Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 135

 

 

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Г даргалан,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам,

     Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, 

      Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтуяа,

      Шүүгдэгч: Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ө.Б-д холбогдох 1835000690136 дугаартай  эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

    Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Увс  аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаагийн ажил-эрх зүйч мэргэжилтэй, Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 17-р хороо 2-15 тоотод оршин суух, одоо Увс аймаг Улаангом сум 11-р баг 24 айлын орон сууцны 2-13 тоотод оршин суудаг Х  овогт Ө.Б. /РД:      

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:   Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 2-р багийн нутагт оршин суух иргэн Ж.Г-ы өвөлжөөний хашаанд байсан бог малнаас хохирогч Г.Г-ийн 2, Ж.Г-ы 4, Г.Г-ын 1, Б-ийн 2 ямаа тус тус хулгайд алдагдсан гэх эрүүгийн 17350002270034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгаж, хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Шүүгдэгч Ө.Бг хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

      Шүүгдэгч Ө.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2017 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 2-р багийн нутагт оршин суух иргэн Ж.Гы өвөлжөөний хашаанд байсан бог малнаас хохирогч Г.Г-ийн 2, Ж.Г-ы 4, Ж.Г-ын 1, Бийн 2 ямаа тус тус хулгайд алдагдсан гэх эрүүгийн 17350002270034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хохирогч Ж.Г, Г.Г, Г.Бь, Г.Г нарын хохирогчоор өгсөн мэдүүлгийг утгасан, хохирогч Ж.Г, Г.Г, Г.Б, Г.Г нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ж.Г, Г.Г, Г.Б, Г.Г нарт “Малын үнэлгээ тогтоох тухай” УВ/01/207 дугаартай дүгнэлт болон 17350002270034 дугаартай эрүүгийн хэргийн материал танилцуулсан баримтуудыг хуурамчаар үйлдэж хэрэгт хавсаргасан болох нь гэрч Г.Г-ын “Хэсгийн төлөөлөгч Ө.Б 173500227 дугаартай хэргийн талаар надаас 2 удаа хохирогчоор мэдүүлэг авсан. Надаас мэдүүлэг авахдаа хулгайлагдсан 9 тооны ямааны талаар асуусан. Надаас хохирогчоор мэдүүлэг авч байна гэж хэлсэн бөгөөд би мэдүүлэг өгчихөөд мэдүүлгээ уншиж танилцаагүй. Надаас мэдүүлэг авахдаа ямар нэгэн хууль сануулаагүй. Хэсгийн төлөөлөгч Б эхний мэдүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын эхээр манай гэрт хөдөө гараар бичиж авсан. 2 дахь мэдүүлгийг Наранбулаг сумын төвд цагдаагийн байранд компьютер дээр бичиж аваад надаар гарын үсэг зуруулсан. Хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд зурагдсан байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Тухайн гарын үсэг нь намайг бодвол гоё бичсэн байна. Харваас миний гарын үсэг биш байна. Надад үзүүлж байгаа хавтаст хэргийн 35-р хуудсанд байгаа “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн тодорхойлолтыг би одоо харж байна. Мөн хавтаст хэргийн 40-р хуудсанд байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би гарын үсэг зураагүй. Мөн 69-р хуудсанд байгаа хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би хэргийн материалтай танилцаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73-р тал/,

     гэрч Г.Б-ийн “Би 2017 оны 12 дугаар сарын 15-нд Наранбулаг сумын Зах гэх газарт байсан тул хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцож гарын үсэг зураагүй. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Хэсгийн төлөөлөгч Б надаас хохирогчооор 2 удаа мэдүүлэг авсан. Наранбулаг сумын нутаг Сарвах гэх газарт миний дүү Баттулгын гэрт анх мэдүүлэг авсан. Дараа нь Наранбулаг сумын төвд мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа алдагдсан ямааны талаар тодруулж асуусан. Тухайн үед Б надад уншиж өгөөд танилцуулж байсан. Б надаас мэдүүлэг авахдаа тэр дор нь гарын үсэг зуруулж байсан. Би “надад мэдэх зүйл байхгүй, миний мал аавын гэрт байсан. Гомдол санал байхгүй” гэж л хэлж мэдүүлэг өгсөн. Б миний хэлж байгаа зүйлийг бичээд сууж байсныг би харж байсан болохоор мэдүүлгээ уншиж үзээгүй юм. Б надад мэдүүлгийг танилцуулаад гарын үсэг зуруулсан. 173500227 тоот хэргийн 17, 18-р хуудсан дээр байгаа 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний нэхэмжлэгч болон хохирогчоор тооцсон тогтоол дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Би хэрэгт байгаа малын үнэлгээ тогтоосон дүгнэлтийг хараагүй, би гарын үсэг зурсан зүйл байхгүй. Би хэргийн материалтай танилцаагүй. Хэсгийн төлөөлөгч Б надаас нийт 2 удаа мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэг дээр гарын үсэг зурсан гэдгээ санаж байна. Бусад материалыг нь мэдэхгүй байна. Би Б-гийн гарын үсэг зур гэсэн цаасан дээр нь гарын үсгээ зураад явуулчихсан бөгөөд хэдэн цаасан дээр зурсанаа мэдэхгүй байна. 10 гаруй цаасан дээр зурсан байх. Тухайн цааснууд нь юм бичиж тэмдэглэсэн цааснууд байсан бөгөөд би уншиж үзэлгүй гарын үсгээ зурсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-77-р тал/,

