Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/01843

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022 оны 06 сарын 08 өдөр

           Дугаар 183/ШШ2022/01843

                         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т ” ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, гэрээний дагуу төлсөн хөлс болон учирсан хохиролд 538.602.054 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г,

Шинжээч Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

(Хариуцагчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х ” ХХК нь “Т ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.917.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Ажил гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас ажлын үр дүн байхгүй болсон тул гэрээг цуцлаж, гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн 368.418.202 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн “Т ” ХХК нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол буюу гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйн улмаас “Х ” ХХК-д доорх хохирол учирсан. Үүнд 1. Х ны Өмнөговь аймаг дахь салбарын барилгын шилэн фасадыг шинээр солиулах ажлын хөлсөнд “Ш ” ХХК-д 61.881.137 төгрөгийг төлсөн, 2. Х ны Өмнөговь аймаг дахь салбарын барилгын гадна ханыг засварлаж, будуулах ажлын хөлсөнд “Ш ” ХХК-д 10.000.000 төгрөг төлсөн, 3. “Т ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй тул “Р ”-иар хоёр удаа барилгын дүгнэлт гаргуулсан ажлын хөлсөнд 1.500.000 төгрөг төлсөн, 4. уг барилгын дүгнэлт гаргахтай холбогдуулан “Ж ” ХХК-иар дүүжин тааз, гэрэл цахилгааны утсыг буулгуулсан ажлын хөлсөнд 500.000 төгрөг төлсөн, 5. уг хог хаягдлыг зайлуулахад ажлын хөлсөнд 45.000 төгрөг төлсөн, 6. Х ны Өмнөговь аймаг дахь салбарын 3 давхарын барилгын ажлыг буулгахад салбарын нийт ажилчид, эд хогшил нүүлгэхэд ажлын хөлсөнд 854.000 төгрөг төлсөн, 7. Дохиолол, хамгаалалтыг нүүлгэхэд “Их хар сүлд” ХХК-д ажлын хөлсөнд 232.000 төгрөг төлсөн, 8. Шилэн кабель, интернэт нүүлгэхэд “С ” ХХК-д ажлын хөлсөнд 495.000 төгрөг төлсөн, 9. Х ны Өмнөговь аймаг дахь салбарын 3 дугаар давхрын барилгын өргөтгөлийн ажлыг буулгах болон дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх ажлын хөлсөнд “Б ХХК-д 94.408.515 төгрөг төлсөн, “Т ” ХХК-ийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын зардалд 198 000 төгрөг төлсөн, нийт 170.183.852 төгрөгөөр хохироод байна. Иймд хариуцагч “Т ” ХХК-иас гэрээ цуцлаж, ажлын хөлсөнд төлсөн  368.418.202 төгрөг, учирсан хохирол 170.183.852 төгрөг, нийт 538.602.054 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Т ” ХХК нь “Х ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу Х ны Өмнөговь аймаг дахь салбарын 3 давхрын өргөтгөлийн ажил болон их засварын ажлыг хийж гүйцэтгэн, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт болон гэрээнд заасны дагуу ажлыг хүлээлгэн өгч, тохиролцсоны дагуу ажлын хөлсөнд 368.418.202 төгрөгийг авсан. Ингээд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь дуусгавар болсон байхад Х  ХХК нь ажлын хөлсөнд төлсөн 368.418.202 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Х ны нэхэмжлэлд дурдсанаар манай байгууллагын гүйцэтгэсэн ажил нь доголдолгүй бөгөөд бидний хийсэн ажлын доголдлыг мэдэгдэх гэхэд боломжгүй байсан гэсэн нь үндэслэлгүй юм. Иймээс манай компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул гэрээнээс учирсан хохиролд 170.183.852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Х ны Өмнөговь аймгийн салбарын барилгыг өргөтгөх БУА, их засварын ажил гүйцэтгэх гэрээ, “Т ” ХХК-ийн тодорхойлолт, Ажлын зураг, Барилгын экспертизийн тайлан, техникийн дүгнэлт, фото зураг, Х ны мэдэгдэл хүргүүлэх тухай, албан бичиг хүлээлгэн өгсөн баримт, Албан бичгийн хариу, Засварын ажлын талаар, Монгол шуудангийн тасалбар, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт, Барилгын хийцэд оношилгоо, дүгнэлт гаргуулах гэрээ, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэх, Х ны Өмнөговь салбарын барилгын оношилгоо дүгнэлтийн ажлын гэрээ хаах тухай, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Капитал банкны орлогын мэдүүлэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, “Ж ” ХХК, “Х ” ХХК-ийн хооронд байгуулагдсан Барилга байгууламжийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэх, Х ны гүйлгээний баримт, Х ны төлбөрийн баримт, зарлагын баримт, Дүгнэлтийн гэрээ хаах тухай акт, Экспертизийн дүгнэлт, “Бум констракшн” ХХК, “Х ” ХХК-ийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт оруулах гэрээ, Цутгамал төмөр бетон бүтээцийг буулгасан акт, Дээврийн буулгалт гүйцэтгэсэн акт, Дээврийн ажил гүйцэтгэсэн акт, “Б ” ХХК, “Х ” ХХК-ийн хооронд байгуулагдсан Барилга байгууламжийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, Өмнөговь салбарын шилэн фасадны шил ачуулсан тухай акт, Өмнөговь Х ны барилгын өргөтгөл, засварын ажлын гүйцэтгэлийг хүлээж авах улсын комиссын хурлын тэмдэглэл, Өмнөговь салбарын барилга угсралтын ажлын 5 хувийн барьцаа чөлөөлөх тухай, Барилга архитектур корпорацын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, Цутгамал төмөр бетон бүтээц хийсэн акт, Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт, Хавтай дээвэр хийсэн акт, Хучилт, дээврийн дулаалгын ажлыг хийсэн акт, Кассын орлогын ордер, Акт, Өмнөговь аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гэсэн баримтуудыг, хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хаягийн тодорхойлолт, түрээсийн гэрээ, “Т ” ХХК-ийн Санхүүжилт хүсэх тухай, Нэхэмжлэх, Уулзалтын батламж бичиг, Барилгыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн танилцуулга, Өмнөговь салбарын барилга угсралтын ажлын 5 хувийн барьцаа чөлөөлөх тухай, Шинжлэх ухааны академи одон орон, геофизикийн хүрээлэнгийн албан бичгийн хариу, “Т ” ХХК-ийн захирлын тушаал гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчийн хүсэлтээр Онцгой байдлын ерөнхий газар Гамшгаас хамгаалах Улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл, “Х ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын дүгнэлтийн тайлан, хариуцагчийн хүсэлтээр Ц.З , Л.Э , З.Б  нараас гэрчийн мэдүүлэг авсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Д , Г.О  нараас гэрчийн мэдүүлэг авсан, хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилга техникийн хяналтын улсын байцаагч Ц.А ийн шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт гэсэн баримтыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, гэрээний дагуу төлсөн хөлс болон учирсан хохиролд 538.602.054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажил гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас ажлын үр дүн байхгүй болсон тул гэрээг цуцлаж, гэрээний дагуу ажлын хөлсөнд төлсөн 368.418.202 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн “Т ” ХХК нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол буюу гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйн улмаас “Х ” ХХК-д доорх хохирол учирсан. Үүнд 1. Х ны Өмнөговь аймаг дахь салбарын барилгын шилэн фасадыг шинээр солиулах ажлын хөлсөнд “Ш ” ХХК-д 61.881.137 төгрөгийг төлсөн, 2. Х ны Өмнөговь аймаг дахь салбарын барилгын гадна ханыг засварлаж, будуулах ажлын хөлсөнд “Ш ” ХХК-д 10.000.000 төгрөг төлсөн, 3. “Т ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй тул “Р ”-иар хоёр удаа барилгын дүгнэлт гаргуулсан ажлын хөлсөнд 1.500.000 төгрөг төлсөн, 4. уг барилгын дүгнэлт гаргахтай холбогдуулан “Ж ” ХХК-иар дүүжин тааз, гэрэл цахилгааны утсыг буулгуулсан ажлын хөлсөнд 500.000 төгрөг төлсөн, 5. уг хог хаягдлыг зайлуулахад ажлын хөлсөнд 45.000 төгрөг төлсөн, 6. Х ны Өмнөговь аймаг дахь салбарын 3 давхрын барилгын ажлыг буулгахад салбарын нийт ажилчид, эд хогшил нүүлгэхэд ажлын хөлсөнд 854.000 төгрөг төлсөн, 7. Дохиолол, хамгаалалтыг нүүлгэхэд “Их хар сүлд” ХХК-д ажлын хөлсөнд 232.000 төгрөг төлсөн, 8. Шилэн кабель, интернэт нүүлгэхэд “С ” ХХК-д ажлын хөлсөнд 495.000 төгрөг төлсөн, 9. Х ны Өмнөговь аймаг дахь салбарын 3 дугаар давхрын барилгын өргөтгөлийн ажлыг буулгах болон дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх ажлын хөлсөнд “Б ХХК-д 94.408.515 төгрөг төлсөн, “Т ” ХХК-ийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын зардалд 198 000 төгрөг төлсөн, нийт 170.183.852 төгрөгөөр хохироод байна. Иймд хариуцагч “Т ” ХХК-иас гэрээ цуцлаж, ажлын хөлсөнд төлсөн  368.418.202 төгрөг, учирсан хохирол 170.183.852 төгрөг, нийт 538.602.054 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Т ” ХХК нь “Х ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу Х ны Өмнөговь аймаг дахь салбарын 3 давхрын өргөтгөлийн ажил болон их засварын ажлыг хийж гүйцэтгэн, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт болон гэрээнд заасны дагуу ажлыг хүлээлгэн өгч, тохиролцсоны дагуу ажлын хөлсөнд 368.418.202 төгрөгийг авсан. Ингээд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь дуусгавар болсон байхад Х  ХХК нь ажлын хөлсөнд төлсөн 368.418.202 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Х ны нэхэмжлэлд дурдсанаар манай байгууллагын гүйцэтгэсэн ажил нь доголгүй бөгөөд бидний хийсэн ажлын доголдлыг мэдэгдэх гэхэд боломжгүй байсан гэсэн нь үндэслэлгүй юм. Иймээс манай компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул гэрээнээс учирсан хохиролд 170.183.852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Х ны Өмнөговь аймгийн салбарын барилгыг өргөтгөх БУА, их засварын ажил гүйцэтгэх гэрээ, “Т ” ХХК-ийн тодорхойлолт, Ажлын зураг, Барилгын экспертизийн тайлан, техникийн дүгнэлт, фото зураг, Х ны мэдэгдэл хүргүүлэх тухай, албан бичиг хүлээлгэн өгсөн баримт, Албан бичгийн хариу, Засварын ажлын талаар, Монгол шуудангийн тасалбар, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт, Барилгын хийцэд оношилгоо, дүгнэлт гаргуулах гэрээ, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэх, Х ны Өмнөговь салбарын барилгын оношилгоо дүгнэлтийн ажлын гэрээ хаах тухай, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Капитал банкны орлогын мэдүүлэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, “Ж ” ХХК, “Х ” ХХК-ийн хооронд байгуулагдсан Барилга байгууламжийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэх, Х ны гүйлгээний баримт, Х ны төлбөрийн баримт, зарлагын баримт, Дүгнэлтийн гэрээ хаах тухай акт, Экспертизийн дүгнэлт, “Бум констракшн” ХХК, “Х ” ХХК-ийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт оруулах гэрээ, Цутгамал төмөр бетон бүтээцийг буулгасан акт, Дээврийн буулгалт гүйцэтгэсэн акт, Дээврийн ажил гүйцэтгэсэн акт, “Б ” ХХК, “Х ” ХХК-ийн хооронд байгуулагдсан Барилга байгууламжийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, Өмнөговь салбарын шилэн фасадны шил ачуулсан тухай акт, Өмнөговь Х ны барилгын өргөтгөл, засварын ажлын гүйцэтгэлийг хүлээж авах улсын комиссын хурлын тэмдэглэл, Өмнөговь салбарын барилга угсралтын ажлын 5 хувийн барьцаа чөлөөлөх тухай, Барилга архитектур корпорацын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, Цутгамал төмөр бетон бүтээц хийсэн акт, Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт, Хавтай дээвэр хийсэн акт, Хучилт, дээврийн дулаалгын ажлыг хийсэн акт, Кассын орлогын ордер, Акт, Өмнөговь аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хаягийн тодорхойлолт, түрээсийн гэрээ, “Т ” ХХК-ийн Санхүүжилт хүсэх тухай, Нэхэмжлэх, Уулзалтын батламж бичиг, Барилгыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн танилцуулга, Өмнөговь салбарын барилга угсралтын ажлын 5 хувийн барьцаа чөлөөлөх тухай, Шинжлэх ухааны академи одон орон, геофизикийн хүрээлэнгийн албан бичгийн хариу, “Т ” ХХК-ийн захирлын тушаал, Онцгой байдлын ерөнхий газар Гамшгаас хамгаалах Улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл, гэрч Ц.З , Л.Э , З.Б , Н.Д , Г.О  нарын мэдүүлэг, “Х ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилга техникийн хяналтын улсын байцаагч Ц.А ийн шинжээчийн дүгнэлт, нэмэлт шинжилгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ц.А  нь өөрийн гаргасан дүгнэлтийн талаар тайлбар гаргасан гэсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

