Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 80

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2018/00080

А.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, ******* нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00468 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : А.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

2.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь *******т 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох зээлийн гэрээ байгуулсан юм. Тухайн үед ******* нь мөнгөний маш их шаардлага гарчихлаа надад туслаач гээд хүүтэйгээ хамт ирээд гуйсаар байгаад надаас мөнгө зээлж авч байсан бөгөөд мөнгө авснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хүү болон үндсэн мөнгөнөөс төлж барагдуулаагүй болно. 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* нь надаас мөнгө зээлэхдээ сар бүр төлнө гээд зээлийн гэрээгээ 7 сарын хугацаатайгаар хийсэн ба өгөөгүй тохиолдолд сар бүр хүүг чинь төлж байна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгний хүү төлөөгүй, гэрээнд дурдсан үүргээ биелүүлэхгүй байна. *******тэй удаа дараа уулзаж мөнгөө шаардахад удахгүй төлнө хүлээж бай, одоохон өгнө гэдэг юм. Гэвч одоо бараг 3 жил болох гэж байна. Санаа зовсон шинжгүй намайг үл тоож байгаад гомдолтой байна. Би хөгшин настай хүн болохоор нь өгчих байх гэсээр өдий хугацаа болгочихлоо. Хүнээс гуйж мөнгө авчихаад хэрэглээд дууссан бол буцааж өгөх нь хувь хүнтэй холбоотой. Би хувиараа хэдэн төгрөг бусдад зээлж амьдарлаа залгуулж үр хүүхдүүдээ тэжээдэг хүн. 300 000 төгрөгийг гэрээ байгуулахын өмнөх өдөр хүү Сүрэнд өгсөн, 400 000 төгрөгийг Сүрэн, ******* хоёр байхад буюу гэрээ байгуулсан өдөр өгсөн, 300 000 төгрөгийг гэрээ байгуулсны маргааш өглөө нь Сүрэнд өгсөн. Олон дахин гэрээ бичих боломжгүй гээд нэг дор нь нийлүүлээд гэрээ байгуулсан. Мөнгө бэлэн байгаагүй тул маргааш нь 300 000 төгрөгийг өгсөн. *******ийг гэрээгээ сайн унш гэж хэлсэн. Иймд *******ээс үндсэн мөнгө 1 000 000 төгрөг, хүү 700 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож алдангид 500 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* нь ******* гэдэг хүнийг огт танихгүй. Би өөрийн нэрээр гуйж гувшиж энэ хүүхнээс 1 000 000 төгрөг авсанаа огт мэдэхгүй байна. Манай хүүтэй холбоо сүлбээтэй байсныг би мэднэ. Миний нэр дээр байдаг ганц хүний эзэмшлийн хашаа байшин, газрын гэрчилгээг аваад хүүхдэд маань мөнгө өгсөн байсан. Тухайн үед хэдэн төгрөг авсныг нь би мэдэхгүй. Миний буруу бол гэрээнд гарын үсэг зурсан нь буруу байх. Би өөрөө бололцооны тэтгэвэр авдаг. Энэ хүүхнээс мөнгө зээлж авах ямар ч шаардлагагүй. Энэ хүүхэн намайг гутаан гүжирдэж байгаад маш их гайхаж байна. Ээжийнх нь нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр хүүхдэд нь мөнгө өгчихөөд ээжийг нь хуулиар сүрдүүлж нэхэмжлэл гаргаад ээжээр нь төлүүлж болдог гэж бодсон юм байхдаа. Ямар ичмээр юм бэ? Ер нь тэгээд банкнаас өөр газар хүний бичиг баримтаар мөнгө зээлдүүлж болдог юм уу? Би л лав мэдэхгүй юм байна. Ийм учир энэ нэхэмжлэлийг эсэргүүцэж байгаа тул шүүх хуралд оролцохгүй байх эрх надад байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл надад ямар ч хамааралгүй. Би өөрийн нэрээр гэрээ хийж өөрийн гараар мөнгийг нь тоолж аваагүй болохоор шүүх хуралд оролцохгүй. Харин ч би энэ хүүхнээс бичиг баримтаа авмаар санагдчихлаа. Хөгшин хүн гэхээрээ хүнд гүжирдүүлж гутаан доромжлуулж болдог гэж андуурсан юм байхдаа. Би энэ хүүхэнд маш их дургүй хүрч гомдож байна. Би энэ хүнээс мөнгө өгөөч гэж гуйх нь байтугай уулзаж байгаагүй, мөнгийг тоолж аваагүй гэдгээ дахин дахин хэлье гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00468 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 880 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 320 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 25 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо:

Би Болор-Эрдэнэ гэдэг хүнийг огт танихгүй. Манай хүүхэдтэй ямар холбоо сүлбээтэй байгаад мөнгө төгрөг өгч авсанг би мэдэхгүй. Шүүх хурал дээр л яриаг нь сонсож байхад 1.000.000 төгрөг өгсөн гээд байгаа юм. Намайг болохоор 400.000 төгрөгийг цуг ирж авсан гээд худал яриад байгаа юм. Гарын үсэг зурсан нь миний хувьд маш том алдаа байсан. Би Болор-эрдэнээс мөнгө аваагүй болохоор 880.000 төгрөгийг би төлж чадахгүй. Би өөрийн гараар тоолж авсан бол хамаа алаг, намайг гарын үсгээр далимдуулж худлаа гүжирдэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Болор-Эрдэнэ хариуцагч *******т холбогдуулан зээлийн төлбөр-2.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч ...зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн, мөнгө хүлээж аваагүй тул төлөхгүй гэсэн үндэслэлээр шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч *******ээс зээл-880.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.320.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Болор-Эрдэнэ хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийн гэрээний талаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Болор-Эрдэнэ ...зээл 1.000.000 төгрөг зээлэхдээ 3 удаа цувуулж хүү Сүрэн, ээж Оюунцэцэгт өгсөн, нэгтгээд зээлийн гэрээ байгуулж хариуцагч өөрөө гарын үсэг зурсан гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, хариуцагч ******* зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг би бэлнээр хүлээж аваагүй гэх тайлбар, татгалзлаа хуульд заасан журмын дагуу нотолж чадаагүй тул шүүх нотлох чиг үүргийг талуудын аль алинд хариуцуулж улмаар хариуцагч *******ээс үндсэн зээл 400.000 төгрөг, зээлийн хүү 280.000 төгрөг, алданги 200.000 төгрөг нийт 880.000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч ******* нь хүү Сүрэнг мөнгө зээлж авсан талаар мэдэж байсан, хамт ирж мөнгө зээлж авсан, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир нэхэмжлэгч Болор-Эрдэнэ нь хариуцагчаар түүнийг нэр зааж тодорхойлсон нь хууль зөрчөөгүй ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү Сүрэнг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргаагүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул хариуцагч *******ийн гаргасан ...би Болор-эрдэнээс мөнгө аваагүй болохоор 880.000 төгрөгийг би төлж чадахгүй... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ

2018.06.18 МАГАДЛАЛ Орхон аймаг