     гэрч Ж.Г-ы өгсөн “2017 оны 12 дугаар сарын 14, 15-ны үед би Улаангом сумын төвд нядалсан малынхаа арьс ширийг өгөхөөр ирчихсэн байж байтал манай гэрээс надруу залгаж манай өвөлжөөнд байсан бог малаас 9 тооны ямаа алж нядалсан гэж мэдэгдсэн. Тэгэхээр нь би Улаангом сумаас 12 дугаар сарын 15-ны өдөр гарч яваад замдаа хүү Г-ынхаа гэрт хоноод маргааш нь буюу 2017 оны 12 дугаар 16-ны өдөр гэртээ очиход манайд ирсэн цагдаа нар миний хүү Б-ийн гэрлүү явсан байсан. Мөн хэсгийн төлөөлөгч намайг сумын төв рүү ороод ир гэж хэлүүлсэн байсан тул би 12 дугаар сарын 16-ны өдөр Наранбулаг сумын төв орж хэсгийн төлөөлөгч Б-тэй уулзаж анхныхаа мэдүүлгийг өгсөн. Түүний дараа Б 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед манай гэрт ирж мэдүүлэг авсан. Тэгээд шөнө нь сэжиглэж байгаа залуугийн гэрлүү явна гээд явсан. 2018 оны 1 дүгээр сард би өдрийг нь санахгүй байна сумын төвд Б-тэй уулзахад Б “би одоо ингэсгээд танайх руу явна” гэж хэлэхээр нь би “манайх руу явах зам хаагдсан. Би Га, Бь, Г нарын өмнөөс гарын үсгийг нь зурчихая” гээд хүүхдүүдийнхээ өмнөөс гарын үсэг зурчихаад явсан. Б надад “та хүний өмнөөс гарын үсэг зурж болохгүй” гэхэд нь “энд ирж гарын үсэг зурах хүн байхгүй. Зам хаагдсан хүн бүл байхгүй би зурчихая” гээд зуруулах цаас байвал өгчих гээд би гарын үсэг зурчихсан юм. Түүний дараа 2018 оны 01 дүгээр сарын 10 гарсан байхад би Увс аймгийн төвд орж ирээд байж байтал Б намайг дуудаж би цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Би Наранбулаг сумын хэсгийн төлөөлөгч Бд нийт 4 удаа мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р тал/,  

    гэрч Г.Г-ийн “Хэрэг бүртгэлтийн 173500227 дугаартай хэргийг шалгах явцдаа хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б надаас хохирогчоор 2 удаа мэдүүлэг авахдаа Наранбулаг сумын цагдаагийн хэсгийн байранд авсан. Хавтаст хэргийн 15, 16-р хуудсанд байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Би тухайн үед мэдүүлгийг уншаад нэрнийхээ урд зурсан. Харин 16 дугаар хуудасны урд талын доод хоосон зайнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. 38 дугаар хуудсанд байгаа Г гэх нэрний өмнө зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Мөн надад хэргийн материал танилцуулж байсан боловч 67-р хуудсанд зурагдсан байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р тал/,

 