“Т ” ХХК, “Х ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 05/2011/667 дугаар “Х ны Өмнөговь аймгийн салбарын барилгыг өргөтгөх БУА, их засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч “Т ” ХХК  нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах Х ны салбар барилгын /3 дахь давхрыг/ өргөтгөж барих ажлыг “Г ” ХХК-ийн боловсруулсан ажлын зураг, төсөв, интерьер загвар, чанарын үзүүлэлт, шугам сүлжээ, инженер холболт, цахилгаан, дулаан, гадна тохижилт зэрэг ажлыг 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч “Х ” ХХК нь ажлын хөлсөнд 300.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээг байгуулагджээ.

 

Дээрх гэрээний агуу ажил гүйцэтгэгч “Т ” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр захиалагч “Х ” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт”-д “...гэрээний дагуу 2011 оны 7 дугаар сараас эхлэн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр барьж дууссан байна. Захиалагч Х  ХХК-ийг төлөөлж..., Зохиогч Г  ХХК-ийг төлөөлж..., Гүйцэтгэгч Т  ХХК-ийг төлөөлж...” гэсэн бичилт, мөн ажил гүйцэтгэгч “Т ” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэн 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улсын комисс болон захиалагч “Х ” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-д “...комиссын 100 хувийн саналаар ашиглалтад оруулахаар шийдвэрлэв” гэсэн бичилтээр нотлогдож байх бөгөөд захиалагч “Х ” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлс болох 300.000.000 төгрөг, мөн харилцан тохиролцсоны дагуу нэмэлт зардал, ажлын хөлсөнд 68.418.202 төгрөг, нийт 368.418.202 төгрөгийг ажил гүйцэтгэгч “Т ” ХХК-д төлсөн талаар зохигчид маргаагүй болно.

 

5. 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 05/2011/667 дугаар ажил гүйцэтгэх гэрээний 1.6-д “...гүйцэтгэсэн ажлын баталгаат хугацаа 3 жил байна...” гэж заасан, “Х ” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1152 дугаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргах тухай албан бичигт “...манай банкны салбарын барилгын 3 давхарын дээврийн хучилт суулт өгч байгаа тул барилга хариуцсан мэргэжилтэн ажиллуулан дүгнэлт гаргуулж өгнө үү” гэсэн, “Х ” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/1507 дугаар Т  ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ШУТИС-ийн БАС-ийн Оношилгоо, зураг төсөл, судалгааны “Р ” төвийн 2014 оны 12 дугаар сарын Техникийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16/0784/201 дүгээр дүгнэлт, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 61110 дугаар шийдвэрээр “...Т  ХХК болон уг компанийн захирал Р.Тулгыг эрэн сурвалжилсан” тухай баримтуудыг үндэслэн 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 05/2011/667 дугаар “Х ны Өмнөговь аймгийн салбарын барилгыг өргөтгөх БУА, их засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

6. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар ажил гүйцэтгэгч “Т ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой болох нь тогтоогдсон тул захиалагч “Х ” ХХК нь 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 05/2011/667 дугаар “Х ны Өмнөговь аймгийн салбарын барилгыг өргөтгөх БУА, их засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар  ажлын хөлсөнд төлсөн 368.418.202 төгрөгийг хариуцагч “Т ” ХХК-иас шаардах эрхтэй юм.

 

7. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х ” ХХК нь учирсан хохирлоо шаардах эрхтэй. Үүнд: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Т ” ХХК-ийн хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн “...Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Х ны салбар барилгын /3 дахь давхрыг/ ажлыг зургийн дагуу өргөтгөж барьсан, барилгын их засварын ажил”-д доголдол илэрч, захиалагч “Х ” ХХК-иас уг доголдлыг арилгуулах талаар “Т ” ХХК-д мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас захиалагч “Х ” ХХК нь уг доголдлыг арилгасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

 

8. Шинжлэх ухаан технологийн их сургууль Барилга архитектурын сургуулийн Оношилгоо, зураг төсөл, судалгааны “Р ” төвийн  2014 оны 12 дугаар сарын Техникийн дүгнэлт, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16/07/84/201 дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗИ-19-1294/2019/06 дүгээр шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч “Т ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын улмаас нэхэмжлэгч “Х ” ХХК нь 169.249.852 төгрөгөөр хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. 

 

9. Үүнд: 1. Х ны Өмнөговь аймаг дахь салбарын барилгын шилэн фасадыг шинээр солиулах ажлын хөлсөнд “Ш ” ХХК-д 61.881.137 төгрөгийг төлсөн, 2. Х ны Өмнөговь аймаг дахь салбарын барилгын гадна ханыг засварлаж, будуулах ажлын хөлсөнд “Ш ” ХХК-д 10.000.000 төгрөг төлсөн, 3. “Р ”-иар хоёр удаа барилгын дүгнэлт гаргуулсан ажлын хөлсөнд 1.491.000 төгрөг төлсөн, 4. уг барилгын дүгнэлт гаргахтай холбогдуулан “Ж ” ХХК-иар дүүжин тааз, гэрэл цахилгааны утсыг буулгуулсан ажлын хөлсөнд 500.000 төгрөг төлсөн, 5. уг хог хаягдлыг зайлуулахад ажлын хөлсөнд 45.000 төгрөг төлсөн, 6. Х ны Өмнөговь аймаг дахь салбарын 3 давхрын барилгын ажлыг буулгахад салбарын нийт ажилчид, эд хогшил нүүлгэхэд ажлын хөлсөнд 854.000 төгрөг төлсөн, 8. Х ны Өмнөговь аймаг дахь салбарын 3 дугаар давхрын барилгын өргөтгөлийн ажлыг буулгах болон дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэх ажлын хөлсөнд “Б ХХК-д 94.408.515 төгрөг төлсөн, “Т ” ХХК-ийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ, хэлцэл, төлбөрийн баримт, нэхэмжлэх гэсэн баримтуудаар нотлогдож байна.

 

10. Харин нэхэмжлэгчийн “...дохиолол, хамгаалалтыг нүүлгэхэд Их хар сүлд ХХК-д ажлын хөлсөнд 232.000 төгрөг төлсөн, шилэн кабель, интернэт нүүлгэхэд “С ” ХХК-д ажлын хөлсөнд 495.000 төгрөг төлсөн, нотариатын зардалд 198 000 төгрөг төлсөн” гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгов.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Т ” ХХК-иас 537.668.054 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 934.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

12. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2016/16774 дүгээр захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон “Х ” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 5.500.000 төгрөгийг хариуцагч “Т ” ХХК-иас гаргуулан “Х ” ХХК-ийн Төрийн банкин дахь 100000142787 тоот дансанд оруулах, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2019/08026 дугаар захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилга техникийн хяналтын улсын байцаагч Ц.А ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗИ-19-1294/2019/06 дүгээр шинжээчийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 2.497.360 төгрөгийг, мөн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2020/13617 дугаар захирамжийн дагуу нэмэлт шинжилгээ хийлгэсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилга техникийн хяналтын улсын байцаагч Ц.А ийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 823.680 төгрөгийг хариуцагч “Т ” ХХК-иас гаргуулан Ц.А ийн Х ин дахь 5007135151 тоот дансанд оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцэхээр байна.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.850.963 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Т ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.846.290 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Т ” ХХК-иас 537.668.054 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 934.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч “Т ” ХХК-иас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилга техникийн хяналтын улсын байцаагч Ц.А ийн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 3.321.040 төгрөгийг гаргуулан Ц.А ийн Х ин дахь 5007135151 тоот дансанд, мөн “Х ” ХХК-ийн нэхэмжлэхийн дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 5.500.000 төгрөгийг гаргуулан “Х ” ХХК-ийн Төрийн банкин дахь 100000142787 тоот дансанд тус тус оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.850.963 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Т ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.846.290 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгосугай.

           

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД