Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 917

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, “Ө*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох “Нийслэлийн захирагчийн ажлын албаны 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн иргэн З.Б*******т олгосон 2******* дугаар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2012 оны 06-р сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын З.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, З.Б*******ийн С******* дүүргийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, ******* орцны 00 тоот орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Ж.Бэд холбогдох 2004 оны 2******* дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн захирагчийн ажлын албанд Ж. Бийн одоо амьдарч буй С*******-ийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, 1-р орцны 00 тоотод орон сууц эзэмших эрхийн бичиг олгохыг даалгах, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд Ж. Бийн одоо амьдарч буй С*******-ийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, 1-р орцны 00 тоотод орон сууцанд магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гаргуулах, орон сууцыг хувьчлахыг даалгах, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт Ж. Бийн одоо амьдарч буй С*******-ийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, 1-р орцны 00 тоотод орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарган бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ирүүлсэн “эвлэрлийн гэрээ”-г хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн оролцогчдын эвлэрлийн гэрээнд: “...2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч нь Нийслэлийн захирагчийн ажлын албаны 2011 оны 06-р сарын 29-ний өдрийн иргэн З.Б*******т олгосон 2******* дугаар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2012 оны 06-р сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын З.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, З.Б*******ийн С******* дүүргийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, ******* орцны 00 тоот орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт Ж. Бийн одоо амьдарч буй С*******-ийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, 1-р орцны 00 тоотод орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарган бүртгэхийг даалгах шаардлагаас татгалзах үүргийг хүлээнэ. Хариуцагч нар нь Ж.Бэд холбогдох 2004 оны 2******* дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үүргийг хүлээсэн болно. 

2.2. Нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлж доорх үүргийг хүлээж авахаар харилцан тохиролцов. Үүнд:

А. Нэхэмжлэгч Ө******* сууц өмчлөгчдийн холбоо нь С******* дүүргийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, 1-р орцны 00 тоотод оршин суух Жигжидсүрэн овогтой Бэд орон сууц эзэмших эрхийн бичиг олж авах, магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гаргуулах, цахилгааны шитийг гаргаж өгөх, хүн амьдрах шаардлага хангуулан хувьчлан авхад нь шаардлагатай бүх бичиг баримтыг гарган өгөх, дэмжлэг тусламж үзүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах үүрэгтэй.

Б. Хариуцагч Нийслэлийн захирагчийн ажлын алба нь С*******-ийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, 1-р орцны 00 тоотод оршин суух Жигжидсүрэнгийн Бийн бүрдүүлсэн холбогдох материалыг үндэслэн орон сууц эзэмших эрхийн бичиг олгох үүрэгтэй.

В. Нийслэлийн орон сууц хувьчлалын товчоо нь С*******-ийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, 1-р орцны 00 тоотод оршин суух Жигжидсүрэнгийн Бэд тус  1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, 1-р орцны 00 тоотод амьдран суух зориулалтаар магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гаргахад хуульд нийцүүлэн бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ба магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гарсны дараа тухайн орон сууцыг хувьчлан өгөх үүргийг хүлээнэ. 

Г. Гуравдагч этгээд Ж.Бэ нь одоогийн амьдарч байгаа С*******-ийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, 1-р орцны 00 тоотыг өмчилж авахаа хүлээн зөвшөөрч байгаа ба харин З.Б*******ийн эзэмшилд буй С******* дүүргийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, ******* орцны 00 тоотыг эзэмшиж, өмчилж авах талаар ямар нэгэн маргаан гаргахгүй байх үүрэг хүлээнэ. 

Д. “Ө*******” СӨХ нь гуравдагч этгээд З.Б*******тэй холбоотой бүхий л нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсан тохиолдолд гуравдагч этгээд З.Б******* нь С******* дүүргийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, ******* орцны 00 тооттой холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл, шаардлага гаргахгүй байх үүргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 411 дугаартай нотариатчийн гарын үсгийн бүртгэлийн 2016 оны 411 дугаарт бүртгэж, гэрчилсэн баталгааны дагуу үүрэг хүлээнэ.

2.3.Талууд энэхүү гэрээг үндэслэн шүүгчийн гаргасан захирамжид гомдол гаргах эрхгүй, мөн энэхүү асуудлын талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохоо ойлгож хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ө******* СӨХ “Нийслэлийн захирагчийн ажлын албаны 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн иргэн З.Б*******т олгосон 2******* дугаар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2012 оны 06-р сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын З.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, З.Б*******ийн С******* дүүргийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, ******* орцны 00 тоот орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Ж.Бэд холбогдох 2004 оны 2******* дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн захирагчийн ажлын албанд Ж. Бийн одоо амьдарч буй С*******-ийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, 1-р орцны 00 тоотод орон сууц эзэмших эрхийн бичиг олгохыг даалгах, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд Ж. Бийн одоо амьдарч буй С*******-ийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, 1-р орцны 00 тоотод орон сууцанд магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гаргуулах, орон сууцыг хувьчлахыг даалгах, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт Ж. Бийн одоо амьдарч буй С*******-ийн 1******* хороо, 1-р хороолол, ******* байрны, 1-р орцны 00 тоотод орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарган бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

Хэргийн оролцогчид харилцан тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №01 тоот “Эвлэрлийн гэрээ” байгуулж шүүхэд ирүүлжээ.   

Хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1734 дүгээр албан бичгээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хууль эрх зүйн мэргэжилтэн Э.Уянга, орон сууц хариуцсан мэргэжилтэн Д.Шийтэр нарт эвлэрэх эрхтэй итгэмжлэл олгосон байна.

Мөн хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 8/1366 дугаар албан бичгээр Орон сууц хувьчлах товчооны мэргэжилтэн Д.Нямсүрэнд эвлэрэх эрхтэй итгэмжлэл олгосон байна. 

Нэхэмжлэгч “Ө*******” СӨХ 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №54 тоот албан бичгээр Ж.Тэгшмандалд эвлэрэх эрхтэй итгэмжлэл олгосон байна. 

Гуравдагч этгээдийн З.Б******* 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэлээр Г.Амартүвшинд эвлэрэх эрх олгосон байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна. 

Нэхэмжлэгч “Ө*******” СӨХ болон хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар, З.Б*******, Ж.Бэ болон төлөөлөх эрх бүхий этгээдүүд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Гэрээний талуудад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т ...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан талаар тайлбарласан бөгөөд түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4-т заасныг тус тус баримтлан “Ө*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн оролцогчдын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №01 тоот  эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                            М.БАТЗОРИГ