэй 000335*******4 тоот гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Д.Л*******г өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Иргэн Н.У нь “Т” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 2 хороо, Хоршооллын 13361 Б.Д*******ийн гудамжны дугаар байрны ******* тоот хаягаар байрших 29 мкв бүхий 1 өрөө орон сууцыг захиалгын гэрээний дагуу 44,000,000.0 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Н.У нь нас барсан бөгөөд түүний нөхөр болох Г.Д*******, төрсөн охин Д.Б******* нар орон сууц захиалгын гэрээг шинэчлэн байгуулж, өмчлөх эрхийг бүртгүүлж орон сууцны Ү-22040 дугаарт бүртгэлтэй 000335*******4 тоот гэрчилгээг авчээ.  

Гуравдагч этгээд болох барилгын ажил гүйцэтгэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С “...Барилга ашиглалтанд ******* хуульд заасан журмын дагуу төлбөр тооцоо дууссан,  захиалагч Н.У нас барсан учир түүний нөхөр Г.Д*******, охин Д.Б******* нарын баримт бичгийг үндэслэн захиалгын гэрээг Г.Д*******, Д.Б******* нартай шинэчлэн хийсэн, компанийн зүгээс холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгсны үндсэн дээр тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Н.Утэй өмнө нь хийсэн орон сууц захиалах, худалдан авах гэрээг өөр зүйлд ашиглаж болзошгүй тул буцааж аваад устгасан...” гэх тайлбарыг өгчээ. 

2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн улсын бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Д*******ийн гудамж дугаар байрны ******* тоот орон сууцыг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, төлбөрийн тооцоо дууссан тухай албан бичиг, хөрөнгө оруулалт, захиалгын гэрээ, план зураг, ерөнхий төлөвлөгөөний хэлтсийн хаягийн тодорхойлолт, фото зураг, иргэний үнэмлэх зэрэг нотлох баримтыг үндэслэн иргэн Г.Д*******, Д.Б******* нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22040 дугаарт бүртгэж, 000335*******4 тоот гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 17 дугаар зүйлийн холбогдох заалтууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлд заасны дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэх үйл ажиллагааг явуулжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “...талийгаач Н.У нь захиалгын орон сууцны төлбөрийг өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 хорооллын 5а байрны тоот 1 өрөө орон сууцыг иргэн Д.Л*******д 68,000,000.0 /Жаран найман сая/ төгрөгөөр худалдсан орлогоор төлсөн” гэх тайлбарыг өгч байгаа хэдий ч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Н.У нь өөрийн хөрөнгөөр маргаан бүхий Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Д*******ийн гудамж дугаар байрны ******* тоот орон сууцны төлбөрийг төлсөн нь эргэлзээ бүхий дараах нөхцөл байдлыг бий болгож байна. Үүнд: 

1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн төрөл садангийн тухай лавлагаагаар Д*******ын Л******* нь Нгийн Уийн эгч болохыг тодорхойлсон байна. 

2. 2000 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууц бэлэглэх гэрээний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны байрны тоот 18 мкв 1 өрөө байрыг иргэн С.Д*******, охин хамтран өмчлөгч Д.Л******* нарын нэр дээр бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-22030 дугаарын гэрчилгээ, 2000 онд иргэн Д.Л*******гийн нэр дээр шилжүүлэн бүртгэснийг тодорхойлсон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн /9716 дугаар албан бичиг зэрэгт дурьдсанаар ипотекийн зээлийн дүү Н.Уээс худалдаж авсан байр нь нэхэмжлэгч Д.Л*******гийн нэг хүний өмчлөлд байжээ.  

3. 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ авахаас татгалзсан Дагвад*******, Э, Д.Л******* нарын хүсэлтийг үндэслэж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны байрны тоот 18 мкв 1 өрөө орон сууцыг Н.Ут өвлөх эрх олгосон гэрчилгээ, 

4. 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны байрны тоот 18мкв 1 өрөө орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулахаар 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хийсэн хэлцлээр хамтран өмчлөгч Д.Л******* өөрийн сайн дурын үндсэн дээр татгалзаж, дүү Нгийн Уийн өмчлөлд шилжсэн нь 2015 оны Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. 

5. 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дээр дурьдсан тоот 1 өрөө орон сууцыг иргэн Н.Уээс нэхэмжлэгч Д.Л******* нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22030 дугаар бүртгэлийн гэрчилгээгээр Д*******ын Л*******гийн нэр дээр буцаад уг  орон сууц шилжиж ирсэн. 

6. 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Д.Л******* нь Хаан банкнаас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны байрны тоот 18 мкв 1 өрөө орон сууцыг худалдаж авах зориулалтаар ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 47,600,000 төгрөгийг зээлж аваад бүгдийг нь дүү Н.Уийн харилцан дансруу шилжүүлсэн нь уг мөнгийг түүний данснаас бэлнээр авах зорилготой байсан гэж тайлбарлаж байна. 

7. Энэ нь 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн Н.У байрны төлбөрт 47,600,000.0 төгрөгийг хүлээн аваад захиалгын байрны үлдэгдэл төлбөрт 6,000,000.0 төгрөгийг, өөрийн эгч Д.Л******* рүү буцаагаад 14,155,161.65 төгрөгийг, Голомт банкнаас авсан Д.Л*******гийн зээлийн үлдэгдэл 27,444,838.35 төгрөгийг Н.У төлж, зээлийг хаах зориулалтаар тус тус мөн өдөр шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Голомт банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна. 

8. 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Д.Л******* “Голомт” банкнаас зээл авч байрны урьдчилгаа төлбөрт дүү Н.Ут 18,000,000.0 төгрөгийг шилжүүлсэн байна. 

9. 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.У нь “Т” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулж, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 22,000,000.0 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 16,000,000.0 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 6,000,000.0 төгрөг, нийтдээ 44,000,000.0 төгрөгийг төлж дуусгасан байна. 

10. 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Т” ХХК нь Н.Уийн нөхөр Г.Д*******, охин Д.Б******* нартай орон сууцанд хөрөнгө оруулалт, захиалга, гүйцэтгэлийн гэрээг шинэчлэн хийсэн байна. Орон сууц худалдан авах төлбөрт иргэн Г.Д*******, Д.Б******* нар ямар нэг төлбөр хийгээгүй ба энэ тал дээр талууд маргаагүй байна. 

Дээрх цаг хугацааны дарааллын дагуу түүвэрлэгдсэн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, үйл явдлуудад дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Д.Л******* нь нэгэнт өөрийн өмчлөлд байсан орон сууцны өмчлөх эрхээс татгалзаад сар хүрэхгүй хугацааны дотор дүү Н.Уээсээ худалдан авч байгаа нь ам бүл олуулаа учир дахин зээл авч шинэ орон сууцтай болох, орон сууц худалдан авахад зориулагдсан 8 хувийн хөнгөлөлтэй зээлд хамрагдах үндсэн шалгуурын хүрээнд худалдаж авах орон сууц нь бүрэн ашиглалтанд орсон, өмчлөлийн гэрчилгээтэй бүхий одоо ашиглаж байгаа хуучин орон сууцнаас сонгох боломжтой, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх шаардлагуудад нийцүүлэх зорилгоор ах дүү нараараа ярьж тохироод ийм шийдэлд хүрсэн, дүү Н.У маань зөвшөөрч, надад тусалсан, амьд байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан, би өөрөө орон сууц захиалах гэрээ хийх боломжгүй байсан, учир нь Хаан банкнаас авсан зээлийг дүүгийнхээ данс руу шилжүүлж, бэлнээр гаргаж аваад өмнөх Голомт банкны зээлийг  болон бусад төлбөрүүдийг хийх зорилготой байсан, хэрэв би орон сууц захиалах гэрээ хийчихвэл уг мөнгө “Т” ХХК-ийн дансанд тэр чигээрээ шилжих гээд байсан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй. 

Түүнчлэн иргэн Н.У нь орон сууц худалдсан мөнгийг өөрөө захиран зарцуулах эрхтэй хэдий ч эгч Д.Л*******гийн байрны урьдчилгаанд өгөхөөр өмнө нь зээлсэн 27000000 төгрөгийг Голомт банкинд төлж барагдуулсан, үлдэгдэл мөнгийг буцаан эгч рүүгээ шилжүүлсэн зэргээс үзэхэд маргаан бүхий Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Д*******ийн гудамж, дугаар байрны ******* тоот орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч Д.Л******* төлсөн байх магадлалтай байна. 

Мөн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Улаанбаатар хотын банкны төлбөрийн баримтаар Д.Л*******гээс орон сууц худалдан авсан орлогын 2 хувь болох 1,300,000.0 төгрөгийг дүүргийн татварын хэлтэст нэхэмжлэгч Д.Л******* тушаасан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод татвар ногдуулахдаа үнийн дүнгээр нь тооцож, 2 хувиар татвар төлөхөөр зааснаас үзэхэд тухайн орон сууцыг зарсан этгээд буюу дүү Н.У орлогод ногдох татварыг төлөх ёстой атал орон сууцыг худалдаж авсан тал болох эгч Д.Л******* төлсөн байдлаас үзэхэд дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бататгаж байна. 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар иргэн Н.У гэр бүлийн хамт өөрийн өмчлөлд шилжиж ирсэн буюу эгч Д.Л*******д буцаан худалдсан орон сууц болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны байрны тоотод нүүж ороогүй, амьдарч байгаагүй, зөвхөн 10 хоногийн хугацаанд өмчлөлд нь байсан, дараа нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн нь зээл авахын тулд дүр үзүүлсэн гэрээ байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ч гэрээг хүчингүй болгуулах талаар холбогдох төрийн байгууллагад хандаагүй, үүнийгээ гэрээний нэг тал нас барсан тул х боломжгүй болсон гэж тайлбарлаж байна. 

Мөн талуудын тайлбараар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Д*******ийн гудамж, дугаар байрны ******* тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нагац эгч Д.Л*******д байгааг мэдсээр байж, үрэгдүүлсэн хэмээн дахин шинээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авсан нь гуравдагч этгээд Г.Д*******, Д.Б******* нарын зохисгүй, төрийн байгууллагын үйлчилгээг хэтрүүлэн ашигласан үйлдэл болжээ. 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын /13361/ Б.Д*******ийн гудамж дугаар байрны ******* тоот 1 өрөө орон сууцыг иргэн Г.Д*******, Д.Б******* нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22040 дугаарт бүртгэж, 000335*******4 тоот гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу үйлдэл болсон бөгөөд тухайн тохиолдолд хариуцагчийг буруутгах үндэслэлгүйн зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болно. 

Харин нэгэнт маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Г.Д*******, Д.Б******* нарын өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй боловч 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Орон сууцанд хөрөнгө оруулалт, захиалга, гүйцэтгэлийн” ******* дугаар гэрээ, гүйцэтгэгч компанийн хураан авч устгасан гэх 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.Утэй хийсэн захиалгын гэрээнүүдийн 5.1.1-д заасан төлбөрийг хэн хэрхэн төлсөн, төлбөрт өгсөн мөнгөний эх сурвалж хаанаас үүссэн, нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлд байсан байрыг дүүгийн өмчлөлд бүрэн шилжүүлээд дараа нь юуны тулд буцаагаад худалдан авсан нь ямар зорилготой байсан, захиалгын байранд нэхэмжлэгч хэдэн хувийн хөрөнгө оруулалтыг хийсэн, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь төлбөрийг төлсөн эсэх, уг байрнаас нэхэмжлэгчид оногдох хэсэг байгаа эсэх талаар өмчлөлийн маргаан дуусаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хэргийн оролцогчид хоорондоо тохиролцож, өмчлөгчөөр нэрийг нь нэмэх асуудлыг тохиролцсон тохиолдолд манай зүгээс татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг өгч байгаа тул уг асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлсний дараа холбогдох төрийн захиргааны байгууллагад х нь зүйтэй байна. 

Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр өмнө нь иргэний шүүхэд хандсан боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 101/Ш32016/06014 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгосон бүртгэлийн талаарх гомдлоо холбогдох захиргааны байгууллагад гаргах боломжтой гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзжээ.  

Иймд нэхэмжлэгч Д.Л*******гийн “Иргэн Г.Д*******, Д.Б******* нарын өмчлөх эрхийн бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын /13361/ Б.Д*******ийн гудамж, -р байр, ******* тоот 1 өрөө орон сууцны Ү-22040 дугаарт бүртгэлтэй 000335*******4 тоот гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Д.Л*******г өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээр дурьдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг цаашид тодруулах шаардлагатай, төрөл садангийн хоорондын өмчлөлийн маргаантай асуудал нь захиргааны шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын /13361/ Б.Д*******ийн гудамж, -р байр, ******* тоот 1 өрөө орон сууцны Ү-22040 дугаарт бүртгэлтэй, 000335*******4 тоот гэрчилгээ бүхий иргэн Г.Д*******, Д.Б******* нарын өмчлөх эрхийн бүртгэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.9-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын /13361/ Б.Д*******ийн гудамж, -р байр, ******* тоот 1 өрөө орон сууцны Ү-22040 дугаарт бүртгэлтэй, 000335*******4 тоот гэрчилгээ бүхий иргэн Г.Д*******, Д.Б******* нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ОЮУМАА