Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/01704

 

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/01704

 

 

БИБ- ХХК нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/02264 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч БИБ- ХХК, О.Ө, Ш.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, Д.Бархас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101\ШШ2017\02207 дугаар шийдвэрээр хариуцагч О.Ө, Ш.О, БИБ- ХХК-иас нийт 875.438.948 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 10-р хороо, Улаанхуарангийн 1-191 тоот хаягт байршилтай 960 м.кв талбайтай Ү-2204058784 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг байрны зоорийн давхарт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204075900 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204049182 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн уг барилгын 2 давхарт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204075899 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг барилгын 3-5 давхарт байршилтай 576 м.кв талбайтай Ү-2204075898 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, нэгж талбарын 3025\5011 тоот дугаартай 515 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 10-р хороо, цахилгаан дэд станцын зүүн урд байршилтай нэгж салбарын 133025\5021 тоот дугаартай 759 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 10-р хороо, нэгж талбарын 18649310952454 тоот дугаатай 448 м.кв талбайтай газрыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин томилж, нийт 3.728.142.800 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээ бид одоогоос 3 жилийн өмнө үнэлүүлэхэд нийт, 3.821.190.000 төгрөг болж байсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгүүдээ бид одоогоос 3 жилийн өмнө хийлгэсэн үнэлгээнд ч хүрэхгүй болсныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд төлбөр төлөгч БИБ- ХХК, Ш.О, О.Ө нарын төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний Мөнх оргил трейд ХХК-ийг томилж тогтоосон 3.728.142.800 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэрээр БИБ- ХХК, Ш.О, О.Ө нараас 875.438.948 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул 8 үл хөдлөх эд хөрөнгийг 18260451/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, 18260451/06 дугаар тогтоолоор барьцаалан хурааж, 277 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК шинжээчээр томилогдож тайланг хугацаанд нь ирүүлсэн. Сэлэнгэ эстимэйт ХХКйн үнэлгээг хүчингүй болгуулахаар төлбөр төлөгч нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/Ш32019/01706 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлж, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/Ш32019/03174 дүгээр шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч БИБ- ХХК, Ш.О, О.Ө нар нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/Ш32019/05394 дүгээр захирамжаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 8 үл хөдлөх эд хөрөнгүүдийг холбогдох хэсгээр түдгэлзүүлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр авагч Хас банк ХХКас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13/34 тоот албан бичгээр тус газарт хандаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр дахин тогтоолгож дуудлага худалдаанд оруулах талаар албан бичиг ирүүлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дурьдсанаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт дурьдаагүй ажиллагаа буюу төлбөр авагч Хас банк ХХК-ийн хүсэлтэд дурьдсанаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хураах тогтоолыг хүчингүй болгож, барьцаа хөрөнгийг дахин хураах ажиллагаа хийх боломжгүй. Иймд төлбөр авагч Хас банк ХХК нь давж заалдах гомдол гаргалгүй дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул тус газраас 2020 оны 01 дүгээр сарын 23- ны өдрийн 79 дүгээр тогтолоор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бэлэн болсон тайланг үнэлгээний хөлс төлөөгүй удааширсаны улмаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тайланг биечлэн хүлээн авсан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 8 үл хөдлөх эд хөрөнгүүдийг дараах байдлаар үнэлгээг тогтоожээ. Үүнд:

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 11-191 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025/5011 дугаартай 515 м.кв талбайтай газрыг 358.300.000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 1-5 давхарт байршилтай, 960 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 920.100.000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хзсэг улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын зоорийн давхарт байршилтай, 192 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн 165.600.000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 18649310952454 дугаартай 448 м.кв талбайтай газрыг 311.600.000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цахилгаан дэд станцын зүүн урд талд байрлах АОС хаягт байршилтай, нэгж талбарын 133025/5021 дугаартай 759 м.кв талбайтай газрыг 586.700.000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 тоотод байршилтай, 960 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 901.700.000 төгрөгөөр тус тус тогтоосон үнэлгээний мэдэгдлүүдийг талуудад 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэх хуудаст дурьдсан хаяг болон улсын бүртгэлийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Ш.Огийн гүйцэтгэх хуудаст дурьдсан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуаран 1 дүгээр гудамж 191 тоотод очиж 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 4/6410, 4/6408, 4/6409, 4/6405, 4/6404, 4/6406 тоот үнэлгээний мэдэгдлүүдийг танилцуулж, анхны албадан дуудлага худалдаанд 70 хувиас эхлэн дуудагдахыг хуулиар сануулж тус бүр эх хувиар нь өгч, мөн О.Өд өгөхийг даалгасан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлүүдийг хугацаанд нь талуудад хүргүүлж, мэдэгдсэн. Төлбөр төлөгч нарт мэдэгдлүүдийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 315 тоот албан бичгээр дуудан ирүүлж, тогтоол, мэдэгдлүүдийн нэг хувийг өгсөн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоолд зааснаар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд санал ирээгүй буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдах хоёр дахь албадан дуудлага худалдааг 6 сараар хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20/01 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан болно. Анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй буюу худалдан борлогдоогүй, хоёр дахь албан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн нь хуулийн дагуу явагдаж байгаа тул төлбөр төлөгч БИБ- ХХК, Ш.О, О.Ө нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, Д.Бархас нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/02207 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2017 оны 1988 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00010 тоот тогтоолоор Ш.О, О.Ө, БИБ- ХХК-аас 875.438.948 төгрөгийг гаргуулан Хас банк-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэр дурьдагдсан барьцаа хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх хуудсанд заагдсан хөрөнгүүдийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18260451/06 дугаартай тогтоол үйлдэн хураасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгө хураах ажиллагааг дахин хийлгүй, дээрх тогтоолыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шинжээч томилох тухай 79 тоот тогтоолыг гаргасан байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөрчиж байна. Бид шинжээчийн гаргасан зах зээлийн үнэлгээний үнийн дүнд маргаагүй. Харин эд хөрөнгийг дахин хураах ажиллагааг явуулах байсан. Уг ажиллагааг явуулахгүй шинжээч томилсон нь буруу гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон Мөнх-Оргил трейд ХХК-ийн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Ш.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-191 тоотод байршилтай 960 м.кв талбайтай, Ү-2204058784 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БИБ- ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-191 дүгээр байрны зоорийн давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, Ү-2204075900 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БИБ- ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-191 дүгээр барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, Ү-2204049182 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БИБ- ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-191 дүгээр барилгын 2 давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, Ү-2204075899 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БИБ- ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-191 дүгээр барилгын 3-5 давхар тоот хаягт байршилтай 576 м.кв талбайтай, Ү-2204075898 тоот улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ш.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, цахилгаан дэд станцын зүүн урд байршилтай нэгж салбарын 133025\5021 тоот дугаартай 759 м.кв талбайтай газар, О.Өын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, нэгж талбарын 18649310952454 тоот дугаатай 448 м.кв талбайтай газар, Ш.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-191 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 3025\5011 тоот дугаартай 515 м.кв талбайтай газрыг үнэлсэн Мөнх оргил трейд ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн БИБ- ХХК, Ш.О, О.Ө нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нар итгэмжлэлээсээ татгалзаагүй байхад ийнхүү шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна. Миний бие хурлын товыг мэдээгүй байсан учраас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа талаарх баримтаа өмнө нь авч бэлтгэж амжаагүй байсан болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-10 тоот хаягт байршилтай 7 хөрөнгийг анх 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18260451/06 дугаартай тогтоол үйлдэн хураан авсан. Энэ хураах тогтоолын дагуу Сэлэнгэ-Эстимэйт ХХК зах зээлийн үнэлгээг гаргасаныг төлбөр төлөгч нар эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 тоот шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сэлэнгэ-Эстимет ХХК-ийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжлэн явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгө хураах ажиллагааг дахин хийлгүй, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хураах тогтоолыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр дахин тогтоолгож байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөрчиж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч БИБ- ХХК, Ш.О, О.Ө нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан.

 

Хэргийн баримтаас үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч БИБ- ХХК, Ш.О, О.Ө нар С.Өнөрзаяад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдгээрийг оролцох итгэмжлэл олгосон байна. Гэтэл шүүх түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгөөгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

 

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяад шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, түүнд нэг ч удаа шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлээгүй атлаа түүнийг мэргэжлийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргах замаар идэвхитэй оролцсон, эрх үүрэг болон хэргийн материал танилцуулсан баримтад хэдийгээр гарын үсэг зураагүй боловч түүнийг эрх үүргээ мэдэх боломжгүй гэх үндэслэлгүй гэсэн хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийж, нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэж хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байхад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд эд хөрөнгө хураах ажиллагаатай холбоотой гомдол гаргасныг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/02264 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