     гэрч Г.Г-ийн  “2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би цагдаагийн газарт гомдол гаргасны дараа замын унаанд дайгдаж Наранбулаг сумын 2-р багийн нутаг Жаргалтай гэх газарт 16 цагийн үед очсон. Хэргийн газарт би ганцаараа очсон бөгөөд намайг очсоны дараа хэсгийн төлөөлөгч Б хажуудаа 3 хүнтэй хамт ирсэн. Б хэргийн газрын үзлэг хийхдээ тэмдэглэл хөтлөөгүй. Эрүүгийн 17350002270034 дугаартай хэргийн 04-р хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд бичсэн Г гэх гарын үсэг миний гарын үсэг баш байна. Харин 22-23-р хуудсан байгаа гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн Г гэсэн гарын үсэг миний гарын үсэг мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65-р тал/,     

       Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3522 дугаартай: “Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Г.Г, Г.Бь, Г.Г, Ж.Г, Г.Г нарын гэх гарын үсгийн туршилтын загварууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

      1735002270034 дугаартай хавтаст хэргийн материалын 4 дугаартай хуудсанд авагдсан “2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр” гэсэн огноотой Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 18 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр” гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 39 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 14-ний өдөр” гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 68 дугаартай хуудсанд авагдсан 2018 оны 01 сарын 30-ны өдөр” гэсэн огноотой Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй “Бь” гэж уншигдах гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Б-ийн гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий хэлбэр, зонхилох хэлбэр, налалт, үсгийн хэмжээ, сунгалт, холболт зэрэг гарын үсгийн ерөнхий болон хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

      1735002270034 дугаартай хавтаст хэргийн материалын 4 дугаартай хуудсанд авагдсан “2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр” гэсэн огноотой Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэх баримтад зурсан шинжилж буй “Г” гэж уншигдах гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Гийн гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий хэлбэр, хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, зонхилох чиглэл, налалт, үсгийн хэмжээ, холболт, даралт, чиглэл зэрэг гарын үсгийн ерөнхий болон хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний тоо, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

     1735002270034 дугаартай хавтаст хэргийн материалын 13, 14 дугаартай хуудсуудад авагдсан “2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр” гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 37 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 12-ны өдөр” гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 70 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 30-ны өдөр” гэсэн огноотой Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй үл уншигдах элементүүдээс бүтсэн гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Ггийн гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий хэлбэр, хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, зонхилох чиглэл, сунгалт, чиглэл зэрэг гарын үсгийн ерөнхий болон хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний хэмжээ зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

     1735002270034 дугаартай хавтаст хэргийн материалын 16 дугаартай хуудсанд авагдсан “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр” гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 38 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 14-ны өдөр” гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 67 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 30-ны өдөр” гэсэн огноотой Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй “Г” гэж уншигдах гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Г-ийн гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий хэлбэр, хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, зонхилох чиглэл, сунгалт, чиглэл зэрэг гарын үсгийн ерөнхий болон хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

     1735002270034 дугаартай хавтаст хэргийн материалын 20 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр” гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 40 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 15-ны өдөр” гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 69 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 30-ны өдөр” гэсэн огноотой Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй “Га” гэж уншигдах гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Г-ын гэх гарын үсгийн загваруудтай галиглал, ерөнхий хэлбэр, хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, хөдөлгөөний маяг, зонхилох хэлбэр, налалт, сунгалт, чиглэл, элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг гарын үсгийн ерөнхий болон хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.” гэх дүгнэлт, хавсралтууд /хх-ийн 113-117, 118-125-р тал/,   

 

     Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4188 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “1735002270034” эрүүгийн хэргийн дугаартай хавтаст хэргийн материалд авагдсан шинжилж буй гарын үсгүүд нь Ө.Б-гийн бичгийн хэв мөн байна.

     Дээрх хавтаст хэргийн материалын 4 дугаартай хуудсанд авагдсан “2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр” гэсэн огноотой Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 18 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр” гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 39 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 14-ны өдөр” гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 68 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 30-ны өдөр” гэсэн огноотой Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй “Б” гэж уншигдах гарын үсгүүд нь Ө.Б-гийн бичмэлээр бичсэн бичгийн хэвийн туршилтын загваруудтай хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, хөдөлгөөний маяг, налалт, үсгийн хэмжээ, сунгалт, даралт, элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг гарын үсэг, бичгийн хэвийн ерөнхий болон хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна.

