Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2016/0252/З |
Дугаар | 892 |
Огноо | 2016-11-08 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 892
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О” ХХК
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: “К” ХХК, “М” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж “*****” хотхоны *** байрны *** тоот орон сууцан дахь **** эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж “****” хотхоны *** байрны *** тоот орон сууцыг “О” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгах”
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч Л.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“О” ХХК нь “Э” ХХК-д барилгын элс хайраг нийлүүлсэн төлбөртөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот орон сууцыг шилжүүлэн авсан.
Тодруулбал 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Өр шилжүүлэх 3 талын гэрээ”-гээр “П” ХХК-аас “Э” ХХК-д төлөх өрөнд, 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “М” ХХК, “Э”, “С” ХХК-уудын хооронд байгуулсан “Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ”-ийн 3.1-д “Э”- иас “С” ХХК-д төлөх 225,067,500 төгрөгийг “П” ХХК-ийн өмнөөс “С” ХХК харилцан шилжүүлэхээр болж, “П” ХХК нь “Э” ХХК-ийн нэрийн өмнөөс түүний төлөх дээрх заасан 225,067,500 төгрөгийг “С” ХХК-д төлөх харилцан төлөх үүрэг хүлээнэ” гэж талууд тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “М” ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот 148,4 мкв 4 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу “Э” ХХК нь 225,067,500 төгрөгөөр худалдан авсан.
“Э” ХХК нь дээрх орон сууцаа “О” ХХК-тай байгуулсан 2010 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “Барилгын элс хайрга шилжүүлэх гэрээ, мөн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний дагуу худалдан авсан элс хайрганы өртөг болох 263,972,800 төгрөгний төлбөрт шилжүүлсэн гэдгээ “Э” ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Гэрээ дүгнэсэн акт”-аар төлбөр тооцоо дууссан. “М” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай “Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх гэрээ”-г “О” ХХК-ийн дэд захирал Ч.Бтай байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот 148,4 мкв 4 өрөө орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлснээ нотолсон бөгөөд өнөөдрийг хүртэл дээрх орон сууцыг эзэмшиж байгаа юм. “О” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот 148,4 мкв 4 өрөө орон сууцын өмчлөгч болохыг тогтоож тус компанийн өмчлөгч болохыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *****дугаартай шүүхийн шийдвэр гарсан.
Гэтэл Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий Газрын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн *****дугаартай албан тоотод дурьдсанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот орон сууц нь “М” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй байх бөгөөд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “К” банктай байгуулсан *****тоот зээлийн барьцаанд бүртгэлтэй байна гэжээ... Иймд “Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу Кинд хүсэлт гаргаж гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч мэдүүлгээ дахин гаргана уу” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “О” ХХК нь ямар нэгэн байдлаар “М” ХХК болон Ктай эрх зүйн харилцаанд ороогүй болно. Дээрх орон сууц нь 2009 оны гурван талт гэрээгээр “Э” ХХК-д шилжүүлж авсныг тус “О” ХХК нь 2010-2011 оны “Барилгын элс хайрга нийлүүлэх гэрээ”-ээр өмчилж авсан өмч юм” гэжээ.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу,** байрны ** тоот аялал, жуулчлалын зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “М” ХХК /РД2714728/-ийн өмчлөлд эрхийн улсын ***** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн **** тоот гэрчилгээ олгосон байна.
Ктай байгуулсан 2007 оны 10 дугаар сарын 29-ийн өдрийн ****тоот зээлийн гэрээ, 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээ, 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээ, 2009 12 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээ 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн ****тоот барьцааны гэрээ бүртгэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн **** тоот тогтоол болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн ****тоот албан бичгээр “М” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх Тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 44а, **, 44в, 44г тоот байруудыг битүүмжилсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дүгээр сарын 8-ны өдрийн 7065 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дүгээр сарын 11-ний өдрийн **** тоот албан бичгээр дээрх маргаан бүхий ** тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дүгээр сарын 30-ний өдрийн **** тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай хувийн хэрэгт Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн *****дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх Тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу,** байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг үндэслэн “О” ХХК нь дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг дараах үндэслэлээр буцаасан байна.
1.Уг орон сууц нь “М” ХХК /РД2714728/-ийн өмчлөлд эрхийн улсын ***** дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн **** тоот гэрчилгээ олгогдсон байх тул “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т зааснаар улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно.
2.Шүүхийн шийдвэрээр уг эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх тул “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно”, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр,өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
3.Уг эд хөрөнгө нь Ктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт,өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх,хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэн хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Кнаас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна.
Иймд “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж,хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “К” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...тус банк нь “Си Эм Эс Эл” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ийн өдрийн ****тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 1.500.000.000.00 (нэг тэрбум таван зуун сая) төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, ** сарын хугацаатай зээлсэн.
2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №****тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурьдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
“М” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008712 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн 44А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,
“М” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008712 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ** тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,
“М” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар,
Харин 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд 44а, **, 44в, 44г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө нь байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр ****тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр ** байрны 1-** тоот орон сууцнуудыг нэг бүрчлэн барьцаалсан юм.
Тус банк нь “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 1**** дугаар зүйлийн 1****.1, 1****.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.
Гэтэл “М” ХХК нь иргэн Ч.Б / О ООК –ийн дэд захирал гэх/-тай 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 тоот “Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх гэрээ”-г байгуулж тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот орон сууцыг худалдсан байна.
Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээр зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.
Нөөгөөтэйгүүр нэхэмжлэгч “О” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн *****тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2007 оны 10 дугаар сарын 29-ний болон 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн ****тоот “Зээлийн гэрээ”-нүүдийн дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “О” ХХК нь өмчлөгч эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М” ХХК-ийн өмчлөх эрхийг “О” ХХК-д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Кнаас зөвшөөрөл авахыг бүртгэлдийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч “О” ХХК нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн ** дүгээр зүйлийн **.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Гэтэл нэхэмжлэгч “О” ХХК нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэг хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.
Мөн “М” ХХК нь иргэн Ч.Бтай “Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот орон сууцны өмчлөх эрхийн эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байх боловч нэхэмжлэх эрхгүй этгээд болох “О” ХХК нь тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч “О” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “М” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...О” ХХК нь 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Өр шилжүүүлэх 3 талын гэрээ”-гээр П” ХХК-иас “Э” ХХК-д төлөх өрөнд, 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “М” ХХК, “Эм Кэй Эм”, “С” ХХК-иудын хооронд байгуулсан “Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ”-ний 3.1-д “Э” ХХК-иас “С” ХХК төлөх 225,067,500 төгрөгийг “П” ХХК-ийн өмнөөс “С” ХХК харилцан шилжүүлэхээр болж, “П” ХХК нь “Э” ХХК-и нэрийн өмнөөс түүний төлөх дээрх заасан 225,067,500 төгрөгийг “С” ХХК төлөх харилцан төлөх үүрэг хүлээнэ” гэж талууд тохирсон. Энэхүү гэрээний дагуу 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “М” ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Б” хотхоны ** байрны ** тоот 148,4 м.кв 4 өрөө орон сууцын хадгалах, худалдан авах, гэрээний дагуу “Э” ХХК нь 225,067,500 төгрөгөөр худалдан авсан.
Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *****дугаар шүүгчийн захирамжаар “О” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б” хотхоны ** байрны ** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.
Иймд “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд “О” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б” хотхоны ** байрны ** тоот орон сууцны эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.
