Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2017/00098

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 358 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-нд холбогдох

2.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний өмчлөлийн 4-23-36 тоот 2 өрөө орон сууцыг 2015-10-15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдаанд оруулж "ЭМПИПИ"ХЗХ ялагч болсон. Тухайн үед орон сууц маань Орхон аймаг дахь ХААН банкны барьцаанд байсан бөгөөд орон сууцны үнээс төлбөр авагч нарт хуваагаад Орхон аймаг дахь ХААН банкны салбарт төлөх учиртай байсан 32.500.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Эрдэнэхүү албаныхаа дансанд авч үлдсэн байсан. ХААН банкны нэхэмжлэлтэй шүүх хурал болж ******* банктай 32.500.000 төгрөгөн дээр эвлэрээд тус албаны дансанд байршигдсан 32.500.000 төгрөгийг банканд төлж орон сууцаа чөлөөлүүлж авах гэтэл 2.300.000 төгрөгийг нь байхгүй болгосон байна. Дээрх мөнгийг "ЭМПИПИ" ХЗХ-ны хүсэлтээр битүүмжилсэн байсан юм билээ. 1-рт дансанд байршсан мөнгө, 2-рт Барьцаанд байж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр битүүмжпэгдсэн мөнгийг барьцаанаас чөлөөлөөгүй байхад албан тушаалаа ашиглан авч хэрэглэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажилагааны улмаас хууль бусаар авсан мөнгийг нь би хариуцах учиргүй юм. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2.300.000 төгрөг гаргуулан ******* надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг 1,418,210 төгрөг болгож бууруулж байна.Отгонбаярын байрыг 72 500 000 төгрөгөөр худалдан борлуулж ЭМПИПИ ХЗХ авсан. Төлбөрт төлөгч нарт хуваарилаад 32 783 000 төгрөг үлдсэн Хаан банк, Отгонбаяр нар 32 500 000 төгрөгт эвлэрсэн тул энэ мөнгийг Хаан банкинд шилжүүлэх ёстой байтал 30 300 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Хаан банкны албан тоотооо Отгонбаярыг 1 418 210 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн байна. Хаан банк барьцаалагч тул тэргүүн ээлжинд төлбөрөө авах ёстой байсан. Гэтэл хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 54.1,54.2 дахь заалтыг зөрчсөн. Иймд 1 418 210 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Шүүгчийн захирамжуудаар төлбөр төлөгч *******аас 58.183.875 төгрөг гаргуулж А.Саруултуяад, 6.432.210 төгрөг гаргуулж Даваанямд, 3.005.800 төгрөг гаргуулж Т.Туяад 10.175.000 төгрөгийг Батжаргалд тус тус шийдвэрлэсний дагуу гүйцэтгэх бичиг баримтуудыг үндэслэн гүйцэтгэх ажиллагаа явуулж Отгонбаярын өмчлөлийн 4-23-36 тоот орон сууцыг дуудлага худалдаагаар 72 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Дуудлага худалдаанаас төвлөрсөн мөнгийг журмын дагуу төлбөр авагч нарт хувь тэнцүүлэн хуваарилан олгож үлдэгдэл 30 300 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар битүүмжилсэн. Шүүхийн шийдвэрээр 30 300 000 төгрөгийг Хаан банкинд шилжүүлсэн.1 418 210 төгрөг дутуу шилжүүлсэн шалтгаан нь шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Эрдэнэхүү, Наранбаяр нар төлбөр авагч Даваанямд илүү мөнгө шилжүүлсэн байсан. Төлбөр авагч Давааням илүү мөнгийг буцаан шилжүүлэхдээ хувь тэнцүүлсэн хэмжээгээр биш өөрийн авах ёстой төлбөрөө бүрэн авч үлдээд 314 000 төгрөг шилжүүлсэн тул үүний зөрүү гарсан байгаа. 4 700 000 төгрөг олгох байтал 6 900 000 төгрөг олгосон байдаг. Иймд Отгонбаярын эрх ашиг хөндөгдсөн зүйлгүй. Нөгөө талаар Отгонбаяр мөнгө дутуу шилжүүлсэн гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй, хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 358 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 51750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* иргэн А.Саруултуяа нарт төлбөр төлөх байсан учир түүний өмчлөлийн 4-23-36 тоот 2 өрөө сууцыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2015-10-15-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулж 72.500.000 төгрөгөөр зарагдсан.Дээрх дуудлага худалдаа болохоос нэг өдрийн өмнө буюу 2015-10-14-ний өдөр 1126 тоотоор Орхон аймаг дахь ХААН банкны салбар Орхон амйгийн ШШГА-нд нэхэмжпэгч *******ын зээлийн үлдэгдэл 32.783.000 төгрөгийн үлдэгдэлтэй болох талаар мэдэгдсэн байна.

ШШГА-ны 54-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч дээрх төлбөрийн мөнгийг өөрийн байгууллагын дансандаа авч үлдлээ гэж *******т хэлсэн бөгөөд ХААН банкны салбарын нэхэмжпэлтэй хэргийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016-06-27-ны өдөр хянан хэлэлцэх явцад хоёр тал ШШГА-ны дансандаа байршуулж үлдсэн 32.500.000 төгрөгөн дээр эвлэрч нэхэмжпэгч ХААН банкны Орхон аймаг дахь салбар нэхэмжлэлийн шаардлагаа 2.521.994 төгрөгөөр бууруулсан.

*******-ны данснаас 32.500.000 төгрөгөө ХААН банк авах гэтэл 30.200.000 төгрөг дансанд нь үлдээд 2.300.000 төгрөг нь дутсан байсан.Гэтэл нэг төлбөр авагч Даваанямд 4.700.000 төгрөг өгөх учиртай байтал андуураад 2.200.000 төгрөгийг илүү өгчихсөн байсан гэж тухайн үед 54-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Эрдэнэхүү мэдүүлдэг.Гэтэл шүүх шийдвэрлэхдээ "Нэхэмжлэгч *******ын эрх ашиг хөндөгдөж.хохирол учирсан байдал тогтоогдохгүй байна."гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч ******* өөрийн өмчлөлийн 4-23-36 тоот 2 өрөө сууцаа 2015-10-15-ны өдөр дуудлага худалдаанд оруулж Орхон аймаг дахь "ЭМПИПИ" ХЗХ ялагч болсонч өнөөдрийг хүртэл бүтэн нэг жил 6 сар өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй хохирсоор байна.Мөн ХААН банканд төлөх төлбөргүй сууж байх ёстой байтал байнга өр төлбөр нэхэгдэж нэхэмжлэгч *******ын хууль ёсны эрх ашиг хохирсоор байхад хохирсон зүйлгүй гэсэн дүгнэлт нь үнэхээр бүдүүлэг дүгнэлт болжээ.

Энэ үйл ажиллагаа ШШГА-ны ажилтаны буруутай үйл ажиллагаанаас учирсан /хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас 2.200.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн/ болох нь нотлогдсоор байтал шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Иймд Дээрх шийдвэртэй хэргийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны шатанд 1.418.210 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Нэхэмжлэгч ******* нь Хаан банкны Орхон салбараас 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100.000.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалттай зээл авсан ба түүний барьцаанд Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-23-26 тоот 2 өрөө орон сууцаа барьцаалжээ.

******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх бичиг баримтуудыг үндэслэн гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж түүний өмчлөлийн Хаан банкны барьцаанд байгаа Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-23-26 тоот 2 өрөө байрыг дуудлага худалдаанд оруулж 72.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан байна.

Дуудлага худалдаагаар төвлөрсөн 72.500.000 төгрөгөөс төлбөр авагч Батжаргалд 6.900.000 төгрөг, Даваанямд 6.900.000 төгрөг, Туяад 2.100.000 төгрөг, Саруултуяад 26.300.000 төгрөг нийт 42.200.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, төлбөрийн даалгавар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч ШШГА нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнээс тэргүүн ээлжинд барьцаалагч Хаан банкинд төлөх өрийг шилжүүлээгүй, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т зааснаар барьцаалагч барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрхтэй мөн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасан шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгө нь хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол төлбөр авагч 1 бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно гэсэн хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүйгээс үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч Хаан банкны төлбөр бүрэн төлөгдөөгүй, тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх нь зөрчигдсөн бусад төлбөр авагчид авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн мөнгийг олгоогүйгээс нэхэмжлэгч ******* Хаан банкинд төлөх төлбөр хүрэлцэхгүй болж одоо 1.418.210 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болж эрх ашиг нь зөрчигдсөн байна. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогдож байх тул ШШГА-наас 1.418.210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 358 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд ... шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1.418.210 төгрөг гаргуулж *******т олгосугай гэж,

2. Шийдвэрийн 2 дахь заалтанд ...хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын тэмдэгтийн хураамжинд 53.641 төгрөг гаргуулж, 51.750 төгрөгийг нэхэмжлэгч *******т олгож, зөрүү 1891 төгрөгийг төрийн санд олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.650 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

С.УРАНЧИМЭГ