     1735002270034 дугаартай хавтаст материалын 4 дугаартай хуудсанд авагдсан “2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр” гэсэн огноотой Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэх баримтад зурсан шинжилж буй “Г” гэж уншигдах гарын үсэг Б-гийн дармалаар бичсэн бичгийн хэвийн туршилтын загваруудтай хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, хөдөлгөөний зонхилох хэлбэр, налалт, үсгийн хэмжээ, сунгалт, даралт, чиглэл зэрэг гарын үсэг, бичгийн хэвийн ерөнхий болон хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

    1735002270034 дугаартай хавтаст материалын 13, 14 дугаартай хуудсуудад авагдсан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр” гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан  тэмдэглэл, 37        дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 12-ны өдөр” гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 70 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 30-ны өдөр” гэсэн огноотой Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан /Ж.Г гэх нэрний өмнө зурагдсан/ шинжилж буй үл уншигдах элементүүдээс бүтсэн гарын үсгүүд нь Ө.Бгийн бичмэлээр бичсэн бичгийн хэвийн туршилтын загваруудтай хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, зонхилох хэлбэр, үсгийн хэмжээ, сунгалт, холболт, даралт зэрэг гарын үсэг, бичгийн хэвийн ерөнхий болон хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

    1735002270034 дугаартай хавтаст материалын 16 дугаартай хуудсанд авагдсан “2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр” гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 38 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 14-ны өдөр” гэсэн Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 67 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 30-ны өдөр” гэсэн Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудг шинжилж буй “Г” гэж уншигдах гарын үсгүүд нь Ө.Б-гийн бичмэлээр бичсэн бичгийн хэвийн туршилтын загваруудтай хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, үсгийн хэмжээ, сунгалт, даралт зэрэг гарын үсэг, бичгийн хэвийн ерөнхий болон хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний чиглэл зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

     1735002270034 дугаартай хавтаст материалын 20 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр” гэсэн огноотой Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 40 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 15-ны өдөр” гэсэн огноотой Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, 69 дугаартай хуудсанд авагдсан “2018 оны 01 сарын 30-ны өдөр” гэсэн огноотой Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл гэх баримтуудад зурсан шинжилж буй “Га” гэж уншигдах гарын үсгүүд нь Ө.Бгийн дармалаар бичсэн бичгийн хэвийн туршилтын загваруудтай хөдөлгөөний эвсэл, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, хөдөлгөөний маяг, зонхилох хэлбэр, налалт, үсгийн хэмжээ, даралт, чиглэл, элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг гарын үсэг, бичгийн хэвийн ерөнхий болон хөдөлгөөний чиглэл, хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэх дүгнэлт, хавсралтууд /хх-ийн 128-131, 132-140, 141-147-р тал/,                      

 

 шүүгдэгч Ө.Б-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр Увс аймгийн Наранбулаг сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.  Би 2017 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багт оршин суух иргэн Ж.Г-ы өвөлжөөний хашаанд байсан бог малаас хохирогч Г.Г-ийн 2, Ж.Г-ы 4, Г.Г-ын 1, Б-ийн 2 ямааг тус тус хулгайлсан гэх эрүүгийн 1735002270034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг илрүүлсэн юм. Би мөрдөн шалгаж ажиллагааг хийж нотлох баримт цуглуулахдаа 1735002270034 дугаартай хэргийг прокурорт хянуулахад “хохирогч Г.Г, Ж.Г, Г.Г, Б нарын мэдүүлэг зөрүүтэй, мөн үг үсгийн алдаатай байгааг зас” гэсний дагуу хохирогч нараас дахин мэдүүлэг авах гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан, гэрт нь очих гэсэн боловч цас ихтэй болохоор очиход хүндрэлтэй байсан, хэргийн хугацаа дуусаж байсан зэргээс хамаараад хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаж өөрөө бичиж хэрэгт хийгээд урьд зөрүүтэй мэдүүлгүүдийг хэргээс авч устгасан. Хэргийн газарт очоод хөндлөнгийн гэрч байхгүй болохоор үзлэг хийж чадаагүй учраас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр зурагдсан Б, Г нарын гарын үсгийг би өөрөө зурсан. Мөн хохирогч нарт шинжээчийн дүгнэлт, болон хэргийн материалыг танилцуулж чадаагүй учраас өөрөө энэ тэмдэглэлүүдэд Ж.Г, Г.Г, Г.Б, Г.Г нарын гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

                                   

     Шүүгдэгч Ө.Б нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/516 тоот тушаал /хх-ийн 153-р тал/-аар Увс аймгийн Цагдаагийн газрын Наранбулаг сум дахь хэсгийн төлөөлөгчийн ажилд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “2017 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 2-р багийн нутагт оршин суух иргэн Ж.Гы өвөлжөөний хашаанд байсан бог малнаас хохирогч Г.Г-ийн 2, Ж.Г-ы 4, Г.Г-ын 1, Г.Б-ийн 2 ямаа хулгайд алдагдсан” гэх эрүүгийн 17350002270034 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан тул хууль сахиулагч гэж үзнэ.

     Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг нь тодорхой үйлдэл хийснээр төгсөх буюу материаллаг хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул шүүгдэгч Ө.Б хэрэгт авагдсан нотлох баримтыг устгах, хуурамч нотлох баримт хэрэгт хавсаргах үйлдэл хийснээр энэ гэмт хэрэг төгсөнө.

     Шүүгдэгчийн өмгөөлөгч “Ө.Б нотлох баримт устгасан, хуурамч нотлох баримт үйлдэж, хэрэгт хавсаргасан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй, прокурорын хяналтын шатанд илэрсэн тул гэмт хэрэг гэж үзэхгүй. Мөн хэргийн улмаас хэн нэгэнд хохирол учраагүй” гэж мэтгэлцсэнийг хүлээн авах үндэслэлгүй болно.

     Учир нь нотлох баримт цуглуулж бэхжүүлэх, шалгаж үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг хууль сахиулагч /мөрдөгч/ зөрчиж, дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг устгах, хуурамчаар үйлдэж хэрэгт хавсаргаснаар энэ гэмт хэрэг төгсөх бөгөөд үүнийг хэзээ, хэн илрүүлсэн, гэмт хэргийн улмаас бодит хохирол учирсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

     Энэ гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж бэхжүүлэх, шалгаж үнэлэх талаар тогтоосон журмыг зөрчсөн санаатай үйлдэл байхаас гадна хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эд хөрөнгөнд хохирол учирч болох боловч заавал хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эд хөрөнгөнд хохирол учирсан байхыг шаардахгүй.

     Мөрдөгч Ө.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу 1735002270034 дугаартай эрүүгийн хэрэгт хэрэгт авагдсан хохирогч Г.Г, Ж.Г, Г.Г, Г.Бь нарын мэдүүлгийг “утга агуулгын хувьд зөрүүтэй, үг үсгийн алдаатай” байсан гэх үндэслэлээр хавтаст хэргээс авч устгасан, хохирогч нартай утсаар холбогдож чадаагүй, орон зай, цаг хугацааны хувьд очиж уулзах боломжгүй байсан гэх шалтгаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж, дээрх хохирогч нарын мэдүүлэг, тэдэнд шинжээчийн дүгнэлт болон хэргийн материал танилцуулсан баримтыг хуурамчаар үйлдэж хэрэгт хавсаргасан үйлдэл нь өөрт болон бусдад бодит хохирол учруулаагүй боловч хууль сахиулагч /мөрдөгч/-ийн хувьд өөрийн албаны үүргээ хөнгөвчлөх зорилгоор хийсэн санаатай  үйлдэл байна.

     Хохирогч нарт шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалыг танилцуулаагүй атлаа  танилцуулсан гэх баримтыг хуурамчаар үйлдэж хэрэгт хавсаргасан нь тэдний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд уг зөрчлийг 1735002270034 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор илрүүлж, залруулан эрхийг сэргээн эдлүүлсэн. Хохирогч Г.Г, Ж.Г, Г.Г, Г.Б нарт бодит хохирол учраагүй тул тэднийг энэ хэрэгт хохирогчоор тогтоогоогүйг буруутгах үндэслэлгүй.

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ө.Б-г хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

     Шүүгдэгч Ө.Б нь “Би хохирогч нарын мэдүүлгийг устгасан, мэдүүлгийг өөрөө хуурамчаар үйлдэж хэрэгт хавсаргасан, шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалыг танилцуулсан баримтанд хохирогч нарын гарын үсгийг дуурайлган зурж хэрэгт хавсаргасан нь прокуророос тавьсан шаардлагын дагуу цаг хугацаанд нь хэргээ шилжүүлэх гэж прокурорын ашиг сонирхолын төлөө хийсэн үйлдэл юм. Энэ үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.  

            2. Шүүгдэгч Ө.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

     Шүүгдэгч Ө.Б нь хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.          

     Шүүгдэгч Ө.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 150-р тал/-р нотлогдож байна.            

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ө.Б нь гэмт хэрэг үйлдлийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, түүний хувийн байдал, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, нийгмийн аюул болон учирсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

                 

     Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.            

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Ховогт Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д 5450 /таван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.450.000 таван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Б нь 5450 /таван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.450.000 /таван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

     4. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нд шүүх биелэгдээгүй торгох ялын  15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугэй.

     5. Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