Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01541

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/01541

 

 

 

Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00770 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн хариуцагч Т.У ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн хөлс болон учирсан хохиролд 538 602 054 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, Д.Буян-Ундрах, хариуцагчийн төлөөлөгч Р.Тулга, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ажил гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас ажлын үр дүн байхгүй болсон тул гэрээг цуцалж, гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн 368 418 202 төгрөгийг гаргуулж өгнө үү. МөнТ.У ХХК нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол буюу гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйн улмаас Х.Б ХХК-д доорх хохирол учирсан. Х.Б ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын барилгын шилэн фасадыг шинээр солиулах ажлын хөлсөнд Шинэ цамхаг ХХК-д 61 881 137 төгрөгийг төлсөн, Х.Б ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын барилгын гадна ханыг засварлаж, будуулах ажлын хөлсөнд Шинэ цамхаг ХХК-д 10 000 000 төгрөг төлсөн,Т.У ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй тул Реконстракшн-иар хоёр удаа барилгын дүгнэлт гаргуулсан ажлын хөлсөнд 1 500 000 төгрөг төлсөн, уг барилгын дүгнэлт гаргахтай холбогдуулан Жаргалант гоёо ХХК-иар дүүжин тааз, гэрэл цахилгааны утсыг буулгуулсан ажлын хөлсөнд 500 000 төгрөг төлсөн, хог хаягдлыг зайлуулахад ажлын хөлсөнд 45 000 төгрөг төлсөн, Х.Б ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын 3 давхрын барилгын ажлыг буулгахад салбарын нийт ажилчид, эд хогшил нүүлгэхэд ажлын хөлсөнд 854 000 төгрөг төлсөн, дохиолол, хамгаалалтыг нүүлгэхэд Их хар сүлд ХХК-д ажлын хөлсөнд 232 000 төгрөг төлсөн, шилэн кабель, интернэт нүүлгэхэд Скай нэтворкс ХХК-д ажлын хөлсөнд 495 000 төгрөг төлсөн, Х.Б ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын 3 дугаар давхрын барилгын өргөтгөлийн ажлыг буулгах болон дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх ажлын хөлсөнд Бум констракшн ХХК-д 94 408 515 төгрөг төлсөн,Т.У ХХК-ийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын зардалд 198 000 төгрөг төлсөн, нийт 170 183 852 төгрөгөөр хохироод байна. Иймд хариуцагчТ.У ХХК-иас гэрээ цуцлаж, ажлын хөлсөнд төлсөн 368 418 202 төгрөг, учирсан хохирол 170 183 852 төгрөг, нийт 538 602 054 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Тулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Т.У ХХК нь Х.Б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу Х.Б ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын 3 давхарын өргөтгөлийн ажил болон их засварын ажлыг хийж гүйцэтгэн, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт болон гэрээнд заасны дагуу ажлыг хүлээлгэн өгч, тохиролцсоны дагуу ажлын хөлсөнд 368 418 202 төгрөгийг авсан. Ингээд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь дуусгавар болсон байхад Х.Б ХХК нь ажлын хөлсөнд төлсөн 368 418 202 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Х.Б ны нэхэмжлэлд дурдсанаар манай байгууллагын гүйцэтгэсэн ажил нь доголгүй бөгөөд бидний хийсэн ажлын доголдолыг мэдэгдэх гэхэд боломжгүй байсан гэсэн нь үндэслэлгүй юм. Иймээс манай компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул гэрээнээс учирсан хохиролд 170 183 852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагчТ.У ХХК-иас 169 249 852 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 369 352 202 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагчТ.У ХХК-иас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилга техникийн хяналтын улсын байцаагч Ц.Алтансүхийн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 2 497 360 төгрөгийг гаргуулан Ц.Алтансүхийн Х.Б ин дахь 5007135151 тоот дансанд, мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 5 500 000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкин дахь 100000142787 тоот дансанд тус тус оруулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 850 963 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчТ.У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 004 199 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 538 602 054 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 369 352 202 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй гэж үзэж байна.