Нэхэмжлэгч “О” ХХК-ийн өмгөөлөгч Л.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“О” ХХК нь “Э” ХХК-д барилгын элс хайрга нийлүүлсэн төлбөртөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж Б хотхоны ** байрны ** тоот орон сууцыг шилжүүлэн авсан. 2009 оны 6 сарын 29-ний өдрийн “Өр шилжүүлэх 3 талын гэрээ”- гээр “П” ХХК-аас “Э” ХХК-д төлөх өрөнд, 2009 оны 6 сарын 29-ний өдөр “"М" ХХК ”, ”Э”, “С” ХХК-ийн хооронд байгуулсан “Орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ”-ний 3.1-д “Эм Кей Ай” ХХК-иас “С’ ХХК-д төлөх 225.067.500 төгрөгийг “П” ХХК-ийн өмнөөс “С” ХХК харилцан шилжүүлэхээр болж, “П" ХХК нь “Э” ХХК-ийн нэрийн өмнөөс түүний төлөх дээрх заасан 225.067.500 төгрөгийг “С” ХХК-д төлөх харилцан төлөх үүрэг хүлээнэ” гэж талууд тохирсон. Энэхүү гэрээний дагуу 2009 оны 6 сарын 29-ний өдөр “М" ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б хотхоны ** байрны ** тоот 148,4 мкв 4 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу “Э” ХХК нь 225.067.500 төгрөгөөр худалдан авсан. “Э” ХХК нь дээрх орон сууцаа “О” ХХК-тай байгуулсан 2010 оны 2 сарын 15-ны өдрийн “Барилгын элс хайрга нийлүүлэх гэрээ, мөн 2011 оны 2 сарын 11-ний өдрийн гэрээний дагуу худалдан авсан элс хайрганы өртөг болох 263.972.800 төгрөгийн төлбөрт шилжүүлсэн гэдгээ “Э” ХХК нь 2011 оны 9 сарын 30-ны өдрийн “Гэрээ дүгнэсэн акт”-аар төлбөр тооцоо дууссан.
"М" ХХК нь 2011 оны 10 сарын 11-ний өдрийн 15 дугаартай “ Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх гэрээ"-г “О" ХХК-ийн дэд захирал Ч.Бтай байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б хотхоны ** байрны ** тоот 148,4 мкв 4 өрөө орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлснээ нотолсон бөгөөд өнөөдрийг хүртэл дээрх орон сууцыг эзэмшиж байгаа. “О” ХХК-ийг маргаан бүхий орон сууцын өмчлөгч болохыг тогтоож тус өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 02 сарын 22-ны өдрийн *****дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл Улсын Бүртэл, Статистикийн Ерөнхий Газрын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн *****дугаартай албан тоотод “ Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан гудамж Б хотхоны ** байрны ** тоот орон сууц нь “М” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэлтэй байх бөгөөд 2010 оны 09 сарын 02-ны өдөр Ктай байгуулсан *****тоот зээлийн барьцаанд бүртгэлтэй байна гэжээ. Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу Кинд хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсарган мэдүүлгээ дахин гаргана уу гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь, “О” ХХК нь ямар нэгэн байдлаар “М” ХХК болон Ктай эрх зүйн харилцаанд ороогүй болно. Дээрх орон сууц нь 2009 оны гурван талт гэрээгээр “Э” ХХК-д шилжүүлж авсныг тус “О” ХХК нь 2010-2011 оны “Барилгын элс хайрга нийлүүлэх гэрээ”-ээр өмчилж авсан өмч юм.
"М" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж Б хотхоны ** байрны ** тоот орон сууц нь дахь ****эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж Б хотхоны ** байрны ** тоот орон сууц нь “О” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, ** байрны ** тоот аялал, жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “М“ ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн **** тоот гэрчилгээ олгосон байна. Ктай байгуулсан 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ****тоот зээлийн гэрээ, 2008 оны 07 сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээ, 2009 оны 08 сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээ, 2009 оны 12 сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 08 сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2010 оны 09 сарын 02-ны өдрийн ****тоот барьцааны гэрээ бүртгэлтэй байгаа. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн **** тоот тогтоол болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ****тоот албан бичгээр “М" ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 44а, 446, 44в, 44г тоот байруудыг битүүмжилсэн. Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7065 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ****тоот албан бичгээр дээрх маргаан бүхий ** тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ****тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Эрхийн улсын бүртгэлийн ****дугаартай хувийн хэрэгт Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Б-ын нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг хойшлуулсан тухай шүүгчийн захирамж хавсаргагдсан байдаг.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *****дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, *** байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг үндэслэн “О” ХХК нь дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг дараах үндэслэлээр буцаасан байна.
Уг орон сууц нь “М“ ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн **** тоот гэрчилгээ олгогдсон байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т зааснаар улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д мэдүүлэгт дурдсан эрхийг өмнө нь этгээдийн нэр дээр бүртгэсэн бөгөөд уг бүртгэл хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзхаар заасан. Иймд дээрх хуулийн заалтыг үндэслэн мэдүүлгийг буцаасан.
Шүүхийн шийдвэрээр уг эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж заасны дагуу нэгэнт өөрчлөлт хийх боломжгүй болсон. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна. Тиймээс шийдвэр гүйцэтгэлийн албанаас "М" ХХК-ийн нэр дээрээс “О” ХХК-ийн нэр дээр бүртгэх зөвшөөрөл ирүүлээгүй тул мэдүүлгийг буцаасан.
Уг эд хөрөнгө нь Ктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу Кнаас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна. Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна. Иймд “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“О” ХХК нь 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Өр шилжүүлэх 3 талын гэрээ”-ээр “П” ХХК-иас “Э” ХХК-д төлөх өрөнд, 225,067,500 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Б хотхоны ** байрны ** тоот, 148,4 м.кв 4 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу “Э” ХХК нь 225,067,500 төгрөгөөр худалдан авсан. Өөрөөр хэлбэл бартерийн гэрээгээр “О” ХХК-иййн өмчлөлд шилжсэн. Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *****дугаар шүүгчийн захирамжаар “О” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж Б хотхоны ** байрны ** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно. Иймд "М" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд “О” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж Б хотхоны ** байрны ** тоот орон сууцны эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй бөгөөд бүртгэл хийгдсэнээр өөр ямар нэг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “О” ХХК нь “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот орон сууцан дахь ****эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот орон сууцыг “О” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот аялал, жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “М” ХХК /*******/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн **** тоот гэрчилгээ олгосон байна.
Улмаар дээрх орон сууцыг 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ****тоот зээлийн гэрээ, 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээ, 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээ, 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ****тоот Зээлийн барьцааны гэрээгээр “К” ХХК-д барьцаалж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.
“О” ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Барилгын элс хайрга нийлүүлэх гэрээ”, 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Барилгын элс, хайрга нийлүүлэх гэрээ”-г тус тус “Э” ХХК-тай байгуулж улмаар худалдан авсан элс, хайрганы төлбөр болох 263,972,800 төгрөгийн төлбөрт “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Б” хотхоны ** байрын 6 давхрын ** тоотын 4 өрөө орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон байна.
“М” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №15 тоот “Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу маргаан бүхий орон сууцыг “О” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.
Мөн “О” ХХК нь “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ** байрны 6 давхрын ** тоот хаягт байрлах 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *****дугаартай захирамжаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ** байрны 6 давхрын ** тоот хаягт байрлах 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсан байна.
Тодруулбал маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр “О" ХХК-ийг тогтоосон иргэний хэргийн шүүхийн шүүгчийн хуулийн хүчин төгөлдөр захирамж байна.
Мөн “О" ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хууль ёсоор олж авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөн тул нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүхээс олгох нь зүйтэй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол бүртгэхээс татгалзана”, 14 дүгээр зүйлийн 14.2-т “бусад үндэслэлээр бүртгэхээс татгалзахыг хориглоно”, ** дүгээр зүйлийн **.4-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, **.8-д “...хариуцагч байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж тус тус заасан байна.
Тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн хүчин төгөлдөр захирамж, “Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх тухай гэрээ” болон бусад нотлох баримтууд байх тул мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй гэж үзэх боломжгүй юм.
Иймд мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол бүртгэхээс татгалзана гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэдийгээр хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн, 20.1.2, 20.1.4 20.3, 20.5 дахь заалтуудыг үндэслэл болгон “О” ХХК-ийг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаасан бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцсэн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагчийг хууль зөрчсөн гэж шууд буруутгах боломжгүй байх хэдий ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий захиргааны хэргийн шүүхийн зорилгод нийцнэ.
Дээрх үндэслэлүүдээс үзэхэд улсын бүртгэлийн ****дугаар бүхий, **** тоот гэрчилгээний дугаар бүхий “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот орон сууцны бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот орон сууцыг “О” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, ** дүгээр зүйлийн **.4-д заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж улсын бүртгэлийн ****дугаар бүхий, **** тоот гэрчилгээний дугаар бүхий “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот орон сууцны бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж “Б” хотхоны ** байрны ** тоот орон сууцыг “О” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