Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч .................нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн .................................... холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ......оны ... дүгээр сарын ......ны өдөр .............аймгийн ....................суманд төрсөн, ....настай, ........, .....................боловсролтой, , ам бүл....., ...................дүүрэг ...-р хороо......тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч .................нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор ........................гэх нэртэй ..................дугаарын буцах үнэмлэхээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Батбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Гэрч .....................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2018.05.24-ний өглөөний 9 цагаас 2018.05.25-ны өглөө 9 цаг хүртэлх хугацаанд үүрэг ирэх чиглэлийн манааны ахлагчийн үүрэг гүйцэтгэсэн. Ирэх чиглэлийн манаа гэдэг нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор Монгол Улсад ирж байгаа зорчигч болон онгоцны улсын хил нэвтрэх хүчин төгөлдөр баримт бичгийн шалгалтыг явуулдаг юм. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2018.05.24-ний өдрийн 18 цаг 40 минутад ОМ-306 дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц буугаад зорчигч нар шалгуулж эхэлсэн. Зорчигч нарыг шалгаж дуусаж байх үед бараг сүүлийн зорчигч болох ...................байсныг би өөрөө дуудаж шалгасан юм. Тэгээд буцах үнэмлэхээр орж ирж байгаа Монгол Улсын иргэдээр орох хуудас бөглүүлдэг юм. Тэгээд би ...................орох хуудас бөглөсөн эсэхийг лавлаж асуухад бөглөөгүй гэсэн. Тэгээд би хуудас бөглөөд ирэхийг зөвлөж явуулсан юм. Тэгээд ..............нь орох хуудсаа бөглөж ирээд бичиг баримтаа шалгуулахад орох хуудсан дээр Монгол Улсад оршин суух гэрийн хаягаа бичээгүй байсан. Тэгээд тэр талаар лавлаж асуухад Монгол Улсад ирээгүй удсан учраас мартсан байна гэж надад хариулсан. Монгол Улсад таньж мэдэх хүний утасны дугаар байгаа эсэхийг асуухад санахгүй байна гэж тэрээр хариулсан. Тэгээд миний зүгээс буцах үнэмлэх дээр байсан ........................гэх хүний регистрийн дугаарыг Иргэний бүртгэл мэдээллийн сангаас шалгаж үзэхэд өөр хүний мэдээлэл зураг гарч ирсэн. Тэгээд үүний дараа УБЕГ-ын мэдээллийн нэгдсэн сангаас тухайн регистрийг хийж нарийвчлан шалгахад өөр хүний зураг гарч ирсэн. Тэгээд сүүлийн хэдэн жил Замын-Үүд авто замын боомтоор хилээр удаа дараа нэвтэрсэн бүртгэл мөн хилийн лавлагаанаас харсан. ...........................нь өөрөө хэлэхдээ 10 гаран жил Монгол Улсад ирээгүй гэж хэлж байсан. Би .........................тухайн буцах үнэмлэхийг хаанаас хэрхэн авсан талаар тодруулж асуухад тэрээр “...Франц улсад машины үйлдвэрт ажилладаг байхдаа гадаад паспортоо алга болгосон юм. Тэгээд Монгол Улсаас Франц Улсад суух ЭСЯ-нд захидал явуулаад буцах үнэмлэх гаргуулан авч Монгол руу явсан...” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би шууд та энэ хүн биш байна. Та өөрийнхөө регистрийн дугаарыг үнэнээр нь хэл гэж тулгаж асуугаад хэрвээ та ямар нэгэн буруу мэдээлэл өгвөл хуулийн өмнө хариуцлага хүлээх талаар сануулж хэлтэл тэрээр “...Би өөр хүний нэрээр буцах үнэмлэх авсан юм...” гэж хэлсэн. Тэгээд ..........................гэж хүнийг огт танихгүй гэж хэлсэн Тэгээд хилийн зөрчлийн материал бүрдүүлж хуулийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өөр ямар нэгэн зөрчил гараагүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-83-р хуудас/

 

Гэрч ...........................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ........................дугаартай буцах үнэмлэх дээрх Х.Батбуянгийн зургийг харлаа би энэ хүнийг танихгүй өмнө нь огт харж байгаагүй юм. Би өөрийн төрсний гэрчилгээгээ хүүхэд байхдаа гээгдүүлж байсан. Тэгээд яаж байгаад алга болгосоноо мэдэхгүй байсан. Тэгэж байтал иргэний үнэмлэх авах болж иргэний үнэмлэхтэй болоод дахин төрсний гэрчилгээгээ гаргуулан аваагүй байна... Би энэ хүнийг танихгүй, харж байгаагүй... Би ийм дугаартай гадаад паспорт авч байгаагүй, Намайг 2015 онд гадаад паспортоо сунгуулах гээд УБЕГ-т очиход харуулж байсан паспортны зураг мөн байна. Тэгээд би тухайн үед энэ би биш ийм бичиг баримт аваагүй гэж хэлээд хасалт хийлгүүлж байсан. Одоо ингээд хархад энэ хүний зураг нь тухайн үед 2015 онд УБЕГ-т надад харуулж байсан паспортын зурган дээрх хүний зураг мөн байх шиг байна. Тэр миний нэр дээр гаргуулан авсан папсорт дээрх зураг нь халзан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/

Гэрч .................мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн иргэн нь оршин сууж байгаа улсад байх Монгол Улсын яаманд хүсэлт өргөдөл гаргаж, 2 хувь цээж зураг, хураамжийн мөнгийг тушаадаг юм. Тэгээд тухайн улсад байгаа Монгол Улсын Элчин сайдын яам нь Гадаад харилцааны яамаар дамжуулан УБЕГ- т ирүүлдэг. Тэгээд УБЕГ-ын иргэний бүртгэлийн газар нь хүлээж аваад гадаадын консулын ажил хариуцсан улсын бүртгэгч хүлээн авч иргэний бүртгэл мэдээллийн тухайн иргэний холбогдох мэдүүлэг хүсэлтийг тулгаж шалгасны дараа санд бүртгэж, давхар хяналтын улсын бүртгэгчид шилжүүлж тухайн бүртгэгч нь хянаад баталгаажуулж хэвлэх үйлдвэрт шилжүүлдэг юм. ...Энэ журам нь сая 2018 оны 5 дугаар сард шинэчлэгдсэн байгаа. Товчхондоо хэлэхэд буцах үнэмлэх, гадаад паспорт олгох журам юм... ....................................дугаар гадаад паспортыг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар яг санахгүй байна. УБЕГ-ын бичиг хэрэг над руу холбогдож архиваас таны гаргасан 11 дугаартай дүтэлт байхгүй байна гэж асуухад нь би бүх материалаа холбогдох газар нь хүлээлгэн өгсөн. Надад одоогоор баримт байхгүй байна. 11 дугаартай дүгнэлт нь ямар утгатай хэн гэдэг иргэний гомдлыг шийдвэрлэсэн талаар мэдэхгүй байсан. Тэгээд би эргээд бичиг хэргээс нөгөө 11 дугаартай дүгнэлтээ олсон эсэх талаар асуухад тэрээр олсон гэж хэлсэн, тэгээд дүгнэлт биш шийдвэр байсан. Тухайн үед 2016 онд хүчингүй болгосон хянаптын улсын ахлах байцаагчийн гаргасан шийдвэр нь мэдээллийн санд цахимаар бүртгэгддэггүй, цаасан хэлбэрээр хадгалагддаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/

 

Хилийн 0218 дугаар ангийн хилийн зөрчлийн материал /4-10/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12, 66-69/, Улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-19-20, 33-34/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-65/, гадаад паспорт хүсэх мэдүүлэг /хх-59, 63-64/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-103/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-104/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ...........................нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор ........................гэх нэртэй Т0030399 дугаарын буцах үнэмлэхээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Хилийн 0218 дугаар ангийн хилийн зөрчлийн материал /4-10/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12, 66-69/, Улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-19-20, 33-34/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-65/, гадаад паспорт хүсэх мэдүүлэг /хх-59, 63-64/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ........................нь 2011 оны 5 сард өөрийн бичиг баримтаар 45 хоногийн аялалын визтэй Монгол улсаас гарч Франц улсад ирээд 2011 оны 7 сард бусдын нэрээр буюу ........................гэдэг нэрээр тус улсын улаан загалмайн нийгэмлэгт бүртгүүлэн тэндээ хараар ажиллаж амьдарч байгаад 2018 оны 5 сард Франц улсын Цагдаагийн бичиг баримтын шалгалтаар хууль бусаар амьдарч байгаа нь тогтоогдон саатуулагдаж, Франц улсын Цагаачлалын албанаас Франц улс дахь Монгол улсын элчин сайдын яаманд хандаж ......................нэрээр буцах үнэмлэх гарган Монгол улсад Буянт-Ухаа агаарын боомтоор .............................нэрэр гарсан буцах үнэмлэхээр нэвтэрсэн үйлдэл нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1-т дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах саналыг шүүгдэгч ........................нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....................нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч ........................засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн ............................гэсэн нэршилтэй ......................дугаартай буцах үнэмлэхийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.