Ажил гүйцэтгүүлэгч Х.Б ХХК нь ажил гүйцэтгэгчТ.У ХХК-иар барилгын 3 давхарт өргөтгөл, нэмэлт засвар хийлгэх ажил гүйцэтгүүлж хөлсөнд 368 418 202 төгрөг төлсөн, гэтэл уг гүйцэтгэсэн ажилд буюу барилгын ажилд хожим доголдол илэрч, барилгын өргөтгөлийг яаралтай буулгахгүй бол өргөтгөлийн ажлын доголдлын улмаас барилга бүхэлдээ нурж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулах нөхцөл байдал үүссэн тул одоо нэхэмжлэлийн хүрээнд яригдаж буй мөнгөн дүнгийн хэмжээнээс ч илүү их хохирол хүлээхгүйн тулд банк барилгыг барилгын асуудлаар мэргэшсэн шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн барилгын асуудал эрхэлсэн шинжээч нарын дүгнэлт зэргийг үндэслэн барилгын өргөтгөлийг буулгаж, доорх 2 давхар барилга нурж болох эрсдэлийг бууруулж, нураалгүй авч үлдэж чадсан байдаг. Банк барилгаа 3 давхар болгон өргөтгөж, үр шимийг нь хүртэж чадаагүй, хариуцагчид 368 418 202 төгрөг төлөхөөс гадна нэмэлт гарах ёсгүй зардлууд гарч хохирсон байдаг.

Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан гэрээний татгалзах эрх бүхий зохицуулалтыг дурдсан атлаа мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж заасныг шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгтээ үндэслэсэн нь буруу, ажил гүйцэтгэгчТ.У ХХК нь үүргээ зохих ёсоор нь гүйцэтгээгүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон.

Шинжээчийн дүгнэлтээрТ.У ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил буруу, доголдолтой байсан, барилгыг нураах зайлшгүй шаардлагатай байсан зэрэг нөхцөл байдлыг тогтоосон удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэдгийг дахин бататгаж, бүх зүйл эргэлзээгүй нотлогдсон.

Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагын нийт 538 602 054 төгрөг гаргуулах хэсгийг бүхэлд нь гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахад гарсан зардал гэж өөрчлөх нь хуульд нийцэхгүй гэж үзсэн. Учир нь, түүний 368 418 202 төгрөг ньТ.У ХХК-д ажлын хөлсөнд төлсөн төлбөр бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасан гэрээний гол нөхцөл болох үр дүн үгүй болсон учраас ажлын хөлс гэдгээр нь буцаан шаардвал илүү үндэслэлтэй гэж үзсэн.

Иймд нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн нийт 538 602 054 төгрөг гаргуулах тухай шаардлагын 368 418 202 төгрөг ньТ.У ХХК-д ажлын хөлсөнд төлсөн төлбөр, 170 183 852 төгрөг нь доголдлыг арилгахтай холбоотой гарсан зардал буюу учирсан хохирол байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү гэрээг цуцалж, ажлын хөлс, учирсан хохирол шаардах хэлбэрээр өөрчилснийг анхан шатны шүүх огт анхаарч үзээгүй, үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан дээрх дүгнэлт хийж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгөөгүйд гомдолтой байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас Их хар сүлд ХХК-д ажлын хөлсөнд төлсөн 232 000 төгрөг, шилэн кабель, интернет нүүлгэхэд Скай нэтворкс ХХК-д ажлын хөлсөнд төлсөн 495 000 төгрөг, нотариатын зардалд төлсөн 198 000 төгрөг зэргийг холбогдох нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь,Т.У ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас нийт 170 183 852 төгрөг нь доголдлыг арилгахтай холбоотой гарсан зардал буюу учирсан хохирол гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар хариуцагч тал нийтэд нь эс зөвшөөрч огт маргадаггүй. Нэгэнт маргахгүй байгаа тохиолдолд хариуцагчаас бүрэн гаргуулах боломжтой гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Х.Б ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн нийт 538 602 054 төгрөг гаргуулах тухай шаардлагыг мөнгөн дүн тус бүрээр нь ялгаж, юу юуны хөлс, төлбөр болохыг тодорхой тайлбарласан. Иймд талуудын хооронд үүсэх эрх зүйн харилцааг тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэн, нотлох баримтад нь тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Тулга давж заалдах гомдолдоо: Гэрээт ажлыг 2011 оны 11 дүгээр сард дуусгасны дараа гэрээний 1.10-т заасан заасны дагуу захиалагч талын томилсон захиалагчийн төлөөлөгч Х.Б ХХК-ийн холбогдох албан тушаалтан бүхий 9 хүний бүрэлдэхүүнтэй комисст хүлээлгэн өгч 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 13 тоот актын 2.1 дэх заалтаар ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү ямар ч ажлын доголдол, гологдолгүй гэрээний үүргийн гүйцэтгэлийн үр дүнг хүлээлгэн өгч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар гэрээний гүйцэтгэлийг дуусгавар болгосон.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, гэрээний 1.7-т зааснаар уг барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан тул гэрээт ажлын чанарын баталгааны хугацааг дуусгавар болгон ажлын гүйцэтгэлийн 5 хувиар тооцож захиалагчид үлдээсэн байсан 18 420 910 төгрөгийн чанарын баталгааны барьцааг чөлөөлж өгөх хүсэлтийг 2013 оны 06 дугаар сард Х.Б ХХК-д явуулснаар баталгаат хугацаанд гарсан гэмтлийг Баянсүндрэл ХХК-аар засуулсан, 2013 онд шил ачуулахад гарсан зардал зэргийг хасч тооцон Өмнөговь салбарын барилга угсралтын ажлын 5 хувийн барьцаа чөлөөлөх тухай 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 13 тоот актаар шийдвэрлэн барьцааны 13 651 897 төгрөгийг буцаан олгосон. Үүгээр чанарын баталгаат хугацаанд 4 769 013 төгрөгийн зөрчил, доголдол гарснаас өөр доголдол гараагүй гэдэг нь батлагдана.

Захиалагч Х.Б ХХК нь гэрээний 2.1.2-т заасны дагуу хяналтыг тасралтгүй тавьж ил далд ажлын актыг үйлдэж байсан нь цутгамал төмөр бетон хийц хийсэн талаарх 2011 оны 8 дугаар сарын 24-ний бетон хийцийг чанартай хийж гүйцэтгэсэн байна гэх захиалагчийн төлөөлөгч Н.Даваажаргалын гарын үсэгтэй акт, цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан 2011 оны 8 дугаар сарын 21-ний актад Зургийн дагуу хийгдсэн, өөрчлөлт байхгүй гэх дүгнэлт, хучилт дээврийн дулаалгын ажлыг хийсэн 2011 оны 9 дүгээр сарын 17-ны актад Зориулалтын дагуу ажлын зургийн дагуу хийгдсэн гэх дүгнэлт, дээврийн хучилтын арматурчлалын фото зурагт хамгаалалтын үе хийсэн фото зураг зэргээрТ.У ХХК нь зураг төсөлд тусгагдаагүй ажил гүйцэтгэсэн, ажлыг чанаргүй доголдолтой гүйцэтгэсэн гэх зөрчил доголдол гаргаагүй нь нотлогддог.

Х.Б ны ҮХХАлбаны мэргэжилтэн Н.Даваажаргалын 2011 оны 8 дугаар сарын 22-ны илтгэх хуудсанд барилгын ажил график технологийн дагуу хийгдэж байна гэсэн тодорхойлолтод барилгын багана, дам нуруу хучилтаас бетоны сорьц авч лабораторийн дүгнэлт гарга гэснийг биелүүлэн сорьцод лабораторийн шинжилгээнүүд хийлгэхэд чанарын шаардлага хангасан нь батлагдсан. Мөн гэрээний 2.1.5-т заасан Барилгын норм дүрэм журмын дагуу ажлын гүйцэтгэлийг тухай бүр шалган санхүүжүүлэх бөгөөд зураг төсөл зөрчиж, буруу дутуу, чанаргүй хийсэн барилгын материалыг сольсон зэрэг ажлыг засах, гүйцээн хийх, солихыг шаардах гэсэн заалтаар зураг төсөл зөрчсөн, чанаргүй хийсэн гэх алдаа дутагдлын талаар захиалагчаас гүйцэтгэгчид нэг ч удаа шаардлага ирүүлж байгаагүй нь гүйцэтгэгчТ.У ХХК ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэснийг баталдаг.

Х.Б нь төмөр бетон хучилтад үүссэн хотойлт, ан цав, түүний хэмжээ, шалтгаан үр дагавар, цаашид авбал зохих арга хэмжээний талаар ШУТИС-ын БАС-ийн оношлогоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төвд дүгнэлт гаргуулахаар гэрээ байгуулан ажиллуулсан гэдэг бөгөөд уг төв нь дүгнэлт гаргах эрхгүй тул зөвлөмж гаргасан байдаг ч зөвлөмжөөрөө 3 давхар өргөтгөлийг бүхэлд нь нураана гэсэн зөвлөмж өгөөгүй, захиалагч, зохиогч, ашиглагч, гүйцэтгэгч, өмчлөгчийн хэний буруутай үйлдэл нөлөөлснийг тогтоогоогүй байдаг.

Өмнөговь аймгийн МХХ-ийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны 16/17/84/201 тоот дүгнэлтээр захиалагч өмчлөгч Х.Б ХХК нураасан байдаг. ЗТБХБ-ын сайдын 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг буулгах үйл ажиллагааны дүрэм /БД 20-101-12/-ИЙН 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтаар Х.Б ашиглагч, өмчлөгч, гүйцэтгэгч нарын хамтарсан үзлэг хийгээгүй тул хохирлоо өмчлөгчийн хувьд хариуцах ёстой.

Дээр дурдсан үндэслэлүүд болон анхан шатны шүүхэд удаа дараа гаргасан тайлбар, шүүх хуралдаанд хэлсэн тайлбар бусад баримтуудаар 2014 оны 11 дүгээр сард илэрсэн гэх зөрчилд гүйцэтгэгчийг буруутган хохирол нэхэмжлэх ямар ч үндэслэл байхгүй.

Түүнчлэн барилгын хийц, бүтээцэд ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагад хандан дүгнэлт гаргуулан холбогдох арга хэмжээ авах үүргээ Х.Б ны зүгээс гүйцэтгэн зөрчлийн буруутныг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлтийг одоо хүртэл гаргуулаагүй.

Ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл гэмтэл учрах нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөгч, үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай нь хариуцлага хүлээх хуулийн заалттай.

Гэтэл анхан шатны шүүх гүйцэтгэгч буруутай гэж дүгнэж, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан гэх зардалд 169 249 852 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийнТ.У ХХК-аас 169 249 852 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Х.Б ХХК нь хариуцагчТ.У ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлс, ажлын доголдол арилгахад гарсан зардал, гэрээнээс учирсан хохиролд нийт 538 602 054 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Тэрээр үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээний дагууТ.У ХХК-иас хүлээж авсан барилгад доголдол илэрч, барилгыг буулгасан тул ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын хөлсөө буцаан гаргуулна, барилгыг буулгахтай холбогдох зардал, хохирлыг гаргуулна гэж тайлбарласан байна. Хариуцагч тал эс зөвшөөрч, доголдолгүй ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн, уг барилга нь 2 давхар барилгын тооцоогоор хийгдсэн, зураг нь 2 давхар барилгын даацаар хийгдсэн бөгөөд экспедицээр батлагдаагүй, ус зайлуулах хаяавч цөмөрсөн талаар дүгнэлт гарсан, барилгын доголдол манай буруугаас болсон эсэхийг тогтоох шаардлагатай гэх үндэслэл заан, маргажээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилга техникийн хяналтын улсын байцаагч Ц.Алтансүхийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахдаа талуудын шинжээчид тавьсан асуултыг шүүгчийн захирамждаа тусгаагүйн улмаасТ.У ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас барилгад доголдол үүссэн гэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Учир нь шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтэд захиалагч, ажил гүйцэтгэгчийн хэн алины буруутай үйл ажиллагааны талаар тусгаснаас өргөтгөлийн барилгын доголдол ямар хүчин зүйлээс үүссэн шалтгаант нөхцөл буюу анхнаасаа зураг төсөл буруу хийгдсэн, барилгын даацыг хэтрүүлж 3 давхрын өргөтгөл хийгдсэн эсэх, мөн гүйцэтгэгч байгууллага Барилгын тухай хууль, барилга барихад холбогдох стандарт журмыг зөрчсний улмаас барилга нурах аюул үүссэн, уг доголдлыг засах боломжтой эсэх талаар дүгнэлт гараагүй. /4хх-180-181, 192-195/

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг тодруулах шаардлагатай байжээ. Талууд гэрээгээр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах Х.Б ХХК-ийн салбар барилгыг давхарлаж өргөтгөл хийх, салбарын барилгын их засварын ажлыг хийхээр харилцан тохиролцсон байх ба тус банкны 2 давхрын барилгад их засвар хийсэн талаар давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр зохигчид тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь гэрээ цуцалсан гэх үндэслэлээр ажлын хөлсийг хариуцагчаас буцаан шаардахдаа 2 давхар барилгын их засварын ажлын хөлс, зардлыг хэрхэн тооцсон, уг засварын ажил доголдолтой байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар анхан шатны шүүх талуудыг мэтгэлцүүлээгүй нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан баримтыг үнэлэн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Б ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 075 000 төгрөг, хариуцагчТ.У ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 004 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД